Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

      

 2022        10            04                                      2022/ШЦТ/273

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

             Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Н.П,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Бт холбогдох эрүүгийн 2138001450148 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутагт иргэн Н.Пийн бэлчээрт байсан адуунаас саарал зүсмийн 1 тооны “Шувуун саарал” нэртэй хурдан морийг хулгайлж 111.538.000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138001450148 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутагХөх толгой” гэх газарт бэлчээрт байсан иргэн Н.Пийн бэлчээрт байсан адуунаас саарал зүсмийн их насны “шувуун саарал” нэртэй хурдан морийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 111.538.000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг мотоцикл ашиглан үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Пийн өгсөн: “...Тийм сайхан морийг минь мэдсээр байж авсанд маш их гомдолтой байна. Ядаж хүн Х эд нар нь шөнө очиж үзсэн байдаг. За наадах чинь юу бол доо чи тавьчих юм бишүү гэхэд энэ нөхөр тавьж явуулаагүй байсан.  Тавиад явуулчихгүйдээ гэж тэрэнд л их гомддог..” гэх мэдүүлэг,

      Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Пийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 10-ны үед би адуугаа Мөрөн сумын зүүн талд байдаг Хөх толгой хавиар байлгадаг байсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би адуугаа очиж үзэхэд манай адуунаас буруу талын ташааны хавтгай дээр хүрээтэй үржих цагаан тамгатай, зүүн талынхаа ташааны хавтгай дээр түлж дарсан үржих тамгатай, зүүн талынхаа гуя дээр хүрээтэй загасан тамгатай, саарал морь маань алга болсон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй нэлээн эрэл хайгуул болоод олдоогүй юм...Өмнө өгсөн мэдүүлэгт хэлсэн тамганууд бүгд дарагдсан байгаа. Мөн баруун хойд хөлийн өсгий цагаан өөр бол содон гээд байх зүйл байхгүй. Ногооны 7 нас хүрэх морь байсан. Хурдан морь, даага наснаас нь уяж байсан морь...Хөвсгөл аймгийн Улсын баяр наадамд 4 удаа түрүүлж байсан. 2018 онд Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан Улсын чанартай бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалж байсан. Орхон аймгийн Улсын чанартай бүсийн наадамд даага насандаа 6-т хурдалж байсан. Аймгийн шилдэг хүлгээр 3 удаа шалгарч байсан хурдан морь. Сумын баяр наадамд бол маш олон удаа айрагдсан 40-50 медаль авсан. Миний хайртай хурдан хүлэг минь байгаа юм. Хөвсгөл аймгийн морь уядаг хурдан морь сонирхдог хүн болгон миний “шувуун саарал” морийг мэднэ... Тухайн үед миний "шувуун саарал" морь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой, Тогмидын бэлээр бэлчээрлэж байсан. "Шувуун саарал"-аас гадна 6-7 морь мөн хамт байсан. Тэдгээр моринууд бол зүгээр байсан. Хамт бэлчиж байсан 6-7 морьдоосоо хамгийн тарган, том нь "шувуун саарал" байсан. Миний морь хулгайд алдагдах жилээ дөнгөж 7 настай байсан. Цаашлаад 10 жил хүртэл улсын бүсийн чанартай уралдаанд оролцож өндөр амжилт гаргах боломжтой байсан. Эд насандаа байсан морь байсан юм. Би энд л их харамсаж байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41, 43 тал/,

      Гэрч А.Мийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өөрийн хөх өнгийн даюун маркийн мотоцикльтой Ү гэдэг айлд байж байсан чинь Б.Б /Х/, Х /манай найз хүүхний ах/ хоёр согтуу Б.Б /Х/ ах нь мотоцикль барьцаанд тавиад архи уучлаа гэсээр согтуу ирсэн. Намайг гэрт хүргээд өгөөч гэж Б.Б /Х/ надад хэлсэн. Сүүлдээ мотоцикль өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би хүргээд өгье мотоцикль өгөхгүй гэж хэлээд хүргэж өгөхөөр болсон. Өмнө нь хөдөө гэрт очиж байсан болохоор Мөрөн сумын урд талын гүүр гараад явж байсан. Ах нь гэр рүүгээ явахгүй өөр тийшээ явна. Ах нь нэг айлд 1 морь тавьсан байгаа. Тэр айл руу явъя гэж хэлсэн. Тухайн үед цаг ойролцоогоор гадаа харанхуй болсон байсан. Б.Б /Х/ зам заагаад явсан. Мөрөн сумын ертөнцийн зүгээр зүүн тал руу Б.Б /Х/ миний араар суугаад явсан. Тэгээд Хөвсгөл аймгийн төвөөс гараад яваад байсан. Б.Б /Х/ нэг айлын хажуугаар гараад хөтөл даваад явж байхад замд 7 адуу зогсож байсан. Одоо бодоход хүрэн халзан сарваа, саарал морь хул морь, хонгор үрээ лав зогсож байсан.  Б.Б /Х/ энэ адуун дотор байгаа саарал морь миний морь байгаа юм. Энэ морийг барьж авна гэж надад хэлж байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөөд явж байсан. Худаг дээр чөдөртэй хонгор морь зогсож байсан чинь тэр морины толгойд байсан Б.Б /Х/ суран жолоотой цагаан мяндсан хазаарыг толгойноос нь мулталж авсан. Намайг нөгөө 7 адуун дээрээ очъё гэсэн. Очоод ойролцоох хашаан дээр хөөж ирээд морьд хашаа руу орохгүй байсан чинь нэг адуу нь хашаа руу орсон чинь цуг явсан адуунууд бүгд орсон. Тэгээд нөгөө саарал морийг барьж аваад Б.Б /Х/ өврөөсөө мөнгөн хазаар гаргаж ирээд саарал морины толгойд хийгээд хашаанаас уяасан. Дахиад нөгөө хазаараараа хул морийг барьж авсан. Тухайн үед би хашааны аман дээр зогсож байсан. Та наад хул мориороо яах гэж байгаа юм бэ? Таны морь чинь энэ саарал морь гээ биз дээ гэж би хэлсэн чинь тиймээ за за хул морь тавьчихъя гээд тавьсан. Б.Б /Х/ нэлээн согтуу байсан. Би явлаа ах гээд хаяад манай найз хүүхний ах Тынд шууд ирсэн. Харанхуйд очсон чинь Т ахын эхнэр О чи харанхуй шөнө юу хийж яваа юм гэж намайг загнахаар нь Б.Б /Х/ хөдөө надаар хүргүүлээд өөрийнхөө морь барьж аваад үлдсэн гэж эхнэрт нь хэлсэн чинь эхнэр Б.Б /Х/ өөрийн морь гэж юу байдаг юм. Та нар яах гээд хулгай хийгээд байгаа юм гэж намайг загнаад байсан. Тэгж л би хулгайн морь байна гэж мэдсэн. Тэгээд Т ахынд унтаж байсан чинь төд удалгүй араас Б.Б /Х/ нөгөө морь зайдан унасаар хүрч ирсэн. Б.Б /Х/ Тынд орж ирсэн. Тын эхнэр О Б.Б /Х/ чи юу хийгээд яваа юм хүний нутгийн хүүхэд дагуулаад хулгай хийгээд яваа юм гэж уурласан. Тэгсэн Б.Б /Х/ урдаас нь янз бүрийн юм яриагүй. Тухайн үед манай найз хүүхний ах Х гэж залуу Б.Б /Х/-тэй архи уусан. Тын гэрт хонины мах эвдээд байж байсан чинь Б.Б /Х/ чамаас болж байгаа юм пизда минь барьцаанд тавьсан мотоцикль авмаар байна гэж хэлсэн. Б.Б /Х/ би морь унаад ирсэн, энийг гаргая гэж Хт хэлсэн чинь Х үгүй би ийм юманд орооцолдохгүй гэж хэлсэн. Б.Б /Х/ Т ахын гэрээс гүйгээд гараад яваад хэсэг хугацааны дараа гүйгээд ороод ирсэн. О эгч чи нөгөө морь яагаав гэж Б.Б /Х/ асуусан чинь тавиад явуулчлаа гэж О эгчид хэлж байсан. Тэгээд бид хэд унтсан. Өглөө 6 цаг болж байхад Б.Б /Х/ намайг сэрээгээд хоёулаа ийшээ явъя гээд миний мотоциклийн араар суугаад эзэнгүй хашаан дотор нөгөө саарал морь уяатай байсан. Та тавьсан гээ биз дээ яах гээд байгаа юм гэсэн чинь чи ахыгаа дагаад явчих Б.Б /Х/ өөрөө нөгөө морь унаад нэг айлд очсон. Би хажууд нь явж байсан. Нэг хүнтэй уулзуулаад хүн залгуулаад тэр хашаанаас гараад тэр гудамжны үзүүрийн хашаанд очсон. .. Б.Б /Х/ гарал үүслийн бичиг байхгүй морь уралдуулах гэж байсан чинь өвчин тусчихлаа гэж хэлээд зарахаар болсон чинь тэр эгч за гарал үүсэлгүй юм бол зургаа даруул гээд Б.Б /Х/ миний зургийг мотоциклийн зургийг гар утсан дээрээ дарж авсан. Тэгээд тэр эгч Б.Б /Х/-т бэлэн 500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө үдээс хойш ирээд аваарай гэж хэлсэн. Тэгээд эзэнгүй айлын хашаанд намайг дагуулж очоод чи хүнд ам алдаж болохгүй шүү гэж хэлээд надад 150.000 мянган төгрөг өгсөн. Тэгээд би Б.Б /Х/ Үүрээ гээд ахын гадаа би хүргэж өгөөд би найз хүүхнийхээ гэр лүү хөдөө явсан. Тэрнээс хойш Б.Б дахиж таараагүй. Тэгээд би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот явах унаанд суугаад Улаанбаатараасаа Ховд явах унаанд суугаад Ховд аймаг руу явсан. Очоод би цагдан хорих байранд хоригдсон. Учир нь тухайн үед би автотээврийн ослын хэрэг үйлдсэн байсан юм. Ховд аймагт цагдан хорих байранд 5 сар суугаад гарч ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр гарч ирээд нэлээн хэдэн сарын дараа фэйсбүүк үзээд байж байсан чинь Б.Б /Х/ хулгайлсан морины зураг байсан. Би дугаарыг нь тэмдэглэж аваад тэр хүний 99389948 дугаарын гар утас руу өөрийнхөө 95469709 дугаарын гар утсаар болсон явдлын талаар ярьж хэлсэн. Тэр ах сүүлдээ над руу утсаар ярьсаар байгаад би Хөвсгөл аймагт ирсэн... Тухайн өдөр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр юм уу эсвэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр болсон. Би яагаад санаж байна гэхээр энэ үйл явдал болсны маргааш өдөр нь аймгийн баяр наадам болсон учраас би сайн санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48, 77-78 тал/,

      Гэрч Н.Бийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна. Би яг он, сар, өдрийг бол санахгүй байна. Улсын баяр болохоос нэг хоёр хоногийн өмнө өглөө 07 цагийн үед манай хашаанд хоёр үл таних залуу нэг нь өндөр бор залуу хужаа унаа унасан бас нэг  тэр залуугаас  намхан залуу  саарал морь зайдан унасан манай хашаанд ирээд адуу өгөх гэсэн юм гэж надаас асуусан. Адуу бол авч байгаа. Харин гарал үүслийн бичиг үзүүл гэж хэлсэн чинь тэр хоёр залууд гарал үүслийн бичиг байгаагүй авахгүй гэж хэлсэн чинь гуйсаар байгаад миний морь та санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр залуугийн зургийг гар утсан дээрээ дарж явсан. Одоо тэр утас байхгүй байна. Тэгээд би тэр морийг 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Үдээс өмнө би 500.000 бэлнээр өгсөн. Үдээс хойш нь 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Тэгээд худалдаж авсан саарал морийг манай гудамжинд байдаг Э гэдэг хүнээр өөрийнхөө хашаанд гаргуулсан..Энэ хоёр залуу мөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

      Гэрч Ё.Эийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын эхээр шиг санаж байна. Тухайн үед улсын баяр болох гээд би Бэ хашаанд 5 хонь нядлаад байж байсан. Үл таних хоёр залуу саарал морь унаж ирсэн. Наймаа хийгээд байсан. Би тэгээд 5 хонь нядалж дуусаад тэр саарал морь Бэд махалж /нядалж/ өгсөн..Ер нь бол саарал морь унасан хоёр залуу байж л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

      Гэрч Д.Тын өгсөн: “...Тухайн үед миний төрсөн ах Х шоронгоос гарч ирээд байж байхад Б манайд ирсэн. Надаас мотоцикль ломбардаад тавиад өгөөч гэж гуйхаар нь би Бийн өөрийнх нь улбар шаргал өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг Брэнд дэлгүүрийн ломбардад 500.000 төгрөгөөр барьцаанд тавьж өгөөд 500.000 төгрөгийг Бт өөрт нь өгсөн. Би энэ мотоциклийг эргүүлж авахдаа Б гэж хүн авна шүү гэж хэлээд тавьж байсан. Б надаас 500.000 төгрөгөө аваад Хтай хамт яваад өгсөн. .. Тэр үед Х, Б хоёрт үнэмлэх байхгүй байсан учраас намайг ломбардад тавиад өгөөч гэж гуйсан. Б өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орой 17 цагийн үед манай том ах Үын хашаанд надтай тааралдсан. Тэгэхдээ би нэг морь хулгайлсан. Тэгтэл тэр нь 90.000.000 төгрөгийн морь гээд байна. Тийм хэрэгт орооцолдчихлоо гэж хэлсэн. Би ч хаанаас авсан юм гэж асуухад би авсан газраа мэднэ гэж хэлээд намайг дагуулаад ээжтэйгээ хамт Хөх толгойн тийшээ зүүн зүг рүү явж айлуудаас асуусан Б өөрөө морь хулгайлсан гээд байгаа боловч тухайн мориныхоо өнгө зүсийг ч мэдэхгүй байсан...Тухайн үед Б манайхаар орж гарч байсан. Ихэнхдээ бол манай төрсөн ах Үынд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/,

Гэрч Б.Оийн өгсөн: “...Би тухайн өдрийг сайн санаж байна. Тухайн үед намайг Мөрөн сумын 10 дугаар багийн Хөх толгой гэх газар байдаг байсан. Тэр үед шөнө болсон байхад намайг гэрт Ховд аймгаас ирсэн гэж Зоригоо гэдэг залуу манайд орж ирсэн. Би тэгэхээр нь чи харанхуй шөнө юу хийж яваа юм гэж асуухад Зоригоо Х ахыг хөдөө хүргэж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад шөнө болсон хойно хүн унтуулахгүй орж гараад байгаа юм зайлцгаа гээд уурласан. Зоригоо Х хоёр хамт гараад явсан. Тэрнээс хойш тэр хоёр ахиж манайд ирээгүй.. ямар ч байсан улсын баярын урдхан талд байсан  санагдаж байна. Тэр үед Х өөрийн унаж явсан мотоциклио 500.000 төгрөгөөр тавьсан. Тэр мотоциклийг нь манай нөхөр Т бид хоёр ломбардад бичиг баримтаараа тавьж өгсөн. Тэгээд л манай тэрүүгээр орж гарч байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 тал/,

Гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-82 тал/,

Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Д.Оы 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2220718 дугаартай: “...Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа,мэдээ мэдээллийг харьцуулан 2021 оны 10 дугаар сарын 10-ний  өдрийн Монгол Улсын оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн гэрчилгээ 13348 дугаартай “Монгол хурдан удмын адууны үнэлгээний арга аргачлал” бүтээлээр батлагдсан арга аргачлалаар Н.Пийн өмчлөл болох “Шувуун саарал” нэртэй хурдан морины өнөөгийн үнэ цэний баримжааг 111,538,000  Нэг зуун арван нэгэн сая таван зуун гучин найман мянган төгрөг гэж өртгийн хандлагаар тогтоолоо...” гэх дүгнэлт /хх-ийн 192 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар багийн 23-ны өдрийн №ТХҮ-822/4332 дугаартай: “Дээр дурьдагдсан Даюун загвар мотоцикль нийт бодит үнэ цэнийг 1,000,000 /нэг сая/ -н төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт /хх-ийн 106 тал/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 31-32 тал/,

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хурдан цоохор морийг би хулгайлаагүй. М бид хоёр Үерт гэх газраас 1 тооны хүрэн морь л авсан. М намайг өс хонзонгийн үүднээс хурдан цоохор морь хулгайлсан гэж гүтгэж байна. Анх Г байцаагч надад хүрэн морины зураг үзүүлж мэдүүлэг авсан. Тэгснээ сүүлд нь цоохор морины зураг харуулаад чи энийг авсан гээд гүтгэсэн. Ийм учраас прокуророос сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би урьд өгсөн мэдүүлгүүд дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл алга байна. .. М надтай хамт Үерт гэх газраас хүрэн зүсмийн морь хулгайлж байсан. М надтай хамт морь хулгайлчхаад хэсэг сураггүй алга болсон. Мийг сураггүй алга болох хооронд түүнтэй хамтран амьдарч байсан Ховорчимэг өөр найз залуутай болсон. Үүнээс болоод М надад өс хонзон санасан байх гэж бодож байна. Тэрнээс биш надад Мт хийсэн гэм буруу байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгчийн дээр дурдсан цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “..шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн  2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулна” гэх,

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч  гаргасан саналдаа: “ Улсын яллагчтай санал нэг байна. Өндөр үнэлгээтэй морийг хулгайлсан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал, дүгнэлтдээ: “.. Шүүгдэгч Б.Бийг буруутгахаар оруулж ирсэн бүх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж цуглуулсан баримтууд байна гэж би харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим нь нотлогдохгүй бол цагаатгадаг зарчим бий.  Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгаж тогтоосон боловч тухайн хэрэгт гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Тиймээс Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж байна гэж мэтгэлцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг  дордуулсан  буюу гэм буруугүй болох,  эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх үзэв. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Бийн өгсөн: 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 04-ний өдөр шилжих шөнө А.М бид хоёр 30 гаруй тооны адуу туусан. .. Тухайн үед нэг их согтуу байгаагүй.  .. Хүрэн азаргатай, бараан алаг голдуу 30 гаруй тооны адуу байсан.  .. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байсан. .. Ээж дүү хоёртойгоо хамт байсан. .. ломбарднаас мотоциклио авах гэж хулгай хийгээгүй. А.М ах мөнгөний хэрэг гараад байна. Хоёулаа ийшээ гарчихаад ирье гэж хэлсэн. Би ломбарднаас мотоциклио 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүрэн морь хулгайлсан мөнгөөрөө авсан. ..” гэх мэдүүлэг авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь Н.Пийн саарал зүсмийн хурдан морийг хулгайлаагүй, би хүрэн морийг 2020 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Б.Мтой хамт хулгайлсан гэж мэтгэлцэж байгаа боловч түүний энэ мэдүүлгийн эх сурвалж хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, түүний энэ мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.П, гэрч А.М, Н.Бэ, Ё.Э, гэрч Д.Т, Б.О нарын мэдүүлэг,  гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48, 77-78 тал/, гэрч Н.Бий мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/, гэрч Ё.Эийн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/, гэрч Д.Тын мэдүүлэг /хх-ийн 69 тал/, гэрч Б.Оийн мэдүүлэг /хх-ийн 73-75 тал/, гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 81-82 тал/, хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Д.Оы 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №2220718 дугаартай дүгнэлт /хх-ийн 192 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар багийн 23-ны өдрийн №ТХҮ-822/4332 дугаартай дүгнэлт /хх-ийн 106 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 31-32 тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хөх толгой” гэх газарт бэлчээрт байсан иргэн Н.Пийн адуунаас буруу талын ташааны  хавтгай дээр хүрээтэй үржих цагаан тамгатай, зүүн талынхаа гуяа дээр хүрээтэй загасан тамгатай саарал зүсмийн, их насны “шувуун саарал” нэртэй хурдан морийг хулгайлан авч 111.538.000 төгрөгийн хохирол учруулж бусдын малыг хулгайлахдаа Даюун загварын хөх өнгийн мотоцикл ашиглаж үйлдсэн нь нотлох баримтаар  нотлогдон  тогтоогдож байна.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийг гэрчтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нь хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Хулгайлах гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Хуульд тайлбарласнаар “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна гэжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Пийн 1 тооны нас гүйцсэн саарал зүсмийн хурдан морь буюу Шувуун саарал морины үнэ 111.538.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мэргэшсэн үнэлгээчин Д.Оы дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.П нь шувуун саарал нэртэй саарал зүсмийн хурдан морины үнэлгээ хийлгэхийн тулд  500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлгийг өгсөн байх боловч  дээрх 500.000 төгрөгийг  төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй  үлдээх нь зүйтэй байна.

Харин шувуун саарал нэртэй хурдан морины үнэлгээг дахин гаргуулахаар шинжээчийн дүгнэлтийг мэргэшсэн үнэлгээчнээр  хийлгэсэн шинжээчийн хөлс 1.300.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул  шүүгдэгч Б.Бээс хурдан морины үнэлгээний хөлс 1.300.000 төгрөг,   шувуун саарал морины үнэ 111.538.000 төгрөг, нийт 112.838.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Пид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бийг мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  6 жил 6 сарын хугацаатай ял оногдуулах саналыг, ..Шүүгдэгч Б.Бгээс морины үнэ 111.538.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргасан зардал 1.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, шүүгдэгч нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардалгүй” гэх санал дүгнэлтийг,

Хохирогчийн  өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Хохирогчоос уучлал гуйгаагүй. Энэ хэргээ үйлдээгүй, өөр хэрэг үйлдсэн гэж хэргээ задлах гэж оролдож нь харагдаж байна. Шүүгдэгч нь өмнө нь ял шийтгэгдэж байсан харагдаж байна. Энэ хэрэгт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг. Прокурорын гаргасан саналтай санал нэг байна” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шат шатны шүүхэд нь гомдлоо гаргаад явна. Хууль бус шийдвэрээс шалтгаалаад иргэн хүн нэг ч өдөр цагдан хоригдох, эрх чөлөөгөө хасуулах үндэслэл байхгүй. Энэ хэрэг нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах, мөн хуулийн 7 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай хуулийн зохицуулалт байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялаас чөлөөлж болно гэсэн хуулийн зохицуулалт бий. Миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.  Энэ саналыг гаргаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ойлголт биш” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэргийн 120-124 талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суух, мал маллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг заасан бөгөөд энэ зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч  Б.Б нь Хөвсгөл аймаг  дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаартай захирамжаар суллагдсан болох хэрэгт авагдсан /хх-ийн 124 тал/ баримтаар  тогтоогдож байх тул  өршөөлийн хуульд  хамруулах үндэслэлгүй  байна гэж  шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. гэж тус тус зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Мийн эзэмшлийн Даюун загварын мотоциклийн үнэ 1.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бээс шувуун саарал морины үнэ 111.538.000  /нэг зуун арван нэг сая таван зуун гучин найман мянга/ төгрөг, хурдан морины үнэлгээний хөлс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, нийт 112.838.000 /нэг зуун арван хоёр сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Пид олгож, морины үнэлгээний 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А.Мийн эзэмшлийн Даюун загварын мотоциклийн үнэ 1.000.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН