Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

                    

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  4 дэх  хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чы Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зогийн Н, Дын Д нарт холбогдох эрүүгийн 2238001950567 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаагаар ажиллаж байх үедээ хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэж заасныг тус тус зөрчин Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.8-д заасан “зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх” гэж заасан болон мөн хуулийн 32 дугаар зүйл “Согтуурсан мансуурсан байдлыг шалгах”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байхын тулд Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Дээс 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүргэн М.Эын хувийн Хаан банкны ** дугаарын дансаар 400.000 төгрөгийн хахууль, мөн өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Бт жолоог шилжүүлэн явсан үйлдэлд 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр З.Наас бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авч хахууль авсан,

Шүүгдэгч З.Н нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж Б.Бт шилжүүлсэн зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төгрөгийг бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн,           

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5131008743 дугаарын дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238001950567 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаагаар 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажиллаж байх үедээ Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан Д.Дээс 400.000 төгрөгийн дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүргэн М.Эын хувийн Хаан банкны ** дугаарын дансаар хахууль авсан, мөн өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Бт жолоог шилжүүлэн явсан үйлдэлд З.Наас бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч З.Н нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж Б.Бт шилжүүлсэн зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5131008743 дугаарын дансаар дамжуулан 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт З.Нийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Дийн өгсөн:...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бын өгсөн: “...Эхнэр Дийн хамт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Тоёота приус-20 маркийн ** улсын дугаартай машинтай Хөвсгөл аймгийн Т сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт 20 орчим км зайтай Тосны гол гэх газар очсон. Тухайн үед манай эхнэр Д машин жолоодоод би хажууд нь суугаад явсан ба бид хоёр морь уралдахыг үзэж байгаад **, Н нартай таараад тэдний гэр рүү нь бид нар явцгаасан. **, Н нартай бид хоёр гэр бүлийн найзууд ба тэдний гэрт нь ** бид хоёр 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво уусан. Харин Н, манай эхнэр Д нар пивоноос уугаагүй. Тэгээд **ийн гэрээс бид нар 22 цаг өнгөрч байхад гарсан ба ** гэртээ үлдээд би Тоёота приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод, харин манай эхнэр Д Нийн машиныг бариад Т сумын төв рүү хөдөлсөн. Н манай эхнэртэй явсан ба би машиндаа ганцаараа явсан. Т сум руу салдаг уулзвар хэсэг рүү ортол сумын цагдаа Э манай эхнэрийн машиныг зогсоож шалгаад явуулсан ба ард нь явсан намайг мөн зогсоож шалгаад “Чи согтуу байна. Мөн жолооны үнэмлэхгүй байна. Машинаасаа буу” гээд намайг буулгаад Э цагдаа миний машиныг жолоодоод намайг хажуудаа суулгаад журмын хашаа орсон. Тэгэхэд араас эхнэр Д болон Н нар ирсэн ба Нийн машиныг мөн журмын хашаанд хийсэн...Тэгээд манай эхнэр маргааш нь Нийн хамт өглөө 09 цагт очоод буцаж ирээд өдөр бид нарыг ирээрэй гэж байна гэсэн. Өдөр 15 цагийн орчим Н, манай эхнэр хоёр сумын Цагдаагийн хэсэг рүү очоод манай эхнэр Д цагдаад 400,000 төгрөгөөр торгууллаа гэж байсан...Надад жолооны үнэмлэх байхгүй. Харин манай эхнэр Д жолооны үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-47 тал/,

Гэрч М.Эын өгсөн: “...Чы Э бол манай эхнэр **ийн **гийн аав нь буюу миний хадам аав байгаа юм...Би арилжааны Хаан банканд ** дугаарын данс эзэмшдэг ба өөр ямар нэгэн данс эзэмшдэггүй. Тухайн дансыг 2014 оноос хойш эзэмшиж байна...Би эхнэр, хүүхдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Т сумын нутагт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр очсон. Тухайн үед манай хадам аав Ч.Э Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сумын цагдаагаар ажиллаж байсан ба наадмын үеэр намайг хадам аав Э эргүүлд хамт гараад өг гэхээр нь хамт зам дээр зогссон юм. Тухайн үед манай хадам аав Э цагдаагийн алба хаагчийн хувьд тээврийн хэрэгсэлтэй явж байгаа иргэдийг зогсоож аюулгүй байдлаа хангах, суудлын бүсээ зүүх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар хэлж мэдэгдэж байсан. 2021 оны 7 дугаар сарын 11-ний орой /цагийг нь сайн санахгүй байна/ би хадам аав Эын хамт Т сумын зам дээр зогсож байхад 2 тээврийн хэрэгсэлтэй хүн ирсэн ба нэг тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй хүн архи уусан согтуу, нөгөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан эрэгтэй хүн нь жолооны үнэмлэхгүй, согтуу байсан болохоор манай хадам аав Э тэр хүмүүсийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хадам аав Э надаас миний дансны дугаарыг нь асуухаар нь би ямар нэгэн зүйл бодолгүйгээр дансныхаа дугаарыг өгсөн. Тэгээд оройн 20 цагийн орчим манай хадам аав Э данс руу чинь мөнгө орсон уу гэхэд би дансанд мөнгө орсон талаар мессеж ирсэн учир миний дансанд 400,000 төгрөг орсон байна гэж хэлсэн. Тэгэхэд хадам аав Э тус мөнгийг миний Хаан банкны данс руу шилжүүлчих гэхээр нь би өөрийнхөө гар утаснаас мобайлоор хадам аав Эын данс руу нь 400.000 төгрөг шилжүүлсэн. Тус мөнгөнөөс надад ямар нэгэн байдлаар хувьдаа ашигласан зүйл байхгүй ба маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би эхнэр, хүүхдийнхээ хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум руу буцсан... Дансанд чинь мөнгө орсон уу гэхэд орсон гэсэн ба тэгэхэд миний данс руу наад мөнгөө шилжүүлчих гэж хэлэхээр нь би аавын хэлсний дагуу тус мөнгийг түүний данс руу шилжүүлсэн. Тус 400,000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар манай хадам аав Э л мэдэж байх учиртай...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55-56 тал,

Гэрч Д.**ын өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 12-ны өглөө гэртээ байж байхад Д, Н нар над руу утсаар залгаад сумын Цагдаагийн хэсэг дээр байна гэхээр нь би сумын Цагдаагийн хэсэг дээр яваад очиход Д, Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж явж байгаад сумын цагдаад баригдсан гэж надад хэлсэн. Би гэхдээ тухайн үед яг хэн хэн нь машин барьж явж байгаад цагдаад баригдсан талаар мэдээгүй, тэр хоёрыг л согтуу машин барьж явж байгаад баригдсан гэж ойлгосон. Тэгээд би сумын цагдаа Этой уулзаад хоёр найзынхаа бичиг баримтыг авч болох уу гэхэд сумын цагдаа Э надад хэлэхдээ “Наад хүмүүс чинь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Хуулийн дагуу шийднэ. Рапортод орсон” гэж надад хэлсэн...Би хоёр найзынхаа бичиг баримтыг авах талаар сумын цагдаа Эоос нэлээд гуйсан боловч тэрээр хуулийн дагуу шийднэ, рапортод орсон гэж надад хэлсэн ба түүнээс хойш бараг сарын дараа Д, Н хоёр мөнгө өгөөд бичиг баримтаа авсан талаар надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59-60 тал/,

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх-ийн 13-14 тал/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 15, 57, 216-222 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Эын яллагдагчаар өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2238001950567 дугаарын тогтоолтой танилцсан...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед Хөвсгөл аймгийн Т сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн ахлах дэслэгч Эрхэмбаяр ажиллаж байсан ба тэрээр 2022 оны 8 дугаар сарын эхээр зам тээврийн осолд орж нас барсан юм. Зөрчил илрүүлдэг өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Эрхэмбаяр байгаагүй ба миний бие тухайн үед үүрэг гүйцэтгэж байгаад зөрчил илрүүлсэн. Миний хувьд зөрчил илрүүлсэн тохиолдолд хэсгийн төлөөлөгчид холбогдох баримт бичгийн хамт өгдөг ба уг асуудал том авлигын гэмт хэргийн хувьд жижиг боловч, миний хувьд том асуудал байгаа юм. Би Д, Н нараас бэлнээр болон дансаар мөнгө авсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 164-165 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Нийн яллагдагчаар өгсөн: “...Би өөртөө давуу байдал бий болгох буюу торгуулахгүйгээр цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын жолооны курсийг 2001 оны эхээр төгссөн ба цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан иргэнийг торгохдоо шийтгэврийн хуудас өгдөг талаар мэднэ...Хөвсгөл аймгийн Т сумын Тосны гол гэх газар 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр наадам болсон ба манай найз Д болон түүний нөхөр Б нартай манай нөхөр ** бид хоёр уулзаад манай гэрт очсон юм. Тухайн үед найз Д, Б болон манай нөхөр ** бид 4 Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво наадмын баяр болж байсан гэдэг утгаар ууцгаасан. Тэгээд пивоо ууж дуусгаад би хоёр найзыгаа хүргэж өгөх зорилгоор 2 тээврийн хэрэгсэлтэй Т сумын төв рүү хөдөлсөн. Манайх бол Т сумын төвөөс баруун зүгт 30 орчим километр зайтай юм. Тэгээд манай нөхөр **ийн нэр дээр бүртгэлтэй ер нь бол бид хоёрын дундын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай найз Д жолоодоод, харин Дийн Тоёота приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Б жолоодоод манай гэрээс сумын төв рүү хөдөлсөн. Бид нар сумын төв рүү орж байхад сумын цагдаа Э бид нарыг зогсоосон ба эхлээд Дийн бичиг баримтыг үзээд дараа нь нөхөр Бын нь бичиг баримтыг үзэхэд тэрээр бичиг баримтгүй байсан учир тэдний машиныг журмын хашаанд хийсэн. Тухайн үед Д өөрийнхөө машинд суусан учир би Тоёота приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Т сумын Цагдаагийн хэсгийн журмын хашааны гадаа гэрлээ асаагаад зогсож байтал сумын цагдаа Э ирээд надад хэлэхдээ “Яагаад энэ зогсоод байна. Хамт явж байгаа бол наад машинаа журмын хашаанд хийгээд маргааш өглөө ирж ав” гэсэн. Тэгээд бид нар 2 тээврийн хэрэгслээ журмын хашаанд хийгээд Д, Б хоёр гэр рүүгээ яваад би хадам ээжийнхээ гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 7 дугаар сарын 12-ны өглөөний 09 цагт Д бид хоёр сумын цагдаа Этой очиж уулзахад тэрээр би зам дээр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэсэн. Бид хоёр 15 цагт дахин очиход сумын цагдаа Э гэртээ унтаж байсан ба бид хоёрыг гэрт нь ороход байж бай, би амарч байна гээд байхаар нь бид хоёр суманд дэлгүүр ажиллуулдаг Баянаа гэх найзыгаа гуйлгасан боловч тэрээр сумын цагдаатай уулзаж гарч ирээд бид хоёрт хэлэхдээ “Боломжгүй гэнээ, та хоёртой л уулзана гэнэ гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь бид хоёр Эын гэрт нь ороод түүнд хандан хэлэхдээ “Бид хоёр өгдөг мөнгийг нь өгөөд машинаа авмаар байна” гэхэд Э цагдаа бид хоёрт нэг данс өгөөд тус данс руу тус бүр 400,000 төгрөг хийгээрэй гэсэн. Тухайн үед манай найз Д өөрийнхөө Хаан банкны мобайлоор тус данс руу нь 400.000 төгрөг хийсэн ба тухайн үед миний утасны эрх хаагдсан, мобайлоор хийх боломжгүй байсан учир бэлнээр мөнгө аваад Э цагдаад 400.000 төгрөг бэлнээр өгөөд өөрийнхөө машины түлхүүрээ авсан...Тухайн үед 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр биш, 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байсан ба бид нар манай гэрт нэрийг нь мэдэхгүй дарс болон 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво бид дөрөв баяр болж байгаа гээд уусан. Сумын төв рүү явахдаа бид дөрөв биш, бид гурав явсан ба манай нөхөр ** гэртээ үлдсэн. Тухайн үед миний машиныг Д жолоодоод, харин Дийн машиныг Б жолоодоод явсан. Тухайн үед Д, Б нарыг сумын цагдаа согтуурал хэмжигч багаж шиг зүйлээр үлээлгэсэн ба харин намайг үлээ гэхээр нь манай хоёр найз уусан юм чинь би ч гэсэн адил гарна шүү дээ гэж хэлээд үлээгээгүй юм...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд буюу найз Дэд жолоогоо шилжүүлсэн болон дарс, пиво уусан үедээ машин жолоодсон нь миний буруу. Цагдаагийн алба хаагч Э бид хоёрт хэлэхдээ та хоёр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол учир жолоодох эрхийг чинь хасаж, 400,000 төгрөгөөр торгоно, гэхдээ эрхийг чинь хасаад яахав гэж хэлээд бид хоёроос 400.000 төгрөг тус бүр авсан юм. Хуулиараа бол жолооны эрх хасаж, 400,000 төгрөгөөр торгох ёстой гэдгийг мэдэж байсан ба бид хоёр цагдаад жолооны эрхээ хасуулахгүй гэж л 400.000 төгрөг өгсөн. Би бэлнээр 400,000 төгрөг, манай найз Д дансаар 400.000 төгрөг өгсөн ба бид хоёр буруу л зүйл хийж байгаа юм даа. Бид хоёр өөрсдөө л тэр Э цагдаагаас гуйсаар байгаад л эрхээ хасуулахгүйгээр 400.000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 170-171 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дийн яллагдагчаар өгсөн: “...Би надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншуулж танилцлаа. Тогтоолтой танилцахад бусад хүмүүс бүгд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Надад ч гэсэн гэм буруу дээрээ маргаад байх зүйл алга. Хамгийн гол нь хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 178 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар  хангалттай нотлогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  гэрч Б.Б, М.Э, Д.** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ч.Э нь  Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаагаар 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажиллаж байх үедээ Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явсан Д.Дийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 400.000 төгрөгийн дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүргэн М.Эын хувийн Хаан банкны ** дугаарын дансаар шилжүүлэн хахууль авсан, мөн өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Бт жолоог шилжүүлэн явсан үйлдэлд З.Нийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бэлнээр 400.000 төгрөгийн хахууль авсан,  

нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан

Шүүгдэгч З.Н нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Тоёота Приус-20 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж Б.Бт шилжүүлсэн зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 400.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус-20 маркийн Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдон шалгагдах үедээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цагдаагийн газрын зөрчлийн гомдол мэдээллийн бүртгэлд оруулахгүйгээр шийдвэрлүүлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Т сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Эод албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны 5131008743 дугаарын дансаар дамжуулан 400,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэм буруутай үйлдлүүд хангалттай нотлогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан,

 Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ч.Энхбодлын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг давхар объекттой гэмт хэрэг байх бөгөөд төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд үндсэн шууд обьект бол аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхол нэмэгдэл шууд обьект болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Шүүгдэгч З.Н, Д.Д нарын үйлдэл нь, өөрсдийн гаргасан зөрчлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулж, шалгуулж хариуцлага хүлээхгүй байх зорилгоор цагдаа Ч.Эын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Ч.Эыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч З.Н, Д.Д нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Эыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч З.Н, Д.Д нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан,

Шүүгдэгч З.Н, Д.** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэт заасан бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан бөгөөд Авилагатай тэмцэх газрын Төрийн сан дахь 100900033401 дугаартай барьцааны дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 800.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Эыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, шүүгдэгч З.Н, Д.Д нарыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Н, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нарт хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 73-75, 109 талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Э нь ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан 13 дугаар багийн 2-09 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал,

Хавтаст хэргийн 77-79, 111 талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч З.Н нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал,

Хавтаст хэргийн 101-103, 110 талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Д нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгл аймгийн Т сумын 3 дугаар багт тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 168 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Н, Д.Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Э нь 815.997 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг, 9.069.000 төгрөгийн тэтгэврийн зээлтэй, өрхийн өөр орлогогүй болох нь депозит дансны хуулга, Хаан банкны тэтгэврийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эод оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 312.500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 сарын хугацаагаар,

Шүүгдэгч З.Нийн хувийн байдал, ажил эрхэлдэггүй нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаагаар

Шүүгдэгч Д.Дийн хувийн байдал болон өвчний учир Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 сарын хугацаагаар тогтоосугай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.** нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Э, Ү.Н, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Чы Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Я овогт Зогийн Н, А овогт Дын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ховогт Чы Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я овогт Зогийн Н, А овогт Дын Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эод оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 312.500 /гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 32 / гучин хоёр/ сарын хугацаагаар,

Шүүгдэгч З.Н, Д.Д нарт оногдуулсан 2.700 /хоёр мянга долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 300.000 /гурван зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.Д нарт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.Д нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, З.Н, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авилагатай тэмцэх газрын Төрийн сан дахь 100900033401 дугаартай барьцааны дансанд байршуулсан 800.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Э, Ү.Н, Д.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН