| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/02050/и |
| Дугаар | 183/ШШ2018/02584 |
| Огноо | 2018-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2018/02584
| 2018 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2018/02584 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо ************** тоотод байрлах Д ХХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16-р хороо Буянт-Ухаа хороолол Наадамчдын зам гудамж ********** тоот хаягт оршин суух М Д-д холбогдох,
2016 оны 9 сарын 20-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах-худалдан авах гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулж, Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2016 оны 10 сарын 13-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хураан мэхэлж хийсэн хүчинтөгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б , Ц.О , хариуцагчийн төлөөлөгч Р.С , гэрч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХКХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг талаас Д ХХКХХК нөгөө талаас иргэн М.Д хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 04 сарын 23-ны өдөр №02/24 тоот гэрээ байгуулан энэ гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа хороолол Наадамчдын зам гудамж ************** тоот хаягт байрлах 79,5 мкв талбайтай орон сууцыг захиалагч талд 2016 оны 07 сард багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Уг байрны 1 мкв талбайн үнэ 1 750 000 төгрөг бөгөөд нийт үнэ 139 125 000 төгрөг болно. Захиалагч нь нийт үнийн дүн болох 139 125 000 төгрөгнөөс төлж явсаар 23 000 000 төгрөг үлдээд байгаа ба 2014 оны 04 сарын 23-ны өдөр №02/24 тоот гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг үндэслэн 2016 оны 10 сарын 13-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гол нөхцөл нь 23 000 000 төгрөгийг гэрээний нэмэлт өөрчлөлт албан ёсоор баталгаажсан өдрөөс хойш шаардсан хугацаанд барилгын бараа материалыг төлнө гэж тохиролцсон боловч М.Д нь үүргээ биелүүлээгүй тул Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 23 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар ирүүлж, уг 23 000 000 төгрөгийг ******** улсын дугаартай Мицибуши кантер маркын машиныг өгснөөр төлбөр барагдуулсан мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж байх тул 2016 оны 9 сарын 20-ны өдөр Д ХХКХХК болон Д гийн нөхөр А.Мөнхбатын нарын хооронд байгуулагдсан Автомашин худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчинтөгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг гэрээг хийх болсон шалтгаан нь хариуцагч Д нь Хаан банкнаас 8%-ийн зээл авах зорилгоор урьдчилгаа төлбөрт 23 000 000 төгрөгийг тус компанид машинаа зарж, төлсөн байдлаар баримт бүрдүүлэхээр хийсэн гэрээ бөгөөд уг машиныг худалдаж авсан зүйл байхгүй. Харин 2016 оны 10 сарын 13-ны өдрийн нэмэлт гэрээгээр 23 000 000 төгрөгийг төлж дуусах хүртэл уг машины бичиг баримтыг компанийн захирал Ж.Цэвээндоржийн нэр дээр шилжүүлж, барьцаа болгож авсныг буруугаар тайлбарлаж, уг мөнгийг төлсөн мэтээр өөрсөндөө ашигтай байдал үүсгэж байна гэв.
Хариуцагч М.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагч М.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Д ХХК нь 2016 оны 09 сарын 20-ны өдөр миний нөхөр А.М-тай байрны үлдэгдэл төлбөрт тооцон тээврийн хэрэгсэл болох********** улсын дугаартай Мицибуши кантер маркын ачааны зориулалттай автомашиныг худалдан авахаар тохиролцож Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Цөөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Энэ өдрөө Ж.Ц-ийн Хаан банкны **********тоот данснаас машины төлбөр гэж 23.000.000 төгрөг М.Д миний Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн болно. Автомашины мөнгийг 2016 ны өдөр 01214 тоот бэлэн мөнгөний орлогын баримтаар Д ХХК-д байрны үлдэгдэл төлбөр төлөв гэж орлого тушаасан ба орлогын баримт дээр тус компанийн гүйцэтгэх захирал нягтлан бодогч, кассын нярав нар гарын үсгээ зурцгааж санхүүгийн тамгаа дарсан болно. Байрны үлдэгдэл төлбөргүй болж ипотекийн зээлд хамрагдсан үед буюу 2016-10-13-нд тус компанийн гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх нар уулзах хэрэг байна гээд бидэнд дотоод хэрэгцээнд хуурамч гэрээ хэрэгтэй болоод байна. Та байрны төлбөрийн үлдэгдэл байхгүй ч тус болж нэмэлт гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэсэн ба миний бие хуулийн нарийн мэдлэггүй дээр нь тус болох санаатай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн нэг хуудас цаасан дээр гарын үсэг зурсан. Гэтэл энэ компани хуурамч гэрээгээ гарган надаас гэрээгээр тохиролцож төлж дууссан мөнгийг нэхэмжилж байгаад туйлын гайхаж байна. Иймд 2016 оны 10 сарын 13-ны өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт тухай” гэрээг Иргэний хуулийн 59-р зүйлийн дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Шүүх гэрч Д.Б ийн мэдүүлэгийг сонсож, нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,