| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0273/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/291 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/291
2022/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хын Эод холбогдох эрүүгийн 2212000000301 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Архангай .............. газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Хын Э/РД:АГ............/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Хын Э нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэр Ар зуу гэх газар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Бтай маргалдаж, улмаар өвсний сэрээгээр зүүн хөмсөг орчим нь цохиж, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000301 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Бын өгсөн:
“...Манайх Ихтамир сумын Борт багийн Ар зуу гэдэг газар намаржиж байгаа тэгсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед байх манайд Х.Э гэдэг хүн машинтайгаа тулж ирж зогсоод ухарч давхиад машинаа хаазлаад орилуулаад байсан. Тэгэхээр нь манай хүргэн Г.Ж тэр өдөр хадланд яваад бургасны тохой хадаад жаахан өвс аваад ирж байсан чинь замд нь Х.Э уулзаад чи миний хадлангийн талбайг хадсан байна өвс хадсаныхаа оронд миний малын байрыг барьж өг гэхээр нь манай хүргэн за за гэж хэлсэн гэсэн манай хүргэн угаасаа томоотой юм яриад байдаггүй хүн байгаа юм. Гэртээ ирээд надад Х.Э тэгж байна гэхээр нь би тэрний талбай гэж юу байдаг юм чамайг томоотой юм ярьдаггүй болохоор чинь дээрэлхэж байгаа юм гэж хэлсэн тэгсэн орой нь Х.Э манай гадаа ирээд янз янзын юм яриад байхаар нь би жаахан дургүй хүрээд чиний талбай гэж юу байдаг юм бэ чи яахаараа хүнээр өөрийнхөө хашааг бариулдаг юм бэ гэсэн чинь чамайг ална гэхээр нь чиний алдаг гэж юу байдаг юм бэ гэсэн чинь машиндаа суугаад яваад өгсөн. Жаахан явж байгаад зогсоод машинаасаа бууж ирээд надаас сэрээ яасан бэ пизда минь гэхээр нь би чиний сэрээгээр яадаг юм бэ гэсэн чинь машиныхаа тэвшин дээрээс өвсний сэрээ аваад барьж гүйж ирээд сэрээгээрээ хатгах гээд гараа далайгаад чамайг нэвт шаана гэхээр нь шаа шаа гэсэн чинь сэрээгээ эргүүлээд ишээр нь миний зүүн талын нүдний дээд хэсэг рүү цохьсон. Тэр үед нь би нэг хэсэг манараад байж байсан чинь Х.Э машинаа асаагаад яваад өгсөн. Миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь сумын эмнэлэгт ирж үзүүлээд миний шарханд 3 оёдол тавьж цусыг нь тогтоосон тэгээд би аймаг руу явж аймгийн эмнэлэгт үзүүлж тэндээ хэдэн шингэн хийлгээд овоо гайгүй болоод маргааш нь толгойны зураг авахуулсан ясандаа ямар нэг гэмтэл байхгүй байна гэсэн эмч нь Улаанбаатар явж тархины судасны зураг авахуул гэж хэлсэн. Тэрнээс хойш ер нь толгой өвддөг болоод байгаа тэгээд өчигдөр гэртээ байж байсан чинь Х.Э манайд ирэхээр нь уучлалт гуйх нь гэж бодсон чинь инээгээд байхаар нь чи хүн зодчихоод юундаа инээгээд байгаа юм бэ гэсэн чинь чамайг ална шүү би халхад данстай том хулгайч шүү гээд байсан. Манай гадаа би, манай эхнэр Н.О, манай охин, хотоос ирсэн 1 хүн байсан манай хүргэн малдаа явсан байсан. Өвсний сэрээний ишээр миний зүүн нүдний хавьд цохьсон. Манай гадаа ирээд машинаараа хойшоо урагшаа давхиад машинаа хаазлаад орилуулаад байсан тэгснээ машинаасаа бууж ирээд ална шүү пиздагуудаа, түй май гэж салаавч өгөөд байсан тэгэхээр нь би чиний хүн ална гэж юу байдаг юм бэ гэсэн чинь хадсан өвсийг чинь би ачна гэхээр нь ач ач гэсэн чинь машиндаа суугаад явж байснаа нэг их хол яваагүй зогсоод бууж ирснээ пизда минь сэрээ хаана байна гэхээр нь чиний сэрээг би яаж мэддэг юм бэ гэсэн чинь машиныхаа тэвшин дээрээс сэрээ аваад далайгаад чамайг нэвт шаана шүү гэхээр нь шаа шаа гэсэн чинь ишээр нь миний толгой руу цохичихоод яваад өгсөн. Сэрээний ишээр цохихдоо миний зүүн хөмсөгний гадна үзүүр хэсэг рүү цохьсон байсан тэр нь хагараад цус гараад тогтохгүй сумын эмнэлэгт ирж оёдол тавиулж байж цус нь тогтсон тэр үедээ нүд хөхөрч хавдсан байсан одоо харин гайгүй болоод байгаа юм. Х.Э миний толгой руу цохьсоноос хойш байнга толгой өвддөг болсон. Урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай эхнэр болон надад ямар нэг асуудал байхгүй. Х.Э өс санаад явдаг үгүйг би мэдэхгүй байна. Одоогоос 7-8 жилийн өмнө санагдаж байна архи уучихсан согтуу манайд ирээд миний портер маркийн машиныг шургаагаар цохиж нүдээд шил толь кабин бүх юмыг нь эвдсэн би тухайн үед нь нэг их юм яриагүй өнгөрсөн. Манай хүргэн Г.Жыг үг дуу цөөтэй томоотой болохоор нь дээрэлхэх гээд байдаг юм шиг байна лээ. Архи уучихсан байсан гэхдээ хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй. эрүүл хүн л тэгж орилж хашхирч тийм ааш авир гаргахгүй байх. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ Х.Эыг ирээд уучлалт гуйвал яах вэ гэж бодсон чинь өчигдөр ирээд ална шүү та нарыг би халхад данстай пизда шүү гэхээр нь дургүй хүрээд байгаа юм би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Н.Оийн өгсөн:
“...2022 оны 08 дугаар сарын 29-ний орой 18 цагийн үед манайхан гэртээ байж байсан чинь манай охин орж ирээд Х.Э ах ямар ядаргаатай юм бэ гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь өнгөрсөн жилээс хойш манайхыг дарамтлаад байх юм манай нөхөр Г.Жыг өвс хадаад ирж байхад нь замд нь тааралдаад чи манай хадлангийн талбайг хадчихсан уу гэхээр нь би бургасны хэсэг газар хадсан гэсэн чинь чи миний талбайг хадсан байна би хадсан өвсийг чинь авна эсвэл манай үхрийн хашааг барьж өг гэхээр нь манай хүргэн за гэж хэлсэн байна гэхээр нь би Х.Эын гэр рүү утсаар яриад чи юу яриад байгаа юм бэ энэ хавийн хүмүүс боломж бололцоогоороо энэ хавиас хадлангаа хадаад авдаг чи ирээд учраа олоодох гэсэн чинь та нар муусайнууд, та нарыг ална шулна, гээд намайг зөндөө хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би утсаа салгасан чинь Х.Э манай нөхөр М.Б, манай охин, хотоос манайд ирж хадлан авч өгөх гэж байгаа хүн бид нар байж байсан чинь манай гадаа Х.Э машинтай ирээд наашаа цаашаа нэлээн явсан. Тэгснээ бууж ирээд ална шүү пиздагууд минь гээд дайраад байсан бид нар юм яриагүй тэгсэн чинь машиндаа суугаад явж байснаа гэнэтхэн зогсоод бууж ирээд пиздагууд минь сэрээ хаана байна гэснээ машиныхаа дээрээс өвсний сэрээд аваад буцаж ирээд манай нөхрийг сэрээгээр хатгах гээд далайгаад чамайг нэвт шаагаад ална шүү гээд өвсний сэрээгээ нүүр рүү нь тулгасан чинь манай нөхөр шаа шаа гээд зогсож байсан чинь манай охин та яагаад байгаа юм бэ гэсэн чинь сэрээнийхээ ишээр толгой руу нь цохичихоод яваад өгсөн манай нөхрийн толгойноос цус гараад бид нар цусыг нь тогтоох гэсэн тогтохгүй болохоор нь сумын эмнэлэгт ирж 3 оёдол тавиулаад цусыг нь тогтоогоод аймаг явж аймгийн эмнэлэгт хэдэн дусал хийлгээд маргааш нь толгойны зураг авахуулсан. Өчигдөр Х.Э манай нөхөртэй тааралдаад чамайг хэзээ нэгэн цагт ална шүү Тамирын цагдаа нар надад үйлчлэхгүй би халхад данстай том шүү гэж заналхийлсэн гэсэн эрүүл ч бай согтуу ч бай дандаа л хүн дарамталж байдаг юм өмнө нь хүн хутгалаад шоронд явж байсан эр шоронд явснаа яриад байдаг юм. Манай нөхөр М.Б, манай охин, хотоос өвс хадах гэж ирсэн хүн, бид 4 байсан манай хүргэн малдаа явсан байсан. Манай талбайг хадсан байна гэж манай хүргэнд хэлсэн гэхээр нь би утсаар Х.Эод энэ хавийн хүмүүс хаанаас ч гэсэн хадлангаа хаддаг гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод тэгээд ирснээ манайхныг ална шулна гээд байсан тэрнээс Х.Этой хэрэлдэж маргалдсан хүн байхгүй. Машинтай явж байснаа бууж ирээд миний сэрээ хаана байна гэснээ машиныхаа тэвшин дээрээсээ өвсний сэрээ авч ирээд ална шүү та нарыг гээд манай нөхрийн нүүрэн дээр нь бариад чамайг нэвт шаагаад ална шүү гэхээр нь манай нөхөр шаа шаа гэсэн чинь сэрээнийхээ ишээр толгой руу нь цохичихоод яваад өгсөн. Намайг цохиж зодоогүй би зугтаасан. Утсаар ярихад намайг хэл амаар зөндөө доромжилсон. Х.Э сэрээний ишээр манай нөхрийн зүүн хөмсөгний гадна үзүүр хэсэг рүү нь цохиод хагалсан байсан тэрнээс нь цус гараад тогтохгүй сумын эмнэлэгт ирж 3 оёдол тавиулж байж тогтоосон тэгсэн маргааш нь нүд нь хөхрөөд хавдсан байсан. Бид нар хэрэлдэж маргалдаж байгаагүй хэдэн жилийн өмнө билээ санахгүй байна манай нөхөр гэртээ байж байсан чинь манайд согтуу орж ирээд манай нөхрийг цамцаар нь боосон чинь манай нөхөр маргалдсан тэгсэн гадаа гараад шургааг аваад манай портер машины шил толь кабиныг нь цохиж эвдсэн тэгсэн хэрнээ өөрөө уучлалт гуйгаагүй ээж нь 1 дүүтэй нь ирж уучлалт гуйгаад бүгдийг нь засаж өгсөн. Манайд л өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй Х.Эод юу байдгийг нь мэдэхгүй. Тийм их согтуу байгаагүй гайгүй л байх шиг байсан. Ер нь манайд бол удаа дараа ирж агсан тавьж байсан. дандаа хүн дээрэлхэж дарамталдагт нь гомдолтой байна буруу юм хийчихээд хүнээс уучлалт гуйна гэж байдаггүй юм...”гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Б.Югийн өгсөн:
“...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр санагдаж байна манай нөхөр Г.Ж, Ээрка ахтай хамт өвс хадчихаад гэртээ ирээд нөхөр бид 2 бага гэртээ байж байсан чинь Х.Э гэдэг хүн ирээд манай нөхөр чи ахынхаа талбайн өвсийг хадчихжээ гэж хэлэхээр нь манай нөхөр би өнгөрсөн жил энэ талбайг хадсан ш дээ та өөрөө өвсөө хадаад авчихсан биз дээ гэсэн чинь Х.Э гэдэг хүн би наад талбайг чинь хадах гэж байсан чинь хөрөө эвдэрчихсэн тэгээд хадаагүй би наад талбайг чинь хүнд хадуулаад тэр хүнээрээ тугалын хашаа бариулах гэж байсан юм гэснээ ах нь одоо тэгвэл өвсөө авъя даа миний дүү өвс хадсан бензинээ аваарай гэхээр нь манай нөхөр тэр бензинээр ч би яах вэ дээ гэсэн чинь тэгвэл миний барих гэж байгаа хашаанаас барилцаад өгөөрэй гэхээр нь манай нөхөр за гэж хэлсэн тэгээд Х.Э ах яваад өгсөн. Би бага гэрээсээ гараад аавынд орсон чинь ээж хэн бэ гэхээр нь би Х.Э ах байна манай талбайг хадсан байна би хүнд хадуулах гэж байсан юм гээд байна гэж байна гэсэн чинь манай ээж яасан даварчихсан юм бэ дуугүй байгаад байхаар гээд үлдсэн би аавынхаас гараад гэртээ орж ирээд хүүхдээ унтуулах гэж байсан чинь манай нөхөр үхэртээ явсан. Тэгээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад чанга чанга яриад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь Х.Э ах ирчихсэн чанга чанга яриад аавтай маргалдаад байсан тэгснээ машиндаа суугаад жаахан яваад нэг их холдоогүй бууж ирээд миний сэрээ хаана байна хулгайчаа гэхээр нь манай аав би чиний сэрээг яаж мэддэг юм бэ гэсэн чинь машиныхаа тэвшин дээрээс өвсний сэрээд аваад далайгаад аав руу гүйж ирээд зүүн мөр хавь руу нь тулгаад энэ муу пиздаг чинь нэвт шаагаад алчихна шүү гэсэн чинь манай аав чаддаг юм бол би алчихгүй юу гэхээр нь би наанаас нь та 2 чинь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Х.Э ах сэрээгээ эргүүлээд ишээр нь аавын толгой руу нь цохьсон чинь толгой нь хагараад цус гарсан сэрээнийх нь иш хугараад тал хэсэг нь манай гадаа үлдээд Х.Э ах сэрээтэй хэсгээ өөрөө аваад явсан тэгээд аавын толгойноос цус гараад эхлэхээр нь би шархыг нь боох энэ тэр гээд байж байсан чинь Х.Э ах машиндаа суугаад яваад өгсөн. Х.Э ах манай аавын зүүн эгэм хавь руу нь өвсний сэрээ тулгаж бариад нэвт шаагаад ална шүү гэсэн чинь аав чаддаг юм бол алчих чи гэсэн чинь сэрээгээ эргүүлээд ишээр нь аавын зүүн хөмсөгний сүүл хэсэг рүү нь цохиод тэр язраад цус гараад эхэлсэн. Аавтай юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй. Манай ээж Н.О сүүлд нь би Х.Этой утсаар яриад хадлангийн талбай, өвсний талаар ярьсан гэж байсан тэгэхээр өвс асуудлаас болж ирж маргалдсан байх гэж бодож байна. Өвсний сэрээний ишээр нь аавын зүүн хөмсөгний сүүл хэсэг рүү нь цохиод хөмсөгний сүүл хэсэг нь хагараад цус гараад эхэлсэн цусыг нь тогтоох гээд тогтохгүй болохоор нь шархыг нь даавуугаар боогоод сумын төв рүү явуулсан. Сумын эмнэлэгт ирээд шархан дээрээ 3 оёдол тавиулсан гэсэн тэгээд тэндээсээ аймгийн төв рүү яваад аймагт үзүүлээд толгойны зураг авахуулж байна гэж ярьж байсан. Манайхтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Хааяа архи уусан согтуу үедээ манайхаар ирэхээр нь аргалж байгаад явуулчихдаг тэрнээс хэрэлдэж маргалдаад байдаггүй юм. Тийм их согтуу байгаагүй гайгүй л байх шиг байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/
*Гэрч Г.Жын өгсөн:
“...2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Улаанбаатар хотоос ирж манайд өвс хадах гэж ирсэн Ээрка ахтай хамт Зуу гэдэг газар руу явж голын тохой бургас тойруулж жаахан өвс хадчихаад буцаад гэр рүүгээ явж байсан чинь Х.Э гэдэг ах ирээд ахынхаа талбайг хадчихжээ гэхээр нь би өнгөрсөн жил би энэ газрыг хадсан ш дээ таны талбай байсан юм уу би мэдээгүй ш дээ гэсэн чинь миний талбай байсан юм гээд би өвсөө авна гэхээр нь 4 жижиг бухал байгаа тэгвэл би 2-ыг нь авъя та 2-ыг нь ав гэсэн чинь ах нь доод хашаагаа зайлуулах гэж байгаа тэрнээс очоод хамжилцаад өгөөрэй гэхээр нь би за гэж хэлчихээд яваад өгсөн. Би гэртээ ирээд үхэртээ яваад ирсэн чинь Х.Э гэдэг хүн манайд ирээд манай хадам аавыг зодчихсон гээд хадам аав, ээж 2 сумын төв явах гэж байсан. Манай хадам аавыг Х.Э гэдэг хүн хаана нь цохиж зодсоныг би мэдэхгүй манай эхнэр мэдэж байгаа би тухайн үед үхэртээ яваад эзгүй байсан. Би Х.Э гэдэг хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Жаахан архи уух дуртай хүн шиг санагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар тал/
*Яллагдагч Х.Эын өгсөн:
“...Би эмчилгээний бодит зардал, хохирлыг барагдуулах болно. Би М.Бын биед сэрээний ишээр цохиж гэмтэл учруулсан нь үнэн, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 360 дугаартай “...М.Бын биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэр Ар зуу гэх газар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Э нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг дэвсгэр Ар зуу гэх газар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Малын байр бариуллаа” гэх шалтгаанаар М.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Бын“...Жаахан явж байгаад зогсоод машинаасаа бууж ирээд надаас сэрээ яасан бэ гэхээр нь би чиний сэрээгээр яадаг юм бэ гэсэн чинь машиныхаа тэвшин дээрээс өвсний сэрээ аваад барьж гүйж ирээд сэрээгээрээ хатгах гээд гараа далайгаад чамайг нэвт шаана гэхээр нь шаа шаа гэсэн чинь сэрээгээ эргүүлээд ишээр нь миний зүүн талын нүдний дээд хэсэг рүү цохьсон. Тэр үед нь би нэг хэсэг манараад байж байсан чинь Х.Э машинаа асаагаад яваад өгсөн. Миний зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь сумын эмнэлэгт ирж үзүүлээд миний шарханд 3 оёдол тавьж цусыг нь тогтоосон тэгээд би аймаг руу явж аймгийн эмнэлэгт үзүүлж тэндээ хэдэн шингэн хийлгээд овоо гайгүй болоод маргааш нь толгойны зураг авахуулсан ясандаа ямар нэг гэмтэл байхгүй байна гэсэн эмч нь Улаанбаатар явж тархины судасны зураг авахуул гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Оийн“...Х.Э машинтай ирээд наашаа цаашаа нэлээн явсан. Тэгснээ бууж ирээд ална шүү гээд дайраад байсан бид нар юм яриагүй тэгсэн чинь машиндаа суугаад явж байснаа гэнэтхэн зогсоод бууж ирээд пиздагууд минь сэрээ хаана байна гэснээ машиныхаа дээрээс өвсний сэрээд аваад буцаж ирээд манай нөхрийг сэрээгээр хатгах гээд далайгаад чамайг нэвт шаагаад ална шүү гээд өвсний сэрээгээ нүүр рүү нь тулгасан чинь манай нөхөр шаа шаа гээд зогсож байсан чинь манай охин та яагаад байгаа юм бэ гэсэн чинь сэрээнийхээ ишээр толгой руу нь цохичихоод яваад өгсөн манай нөхрийн толгойноос цус гараад бид нар цусыг нь тогтоох гэсэн тогтохгүй болохоор нь сумын эмнэлэгт ирж 3 оёдол тавиулаад цусыг нь тогтоогоод аймаг явж аймгийн эмнэлэгт хэдэн дусал хийлгээд маргааш нь толгойны зураг авахуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Югийн”...Тэгээд байж байтал гадаа хүмүүс шуугилдаад чанга чанга яриад байхаар нь би гэрээсээ гараад харсан чинь Х.Э ах ирчихсэн чанга чанга яриад аавтай маргалдаад байсан тэгснээ машиндаа суугаад жаахан яваад нэг их холдоогүй бууж ирээд миний сэрээ хаана байна хулгайчаа гэхээр нь манай аав би чиний сэрээг яаж мэддэг юм бэ гэсэн чинь машиныхаа тэвшин дээрээс өвсний сэрээд аваад далайгаад аав руу гүйж ирээд зүүн мөр хавь руу нь тулгаад энэ муу пиздаг чинь нэвт шаагаад алчихна шүү гэсэн чинь манай аав чаддаг юм бол би алчихгүй юу гэхээр нь би наанаас нь та 2 чинь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Х.Э ах сэрээгээ эргүүлээд ишээр нь аавын толгой руу нь цохьсон чинь толгой нь хагараад цус гарсан сэрээнийх нь иш хугараад тал хэсэг нь манай гадаа үлдээд Х.Э ах сэрээтэй хэсгээ өөрөө аваад явсан тэгээд аавын толгойноос цус гараад эхлэхээр нь би шархыг нь боох энэ тэр гээд байж байсан чинь Х.Э ах машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Х.Э нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Х.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Х.Эын хувьд тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвсний сэрээ 1/нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвсний сэрээ 1/нэг/ ширхэгийг устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР