Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1115

 

 

 

 

 

  2022         11          25                                  2022/ШЦТ/1115

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Г.Түвшинбаяр,

          шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109018192158 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.С, /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо тоотод буюу гэртээ хохирогч Ц.Уийг “...гэртээ хариа гэхэд нь явуулахгүй...” гэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад цохих, өшиглөх, үсдэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Сыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу гэртээ хохирогч Ц.Уийг “...гэртээ хариа гэхэд нь явуулахгүй..." гэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад цохих, өшиглөх, үсдэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Сд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу гэртээ хохирогч Ц.Уийг “...гэртээ хариа гэхэд нь явуулахгүй..." гэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад цохих, өшиглөх, үсдэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Ц.Уийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Б танихгүй дугаараас миний дугаар руу залгаад намайг Цайзын орчим байрлах "Н" караокед дуудсан...Намайг очиход зүс таних эмэгтэй хүнтэй хамт архи уучихсан сууж байсан... сүүлд өөрийгөө С гэж танилцуулсан. Бид нар нэлээд хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...Караокеноос гараад такси барих үед манай нөхөр, нөгөө эмэгтэй алга болсон байсан...Тэгээд хайж байгаад "О" нэртэй караокед ороход 3 эрэгтэй хүнтэй хамт байсан...Тэндээс гараад явж байхад С араас гарч ирээд намайг чангаагаад явуулахгүй байсан. Намайг таксинд суулгаад гэр рүүгээ дагуулаад явсан... Замдаа 1 шил архи авсан ... Гэрт нь очоод авсан архиа уусан ...Тэгээд би гэртээ харилаа гэхэд намайг явуулахгүй байхаар би хувцас гаргаж өг явмаар гэж хэлтэл өөдөөс хэрүүл маргаан хийгээд байсан. Дахиад явмаар гэж хэлтэл "С над руу уурлаад, босож ирээд намайг үстээд, намайг зодсон, дараа миний гутлыг нэг газраас гаргаж ирээд над руу шидсэн... Сын гэрт нь О караокед байсан 3 эрэгтэй байсан... С миний нүүр рүү алгадаж хамрын нуруунд зулгаралт гэмтлийг, миний үснээс зулгааж доош дарж баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлийг, баруун талын нүд хэсэг рүү 2-3 удаа цохиж баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүдийг учруулсан. Зүүн шилбэнд учирсан гэмтэл шалан дээр унасан байхад учирсан байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-28 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11319 дугаартай шинжээчийн “...Ц.Уийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

          2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Уийн эзэмшлийн Хаан банкны  дугаарын данс руу 70.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримт /хх-ийн 122 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу гэртээ хохирогч Ц.Уийг “...гэртээ хариа гэхэд нь явуулахгүй..." гэж хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад цохих, өшиглөх, үсдэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Сд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 3 /гурван/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо оршин суух гэр, ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор албан ёсоор ажиллаж буй байгууллага руу зорчихоос зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Сд энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй. 

 

4.Шүүгдэгч Б.С нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР