Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1114

 

 

 

 

 

 

2022         11          25                                      2022/ШЦТ/1114

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Г.Баярмаа,

          шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209026782030 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, “Б” хамгаалалтын компанид хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 дүүгийн хамт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У.С, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч У.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Драмын Эрдмийн театрын гадна хохирогч Г.Ттай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дагзанд шарх, доод уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод эрүүнд цус хуралт, дагз, зовхи, хамар, хацар, доод эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн  Прокурорын газраас яллагдагч У.Сыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Драмын Эрдмийн театрын гадна хохирогч Г.Ттай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дагзанд шарх, доод уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод эрүүнд цус хуралт, дагз, зовхи, хамар, хацар, доод эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч У.Сд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч У.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч У.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Драмын Эрдмийн театрын гадна хохирогч Г.Ттай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дагзанд шарх, доод уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод эрүүнд цус хуралт, дагз, зовхи, хамар, хацар, доод эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч Г.Тын "...2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Богдын музейн хажуу талд “З” нэртэй киноны нээлт болоод тус нээлтэд оролцсон. Тэгээд тус газарт байж байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд өглөө 05 цагийн орчимд намайг согтуу байсан болохоор нэг хүний машинд хүргүүлэхээр суусан. Яг хэний машинд суусан талаар санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын драмын эрдмийн театрын ард байдаг талбайн гол хэсэгт байж байсан. Тэр үед надтай хамт зүс таних С гэх хүн байсан ба тэрээр над руу янз янзын зан гаргаад байсан. Тэгэхээр нь би түүнийг тайвшруулах гэж оролдоход тэрээр намайг цохиод авсан. Тэгээд намайг цохисны дараа би яг юу болсон талаар санахгүй байна. Сэрэхэд тэр хүн яваад өгсөн байсан. Тэгээд би таксинд суухад нүүр амыг минь аймаар болсон байна гэж хэлсэн....Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад С нь хохирол гэж 12.000.000 төгрөгийг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12507 дугаартай “....Г.Тын биед зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дагзанд шарх, доод уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод эрүүнд цус хуралт, дагз, зовхи, хамар, хацар, доод эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч У.Сын "...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би зодсон хүнийхээ хохирол мөнгийг бүрэн барагдуулсан..." /хх-ийн 26 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын Драмын Эрдмийн театрын гадна хохирогч Г.Ттай үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний толгой болон нүүрэн тус газар нь гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, баруун, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дагзанд шарх, доод уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, доод эрүүнд цус хуралт, дагз, зовхи, хамар, хацар, доод эрүү, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч У.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч У.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Сд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч У.С нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР