Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1025

 

  

 

 

 

 

 

 

2022              11            02                                    2022/ШЦТ/1025

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Б.А,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан эрүүгийн 2203004020430 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х.Б /регистрийн дугаар , 1985 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа онлайн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Х.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 12 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Х” хотхоны урд замд “Тоёота Приүс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана..” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч явган зорчигч Б.Аыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Х.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Х.Бийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Х.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 12 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Х” хотхоны урд замд “Тоёота Приүс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана..” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч явган зорчигч Б.Аыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Х.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Б.Аы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагийн үед Х хотхоны гэрээсээ гараад урд зам дагуу тавьсан байсан тоёота приус-30 маркийн дугаартай машиндаа суугаад машинаа асаагаад буудлын бүсээ хийх гээд гараа солиод хөдлөх гэсэн буудлын бүс орохгүй болохоор тоормосоо гишгээд бүсээ хийх гээд бүстэйгээ зууралдаж байх зуур хүн орилсон тэгээд харсан нэг хүн урд талын зогсож байсан миний машины урд хэсэг хооронд хавчуулагдсан байхаар нь машинаа ухрааж зогсоогоод машинаасаа буугаад нөгөө хүнд тусламж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 105-106/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлсэн: “...Би Х.Бийн машинд мөргүүлснийхээ дараа имрайн зураг авхуулахад 600.000 төгрөг болсон. Түүний дараа бэхэлгээ, таяг гэх зэрэг зүйлсийг 710.000 гаруй төгрөгөөр худалдаж авсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлэхэд намайг хагалгаанд орох шаардлагагүй, физик эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Тухайн физик эмчилгээг 20 хоногийн зайтай хувийн эмнэлэгт хийлгэсэн. Тухайн эмчилгээний тариф нь 1 удаа ороход 400.000 төгрөг ба би 20 хоногийн зайтай 2 удаа физик эмчилгээ хийлгэсэн. Тухайн эмчилгээний 800.000 төгрөг хохирол төлбөрт тооцогдож орохгүй байгааг би гайхаж байна. Хувийн эмнэлэг НӨАТ-ын баримт гаргаж өгөөгүй, өөрсдөө баримт үйлдээд тамга дарж өгсөн. Миний бодлоор 800.000 төгрөгийг шүүгдэгч надад нэмж өгөх ёстой... гэв.

хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед хөдөө явах гээд “Х” хотхон орж хүнээс юм авах гэж очоод өөрийнхөө “Тоёота Камри” маркийн улсын дугаартай машинаа “Х” хотхоны урд зам дагуу зогсоогоод машинаасаа буугаад багажаасаа юм гаргаад буцаагаад хийх гээд тонгойгоод зогсож байхад араас нэг машин ирээд миний 2 хөл рүү мөргөөд зогссон. Би орилж байж тэр машиныг хойш нь ухраагаад нөгөө жолооч бууж ирээд түргэн дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр миний “Тоёота Приүс” маркийн улсын дугаартай авто машиныг унаад явахаар болоод 1 цаг гарангын дараа над руу утсаар залгаад “Би гэрийнхээ гаднаас хөдөл ч амжаагүй байна. Урд талын машины жолооч багажаа ухаад зогсож байхад нь машинаа асаачхаад суудлын бүсээ зүүх гэж байгаад урд талынхаа машины жолоочийг машинаараа хавчаад мөргөчихлөө гэж ярьсан.../ ...зам тээврийн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 33-36/,

гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр өдөр 14 цагийн үед байхаа гэртээ байж байхад манай найз залуу Б.А над дээр манай байрны гадаа машинтайгаа ирсэн. Би гарч очоод машины урд талын суудал дээр сууж байсан. Тэр хооронд А машиныхаа багажийн хаалгыг сөхөөд юм янзалж байсан. Тэгтэл гэнэт машин хүчтэй доргиод би урагшаа огцом хөдөлсөн. Тэр үед А ухаараач ээ гээд хэд хэд орилсон. Би юу болчхов гээд машинаас буугаад очоод харахад Аыг мөргөсөн машин ухарч байсан. Тэгээд манай найз залуу Б.А өвдгөө бариад замын хажуугийн боржур дээр суусан..." гэсэн мэдүүлэг /хх-н 56/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №9824 тоот актын “…Б.Аы биед баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн гэмтэл, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. ...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 68-69/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 875 дугаартай магадалгаа /хх-н 90/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 12 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Х” хотхоны урд замд “Тоёота Приүс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана..” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч явган зорчигч Б.Аыг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Бийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Х.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд энэ тогтоолоор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 2.393.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх боловч хавтаст хэргийн 23 дугаар талд байх 800.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир 800.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нотлох баримтын шаардлага хангаж байгаа 1.563.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хангасан ба шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1.213.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчээс 350.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Х.Б нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Бд энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй. 

 

4.Шүүгдэгч Х.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР