Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/273

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх  

Шүүгдэгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт  Дийн Мд холбогдох эрүүгийн 2112002080163 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын _.............. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар ял оногдуулахгүйгээр өршөөн хэрэгсэхгүй болгосон, Боржигон овогт Дийн М/РД:АЮ.............../

 

                               Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Энхцэцэг, Энхцэцэг” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Э.Д, Д.А нарын нэр төр, алдар хүндэд нь халдаж, тэдний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг Архангайн нэгдсэн зар фэйсбүүк хуудаст байршуулан олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2112002080163  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Э.Дгийн өгсөн:

“...Намайг 2021 оны 10 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд байхад хүмүүс над руу залгаад чиний нэртэй /Д Э/ гэсэн нэртэй чиний зурагтай фэйсбүүк хаягаас “Монгол гадаад холилдсон бичлэг зарна шүү, сая намайг миний эцэг оролдоод би яах вэ” зэрэг постууд оруулсан байна гэж хэлсэн. Мөн Архангайн нэгдсэн зар гэсэн фэйсбүүк групп дээр манай танил эгч А бид хоёрын фэйсбүүк дээр байдаг зургийг тавиад /Энхцэцэг Энхцэцэг/ нэртэй фейсбүүк хаягаас “Энэ хоёр хүүхэн айлын нөхрүүдийг гэртээ аваачиж хонодог нэг нь гостод нябо хийж байсан нөгөөдөх нь Ануд худалдааны төвд ажилладаг 2 лаа архинд дуртай 2 байгаа” гэсэн пост оруулсан байсан. Тэгээд би цагдаагийн газар өргөдөл гаргасан. Би Д овогтой Мыг сэжиглэж байгаа. Учир нь бид хоёр 2014-2020 хүртэл гэр бүл болж амьдарч байгаад хоёр тийшээ болсон. Үүнээс хойш Д.М нь намайг байнгын доромжилж, өөрийнхөө Monhoo Monhoo гэсэн фэйсбүүк хаягаас чат бичиж, доромжилдог байсан. Мөн миний нэрээр “Д Э” нэртэй фэйсбүүк хаяг нээж миний зургийг байршуулж тэндээсээ садар самуун сурталчилсан утгатай пост мэдээлэл оруулж энэ хаягаасаа над руу +18 порно бичлэг явуулж, фэйсбүүк групп хаягууд дээр садар самуун сурталчилсан бичлэг, порно зарна, Монгол гадаад холилдсон бичлэг зарна гэх зэргээр байнга пост мэдээлэл оруулдаг. Тийм болохоор би Д.Мыг сэжиглэж байгаа. Намайг доромжилсон, миний танил эгч Аыг мөн доромжилсон утгатай чатууд бичдэг. Харин миний овог нэрээр нээсэн “Д Э” гэсэн миний зурагтай фэйсбүүк хаягаас миний ашиглаж байгаа “Д Э” гэсэн нүүр зураггүй фэйсбүүк хаяг руу 2021 оны 10 сарын 31-ний өдөр порно бичлэг хоёрыг явуулаад одоо чи яах уу гэсэн чат явуулсан байсан. Би 2021 оны 11 сарын 01-ний өдөр “Boldoo Boldoo” нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээгээд Мын ашиглаад байгаа “Д Э” гэсэн фэйсбүүк хаяг руу садар самуун сурталчилсан бичлэг авъя гэсэн утгатай чат бичихэд Монгол гадаад байгаа 5к гэсэн утгатай хариу чат явуулаад 5154220344 дугаарын данс явуулсан. Чат нь надад одоо байгаа. Уг явуулсан Хаан банкны данс нь Д буюу Мын аавын нэр дээр гарч ирж байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Хохирогч Э.Дгийн дахин өгсөн:

“...Би Д.Маас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин намайг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж миний нэр төрийг гутаасанд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар тал/  

 

           *Хохирогч Д.Аы өгсөн:

           “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гэртээ байхад “Архангайн нэгдсэн зар” гэсэн фэйсбүүк групп дээр манай танил дүү Э.Д бид хоёрын өөрсдийн фэйсбүүк хаяг дээр байдаг зургийг тавиад /Энхцэцэг Энхцэцэг/ нэртэй фэйсбүүк хаягаас “Энэ хоёр хүүхэн айлын нөхрүүдийг гэртээ аваачиж хонодог нэг нь Гостод нябо хийж байсан нөгөөдөх нь Ануд худалдааны төвд ажилладаг 2 лаа архинд дуртай 2 байгаа” гэсэн пост оруулж бид хоёрын талаар худал мэдээлэл тарааж нэр хүндийг гутаан доромжилсон байсан. Тухайн постыг оруулсан хүнийг би Д овогтой Мыг гэж сэжиглэж байгаа. Учир нь Д.М нь 2021 оны 04 дүгээр сард Monhoo Monhoo гэсэн фэйсбүүк хаягаас Д бид хоёрын талаар худал мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд тавиад тухайн үед би цагдаагийн байгууллагаар шалгуулахад М гэдэг тогтоогдоод шүүхээр шийтгэгдэж байсан. Удаа дараа миний нэр төрд халдаж худал мэдээлэл тарааж байгаа болохоор гомдолтой байна. Энхцэцэг Энхцэцэг болон Д Э гэсэн хоёр фэйсбүүк хаягаас миний талаар худал мэдээлэл тараасан. Анх Monhoo Monhoo гэсэн өөрийнхөө фэйсбүүк хаягийг ашиглаж байсан харин дараа нь манай танил дүү Дгийн нэр болон зургийг нь ашиглаж нээсэн Д Э гэсэн фэйсбүүк хаягаас худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүк зарын группт оруулсан. Д овогтой Мыг сэжиглэж байна. Учир нь миний танил дүү Д 2021 оны 11 сарын 01-ний өдөр “Boldoo Boldoo” нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээгээд Мын ашиглаад байгаа “Д Э” гэсэн фэйсбүүк хаяг руу садар самуун сурталчилсан бичлэг авъя гэсэн утгатай чат бичихэд Монгол гадаад байгаа 5к гэсэн утгатай хариу чат явуулаад 5154220344 дугаарын данс явуулсан. Чат нь надад одоо байгаа. Уг явуулсан Хаан банкны данс нь Д буюу Мын аавын нэр дээр гарч ирсэн гэсэн. Мөн 2021 оны 06 дугаар сард Д Д.Мтай уулзаад Д Э гэсэн фэйсбүүк хаягийг хуурамч үгүйг нь шалгах зорилгоор өөрийнхөө фэйсбүүк хаягийн мессенжерээр залгахад Мын гар утсанд мессенжер дуудлага ирсэн тийм болохоор М мөн байна лээ гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар тал/

 

            *Хохирогч Д.Аы дахин өгсөн:

           “...Би Д.Мд гомдолтой байна. Нэр төрөө сэргээлгэж авмаар байна. Би шүүх хуралд сууж нэхэмжлэх зүйлээ илэрхийлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Манай хүү Д.М 2021 оны 10 сард Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. Одоо хаана, юу хийж байгааг нь би сайн мэдэхгүй байна. Манай хүү 2021 оны хавар энэ асуудлаар цагдаа дээр шалгагдсан тэгээд тухайн үед манай гэрт нэг цагдаа ирээд таны хүү Д.М олон нийтийн цахим сүлжээнд бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараагаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Д.Маас өөрөөс нь асуухад “Миний буруу, би фэйсбүүкт тэгээд биччихсэн юм” гэж хэлж байсан. Би яаг нарийн юу болсныг нь сайн мэдэхгүй. Улаанбаатар хот явснаасаа хойш надтай холбоо бариагүй. Хоёр утасны дугаар нь хоёулаа холбогдох боломжгүй байгаад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр тал/

 

*Гэрч Д.Ргийн өгсөн:

“...Манай найз Д.А 2021 оны хавар надад "Намайг фэйсбүүкээр Д.М гэдэг залуу доромжлоод, дарамтлаад байна” гэж хэлж байсан. Дараа нь 2021 оны 11 сард мөн нөгөө Д.М гэх залуу нь манай найз Д.Аы зургийг фэсбүүк хаяг дээр олон нийтийн сүлжээнд тавиад түүний талаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан байсан. Тэгээд Д.А надад энэ талаар цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа гэж хэлсэн. Д.Аы ярьснаар Д.М гэдэг залуу 2020 оны 11 дүгээр сараас эхлэн фэйсбүүкээр өөрийг нь доромжилж, зургийг нь олон нийтийн сүлжээнд тавиад байгаа гэж хэлсэн. Тухайн залуу нь Энхцэцэг Энхцэцэг, Э Д гэсэн хоёр фэйсбүүк хаягнаас манай найз Ариусайханы талаар худал мэдээлэл олон нийтийн фэйсбүүк сүлжээнд тавиад зургийг нь хүртэл оруулж постолсон байсан. Яг хэдэн удаа тэгж тавьсныг нь би сайн санахгүй байна нэлээд олон удаа тэгж байгаа. Би найзыгаа сайн мэднэ төлөв даруу зантай. Дээрх худал мэдээллүүдийг Д.М гэх залуу фэйсбүүкээр тараагаад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109 дүгээр тал/

 

*Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 39-44 дүгээр тал/

*Фэйсбүүк мессенжер хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 41-44 дүгээр тал/

*Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 46-47 дугаар тал/

*Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 172-173 дугаар тал/  

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 185 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Энхцэцэг, Энхцэцэг” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Э.Д, Д.А нарын нэр төр, алдар хүндэд нь халдаж, олон нийтийн сүлжээнд хохирогч Д.А, Э.Д нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг тараасан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Д.М нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Энхцэцэг, Энхцэцэг” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Э.Д, Д.А нэр төр, алдар хүндэд нь халдаж, Архангайн нэгдсэн зар гэх олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж хохирогч Д.А, Э.Д нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тараасан болох нь хохирогч Э.Дгийн”... Намайг 2021 оны 10 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд байхад хүмүүс над руу залгаад чиний нэртэй /Д Э/ гэсэн нэртэй чиний зурагтай фэйсбүүк хаягаас “Монгол гадаад холилдсон бичлэг зарна шүү, сая намайг миний эцэг оролдоод би яах вэ” зэрэг постууд оруулсан байна гэж хэлсэн. Мөн Архангайн нэгдсэн зар гэсэн фэйсбүүк групп дээр манай танил эгч А бид хоёрын фэйсбүүк дээр байдаг зургийг тавиад /Энхцэцэг Энхцэцэг/ нэртэй фейсбүүк хаягаас “Энэ хоёр хүүхэн айлын нөхрүүдийг гэртээ аваачиж хонодог нэг нь гостод нябо хийж байсан нөгөөдөх нь Ануд худалдааны төвд ажилладаг 2 лаа архинд дуртай 2 байгаа” гэсэн пост оруулсан байсан. Тэгээд би цагдаагийн газар өргөдөл гаргасан. Би Д овогтой Мыг сэжиглэж байгаа. Учир нь бид хоёр 2014-2020 хүртэл гэр бүл болж амьдарч байгаад хоёр тийшээ болсон. Үүнээс хойш Д.М нь намайг байнгын доромжилж, өөрийнхөө Monhoo Monhoo гэсэн фэйсбүүк хаягаас чат бичиж, доромжилдог байсан. Мөн миний нэрээр “Д Э” нэртэй фэйсбүүк хаяг нээж миний зургийг байршуулж тэндээсээ садар самуун сурталчилсан утгатай пост мэдээлэл оруулж энэ хаягаасаа над руу +18 порно бичлэг явуулж, фэйсбүүк групп хаягууд дээр садар самуун сурталчилсан бичлэг, порно зарна, Монгол гадаад холилдсон бичлэг зарна гэх зэргээр байнга пост мэдээлэл оруулдаг. Тийм болохоор би Д.Мыг сэжиглэж байгаа...” , гэх мэдүүлэг, хохирогч Д.Аы”...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд гэртээ байхад “Архангайн нэгдсэн зар” гэсэн фэйсбүүк групп дээр манай танил дүү Э.Д бид хоёрын өөрсдийн фэйсбүүк хаяг дээр байдаг зургийг тавиад /Энхцэцэг Энхцэцэг/ нэртэй фэйсбүүк хаягаас “Энэ хоёр хүүхэн айлын нөхрүүдийг гэртээ аваачиж хонодог нэг нь Гостод нябо хийж байсан нөгөөдөх нь Ануд худалдааны төвд ажилладаг 2 лаа архинд дуртай 2 байгаа” гэсэн пост оруулж бид хоёрын талаар худал мэдээлэл тарааж нэр хүндийг гутаан доромжилсон байсан. Тухайн постыг оруулсан хүнийг би Д овогтой Мыг гэж сэжиглэж байгаа. Учир нь Д.М нь 2021 оны 04 дүгээр сард Monhoo Monhoo гэсэн фэйсбүүк хаягаас Д бид хоёрын талаар худал мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнд тавиад тухайн үед би цагдаагийн байгууллагаар шалгуулахад М гэдэг тогтоогдоод шүүхээр шийтгэгдэж байсан. Удаа дараа миний нэр төрд халдаж худал мэдээлэл тарааж байгаа болохоор гомдолтой байна. Энхцэцэг Энхцэцэг болон Д Э гэсэн хоёр фэйсбүүк хаягаас миний талаар худал мэдээлэл тараасан. Анх Monhoo Monhoo гэсэн өөрийнхөө фэйсбүүк хаягийг ашиглаж байсан харин дараа нь манай танил дүү Дгийн нэр болон зургийг нь ашиглаж нээсэн Д Э гэсэн фэйсбүүк хаягаас худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ фэйсбүүк зарын группт оруулсан. Д овогтой Мыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...Манай хүү 2021 оны хавар энэ асуудлаар цагдаа дээр шалгагдсан тэгээд тухайн үед манай гэрт нэг цагдаа ирээд таны хүү Д.М олон нийтийн цахим сүлжээнд бусдын нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараагаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Д.Маас өөрөөс нь асуухад “Миний буруу, би фэйсбүүкт тэгээд биччихсэн юм” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ргийн”...Манай найз Д.А 2021 оны хавар надад "Намайг фэйсбүүкээр Д.М гэдэг залуу доромжлоод, дарамтлаад байна” гэж хэлж байсан. Дараа нь 2021 оны 11 сард мөн нөгөө Д.М гэх залуу нь манай найз Д.Аы зургийг фэсбүүк хаяг дээр олон нийтийн сүлжээнд тавиад түүний талаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдсан байсан. Тэгээд Д.А надад энэ талаар цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа гэж хэлсэн. Д.Аы ярьснаар Д.М гэдэг залуу 2020 оны 11 дүгээр сараас эхлэн фэйсбүүкээр өөрийг нь доромжилж, зургийг нь олон нийтийн сүлжээнд тавиад байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Фэйсбүүк мессенжер хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Мын хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д Д.Мын хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

             Иймд шүүгдэгч Д.Мыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.А, Э.Д  нар нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.М нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт  хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Д.Мын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасч тооцож /600-120=480/, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дийн Мыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 600/зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Мд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР