Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “Онцгой байдлын Ерөнхий газар”-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-д /РД: *******, захирал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй, найрамдал 1 дүгээр гудамж, 30 тоотод оршин суух Боржигон овогт *******гийн *******, РД: *******/ холбогдох “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр нийт 15,717,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Онцгой байдлын Ерөнхий газар” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ...“Сэр Сан Цо” ХХК нь тус газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №62 дугаар гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Төв аймгийн Жаргалант сум дахь Улсын нөөцийн цэгээс 1 тонн нь 830.000,00 төгрөгийн үнэ бүхий 21 тонн ММЗ 0246:2010 стандартын шаардлага хангасан улаан буудайг хүлээн авсан ба нийт 21 тонн үрийн улаан буудайн үнийн дүнгийн үлдэгдэл 60 хувийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор буцаан төлөлтийг хийж, гэрээг дүгнэх байсан боловч гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй... байгаа тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

            1.Гэрээний 2.5 дахь хэсэгт заасан гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул зээлээр авсан буудайны үлдэгдэл үнэ, төлбөл зохих 10,478,000.00 /арван сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөг,

            2.Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан алданги болох 5,239,000.00 /таван сая хоёр зуун гучин есөн мянга/ төгрөг, Нийт 15,717,000.00 /арван таван сая долоон зуун арван долоон мянга/ төгрөгийг “Сэр Сан Цо” ХХК-аас гаргуулж, улсын нөөцийн үрийн улаанбуудайн нөхөн бүрдүүлэлтэд үүссэн хохирлыг барагдуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.******* 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Онцгой байдлын Ерөнхий газраас гаргасан “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр нийт 15,717,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйл үгүй. Иймд шүүх хурлаар хэлэлцэх шаардлагагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Онцгой байдлын Ерөнхий газар” нь “*******” ХХК-д холбогдуулан “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр нийт 15,717,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр нийт 15,717,000 төгрөг”-ийг хариуцагч төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлөхөд татгалзах зүйл үгүй. Иймд шүүх хурлаар хэлэлцэх шаардлагагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 236,535 төгрөгийн тал хувь 118,267.5 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “ОБЕГ”-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 1 тоотод байрлах “Ссц” ХХК-д холбогдох “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох гэрээний төлбөр нийт 15,717,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 118,267.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА