Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

 

 

 

 

 

                          2022/ШЦТ/290

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх   

Шүүгдэгч: Н.А   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Нийн Ад холбогдох эрүүгийн 2212000000305 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант баг, Дэлийн өвөр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Цорос овогт Нийн А/РД:АЕ............9/,

 

                              Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Нийн А нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт Жаргалан хорооллын 1 -3 тоот хашааны гаднаас Г.Цийн Сани маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000305 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Г.Цийн өгсөн:

“...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Жаргалан хорооллын 1-3 тоот хашааны гадаа 16 цагийн үед Саняа маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклоо хашааны гадаа үлдээгээд тухайн айлд ороод унтаж байгаад оройн 22 цаг өнгөрөөж сэрээд тухайн айлаас гараад явах гэтэл миний хашааны гадаа үлдээсэн мотоцикл байхгүй болохоор нь миний унтаж байсан айлын эхнэр болох Г.Уг эгчээс миний мотоцикл алга болсон байна гэтэл Г.Уг эгч орой манай хашаа руу 18 цагийн үед Н.А гэх хүн орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан чинь удалгүй мотоцикл асах шиг сонсогдсон гэж хэлэхээр нь би Н.А гэх хүнийг миний мотоциклийг аваад явсан юм байна гэж бодоод авчирч өгөх байх гэж 2 хоног хүлээгээд авчирч өгөхгүй болохоор Хашаат сумын Жаргалант баг Дэлийн өвөр гэх газар А гэх хүний гэрт явж очоод мотоциклоо авъя гэтэл цагдаад хураалгасан гэж хэлснээ би мотоциклийг чинь цагдаагаас аваад өгнө  би цагдаад өөрийнхөө мотоцикл гээд хэлчихсэн байгаа шүү гэхээр нь дахин 4 хоног хүлээсэн чинь мотоцикл авчирч өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн айлд унтаж байсан. Харин надад миний мотоциклийн түлхүүр байсан чинь Н.А миний мотоциклийг надад хэлж зөвшөөрөл авалгүй айлын хашааны гадаа байсан миний мотоциклийн хянахын утсыг нь салгаад аваад явсан юм шиг байна лээ. Миний мотоцикл бол 2021 оны 06 дугаар сарын 20-нд Улаанбаатар хот Өгөөмөр захаас шинээр нь Саняа маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан мотоциклоо зах зээлийн ханшаар одоо 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би мотоциклоо олсон юм чинь надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад миний мотоциклийг миний зөвшөөрөлгүй айлын хашааны гадаа тавьсан байхад авч явсан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

 

          *Хохирогч Г.Цийн дахин өгсөн:

           “...Би мотоцикл хулгайд алдах үедээ айлд унтаж байсан. Харин Н.Атай тэр өдөр уулзаагүй. Би тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ Н.Атай уулзаж архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Архи уучихаад айлд согтуу байсан учир дарсаа гаргачихаад явахаар айлд унтаж байсан. Би Н.А гэх хүнийг танина. Ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

          *Гэрч Г.Угийн өгсөн:

          “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Жаргалан хорооллын 1-3 тоот гэрийнхээ хашаан дотор байж байтал манай хашаа руу Н.А гэх хүн ороод ирэхээр нь би тухайн хүнд дургүй учир чи манай хашаанаас гар зайл гэж хэлтэл Н.А манай хашаанаас гараад явсан. Гэтэл манайд унтаж байсан Г.Цэ сэрээд хашааны гадаа байсан мотоцикл алга болсон байна гэхээр нь би юу болсон талаар хэлсэн чинь Н.А миний мотоциклийг аваад явсан юм шиг байна гэж ярьж байсан. Миний мэдэж байгаагаар Г.Цэ Н.Ад мотоциклоо өгч явуулаагүй. Харин манай төрсөн дүү Г.С надад танай хашааны гадна байсан Г.Цийн мотоциклийг Н.А танай хашаан дотроос гарж ирээд түлхүүргүй мотоциклийг асаагаад унаад явчихсан гэж сүүлд ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

         *Гэрч Г.Сийн өгсөн:

         “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18-аас 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багт өөрийн төрсөн эгч Г.Угийн хашааны нойлд нь бие засаад сууж байтал Г.Уг эгчийн хашаа руу Н.А орж ирэх шиг харагдсан чинь манай эгч Г.Уг Н.Аг гар гээд хөөж байх шиг байсан. Харин Н.А Г.Уг эгчийн хашаанаас гараад хашааны гадаа байсан Г.Цийн мотоциклийг унаад явчих шиг болохоор нь би эгч Г.Угт та Г.Цийг сэрэхээр нь хэлээрээ танай хашааны гадаа байсан Г.Цийн мотоциклийг Н.А унаад явчихлаа гэж хэлээд шууд хөдөө гэр рүүгээ явсан. Өөр зүйл болоогүй. Г.Цэ манай эгч Г.Угийнд унтаж байсан. Миний бодож байгаагаар Г.Цийн мотоциклийг түлхүүргүй утсыг нь салгаад унаад явах шиг болсон. Тухайн үед Г.Цийн мотоциклийг хашааны гаднаас авч явахдаа Н.А ямар ч хүнд хэлээгүй шууд манай эгч Г.Уг хашаанаас хөөгөөд гаргахад мотоциклийг асаагаад зөвшөөрөлгүй унаад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/

 

          *Гэрч Н.Оийн өгсөн:

          “...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэх газар гэртээ байж байтал манай гэрт Г.Цэ ирээд миний мотоциклийг харав уу? би мотоциклоо олдоггүй гэж хэлтэл манай нөхөр Н.А таны мотоциклийг би унаж яваад цагдаад хураалгасан гэж ярихаар нь манай нөхөр Н.А, Г.Цийн мотоциклийг авсан юм байна гэж мэдсэн. Надад урьд өмнө Г.Цийн мотоциклийг авсан гэж ярьж байгаагүй. Би Г.Цийн мотоциклийг авсан гэж өмнө мэдээгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Хашаат сум Жаргалант баг Дэлийн-Өвөр гэх газар гэрээсээ нөхөр Н.Атай цуг мотоциклтой сумын төв орж би машинаа аваад Эрдэнэтолгой хорооллын 3-5 тоот хашаандаа очоод манай нөхөр ардаас мотоциклтойгоо ирэх болов уу гэж хүлээсэн чинь ирэхгүй болохоор нь би сумын төвөөр хайж байгаад буцаад Эрдэнэтолгой хорооллын 3-5 тоотод хашаандаа очиж хүлээж байсан чинь манай нөхөр орой 19 цагийн үед согтуу мотоцикл байхгүй явган ирэхээр нь мотоциклоо яасын гэж асуутал манай нөхөр Н.А миний мотоцикл сумын төвд Батболдын хашааны хажууд байгаа гэхээр нь нөхөр Н.Аг машиндаа суулгаад Батболдын хашааны ард яваад очтол манай мотоцикл хойд дугуй нь хагарчихсан байхаар нь ойролцоох эзгүй байсан Гантулга гэх айлын хашаанд мотоциклоо түрж аваачиж хашаанд нь оруулж тавьчихаад шууд Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэх газар гэртээ машинтай цуг харьсан. Өөр зүйл болоогүй. Намайг машинаа Мөнхөөгийн хашаанаас машинаа аваад гарахад тухайн айлын хашааны хаалгыг хаахаар нь ардаас хүрээд ирэх юм болов уу? гэж бодтол ирээгүй. Манай нөхөрт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хашаат сумын төвд хүнтэй уулзах юм хөөцөлдөх ажил байхгүй байсан. Манай нөхөр Н.А нь хувийн зан байдал хүний үгэнд их орох дуртай тэгэхдээ гэхдээ хаяа их худлаа яриад байдаг юм. Манай нөхөр Н.А эхлээд надад ярихдаа би Г.Цэ ахтай цуг явж байтал Г.Цэ ахын мотоциклийг цагдаа хураасан гэж ярьж байсан. Харин сүүлд Г.Цэ мотоциклоо олдоггүй гээд манайд ирсэн чинь манай нөхөр Н.А надад ярьсан зүйлээсээ өөрөөр Г.Цэ гэх хүнд би таны мотоциклийг унаж яваад цагдаад хураалгасан гэж ярихаар нь би Н.Аг чи яахаараа хүний мотоцикл унаж яваад цагдаад хураалгадаг юм бэ? гэтэл манай нөхөр Н.А надад тухайн үед Г.Цэ ах намайг мотоциклийнхоо түлхүүрийг олохгүй байна миний мотоциклийн гурван утсыг салгаж унаад архинд яваад ир гэсэн юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

 

          *Яллагдагч Н.Агийн өгсөн:

          “...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө гэрээсээ Хашаат сумын төв рүү орсон юм би өмнө нь эхнэрийн машиныг хүнд засварлуулах гээд өгчихсөн байсан учраас машинаа авч эхнэрт өгөх ажилтай байсан. Тэгээд би тухайн хүнээс машинаа аваад  сумын төв дээр байдаг гэртээ очиж эхнэртээ машинаа өгчхөөд хөдөө явна гээд өөрийнхөө мотоциклтой ганцаараа явсан. Тэгсэн чинь сумын төвд танил найзууд дуудахаар нь яваад очсон чинь архи уугаад сууж байсан. Тухайн архинаас би 2-3 хундага уусан. Тэгээд би хөдөө гараад явж байтал миний мотоциклын дугуй хагарчихсан. Би мотоциклоо тухайн газар орхиод замд явж байсан хүнээр сумын төв рүү хүргүүлсэн. Г.Уг гэх айлын хашааны гадна очоод орох гэтэл Г.Уг эгч гэртээ оруулахгүй байхаар нь хашааныхан үүдэнд байсан улаан өнгийн “Сани” маркийн улсын дугааргүй мотоцикл байхаар нь утсыг салгаад асаагаад явсан тэгээд сумын төвд явж байгаад сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан. Тэгээд би тухайн мотоциклыг өөрийнхөө мотоцикл гэж худлаа хэлсэн. Хүний мотоцикл унаж явсан нь миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний мотоциклын дугуй хагарсан учраас би тухайн мотоциклыг авсан юм. Би хэлээгүй авч явсан. Би мэдэж байсан гэхдээ би зөвшөөрөл авч яваагүй нь миний буруу. Би мотоциклыг нь буцааж өгсөн. Хохирлыг нь бүрэн барагдуулж уучлалт гуйсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

        *Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 78 дугаартай:

         “...2021 оны 06  сард шинээр нь худалдан авсан 1.3 жил ашиглаж байгаа, Хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн Саняа маркийн мотоциклийн үнэлгээг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1.900.000/нэг сая есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/

 

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                                                                                                                                                                                            

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян багт Жаргалан хорооллын 1 -3 тоот хашааны гаднаас Г.Цийн Сани маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.900.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.А үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Агийн”...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Баян баг Жаргалан хорооллын 1-3 тоот хашааны гадаа 16 цагийн үед Саняа маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклио хашааны гадаа үлдээгээд тухайн айлд ороод унтаж байгаад оройн 22 цаг өнгөрөөж сэрээд тухайн айлаас гараад явах гэтэл миний хашааны гадаа үлдээсэн мотоцикль байхгүй болохоор нь миний унтаж байсан айлын эхнэр болох Г.Уг эгчээс миний мотоцикль алга болсон байна гэтэл Г.Уг эгч орой манай хашаа руу 18 цагийн үед Н.А гэх хүн орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан чинь удалгүй мотоцикль асах шиг сонсогдсон гэж хэлэхээр нь би Н.А гэх хүнийг миний мотоциклийг аваад явсан юм байна гэж бодоод авчирч өгөх байх гэж 2 хоног хүлээгээд авчирч өгөхгүй болохоор Хашаат сумын Жаргалант баг Дэлийн өвөр гэх газар А гэх хүний гэрт явж очоод мотоциклоо авъя гэтэл цагдаад хураалгасан гэж хэлснээ би мотоциклийг чинь цагдаагаас аваад өгнө  би цагдаад өөрийнхөө мотоцикль гээд хэлчихсэн байгаа шүү гэхээр нь дахин 4 хоног хүлээсэн чинь мотоцикл авчирч өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Угийн”...Гэтэл манайд унтаж байсан Г.Цэ сэрээд хашааны гадаа байсан мотоцикл алга болсон байна гэхээр нь би юу болсон талаар хэлсэн чинь Н.А миний мотоциклийг аваад явсан юм шиг байна гэж ярьж байсан. Миний мэдэж байгаагаар Г.Цэ Н.Ад мотоциклио өгч явуулаагүй. Харин манай төрсөн дүү Г.С надад танай хашааны гадна байсан Г.Цийн мотоциклийг Н.А танай хашаан дотроос гарж ирээд түлхүүргүй мотоциклийг асаагаад унаад явчихсан гэж сүүлд ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сийн”...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18-аас 19 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багт өөрийн төрсөн эгч Г.Угийн хашааны нойлд нь бие засаад сууж байтал Г.Уг эгчийн хашаа руу Н.А орж ирэх шиг харагдсан чинь манай эгч Г.Уг Н.Аг гар гээд хөөж байх шиг байсан. Харин Н.А Г.Уг эгчийн хашаанаас гараад хашааны гадаа байсан Г.Цийн мотоциклийг унаад явчих шиг болохоор нь би эгч Г.Угт та Г.Цийг сэрэхээр нь хэлээрээ танай хашааны гадаа байсан Г.Цийн мотоциклийг Н.А унаад явчихлаа гэж хэлээд шууд хөдөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Агийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Н.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэд 1.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба мотоциклийг шүүгдэгч буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

                       Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.А нь нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Н.А нь хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Цорос овогт Нийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

  5. Шүүгдэгч Н.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР