Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын /РД: 9055568, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат/ нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 003 тоотод оршин суух Данаа овогт Нэмэхбаярын Батмагнай /МЭ-88102630/ холбогдох “Цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ...Н.Батмагнай нь тус цагдаагийн газарт нярав-цагдаагаар ажиллаж байгаад цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвөөс 2018.04.12-ны өдөр 30/107 тоот төлбөрийн нэхэмжлэл болон хувцасны тайлан ирүүлж эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг гаргсан. Уг төлбөрийг төлөөгүй байгаа тул төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар манай байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч Н.Батмагнай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Нэмэхбаярын Батмагнай би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн “Цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг”-ийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь Н.Батмагнайд холбогдуулан “Цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага 779,735 төгрөгийг хариуцагч төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг”-ийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2074 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 23,264 төгрөгийн тал хувь болох 11,632 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар”-ын / нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 003 тоотод оршин суух Н.Батмагнайд /МЭ-88102630/ холбогдох “Цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 779,735 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 23,264 төгрөгийн тал хувь болох 11,632 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА