Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

 

 

      

 2022       10        31                                          2022/ШЦТ/311

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бгийн Бад холбогдох эрүүгийн 2238000000539  дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол Улсын иргэн, Ц овогт Бгийн Б, 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РМ83081013 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг Дэлэн гэх нэртэй газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Сгийн Эыг 88-95 ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000539 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч  Б.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг Дэлэн гэх нэртэй газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Сгийн Эыг 88-95 ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Нын өгсөн: “.. Би гомдолтой байна. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн 11,995,989 төгрөг, мөн түүнээс гадна бүрдүүлээгүй баримт байгаа, сэтгэл санааны хохирол бас нэхэмжлээгүй. Яагаад гэвэл энэ хүнийг би нутгийн ах гэдэг үүднээс мөн энэ хүнтэй уулзаж ярьсан учраас баримт бүрдүүлж өгөөгүй. Нэмж нэхэмжилсэн зүйл байхгүй. Бид нарт байсан, нөхөж авсан баримтуудаа л хэрэгт гаргаж өгсөн. Энд өмгөөлөгчийн зардал нэхэмжлээгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, нааш цаашаа явж байгаа замын зардал, бензиний зардал нэхэмжлээгүй. Би энэ хүнийг миний аавыг санамсаргүй, болгоомжгүй байдлаар дайрсан гэдэгт итгэхгүй байгаа. Яагаад гэхээр би энэ хүний мэдүүлэг болон ах дүү нарынхаа ярианаас сонссон. Энэ хүн тал шил архи уусан гэж мэдүүлсэн байсан. Дээрээс нь машиныг өргөж байхад суугаа байдалтай харагдсан гэж байна. Бүхэл бүтэн хүн дайрчихаад мэдэхгүй байна гэж байх уу. Дайрах үед машиных нь дугуй хий эргэсэн, манай аав чирэгдсэн байдалтай харагдаж байсан. Энэ хүн хэрвээ мэдсэн дороо анхны тусламж үзүүлж, хүн дуудсан бол миний аав одоо амьд байх ч байсан байхыг үгүйсгэхгүй. Мөн энэ хүн хэргийн газрыг орхиж явсан гэж би үзэж байгаа. Бүхэл бүтэн хүн дайрчихаад цагдаа дуудахаар явлаа гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Тэнд байгаа хүмүүст мэдэгдэж анхны тусламж үзүүлэх ёстой. Тэгэхгүй шууд цагдаа дуудахаар явна гэж байхгүй. Бас энэ хүн зогсоолд машинаа тавиагүй. Тэр баяр дээр зогсоолын газар гаргасан байтал согтуугаар ирж зогсоолын бус газарт машинаа тавьсан. Мөн энэ хүн жолооны эрхээ хасуулсан байсан. .. Дээрээс нь миний аавын ажил явдал дээр ирээгүй, 49 хоног дээр нь ч ирээгүй. Хүн дайрчихаад ямар ч гэмшиж байгаа зүйл байхгүй, утсаа авахгүй тохиолдол зөндөө байсан. Сумын хүмүүсээс сонсоход архи уучихсан явж байна гэдэг. Тэгснээ ахыгаа харж үзээч гэж байгаа нь ямар учиртай юм бэ. Ямар ч хохирол барагдуулаагүй. 4,000,000 төгрөгийн үнэтэй амь гэж юу байх юм бэ. Надад тэрнээс өөр юу ч өгөөгүй. Өмнөх шүүх хурлаас гараад ахыгаа харж үзээч гэхээр нь би хоёулаа иргэний журмаар эвлэрүүлэн зуучлагчаар оръё гэсэн чинь “ах нь хүнд зодуулсан. Эмнэлэг явахгүй бол болохгүй байна маргааш болъё” гэж хэлсэн. Тэгснээ маргааш нь залгахад утас нь холбогдохгүй байж байгаад би дараа нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгахад нэг хүн утсыг нь авч нүүж байна, байхгүй, хониндоо явсан” гэж хэлсэн. Өөрийнх нь утас руу 3 удаа залгахад аваагүй. Энэ хүнд гэмшиж байгаа зүйл огт илрэхгүй байгаа..” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн: “...Уг газар нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвөөс зүүн урд зүгт 50 км зайд тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Дэлж гэх нэртэй газарт уулын бэлд Билэгдэмбэрэл гэгээтний суварга байх хашаанаас ертөнцийн зүгээр зүүн зүгт 1.20 орчим зайд байв. Уг газарт очиж үзэхэд монгол гэрүүд байх ба гэрүүдийн баруун урд талд асар байв. Уг асрын ар талд цагаан өнгийн даавуугаар бүтээсэн эрэгтэй хүний цогцос байв. Уг цогцосны харагдах байдлыг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг цогцос нь толгой хэсэг нь дээшээ харсан байсан ба цогцосны толгойноос 1 метр зайд 88-95 ХӨВ улсын дугаартай мөнгөн саарал өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү буюу уруу харсан байв. Тээврийн хэрэгслийн харагдах байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Түүний дараа үзлэгийг машин дотор талд явуулахад уг тээврийн хэрэгслийн урд хоёр талын цонх  нээлттэй, баруун хойд талын цонх хагас нээлттэй, зүүн хойд талын цонх хаалттай, багаж нээлттэй. Уг тээврийн хэрэгслийн дотор талыг үзэхэд тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй, зүүн урд талын урд байх багажны хайрцаг онгорхой, тээврийн хэрэгслийн шал дээр унасан, дотор талаас нь цагаан өнгийн утасны цэнэглэгч, толь хэсэг байв. Үзлэгийг үргэлжлүүлэн мөр илрүүлэх зорилгоор тусгай хар өнгийн шингэн нунтаг, улаан хүрэн өнгийн соронзон нунтаг ашиглан тээврийн хэрэгслийн баруун урд бариунаас дээш 3 см зайд байх гадаргуу дээр гарын мөр илрүүлснийг скойч ашиглаж бэхжүүлэн авч цаасан дээр 1 дугаараар тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 19 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Э.Нын өгсөн: “..Талийгаач аав маань энэ оны 07 дугаар сарын 31-ний шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг Дэлэн гэх нэртэй газарт Билэгдэмбэрэл гэгээнтний ургийн баярт оролцохоор очоод тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан юм. Би хэргийн талаар, мөн үйл явдлын талаар сайн мэдэхгүй...Би бодохдоо, мөн манай ах дүү нарын яриагаар аавыг машин дайрч амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа. Тухайн үйл явдал, хэрэг гарах үед би өөрөө байгаагүй, сүүлд хүмүүсээс сонсоход машин доор орчихсон байсан гэж хэлсэн...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байгаа, нэхэмжлэх зүйлийг хэрэг шалгагдаж байх явцад хэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30-37 тал/,

Гэрч Д.****ийн өгсөн: “...өчигдөр орой буюу 07 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед гадаа талбай дээр нийтийн бүжиг болсон. Бүжиг 22 цаг хүртэл үргэлжлэн явагдаж байх үед манай нагац ах талийгаач Э байхгүй, харагдахгүй байхаар нь би гадуур утасны гэрэл тусгаад хайж явтал ургийн баяр болж байсан талбайн хойморт асрын ард мөнгөн саарал өнгийн приус-11 машины урд доогуур орчихсон хоёр хөл нь цухуйж байхаар нь би машинд дайруулчихсан гэж бодоод хурдан гүйж ирж хөгжим явуулж байсан Нямдаваа  гэх залууд хандан “хөгжмөө унтраа, гадаа машинд хүн дайруулсан байна” гэж хэлсэн. Тэгээд асар дотор сууж байсан талийгаачийн байнга хамт явдаг Тулга ахад хандаж “Э ах машинд дайруулсан байна” гэж хэлээд асраас авч гараад авч очиж үзүүлсэн. .. Тэгээд хүмүүс мэдээд цуглараад эхэлсэн. Хүмүүс машиныг хойш нь тавиад талийгаачийг машин доороос жоохон чирч гаргаж ирсэн. Намайг анх харахад талийгаач урагшаа тонгойгоод бие нь эвхэгдсэн байсан. Тухайн үед 23 цагийн үед би анх харсан... Намайг анх харахад машин дотор хүн байгаагүй, машин унтраалттай байсан. Машины урд гэрэл асаагүй байсан...Намайг анх очиход ямар ч хөдөлгөөнгүй байсан. Биед нь хүрч үзэхэд бас хүйтэн байсан. Машины зүүн талын урд дугуйны доогуур нь зүүн гар нь дарагдсан байсан... Бид нар сандраад   машин тэрэг өргөөд гүйж байхад цоохор цамцтай хүн: машин доогуур хүн орох ёсгүй гээд орилоод байсан гэж манай бэр Дулмаа хэлж байсан...Би талийгаачийн нүүрийг утасны гэрэл тусгаж харсан тэгэхэд нүүр нь улайсан байсан. Цус гарсан зүйл байгаагүй, нүүрийг нь арчиж цэвэрлэхийг би бол хараагүй...Машины бичиг баримтыг би өөрөө машины дунд хайрцагнаас авсан. Машины түлхүүрийг надад хэн нэгэн өгсөн юм. Би тухайн үед их сандарч тэвдсэн байсан учраас хэн өгснийг анзаараагүй. Би машины бичиг баримтыг авахдаа зүүн урд хаалгаар орж авсан. Би баруун урд хаалгыг онгойлгоогүй ер нь баруун урд хаалгыг онгойлгоогүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

Гэрч Б.****ын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манай хадам аав болох С.Эын хамаатан садангийн ургийн баяр болж байсан. Тэгээд өчигдөр орой 21 цагийн үед нийтийн бүжиг задгай талбай дээр болсон. Тэр үед хадам аав бүжгэнд оролцоод бүжиглээд явж байсан. Тэгээд байж байтал аав гэнэт байхгүй болоод харагдахгүй болсон. Тэгэнгүүт бид нар хайж эхэлсэн. Хэсэг хугацаанд хайж байтал аавын хамаатан **** ах аавыг машин доор хэвтэж байна гээд сандарсан байдалтай хэлсэн. Бид нар бүгдээрээ гүйж очоод машиныг өргөөд аавыг татаж гаргасан. Би аавын толгойд нь хүрээд нүүрийг нь харахад баруун талын завж нь урагдаж шаамийсан байсан. Бас нүднээс нь бага зэргийн цус шүүрсэн харагдсан. Би тэгээд та зүгээр үү гэж асуухад дуугараагүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд л нас барсан байна гэж бодсон...Талийгаач хадав аав архи уучихсан байсан...Таниагүй. Харин өчигдөр орой түгшиж сандарсан байхад цоохор сорочкин цамцтай /тал ханцуйтай/ хүн ирээд “миний машин доор хүн орчихсон байсан юм гэж хэлж байсан. Би тэр хүний царайг сайн хараагүй, Учир нь харанхуй болсон байсан...Намайг очиход машин унтарсан, машин дотор хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Б.****ын өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 07 сарын 31-ний өдөр би ургийн баяр дээр байж байтал хүмүүс гадаа шуугилдаад явчихсан. Тэр хүмүүс хүн дайрчихлаа гээд шуугилдсан. Би тэгэнгүүт нь гар чийдэн барьж ирээд үзэхэд машин доор хүн орчихсон зөвхөн гутал нь харагдаж байсан. Тэгэхээр нь би жолооч нь хаана байна хурдан гаргаарай гэж хашхираад машин тойрч очоод гэрлээ тусгаад хартал машины түлхүүр машины баруун тал буюу жолоочийн сандал дээр байж байсан. Тэгээд би буцаад машины урд талд очиход нөгөө хүнийг гаргачихсан байсан. Би түлхүүрэнд хүрээгүй. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч Д.****ийн өгсөн: “...ургийн баярын үйл ажиллагаа үргэлжилж байх үед орой 21 цагийн үед гадаа талбайд нийтийн бүжиг болсон. Би тухайн үед хамаатан садангуудтай архи уугаад нэлээд согтсон, би архи уугаад өөрөө юу ч санахгүй болсон. Нэг мэдсэн чинь өглөө гэртээ сэрсэн. Тухайн газарт юу болсон, яаж гэртээ ирснээ санахгүй байна. Өдөр гэртээ байж байтал сумын хэсгийн төлөөлөгч манай гэрт ирээд намайг гэрээс аваад буцаагаад ургийн баяр болж байсан газар авч ирсэн. Тэгэхэд л би Эрдэнэ-Ундрах ах нас барсан гэдгийг мэдсэн. Аймгийн төвөөс цагдаа нар ирсэн байсан...Би өдөр 15 цагаас эхлээд л архи ууж эхэлсэн би таарсан би хамаатны төрөл садан болох Батмөнх,Чадраабал хоёртой 1 шил архи хувааж уусан, мөн дундуур нь касс уусан. Би ер нь уугаад л яваад байсан. Тэгээд нэг мэдсэн тасраад гэртээ ирж унтсан байсан. Намайг хэн гэрт хүргэж ирснийг ч би мэдээгүй... Би юу ч санахгүй байна...Б мөнгөлөг саарал өнгийн приүс-10 машинтай очсон байсан. Би ургийн баяр дээр өдөр 15 цагаас өмнө Бтай таарсан, тэгэхэд л саарал өнгийн приустэй байсан. Тэгж таарах үед Б бид хоёр аль аль нь архи уугаагүй байсан...Талийгаач Э бид хоёр хамаатан садангийн холбоотой юм. .. Намайг архи уугаад тасраагүй ухаантай байхад лав хүнтэй маргалдаагүй. Намайг согтоод тасарснаас хойш юу болсныг би мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

Гэрч Б.****ын өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 07 сарын 31-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний үр ач, төрөл төрөгсдийн ургийн баяр болсон, тухайн баярт 64 бөхийн барилдаан болоод би тэр барилдаанд оролцож барилдсан. Тэгээд орой гэр лүүгээ явах гэж байтал манай хамаатны **** ах бүжгийн талбайн хажууд тасраад уначихсан унтаж байхаар нь би өөрөө мотоциклийн араар суулгаад гэрт хүргэж өгсөн. Иим л зүйл болсон...Мэдсэн. Хүмүүс шаагилдаад хүн дайрчихлаа гээд орилолдоод байсан. Тэгээд угаасаа бүжиг тарсан...**** ах осол болсон газраас нэлээд зайтай даавуун асрын хажууд ганцаараа тасраад уначихсан унтаж байсан...Би ёстой мэдэхгүй бүжиг болж байхад л гэнэт бүжиг зогсоод хүн дайруулчихлаа гээд шуугилдаад эхэлсэн...Би Бтай өдөр л хальт таарсан, тэрнээс хойш таараагүй. Тэнд их олон хүн байсан учраас сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Гэрч Б.****ын өгсөн: “...Би 2022 оны 07 сарын 31-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний суврага, ургийн баярт зориулсан бүжиг цэнгүүний арга хэмжээ 20 цагийн үед эхэлсэн. Хүмүүс олон ирсэн байсан. Уулын сүүдэр эргэчихсэн харанхуй болох дөхөж байсан. Би бүжгэнд харуй бүрий болж байх үед ирсэн. Тэгээд би бүжиглэж яваад малгайгаа унагааж авах үед тэнд бүжиглэж явсан Б та ямар хөл сайтай байна аа гээд миний малгайг авч өгч  анх түүнтэй харьцсан. Б ах надад 1 шил архи байна түүнийг уух уу гээд бүжгийн талбайгаас гарч бүжгийн хөгжим хэрэгсэл байршуулсан асарын ар талд зогсоосон байсан машин дээр нь очсон. Тэгээд намайг Б жолооч талаараа суу гээд би жолооны хүрдтэй хэсэгт нь орж суусан. Б бид хоёрыг машинд суух үед **** гэж залуу хамт байсан. **** нь машины жолооч талын эсрэг суудалд сууж байсан. **** гэж залуу нь нэлээн согтуу байсан. **** та намайг таньж байна уу гэж байсан. Чи хэний хүүхэд вэ гэж асуухад өөрийгөө Башигаа бөгөөд жинхэнэ нэрээ ****, **** гэж хүний хүүхэд гэж байсан. Б нь архи гаргаж ирж бидэнд аягалаж тойруулсан. Тэгээд би тэр архинаас нь ойролцоогоор 5 орчим удаа тойруулж өгөх үед уучихаад одоо хэдүүлээ бүжиглэе гээд машин дотор **** үлдэж, Б бид 2 машинаас бууж бүжгийн талбай руу орсон. Бүжгийн талбайд орохдоо би тухайн асарын зүүн талаар нь Б баруун талаар орох бололтой явсан. Миний араас лав ирээгүй... Би бүжгийн өмнө айлд зочилж 5 орчим хундага архи уусан байсан. Болсон явдлыг сайн санаж байна. Ухаанаа алдтал уугаагүй байсан... Би Бын машины жолооны ард сууж архи ууж байх үедээ машиныг нь хөдөлгөөгүй. Намайг машинд сууж байх үед машин нь унтраалттай байсан...Би дахин машинд нь ирж суугаагүй. Бтай дахиж тааралдаагүй... Б нь намайг машинаас нь буугаад явсны дараа машиндаа ирж машинаа хөдөлгөсөн байж магадгүй. Эсвэл намайг бүжгийн талбайгаас авч ирэхээс өмнө машинаа хөдөлгөсөн байж магадгүй. Ямар ч байсан намайг машинд сууж байхад машин хөдлөөгүй. Би түүнтэй бүжгийн талбай руу орсноос хойш нэлээн хугацаа өнгөрсний дараа ойролцоогоор 30 орчим минутын дараа байх манай авгай уйлж ирээд яанаа манай Э ах машин дайруулсан юм шиг байна гээд ирсэн. Тэгээд бүжиг тарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-62 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай:  “амь хохирогч С.Эрдэнэ-Ундрахын цогцост цээжний хэнхэрцэгт битүү гэмтэл болон зулайн хуйх, баруун хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэл гэх мэт хүнд жинтэй зүйлд мөргүүлэх, дор нь дарагдах үед үүсгэгджээ. Дээрх цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ. Амь хохирогч С.Эрдэнэ-Ундрахын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч С.Эрдэнэ-Ундрахын нь хэнхэрцэгийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна. Амь хохирогч С.Эрдэнэ-Ундрах нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ... гэх дүгнэлт /хх-ийн 63-64 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай: “...иргэн Б.Бын биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 80 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 3,6 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан дунд тольны зүүн талаас бэхжүүлсэн гэх гарын мөр Б.Бын гэх гарын дардастай тохироч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 87-88 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээлний урд хэсэгт зүүн талын зах ирмэгээс дотогш 26.5 см доод оёдлын зах ирмэгээс эгц дээш 53 см зайд 05х04 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтлийн зах ирмэгийн оёдлын утаснууд хөвөрсөн, нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, тэгш бус, байх тул хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн урагдалт байна.

Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмдны ар хэсэгт буюу баруун талын оёдлын зах ирмэгээс дотогш 14.8 доод оёдлын зах ирмэгээс 22 см зайд 0.5х04 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь дугуй хэлбэрийн, зах ирмэг шарлаж, хатуурсан, нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, байх тул түлэгдэлтээс үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 101-102 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн: “...Ослын үед 88-95ХӨВ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх магадлагаа /хх-ийн 107-110 тал/,

Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №2245617200384 дугаартай: “...Иргэн Б.Бын эзэмшлийн 88-95 ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.200.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна... “ гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 115-116 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, би болсон явдлыг өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө маш тодорхой ярьсан. Тухайн миний ярьсан зүйл яг болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан... Дарамталсан тулгасан, шахан шаардсан зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөд бие сэтгэл санаа тогтвортой байсан. Харин бага зэрэг нойр муутай байсан. Би тухайн хэрэг явдал болсноос хойш мөрдөгч мэдүүлэг авч дуустал унтаагүй байсан. Би цагдаа нар иртэл хэргийн газраас холдоогүй сахиж манаж байсан... Би жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард Хөвсгөл аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдаж жолоодох эрхээ нэг жилийн хугацаатай хасуулж байсан...Би хүлээн зөвшөөрч байна. Би бодит хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Э.Нын мэдүүлэг, гэрч Д.****, Б.****, Б.****а, Д.****, Б.****, Б.Очир нарын мэдүүлэг, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаа, Ихэрмөрөн Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №2245617200384 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Б.Б нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр баг Дэлэн гэх нэртэй газарт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Билэгдэмбэрэл гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж  88-95 ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр С.Эыг дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж амь насыг хохироосон гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Э нь авто ослын улмаас хэнхэрцэгийн битүү гэмтэл учирч нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Бын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас С.Эын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 11.995.189 төгрөгийн нэхэмжлэл гаргаж баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн, сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардалтай холбоотой / 407.000, 485.400, 874.900, 463.600, 805.000, 162.000, 238.800, 190.900, 150.000, 123.000, 206.000/ нийт 4.106.600 төгрөг, амь хохирогчийн малчны  зээлийн үлдэгдэл 1.203.989 төгрөг, шатахууны зардал 460.600 төгрөг, нийт 5.771.189 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтаас оршуулгын зардалтай холбоотой Цацрал дэлгүүрийн /1.343.000, 1.330.000, 2.251.000/  4.924.000 төгрөгийн баримтад тоо, нэгжийн хэмжээ, байгууллагын регистрын дугаар бичигдээгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй, тэтгэврийн зээл 1.300.000 төгрөг нь нотлох баримтгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүх нотлох баримтыг нэг бүрчлэн дүгнэсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н, шүүгдэгч  Б.Б нар  харилцан тохиролцож, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н  нь 11.995.189 төгрөгийн нэхэмжлэлээсээ 995.189 төгрөгийг хасч үлдэх 11.000.000 төгрөгийн нэхэмжилж, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шүүгдэгч  дээрх 11.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлснийг хасаж, үлдэх 7.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж харилцан тохиролцож эвлэрсэн байх тул шүүгдэгч Б.Баас 7.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Э.Над олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна..” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “..Энэ хэргийг авто осол болсноор нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэг дээр маргаан байхгүй. .. Хариуцлагын хувьд хохирол төлөхөө илэрхийлсэн гэдгээр хөнгөрч байхгүй болно гэж байхгүй. Хэргийн нөхцөл байдалд тохирох ёстой. .. хэрэг гарсан шалтгаан нөхцөл бол 3 жил гав зүүгээд гарах хариуцлага биш. Хуульд заасан хорих ялыг нь өгөх ёстой. Хариуцлагыг гэмт хэргийн хэр хэмжээнд тохируулах өгөх ёстой. ..Тийм учраас 1-5 хүртэл жилийн хорих ялтай учраас 4 жилийн хорих ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэгтэй нь дүйцэхүйц ял шийтгэл болох байх гэж үзэж байна.”  гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэж байна. ..Түүнээс биш гэм буруу дээрээ огт маргаагүй. Гэм буруу дээрээ маргаагүй учраас миний үйлчлүүлэгчийн хувьд 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн зүйл заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн нөхцөл байдал харагдаж байгаа учраас энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна..” гэв.

Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 132-147 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Б.Бын 2021 оны малын тооны тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 8, эхнэр 6 хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суудаг, мал маллаж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо зарим хэргийг төлсөн үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулан ундаа мансууруулах бодис хэрэглэлхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ         хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь

зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000539 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын 88-95 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц  эзэмшигчид нь олгох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бад оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн 2238000000539 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын 88-95 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан Б.Баас 7.000.000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Над олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН