Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/921

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022          09          28                                  2022/ШЦТ/921

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

                             

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Г.Ууганбаатар  /Нийслэлийн прокурорын газраас/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Э,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А нарт холбогдох эрүүгийн …. дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 ... оны 6 дугаар сарын 03-ний өдөр ... хотод төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй,

 

... оны 6 дугаар сарын 19-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын орчим Т- сумын нутаг дэвсгэр Ү- гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй бодисыг түүж бэлтгэн өөрийн түр оршин суух Сонгинохайрхан дүүрэг ... компаний ажилчдын нийтийн байранд хадгалж улмаар Г.Ад Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан цэвэр жин нь 3,7810 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдсан,

 

Шүүгдэгч Г. А нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ дүгээр хороо У- ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай цэвэр жин нь 3,7810 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн ....... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-23, 28-31, 38-39 дүгээр хуудас/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27, 32-34, 40-45 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн №168, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №140 дугаартай прокурорын тогтоолууд /хх-ийн 36, 47 дугаар хуудас/,

 

Г.Аы гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

 

Г.Аы эзэмшлийн ... дугаартай Х- банкны төгрөгийн харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

 

Б.Бийн эзэмшлийн ... дугаартай Х- банкны төгрөгийн харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-63 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 

Гэрч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

                    

Шүүхийн шинжилгээний Үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №... дугаартай дүгнэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №... /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №. ./хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №.. дугаартай дүгнэлт  /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №.... дугаартай дүгнэлт /хх-ийн 118-120 дугаар хуудас/,

       

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №613, №..... дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 126-127, 131-132 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 138-143 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 146-149 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 154,180/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 155 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 177 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 178 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 185-190 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Аы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156,174/ үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа/хх-ийн 157 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/хх-ийн 175 дугаар хуудас/, гэрч С.О- ийн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/, гэрч Д.Б- гийн мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 163-173 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын орчим Т- сумын нутаг дэвсгэр Ү- гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй бодисыг түүж бэлтгэн өөрийн түр оршин суух Сонгинохайрхан дүүрэг ... компаний ажилчдын нийтийн байранд хадгалж улмаар Г.Ад Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан цэвэр жин нь 3,7810 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдсан,

 

Шүүгдэгч Г. А нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ дүгээр хороо У- ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай цэвэр жин нь 3,7810 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр, ... орчим өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай цэвэр жин нь 3,7810 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

 

         Шүүгдэгч Г.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “... Б- гэх найз урд өмнө надад “өвс байгаа шүү” гэж хэлж байсан болохоор санаад Б- гийн фэйсбүүк рүү өөрийн чатаас юм бичээд “өвс байна уу” гэхэд Б- “байгаа 70.000 төгрөгөөр авбал ав” гэж хэлэхээр нь найз Д- бид 2 авъя гээд миний данс руу 70.000 төгрөг шилжүүлээд Б- гийн өгсөн данс руу 70.000 төгрөгөө шивээс гэсэн утгатай шилжүүлсэн. У- ийн урд талын фонтам дээр зогсож байхаар нь очоод З- ууттай өвсөө аваад гадуур явж байгаад Б- ны аманд Ч- амралтын газрын зогсоол дээр зогсож байгаад авсан өвсөө хэрэглэж үзсэн. Уг өвсийг янжуур тамхины доторхыг гаргаад дотор нь чимхэж хийгээд сорж татахад олигтой мэдрэмж төрөөгүй тэгээд хот руу буцаж ороод хүүхдийн зуугийн тэнд явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “... А надаас өвс асуугаад “мөнгөөр өгөх үү” гэхээр нь би зөвшөөрч 2-3 удаа Ад З- уутанд хийж 2-3 удаа зарсан. 1 З- ууттайг 50.000 төгрөгөөр зарсан. Төлбөр мөнгийг нь тухайн үед өөрийн Х- банкны ... гэсэн дансаар авдаг байсан. Ямар ч байсан нэг удаа 50.000 төгрөг хийж байсан бусад өгсөн мөнгийг нь сайн санахгүй байна. Цувуулж өгдөг байсан. Би өвсөө дандаа ..... цаашаа Ү- гэх газар очиж өөрөө түүж хатааж бэлддэг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сард очиж 100 төгрөгийн гялгар уутаар түүж авчирч одоо байгаа байрныхаа дээвэр дээр дэлгэж хатаасан. Тэрнээсээ бага багаар З- уутанд хийж өөрөө хэрэглэдэг байсан. Тэгтэл А надаас “мөнгөөр нь өгчих” гэхээр нь 2-3 удаа зарсан. Би өөр хүнд зарж борлуулсан юм байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ш.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн  “... А Б-ын тэнд байдаг гэр рүү орчихоод удалгүй гарч ирсэн ба бид 2 Зайсан яваад Ч- нээс цаашаагаа шороон замаар явж байгаад бонго хийгээд өвс гэх мансууруулах бодисыг хийсэн бонго ашиглан татаж хэрэглэсэн ба үлдсэн өвсөө А халаасандаа хийгээд Хүүхдийн зууд ирээд хоол идэх гээд явж байхад цагдаа нар ирээд барьсан...” гэсэн мэдүүлэг,

 

Г.Аы эзэмшлийн ... дугаартай Х- банкны төгрөгийн харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Б.Бийн эзэмшлийн ... тоот данс руу нийт 1 удаагийн шилжүүлгээр 70.000 төгрөгийн зарлага хийсэн байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Г.Аы Х- банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “....2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б.Бийн эзэмшлийн ... тоот данс руу нийт 1 удаагийн шилжүүлгээр 70.000 төгрөгийн зарлага...” гэсэн баримт,

 

Б.Бийн эзэмшлийн ... дугаартай Х- банкны төгрөгийн харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “....Г.Аы эзэмшлийн ... тоот данснаас нийт 1 удаагийн шилжүүлгээр 70.000 төгрөгийн орлого орсон байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Б.Бийн Х- банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Г.Аы эзэмшлийн ... тоот данснаас нийт 1 удаагийн шилжүүлгээр 70.000 төгрөгийн орлого орсон...” гэсэн баримт,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Г.Аы хар өнгийн биеийн тамирын өмдний зүүн талын халааснаас З- ууттай өвс мэт зүйл, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг гаргаж ирснээс З- ууттай өвс мэт зүйлийг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр тавьж хэмжихэд 4.5 грамм байна. З- ууттай өвс мэт  зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч 5000 төгрөгийг буцаан хүлээлгэн өгөв. Айфоне 11 про маркийн гар утас байсныг үзлэг хийх зорилгоор түр хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Г.Аыг “Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж, БНХАУ- үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI, TML, COC, KET, THC, LSD, MOP, MDMA, MET, AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “multi-drug screen test cup” тест ашиглан биологийн дээж буюу түүний шээснээс дээж авч 3 минутын дараа үр дүнг харахад ...1,3,6,7,8,9,10 дугаар баганад 2 улаан зураас тодорч СӨРӨГ, 5,4 дугаартай баганад нэг улаан зураас тодорч заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Б.Бийн ар өнгийн богино өмд /шорт/-ны баруун талын халааснаас Е- нэртэй цэнхэр өнгийн тамхины хайрцаг гаргаж ирэх ба түүн дотор гаанс байгаа гэж цагаан өнгийн никель гаанс хэлбэртэй дотор талдаа өвс мэт хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон иш хэсэг нь хуванцар цэнхэр өнгийн зурагтай зүйл, хар өнгийн цаастай гаансны шүүр гэх зүйл, 10 төгрөгийн ногоон өнгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаастай притка 1 ширхэг, В- гэсэн бичигтэй хүний толгой бүхий зурагтай цагаан никель өнгийн бөөрөнхий сав байх ба уг савны тагыг онгойлгоход шүүр бүхий бөөрөнхий нүхтэй, түүнийг ахиж онгойлгоход доод талын төмөр саванд өвс мэт бөөрөнхий үйрмэгтэй эд зүйлүүд гаргаж ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...Б.Бийг “Хар тамхитай тэмцэх газрын 00 өрөөнд дагуулан орж, БНХАУ- үйлдвэрлэгдсэн олон төрлийн /OPI, TML, COC, KET, THC, LSD, MOP, MDMA, MET, AMP/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий “multi-drug screen test cup” тест ашиглан биологийн дээж буюу түүний шээснээс дээж авч 3 минутын дараа үр дүнг харахад 1,2,3,6,7,8,9,10 дугаар баганад 1 улаан зураас тодорч СӨРӨГ, 4,5 дугаар баганад 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж зааж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №... дугаартай дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн ХТТГ МШХ гэж хаягласан ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн ХТТГ МШХ гэж хаягласан ургамал мэт зүйлээс Д- илэрч байна. 3. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг. 4. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4,7419 грамм, цэвэр жин нь 3,7810 грамм байна...” гэсэн дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №2758 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Г.А 5-15 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. 2. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэсэн дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №3090 дугаартай дүгнэлтэд “1. ...Б- ... гэж хаягласан шээсний дээжээс ..., ...  тус тус илэрсэн. 2. ... ... НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №3091 дугаартай дүгнэлтэд “1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Цагаан өнгийн никель гаанс хэлбэртэй дотроо өвс мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон иш бариул хэсэг нь хуванцар цэнхэр өнгийн зүйл, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаастай притка 1 ширхэг, В- гэсэн бичигтэй хүний толгой бүхий зурагтай цагаан никель өнгийн бөөрөнхий сав ба уг савны тагийг онгойлгоход шүүр мэт бөөрөнхий нүхтэй сав, түүнийг дахиж онгойлгоход доод талын төмөр саванд өвс мэт зүйлийн үүрмэг зэрэг зүйлсэд тус тус .... илрэв. 3. Хар өнгийн цаастай гаанс шүүр гэх зүйл 1 ширхэг, 10 төгрөгнийн ... серийн дугаартай мөнгөн дэвсгэрт зэрэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 4.... ... нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтдаг....” гэсэн дүгнэлт,

 

           Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Г.Аы биеэс хураан авсан З- гялгар уутны хамт 4,4 грамм жинтэй ногоон ургамал мэт зүйлийг, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Бөөс хураан авсан цагаан өнгийн металан гаанс хэлбэртэй зүйл, хар өнгийн гаасны шүүр, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, притка 1 ширхэг, В- гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй цагаан өнгийн металлан сав /бутлагч/ зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №615 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...

1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

4. Б.Б нь болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт,

           

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №613 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...

1. Г.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

4. Г.А нь болсон үйл явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.А нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Г.А нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг;” гэж ойлгоно гэж заасан.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний тархины төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох, хянах чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд тодорхой хугацааны туршид үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин, түүнийг дагаад бие махбодод сөрөг нөлөө үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий химийн болон ургамлын гаралтай бодис юм.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, судалгаа, эм тарималжуулах түүнтэй холбоотой бусад ажиллагаа, харьцуулалт хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхтэй холбоотой гэх зэрэг тодорхой чиглэл, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах байгууллага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх ба иргэнд зөвхөн эмчийн заалтын дагуу жороор олгохыг хуульд тусгайлан заажээ.

 

Дээрх хуульд зааснаас бусад арга, хэрэгслээр аливаа иргэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авах, бэлтгэх, хадгалах гэх мэт түүнтэй холбоотой харилцааг хууль бус гэж үзнэ.       

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн” гэдэгт эрх бүхий зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг ойлгоно.

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, гэмт этгээд өөрийн хамаарал бүхий өөрийн эд зүйл, орон байр, бусад газарт нууц байдалд байлгахыг хэлнэ.

 

“Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан” гэдэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг илэрхийлнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчилан тодорхойлсон байдаг. 

 

Ийнхүү шүүгдэгч Б.Б, Г.А нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгчөөс “...Б.Бийн гэм бурууд маргахгүй, Эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэлийг хангасан...” гэж, шүүгдэгч Г.Аы өмгөөлөгчөөс “...Г.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдэл ойлгомжгүй тул анхаарч үзнэ үү...” гэсэн санал тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн... ийн урд талын усан оргилуур орчим Б.Бөөс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай” конвенцийн жагсаатад багтсан ... ын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 70.000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, холбогдох “Х- ” банкны дансны хуулгууд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож, энэ нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан”  шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тогтоосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг хор уршгийн шинж чанарын хувьд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулан, хараат байдал үүсгэж, улмаар хүний удмын санд эргэшгүй өөрчлөлт оруулдгаараа нийгмийн хор аюул ихтэй байх ба шүүгдэгч Б.Б нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүгээд зогсохгүй, бусдад хэрэглүүлэхээр худалдсан, шүүгдэгч Г.Ааас уг ургамлыг худалдан авсан нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж хэмжээгээр ихэсгэсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь 21 настай, байнгын оршин суух хаягтай, нарийн мужаан мэргэжилтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг, шүүгдэгч Г.А нь 19 настай, байнгын оршин суух хаягтай,  бүрэн дунд боловсролтой, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, түүнчлэн анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж заажээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шударга ёсны зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Ад ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас түүний цагдан хоригдсон 6 хоногийг ял эдэлсэнд тооцон хасаж үлдэх 11 сар 24 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно…” гэж заасан ба шүүх шүүгдэгч Г.Аы эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бөөс гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болох сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж нөөцлөн авч бусдад худалдсан, шүүгдэгч Г.А нь уг ургамлыг авсан үйлдэл нь олон удаагийн үйлдлээр мансуурах боломжийг бий болгож нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэж байгаа тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинжийг харгалзан цээрлүүлэх зорилгоор нийгмээс тодорхой хугацаагаар тусгаарлаж, нөгөө талаас тэдгээрийн  ахуй амьдрал, ажил хөдөлмөр эрхэлж буй байдлыг тус тус харгалзан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “....шүүгдэгч Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргаж, шүүгдэгч Г.Аы өмгөөлөгчөөс тодорхой санал гаргаагүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрт хорих ял оногдуулсан болно.

           

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон З- гялгар уутны хамт 4,4 грамм жинтэй ногоон ургамал мэт зүйл, цагаан өнгийн металан гаанс хэлбэртэй зүйл 1 ширхэг, хар өнгийн гаансны шүүр 1 ширхэг, притка 1 ширхэг, В- гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй цагаан өнгийн металлан сав бутлагч 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Б, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бөөс гэмт хэрэг үйлдэж олсон 70.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Бг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Б.Аыг хориглосон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял зэргийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 70.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа З- гялгар уутны хамт 4,4 грамм жинтэй ногоон ургамал мэт зүйл, цагаан өнгийн металан гаанс хэлбэртэй зүйл 1 ширхэг, хар өнгийн гаансны шүүр 1 ширхэг, притка 1 ширхэг, В- гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй цагаан өнгийн металлан сав бутлагч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН