| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2022/1598/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1644 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1644
2022 11 07 2022/ШЦТ/1644
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Ат холбогдох эрүүгийн 2206 04953 3302 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч õÿíàí õýëýëöýâ.
Ø¿¿ãäýã÷èéí áèåèéí áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Э.А, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт *** оршин суух бүртгэлтэй, регистрийн *** дугаартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, төрийн одон медалиар шагнагдаж байгаагүй.
Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:
Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр салсан эхнэр С.Утай үл ойлголцон маргалдаж улмаар биед нь халдаж цээж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун бугалга, шуу шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хоëáîãäæýý.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Э.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Тус ä¿¿ðãèéí Ïðîêóðîðûí ãàçðààñ ø¿¿ãäýã÷ Э.Ат Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь хэсэгт заасан ãýìò õýðýãò õîëáîãäóóëàí ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хýðãèéã хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñэíèéã ø¿¿õ хүлээн авч õÿíàí øèéдâýðëýõ áîëîìæòîé ãýæ ¿çýâ.
Ø¿¿ãäýã÷ Э.А ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò ºãñºí мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
С.Уын2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтанд гаргасан гомдолд: “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт найз Тийн гэрт архи уусан. Би орой 23:00 цагийн орчимд нөхөр Э.А руу залгаад өөрийнхөө байгаа газарт дуудсан. Удалгүй Э.А намайг аваад бид хоёр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туул голын эрэг дээр шөнийн 01 цагийн орчим очиж Э.Атай машин дотроо ярилцсан. Бид хоёр ярилцаад байж байтал салсан нөхөр Э.А намайг хардаад миний зүүн талын нүд, шанаа толгой, хэсэг рүү гараараа олон удаа цохиод үргэлжлүүлээд миний баруун гарын булчин хэсэг, баруун хөлийн шилбэ хэсэг рүү 7-8 удаа хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Э.А тайвшраад чамайг арай дэндүү цохиж зодлоо уучлаарай гээд надаас уучлалт гуйгаад хэсэг сууж байгаад надтай секс хиймээр байна гээд жолооч талын суудлаасаа давж миний сууж байсан суудал руу орж ирээд миний дээр гарч суухаар нь би зодуулсандаа айгаад эсэргүүцэл үзүүлж чадаагүй, Э.А миний өмдний баруун талыг тэр чигт нь тайлаад секс хийсэн. Тэгээд дуусаад тэндээс хөдлөөд Баянгол дүүргийн 7-р хороо, Гэмтлийн эмнэлгийн хажууд байдаг манай гэр лүү хүргэж өгсөн. Миний зүүн хацар, хоёр суганы урд хэсэг, баруун зүүн бугалга, тохой, хоёр хөлөнд энд тэнд хөхөрч хавдсан байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, хуулийн дагуу шалгаж өгнө үү…” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 5 дахь тал/
С.Уыг хохирогчоор тогтоож, хууль сануулсан баталгаа авч, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор авсан мэдүүлэгт: “...Бид хоёр ярилцаад байж байтал салсан нөхөр Э.А намайг хардаад миний зүүн талын нүд, шанаа толгой хэсэг рүү гараараа олон удаа цохиод үргэлжлүүлээд миний баруун гарын булчин хэсэг, баруун хөлийн шилбэ рүү 7-8 удаа хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь Э.А тайвшраад чамайг арай дэндүү цохиж, зодлоо уучлаарай гээд надаас уучлалт гуйсан. Би салсан нөхөр Э.Атай эвлэрээд бэлгийн харилцаанд нэг удаа орсон. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Би өөр хүмүүстэй маргалдаж, зодолдоогүй. Бид хоёр 2009 онд танилцаад 2013 оноос хойш хамт амьдрах болсон. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, миний биеийн байдал хэвийн сайн байгаа…” гэх,
/хавтаст хэргийн 8 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13644 дугаартай: “…С.Уынбиед цээж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Э.Ат яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлаж мөрдөн шалгах ажиллагаанд авсан мэдүүлэгт: “…Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01:00 цагийн орчимд гэртээ унтаж байтал манай салсан С.У над руу залгаад намайг ирээд аваач гэхээр нь би ...чи нөхөр гээд байгаа хүнээрээ авуул... гэтэл тэр хүн маань амжихгүй гэнэ ээ чи ирж авах юм уу гэхээр нь би гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн 12-р хорооны орчмоос тосч авсан. Би С.Уыг машиндаа суулгатал уйлаад байсан. Би юу болсон талаар асуутал надад хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би уурлаад малгайнаас нь татаад чимээгүй бай гэж хэлээд би Баянзүрх дүүргийн 11-р хороо Туул голын эрэг дээр очоод би ...чи өөр хүнтэй сууцан биздээ... гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Би уурандаа С.Уынзүүн гарын булчин хэсэг рүү гараараа 7-8 удаа цохиод зүүн хөлийн гуя хэсэг рүү нь мөн адил 7-8 удаа цохисон. Дараа нь би Уянгын зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр дараа нь эвлэрээд байж байтал С.У чи энэ хол газар яах гэж ирсэн юм бэ гэхээр нь би чамтай ярилцах гэж ирсэн гэж хэлтэл чи надтай секс хийх гэж ирсэн юм биш үү гэхээр нь би үгүй, надад сонирхол алга, хүсэл алга гээд хэлтэл намайг тэвэрсэн, дараа нь бид хоёр машиндаа секс хийсэн. Би орой нь С.Уыг гэрт нь хүргэж өгсөн. Би тухайн үед эрүүл байсан, харин С.У согтуу байсан. Тухайн үед миний уур хүрээд байсан учир С.Уыг зодож, цохих болсон…” гэх,
/хавтаст хэргийн 30 дахь тал/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 3 дахь тал/
Аюулын зэргийн үнэлгээ,
/хавтаст хэргийн 22 дахь тал/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт,
/хавтаст хэргийн 52 дахь тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Мөрдөгчийн санал,
/хавтаст хэргийн 23 дахь тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, Яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол,
/хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13644 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг хохирогч С.Уд танилцуулсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 20 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13644 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг Э.Ат танилцуулсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 21 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хавтаст хэргийн 32 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хавтаст хэргийн 31 дэх тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа,
/хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэмт хэрэг мөн эсэх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр салсан эхнэр С.Утай үл ойлголцон маргалдаж улмаар биед нь халдаж цээж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун бугалга, шуу шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч С.У, шүүгдэгч Э.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.Уд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13644 дугаартай Дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт (хх-ийн 18-19),
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу нийгэмд аюултай үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагч “...Шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэг дээр салсан эхнэр С.Утай үл ойлголцон маргалдаж улмаар биед нь халдаж цээж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун бугалга, шуу шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Яллагдагч Э.А нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…Энхмөнх овогтой Э.А миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-нд хамт амьдарч байсан С.Уынбиед халдаж гар хүрснээ хүлээж байна. Саруул овогтой С.У нь гомдол саналгүй гэсэн учраас миний хүсэлтийг харгалзан үзээд хэргийг минь хялбаршуулан шийдэж өгнө үү…” гэжээ /хх-ийн 36/,
Шүүгдэгч Э.Аийн 2022 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө С.Уынбиед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “…Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхийг тус тус зөрчжээ.
Шүүгдэгч Э.Аийн хохирогч С.Уынэрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайн шууд санаатай хэлбэртэйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “…энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэр бүлийн хүчирхийлэл гэжээ.
Шүүгдэгч Э.А нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий салсан эхнэр С.Уыг хардалтын улмаас эрүүл мэндэд нь халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-аар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан мансуурсан байдал тогтоогдоогүй бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газарт яллагдагч Э.А хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Уынбиед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13644 дугаар дүгнэлтээр “…С.Уынбиед цээж, зүүн хацар, бугалга, шуу, сарвуу, гуя, шилбэ, баруун бугалга, шуу, шилбэнд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан...” гэжээ. Иймд хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.А нь хохирогч С.Уынэрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хохирогч С.У нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй шүүх хуралд суухгүй.” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч Э.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хохирогчийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан “…Саруул овогтой С.У миний бие Энхмөнх овогтой Э.Ааас мөнгө нэхэмжлэх асуудал байхгүй, гомдол санал байхгүй, Э.Атай хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй тухайн үед уурандаа хэлсэн юм. Ийм учир хялбар аргаар шийдэж өгнө үү…” гэж хүсэлт гаргасны тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 37/
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул шүүгдэгч Э.Аийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.А нь дээрх хууль бус үйлдлийг гаргахдаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “…Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна…” гэж заасан дагуу салсан эхнэр С.Уынбие махбодид хөнгөн хохирол учруулж үйлджээ.
Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ…” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.А уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.
Шүүгдэгч Э.Ат ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хөнгөрүүлэх болон õ¿íäð¿¿ëýõ íºõöºë áàéäàë òîãòîîãäîîã¿é болно.
Ш¿¿ãäýã÷ Э.Ат ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хуâèéí áàéäаë зэргийг õàðãàëçàí үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Э.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ