Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1657

 

 

 

 

 

 

 

 

   2022       11          09                                   2022/ШЦТ/1657

                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч Ц.Ганцэцэг /цахим/,

шүүгдэгч П.Б, З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.О, П.Б нарт холбогдох эрүүгийн 2206 00000 3148 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж дүүгийн хамт *** оршин суух хаягтай, урьд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Регистрийн *** дугаартай, П.Б,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн *** дугаартай, З.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.О нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох П.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа болон халуун саваар цохиж “зулайд шарх, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох З.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж, хана руу түлхэж, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр “зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихний дэлбээнд тархмал цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч П.Б, З.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч П.Б, З.О нар хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, З.О нар нь харилцан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч П.Б нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох З.Оыг ээжтэй нь хэрэлдлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж, хана руу түлхэж, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр “зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихний дэлбээнд тархмал цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,

шүүгдэгч З.О нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох П.Быг  хүүхдүүдийн минь мөнгөөр байрны түрээсийн төлбөрөө төлчхөөд мөнгө буцааж олж өгсөнгүй, ажилдаа явсангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа болон халуун саваар цохиж “зулайд шарх, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

/хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч 3.З.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд ажил руугаа явах гэтэл миний хамтран амьдрагч болох П.Б нь намайг явуулахгүй гаднаас 0.5 граммын архи оруулж ирээд өнөөдөр чи ажилдаа явахгүй, амарчих гэхээр нь би хэрүүл хийж байгаад ажилдаа явж чадаагүй. П.Бтой хамт 2 шил архи хамтдаа хувааж уусан. Бид хоёр архиа хувааж уучхаад юм яриад байж байтал орой 18 цагийн орчимд П.Б нь надтай хэрүүл хийгээд байхаар нь би “чи арай хэтэрч байна, хоёулаа архинаас болж асуудал болно шүү” гээд хэлтэл чамд ямар хамаа байдаг юм гээд миний зүүн талын хацар луу алгадаад намайг хана руу мөргүүлээд, үснээс зулгаагаад, цээжин хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь би зөрүүлээд толгой руу нь халуун саваар цохисон. Тэгтэл П.Бын толгойноос цус гараад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 77 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13037 дугаартай: “...Дүгнэлт:

1. З.Оын биед зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихний дэлбээнд тархмал цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 40 минутад сэртэл манай эхнэр З.О нүүрээ будаад сууж байсан. Би гэрээсээ гараад 0.33 граммын Хараа архи авч орж ирээд “хайр нь өнөөдөр ажилдаа явахгүй амармаар байна, энэ авсан жоохон архиа уучхаад буцаад унтаж амарлаа” гээд хэлтэл эхнэр “чи өчигдөр хүүхдүүдийн маань мөнгөнөөс байрны түрээс төлсөн, чи өнөөдөр ажлаа хийгээд мөнгө олоод буцаагаад надад өгнө гээ биз дээ” гэсэн. Би тэгэхээр нь “ээж рүү яриад мөнгийг чинь бүтээгээд, өдөр данс руу чинь хийе” гэж хэлтэл З.О намайг арчаагүй архичин, чи ийм өөдгүй хэлсэн үгэндээ хүрч чадахгүй гээд ажилдаа явахаар гараад явсан. Удалгүй 10 орчим минутын дараа гэрийн үүдийг хүн нүдээд байхаар нь би онгойлготол З.О зогсож байсан. Би “өө миний хайр ажилдаа яваагүй юм уу, хайрынх нь буруу” гээд хэлтэл нүүрний будгаа цүнхлээд “би чам дээр ахиж ирэхгүй” гээд яваад өгсөн. Дахиад 5 орчим минутын дараа хаалга нүдэхээр нь онгойлготол З.О зогсож байсан болохоор би эхнэрээ аргадтал “чи наад архинаасаа 1 хундагыг хийчих гэхээр нь би хийгээд өгсөн. Тэгтэл эхнэр маань тайвшраад надад уурлах нь багасаад байсан болохоор би эхнэрээ аргадах гээд “хайр нь яг одоо чиний нүдэн дээр байрны мөнгө болох 60.000 төгрөгийг олоод өгье” гээд, би ээж рүүгээ яриад мөнгө асуутал ээж маань намайг худлаа яриад байна гэж бодоод намайг шалгахаар манай гэрт 11 цагийн орчим ирсэн. Тухайн үед манай эхнэр З.О согтчихсон байсан тул манай ээж та хоёр архи уухгүй амьдар, ээж нь тэр мөнгийг чинь эгч нараас чинь олоод өгье гэтэл З.О манай ээжийн урдаас “танайхан ер нь сонин” гээд хэрэлдэх гээд байхаар нь би “чи миний ээжийн урдаас битгий хэрэлдээд бай” гэж загнаад гарынхаа ар талаар З.Оын зүүн талынх нь хацар луу 1 удаа алгадсан. Тэгтэл манай ээж та хоёр өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийд гээд гэрээс гараад яваад өгсөн. Ээжийг маань гэрээс гарсны дараа З.О миний нүүрийг хумсаараа ураад, миний нуруу луу өшиглөөд байсан болохоор нь би эхнэр маань тайвшраг гэж бодоод зодуулаад буруу хараад хэвтэж байсан. Тэгсэн эхнэр З.О цонхны тавцан дээр байсан халуун савыг аваад миний толгой руу 5-6 удаа цохисон. Сүүлдээ маш хүчтэй өвдөөд байхаар нь би босож ирээд халуун савыг нь булаагаад шидтэл миний толгойноос халуун цус гараад нүүр лүү маань урссан. Би цусаа тогтоочхоод ахиж эхнэртэйгээ эвлэрээд орой 16 цагийн орчимд ахиж 1 шил архи хувааж уусан. ...З.О намайг цохисон халуун саваа гартаа авч байгаад ахиж миний толгой руу 2 удаа цохиод авсан. ...би толгойндоо 9 оёдол тавиулсан...”

гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 13135 дугаартай: “...Дүгнэлт:

1. П.Бын биед зулайд шарх, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт

/хх-ийн 17-18 дахь тал/,

Яллагдагч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 40 минутад сэртэл манай эхнэр З.О нүүрээ будаад сууж байсан. Би гэрээсээ гараад 0.33 граммын Хараа архи авч орж ирээд хайр нь өнөөдөр ажилдаа явахгүй амармаар байна, энэ авсан жоохон архиа уучхаад буцаад унтаж амарлаа гээд хэлтэл эхнэр чи өчигдөр хүүхдүүдийн маань мөнгөнөөс байрны түрээс төлсөн, чи өнөөдөр ажлаа хийгээд мөнгө олоод буцаагаад надад өгнө гээ биз дээ гэсэн. Би тэгэхээр нь ээж рүү яриад мөнгийг чинь бүтээгээд өдөр данс руу чинь хийе гэж хэлтэл З.О намайг арчаагүй архичин, чи ийм өөдгүй хэлсэн үгэндээ хүрч чадахгүй гээд ажилдаа явахаар гараад явсан. Удалгүй 10 орчим минутын дараа гэрийн үүдийг хүн нүдээд байхаар нь би онгойлготол З.О зогсож байсан. Би өө миний хайр ажилдаа яваагүй юм уу, хайрынх нь буруу гээд хэлтэл нүүрний будгаа цүнхлээд би чам дээр ахиж ирэхгүй гээд яваад өгсөн. Дахиад 5 орчим минутын дараа хаалга нүдэхээр нь онгойлготол З.О зогсож байсан. Тухайн үед манай эхнэр З.О согтчихсон байсан тул манай ээж та хоёр архи уухгүй амьдар ээж нь тэр мөнгийг чинь эгч нараас чинь олоод өгье гэтэл З.О манай ээжийн урдаас танайхан ер нь сонин гээд хэрэлдэх гээд байхаар нь би чи миний ээжийн урдаас хэрэлдээд бай гэж загнаад гарынхаа ар талаар З.Оын зүүн талын хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгтэл манай ээж та хоёр өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийд гээд гэрээс гараад яваад өгсөн. Ээжийг маань гэрээс гарсны дараа З.О миний нүүрийг хумсаараа ураад миний нуруу луу өшиглөөд байсан болохоор нь би эхнэр маань тайвшраг гэж бодоод зодуулаад буруу хараад хэвтэж байсан. Тэгсэн эхнэр З.О цонхны тавцан дээр байсан халуун савыг аваад миний толгой руу 5-6 удаа цохисон. Тухайн үед би эхний 3-4 удаагийн цохилтыг нь тэссэн. Сүүлдээ маш хүчтэй өвдөөд байхаар нь би босож ирээд халуун савыг нь булаагаад шидтэл миний толгойноос халуун цус гараад нүүр лүү маань урссан. ...”

/хавтаст хэргийн 29 дэх тал/,

Яллагдагч З.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хоёр архиа хувааж уучхаад юм яриад байж байтал орой 18 цагийн орчимд П.Б надтай хэрүүл хийгээд байхаар нь би чи арай хэтэрч байна, хоёулаа архинаас болж асуудал болно шүү гээд хэлтэл чамд ямар хамаа байдаг юм гээд миний зүүн хацар луу алгадаад намайг хана руу мөргүүлээд, үснээс зулгаагаад, цээж хэсэг рүү өшиглөөд байхаар нь зөрүүлээд халуун саваар толгой руу нь цохисон...”

/хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж заасны дагуу нийгэмд аюултай үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч П.Б, шүүгдэгч З.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагч “...Шүүгдэгч З.О нь согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох П.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа болон халуун саваар цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан…”,

шүүгдэгч П.Б нь “…согтуурсан үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** оршин суух гэртээ, хамтран амьдрагч болох З.Отай “ээжтэй нь хэрэлдсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж, хана руу түлхэж, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихний дэлбээнд тархмал цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан…” нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б, З.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч П.Б, З.О нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.”,

Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.”,

Яллагдагч П.Б нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…эхнэр болох З.Отай маргалдаж гэмтэл учруулсан, гомдол байхгүй, хэргийг хялбаршуулж өгнө үү…” /хх-ийн 52/,

Яллагдагч З.О нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: “…миний бие өөрийн нөхөр болох П.Бтой маргалдаж, биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү…” /хх-ийн 53/ гэжээ.

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч болох З.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч З.О нь мөн өдөр хамтран амьдрагч болох П.Бын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “…Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…”  гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхийг тус тус зөрчжээ.

Шүүгдэгч П.Б, З.О нар нь харилцан гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагчаа хувийн таарамжгүй харилцааны улмаас эрүүл мэндэд нь халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-аар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан мансуурсан байдалтай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч З.Оын биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13037 дугаартай дүгнэлтэд: “...зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихний дэлбээнд тархмал цус хуралт, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ, тус гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...”,

 

Хохирогч П.Бын биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13135 дугаартай дүгнэлтэд: “...зулайд шарх, баруун зүүн ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, тус гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт тус тус гарсан байна. Иймд хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Б, З.О нар нь харилцан биеийнхээ эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, тэдний биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч П.Б, З.О нар нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, харилцан биедээ “…гомдол, саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй…” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Б, З.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Б, З.О нар нь харилцан дээрх хууль бус үйлдлийг гаргахдаа хамтран амьдрагч байсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад “…хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг…” хэлнэ гэжээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “…Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна…” гэж заасны дагуу бие биеийнхээ махбодод хөнгөн хохирол учруулж үйлджээ.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “…энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэр бүлийн хүчирхийлэл гэжээ.

Иймд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ…” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй байна.

Шүүгдэгч П.Бын хохирогч З.Оын эрүүл мэндэд халдсан, шүүгдэгч З.Оын хохирогч П.Бын эрүүл мэндэд халдсан нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайн шууд санаатай хэлбэртэйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу П.Б, З.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, П.Б, З.О нар нь уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.

Шүүгдэгч П.Б, З.О нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б, З.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 40, 41 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 39, 42 дахь тал/ зэрэг болно.

Шүүх шүүгдэгч П.Б, З.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б, З.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б, З.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч П.Б, З.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Б, З.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч П.Б, З.О тус бүрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Б, З.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б, З.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, З.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ШИНЭХҮҮ