Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00314

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/00314

Улаанбаатар хот

                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимдхийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух Их тугтан овогт Ш  Ц /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Ц  овогт М  Б  /РД:/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэгт 12 167 200 төгрөгийг нөхөн гаргуулж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авав.

                                    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.П  эх Ш.Ц гийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.П  11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Б ар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц гийн хүүхдийн тэтгэлэгт 12 617 200 төгрөг нөхөн гаргуулах шаардлагыг хариуцагч М.Б  нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2 жилийн хугацаанд сар бүр 500 000 төгрөг /таван зуун мянга/-өөр төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү Б.П  эцэг М.Б тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ш.Ц д даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б ас улсын тэмдэгтийнхураамжинд 209 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ц д олгож, хариуцагч М.Б ас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжийн 53 081 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ