Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2022/0220/э |
Дугаар | 2022/ШЦТ/235 |
Огноо | 2022-11-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваангил овогт Цэндийн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11-р багийн 118-04 тоотод оршин суух хаягтай, Урьд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1, дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Ваангил овогт Цэндийн *******, регистрийн дугаар /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Зүүн-Улаан" гэх газар ******* тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож, гараараа түлхэн унагаж, цээж тус газар нь 2 удаа, хөлөөрөө дэвссэн, ар нуруу хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга, баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой, цээж хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр хөдөө явчихсан байсан юм.Тэгээд манай хүүхэд тухайн үед Цагаан хаднаас ирээд хоёр л хонож байсан. Уг нь 2 хоночихоод буцаад Цагаан хад руу явна гэж надад хэлж байсан юм. Би хөдөө явчихаад тэр оройдоо буцаж ирсэн. Миний ирдэг орой 5 цагийн үед Уянга сум руу явчихсан байсан. Тэгээд хөдөө 2 хоночихоод ирсэн. Ирсэн оройноо 7 цагийн үед ирээд миний хүүхэд элгээ дараад өнхрөөд ойччихсон, элгээ дарсан юм уу, юугаа дарсан нь бүү мэд эвхэрч ойчоод байхаар нь би працетомол, анелгин өгөөд хэвтүүлсэн чинь шөнөжингөө халуураад хөл, гар нь бүлээцэхгүй хоносон. Тэгээд маргааш өглөө нь эмч дуудсан чинь ковидын шинжилгээ өгч байж ирж үзүүл гэсэн. Манай хүүхэд босож чадахгүй байсан. Тэгээд орой долоон цагийн үед эмнэлэг дээр ирээд шинжилгээг нь өгөөд хүүхдээ хэвтүүлчихээд, одоо гайгүй байх хэвтүүлчихлээ гэж бодоод өглөө нь хүрээд ирсэн чинь миний хүүхэд ухаан алдчихсан байсан. Дотор ухаантай байх нь бол байсан. Юм хум хэлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт байж байгаад 2 хоног дээрээ ухаан алдаад ямар ч энээ тэрээ гэх зүйл байхгүй. ...Уянга руу явж ирснээс болж ийм зүйл болсонд би маш их гомдолтой байна. Уянга руу яваагүй бол миний хүүхэд гайгүй л байх байсан. Зүгээр байгаа хүүхдээ алдчихаад маш их гомдолтой байна. Миний хүүхэд архи уугаад яваад байдаг хүүхэд биш. Бид нарын дэргэд архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Ямар юм нь таараад тэгээд явсан юм байгаа юм. Мэдэх ч зүйл алга өөр хэлээд байх зүйл алга. Гомдолтой байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр Ёндонжунай нарын хамт гурвуул амьдардаг байсан. Хүү маань 9 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Миний хүү Ё.Эрдэнэбаяр нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найзуудын хамт Уянга сум руу зугаалгаар явсан. Уянга сумын яг хаана очиж хоносныг би мэдэхгүй, надад тэнд очсон энэ тэр гэж юм хэлээгүй. Ямар ч байсан 2 хоноод 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед элгээ тэвэрчихсэн гэртээ орж ирсэн. Миний хүү гэртээ орж ирээд л дотор муухайраад байна гээд хэвтээд өгсөн. Би тухайн үед нь тоогоогүй газар гудас тавьж өгөөд хэвтүүлээд өвчин намдаах эм өгсөн. Шөнө унтаагүй тархи толгой нь өвдөөд бие нь өвдөөд гээд унтаагүй. Маргааш нь бие нь дээрдэхгүй, бүр муудаад байхаар нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний орой 18-19 цагийн үед эмнэлэг дээр авчирсан. Эмнэлэгт үзүүлээд шинжилгээ аваад эрчимт эмчилгээний тасагт шууд хэвтсэн. Шинжилгээ өгөөд үзүүлж харуулаад явж байгаад эрчимт эмчилгээний тасагт орж ирээд л ухаангүй болчихсон. Тэрнээс хойш ухаан орохгүй байсаар сая 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Эмнэлэгт үзүүлэхэд цээжин дээр нь хөхөрсөн, толгойн баруун талдаа хавдчихсан, гар хөл нь зулгарсан байсан. Тэгээд би хүнд зодуулсан юм шиг байна гээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан. Эмчлэгч эмч нь бол сахартай, сахарын комд орчихсон гэсэн онош тавьсан. Баруун хацар дээр нь хатиг гараад тэр нь цаашаа буглаад цус нь ороод хүндэрсэн байх гэж хэлсэн. Миний хүү Эрдэнэбаяр нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй байсан. Бие өвдлөө гэж хэлж байгаагүй. Би тэр сахартай гэснийг мэдээгүй. Миний хүү Эрдэнэбаяр ч өөрөө мэдээгүй байсан. Уянга сум руу зугаалгаар явахаасаа өмнө 7 хоног ам цангаад байна гээд байдаг байсан. Тэгэхээр нь би шинжилгээ өгөхгүй юу даа гэж хэлж байсан. Түүнээс бол сахартай гэдгийг нь мэдээгүй. Миний хүү Эрдэнэбаяр нь 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. Эхнэр хүүхэд байхгүй, аав, ээжийн хамт амьдардаг байсан. ..Өмнөговь аймгийн Цагаан хад, Өвөрхангай аймгийн хооронд машинтай хүн тээвэрлэдэг байсан. Элдэв янзын буруу зангүй, хүнтэй маргалдаад байдаггүй хүүхэд байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Орхон аймагт "Тансаг Өргөө Цамхаг" ХХК-д бригад ахлаад барилгын арматурын ажил хийж байгаа. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө ажил дээрээ байж байтал манай ээж ******* над руу залгаад Ё.Эрдэнэбаяр зугаалганд явж ирээд бие нь өвдөж эхэлсэн, цусаар бөөлжсөн гэж хэлсэн. Одоо эмнэлэгт ухаангүй байна гээд утсаар ярихаар нь би гайгүй болж магадгүй гэж бодоод жаахан харзная гээд орой 17 цаг хүртэл хараад ярихад улам муудаад байна гэхээр нь шууд аймаг руу гараад 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед аймагт ирээд шууд эмнэлэг дээр ирсэн. Маргааш нь эрчимт эмчилгээний эмч Б.Ганбаяр гээд эмчтэй уулзахад баруун хацар дээр нь гарсан хатиг нь идээлээд цаашаа цус руугаа орчихсон байна гэж хэлсэн. Би харахад цээжин дээр нь хоёр хөхөрсөн, шилэн хүзүүн дээр нь хөхөрсөн байсан гэсэн. Би тэрийг нь бол хараагүй. Эмч нь тэгж хэлсэн. Мөн нүүр нь хавагнасан байсан бөгөөд эмч нь хэлэхдээ хийж байгаа дусал, шингэнээс болоод хавагнаж байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу Ням гарагт Ё.Эрдэнэбаяр гэдэг хүн ирсэн юм билээ. Тухайн өдөр жижүүр эмчээр Түмэндэлгэр ажиллаж байсан бөгөөд ирсэн өдөр нь цээжний рентген, хэвлийн ЭХО-д харсан, цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, шээсний шинжилгээ зэргийг авсан байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирээд Ё.Эрдэнэбаяр гэх өвчтөний бүх шинжилгээний хариутай танилцаад үзсэн. Цусны ерөнхий шинжилгээ болон эмнэлзүйг үнэлэхэд Сахарын хүндрэл, хатигнаас үүссэн үжилийн дайрлага, сахарын ком гэсэн оношийг тавьж эмчилгээ эхэлсэн. Ер нь бол Ё.Эрдэнэбаяр гэх хүний баруун хацар дээр нь гарсан хатиг нь цус руугаа орж севс болж хүндэрсэн байсан. Одоогоор ухаангүй эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Зүүн хөлний дээд талд хөхрөлттэй, баруун гарын шуу тохой хэсгээрээ зулгаралттай, доод нэг шүд суларсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй. Ё.Эрдэнэбаяр өвчтөн өөрөө ухаангүй байсан ба суларсан шүд нь амьсгалын замд нөлөөлж шүд унах эрсдэлтэй байсан учраас БОЭТ-ийн эрүү нүүрний мэс заслын эмч Өлзийтогтохыг дуудаж уг суларсан шүдийг авсан. Мөн дээд үүдэн шүд хиймэл байсан учир бас авсан байгаа. Ил харагдах гэмтэл шарх гэхээр юм байгаагүй. Баруун талын хацар буюу хатиг гарсан хэсэг бага зэрэг хавдартай байсан. Миний харснаар уруул хэсэг дотор тал язарч гэмтсэн зүйл харагдаагүй. Энэ талаар Өлзийтогтох эмч мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 50-08 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Би аймгийн Өв санаа ХХК-д тогоочоор ажилладаг. Болсон асуудал гэвэл надтай хамт Өв санаад талх баригчаар ажилладаг Цэвэлмаа гэх охин 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр байхад манай найз залуу Энхмандал урдаас ирж байгаа хамт салхинд гаръя гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэр өдөржингөө намайг хамт явъя гээд хоргоосон. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бас ажил дээр байхад Цэвэлмаа явъя гээд л хоргоогоод байхаар нь би явахгүй л гэсэн. Тэгээд бүр хоргоогоод болохгүй болохоор нь тэгээд хаашаа явах юм гэхэд модтой газар очъё гэхээр нь би тэгвэл Уянга сум руу явъя гээд бүгдээрээ Уянга сум руу явахаар болсон. Тэгээд би найз залуу Ё.Эрдэнэбаярт би Уянга сум явлаа манай ажлын энэ тэр салхинд гаръя гэнээ гэхэд Ё.Эрдэнэбаяр би хамт явъя гэхээр нь би татгалзаагүй, за за тэгвэл хамт явъя гэсэн. Тэгээд тэр өдрийнхөө орой 18-19 цагийн үед явцгаасан. Энхмандал Цэвэлмаа хоёр машинтайгаа, Ё.Эрдэнэбаяр бид хоёр машинтайгаа, хоёр машинтай явцгаасан. Энхмандал цагаан өнгийн портер машинтай, Эрдэнэбаярын 16-86 ӨВО улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинтай явсан. Бид нар яваад Уянга суманд оройтож очсон бөгөөд очиход шөнө 00 цаг болж байсан. Очоод Уянга сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Зүүн Улаан гэх газарт очоод голын цаана очиж хоноцгоосон. Тэр шөнөдөө бид нар дэлгүүрээс авсан 1 кроп лаазтай пивоо хувааж ууж дуусгасан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хорхог боодогоо хийж идэцгээгээд, айраг энэ тэр уугаад модонд зураг хөргөө авахуулаад юм ярьцгаагаад орой болгосон. Үдээс хойшноос үлдсэн 2.5 литрийн 2 ширхэг пивыг хувааж уугаад орой нь 4 литр монгол архи үлдсэн байсан тэрийг хувааж уусан. Тэгсэн орой 18 цаг өнгөрч байхад гэнэт Алтантуяа бид нарт хандаж ******* Цэвэлмаа хоёр портерын цаагуур ороод нэг нь үнсэх гэж дайраад нөгөө нь өмд рүү нь гараа хийсэн энэ тэр гээд хардаад байсан. Би бол үнэндээ тийм зүйл хараагүй. ******* Цэвэлмаа хоёрыг портерын цаагуур орсныг ч хараагүй. Тэгсэн Алтантуяагийн эхнэр ******* уурлаад Алтантуяа эгчийг цээж рүү нь нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд хөл рүү нь 2-3 өшиглөж авсан. Тэгэхэд Алтантуяа чи муу Цэвэлмааг үнсэх гэж дайраа биз дээ, Цэвэлмаа чиний өмд рүү гараа хийгээ биз дээ гэхэд үгүй чи дандаа хардаж байх юм гээд эхнэрээ зодоод байсан. Тэгсэн манай найз залуу Ё.Эрдэнэбаяр чи эмэгтэй хүн дээрэлхэж зодоод байхдаа яадаг юм гээд босоод ирсэн чинь чамд хамаагүй гээд тэр хоёр барилцаад авсан. Тэгээд тэр хоёр салахгүй бие биенээ цохиж аваад байсан. Тэр үед тэр хоёрыг боль гээд зөндөө хэлсэн боловч болихгүй байсан бөгөөд тэр хоёр хамт өнхөрч ойчоод босож ирээд барилцаад аваад байсан. Тэгж байгаад ******* Эрдэнэбаярыг гараараа түлхчихсэн чинь Эрдэнэбаяр хойшоо газар уначихсан. Тэгсэн ******* очоод дээрээс нь цээжин дээр нь 2 удаа хөлөөрөө дэвсээд ар нуруу хэсэг рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж авсан чинь Энхмандал шууд босож ирээд ******* луу очоод чи эмэгтэй ч байсан эрэгтэй ч байсан дээрэлхээд байдаг болиоч гээд *******ын нүд рүү гараараа нэг удаа цохиж авахад ******* нүдээ дараад доошоо суучихсан. Босоод ирсэн чинь *******ын зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэрнээс хойш өөр зүйл болоогүй. Бид нар тэр оройдоо тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед аймаг руу явсан. Уянга сумын төв ортол би Ё.Эрдэнэбаярын машиныг бариад Уянгаас аймаг ортол Эрдэнэбаяр өөрөө машинаа барьсан. Аймаг руу явж байхад Ё.Эрдэнэбаярын бие нь зүгээр байсан. Ерөөсөө өвдөж байна гэж хэлэхгүй байсан. Бие нь өвдөж байгаа юм ажиглагдаагүй. Уянга сумын төв рүү явж байх замдаа бөөлжөөд байсан бөгөөд архи дарс уучихсан болохоор шартаж байна л гэж бодсон. Аймаг хүртэл бол бөөлжөөгүй зүгээр яваад ирсэн. Бие нь өвдөж байна гэж хэлээгүй. Уянга сум руу явахаасаа өмнө 3-4 хоногийн өмнө ярихад бие өвдөөд ээжтэйгээ хамт эмийн сан ороод шингэн хийлгэх гээд явж байна гэж байсан. Бас хацар дээр нь хатиг гарсан байсан тэр нь аймаар хавдчихсан байсан. Харин Уянга явах үед хацар дээрх хавдар нь буучихсан, гайгүй болчихсон байсан. Тэгээд аймагт ирээд маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 21-ний орой 20-21 цагийн үед байхаа Ё.Эрдэнэбаяр над руу бие өвдөөд үхэх гээд байна, айгаад хэрэггүй шүү гэсэн утгатай мессеж бичсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд яасан юм яагаад хүн айлгаад байгаа юм бэ, юу нь өвдсөн юм биеэ сайн үзүүлээрэй гээд хариу мессеж бичсэн. Тэгсэн хариуд нь уучлаарай гээд хариу ирсэн. Өөр мессеж ирээгүй. Тэрний дараа эмнэлэг явж байна гээд утсаар залгаж ярьсан. Тэрнээс хойш утас нь холбогдоогүй. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ё.Эрдэнэбаярын Ууганаа гээд эгч нь над руу залгаад та нар хамт Уянга сум руу явсан юм уу гэхээр нь би тухайн үед балмагдаад үгүй гээд хэлчихсэн юм. Бид хоёрыг хоёр гэрийнхэн дургүйцэх байх гэж бодоод тэгээд хэлчихсэн. Тэгсэн чинь хамт явсан зураг чинь байна Эрдэнэбаяр эмнэлэгт ухаангүй сэхээнд байна, чи хүрээд ир гэхээр нь би за гээд эмнэлэг рүү явсан. Намайг эмнэлэг дээр очиход эгч, ээж нь байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 13-38 тоотод 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байх Цагаан хаданд том тэрэг барьдаг юм. Урагшаа хилээр гарахгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр баг "Мөрөнгийн хаяа" гэх газар аавындаа ирээд гэрийг нь нуүлгэчихээд 3 хоноод 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аймагт гэртээ ирсэн. Би цагаан хаданд байхдаа л найз охин Цэвэлмаа, Алтантуяа хоёртой яриад очихоороо хэдүүлээ нэг салхинд гаръя гэж ярьж байсан юм. Тэгээд би аймагт ирээд нэг хоночихоод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр явахаар болоод хэдүүлээ хаашаа явах уу гэж байгаад Уянга сум руу явахаар болсон. Уг нь манай найз эмэгтэй Цэвэлмаа, Алтантуяа болон түүний нөхөр *******, Цэвэлмаатай хамт ажилладаг Бат-Отгон бид нар хамт явахаар тохиролцсон байж байтал Бат-Отгон би нэг залуутай байгаа юм аа, энэ хүнийг хамт аваад явчихъя гэхээр нь бид нар тэгье гээд Бат-Отгоны найз залуу Эрдэнэбаяр нэмэгдээд бид зургуулаа явахаар болсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 19-20 цагийн үед байх би өөрийнхөө 76-00 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 маркийн машинтай, Бат-Отгон Эрдэнэбаяр хоёр саарал өнгийн приус-20 маркийн машинтай ингээд 2 машинтай явсан. Бид 6 Уянга сумын төв дээр 22 цаг өнгөрөөгөөд очсон санагдаж байна, ямар ч байсан дэлгүүр хаагаагүй байсан. Уянга сумын төвөөс баруун хойшоо яваад Зүүн-Улаан гэх газарт очсон. Уг нь Шурангын цохио явж байгаад харанхуйд төөрөөд Зүүн-Улаан гэх газар очсон байсан. Тэнд бид нар шөнө 00 цагийн үед очсон. Тэр шөнөдөө бид нар хоол ундаа ч хийж чадалгүй, аймгаас гарахдаа дэлгүүрээс авсан байсан нэг кроп лаазтай пивоо хувааж уугаад унтацгаасан. Маргааш нь босоод бид нар хоол цайгаа идэж уугаад мод руу орж хорхог боодогоо хийгээд айраг цагаа угаад зураг хөргөө даруулж байгаад үлдсэн 2.5 литрийн 2 ширхэг пиво. 4 литр монгол архи, 15 литр орчим айраг хувааж уусан. Тэгтэл Алтантуяа нөхөр *******тай маргалдаад эрхлэгч, Алтантуяа нөхрийгөө чи муу солиотой пизда гээд нөгөөх нь солиор пизда минь гээд ******* Алтантуяаг цохиж аваад зодоод байсан чинь Эрдэнэбаяр заяагүй пизда эхнэрээ зодоод боль гээд босоод *******ыг болиулсан чинь ******* нь Эрдэнэбаяр луу дайраад эхэлсэн. Тэгээд тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдоод байхаар нь би босоод салгасан. Эрдэнэбаяр ******* хоёрыг салгангуут буцаад барилцаж аваад байсан. Тэгэхдээ би тэр хоёрт та хоёр чинь яагаад юунаас болоод маргалдаад зодолдоод байгаа юм бэ гэхэд Эрдэнэбаяр болохоор наад муу чинь эхнэрээ зодоод байх юм гэж хэлсэн. Харин ******* юм дуугараагүй. Тэгсэн ******* Эрдэнэбаяр хоёр барилцаад зогсож байхаар нь би очоод тэр хоёрыг дундуур нь орж салгаад *******т чи одоо боль эмэгтэй ч байсан эрэгтэй байсан зодоод байх юм гэж хэлэхэд ******* Эрдэнэбаярыг түлхэхэд Эрдэнэбаяр бөгсөөрөө газар суучихсан. Эрдэнэбаяр газар суучихсан байхад нь ******* цээж рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөж авсан. Тэгэнгүүт нь би *******ыг мөрнөөс нь татаад нүүр лүү нь нэг гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь ******* нүүрээ дарж сууж байгаад цаашаа эхнэр Алтантуяа руу гүйгээд явчихсан. Тухайн үед Алтантуяа бүр доошоо гүйгээд голын зах руу явчихсан байсан. Бид нараас багцаагаар 300 орчим метр зайд байсан. Тэр болсон үйл явдлыг бол Алтантуяа хараагүй, хол байсан. Тэгээд тэр шөнөдөө хоноод маргааш нь бид нар аймаг руу явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхмандал, Цэвэлмаа, Бат-Отгон түүний найз залуу Эрдэнэбаяр, манай нөхөр ******* бид зургаа ярилцаж байгаад салхинд гарахаар болсон. Хаашаа явахаа ярилцаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Уянга сум руу явахаар болоод орой 18-19 цагийн үед аймгаас гарсан. Энхмандал цагаан өнгийн портер машинтай, Эрдэнэбаяр өөрийнхөө саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай явцгаасан. Би тэр хоёр машины улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Манай нөхөр бид хоёр Энхмандалын машинд буюу портерт сууж явсан. Уянга сумын төв дээр орой 21 цагийн үед ороод дэлгүүр орж боорцог жаал жуул юм аваад цаашаагаа гарсан. Бид нар яг тийшээ ийшээ гэж ярилцаагүй шууд модтой газар очъё л гэж ярилцсан байсан. Тэгээд Уянгаас гараад явж байгаад нэг газар хоносон. Цаг орой болчихсон шөнө 00 цаг орчим болж байсан байх цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Нэг газар буудаллаад тэндээ хоносон. Тэр газар нь Уянга сумын нутаг дэвсгэрт байх Зүүн-Улаан гэх газар байсан. Тухайн газар мод байхгүй байсан бөгөөд тэр шөнөдөө аймгаас гарахдаа дэлгүүрээс авсан нэг кроп лаазтай пивоо хувааж уугаад хоносон. Би толгой өвдөөд байсан болохоор уугаагүй. Нөгөө хэд хувааж уусан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө босоод цаашаа явж модтой газар очоод хорхог боодогоо хийж идэцгээсэн. Хорхогоо хийнгээ үлдсэн 2.5 литрийн 2 ширхэг пивоо уугаад 10 орчим литр айраг байсан байхаа тэрийг ууцгаасан. Би хүүхдүүддээ татагдаад тэгж их согтотлоо уугаагүй. Тэгж байтал би бие засах гээд явсан чинь портер машины ард манай нөхөр ******* өмдний тэлээгээ тайлчихсан, өмдний товч нь тайлагдчихсан, Энхмандалын найз охин Цэвэлмаа өмдөө доош нь бага зэрэг шувталчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би уурлаад портерын ар өврөөр ороод юу болцгоогоод байна та нар гээд уурласан чинь ******* ирээд намайг зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад, баруун хөлийн шилбэний арын булчин руу нэг өшиглөж авсан. Тэгэхээр нь би цаахан нь гол байсан тийшээ яваад өгсөн. Тэнд очоод 1 цаг гаран болсон байхаа унтчихсан байсан бөгөөд сэрээд байж байтал манай нөхөр ******* над дээр ирээд бид нар хоорондоо зодолдоод миний нүд ийм болчихлоо гэж хэлсэн. Би нүдийг чинь хэн ийм болгочиховоо гэж асуухад Энхмандал цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд хамт очиход зодоон болоод дуусчихсан байсан. Дахиж маргаж зодолдоогүй. ******* надад яг тэрэнтэй зодолдсон гэж хэлээгүй бид нар зодолдоод Энхмандал намайг цохиод ийм болгочихлоо гэж л хэлсэн. Гэхдээ Эрдэнэбаярт бол зодоон хийсэн шинж байхгүй байсан. Тэгээд би Эрдэнэбаярын толгой дээр нь ус хийж өгөхөд футболкных нь завсраар цээжин дээр нь хөхөрсөн нь харагдаад байсан. Тэгэхээр нь би хүүе ээ наадхаа яачихсан юм бэ гэхэд зүгээрээ эгчээ иймэрхүү асуудал байдаг ш дээ сүйдтэй юм болоогүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө тэндээ хоноод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яаралгүй тайван байж байгаад 12 цагийн үед явцгаасан. Тэр өмнөх өдрийн зодооноос хойш хэн ч хэнтэйгээ маргалдаж зодолдоогүй. Буцахдаа манай нөхөр ******* бид хоёр Эрдэнэбаяр, Бат-Отгон хоёртой хамт машинд нь сууж ирсэн. Тэгэхэд Эрдэнэбаяр онцын юм яриагүй. Тухайн газраас хөдлөхөд Эрдэнэбаярын машиныг Бат-Отгон бариад Уянга сумын урд талын голоос Эрдэнэбаяр өөрөө машинаа барьсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны үдээс хойш 16-17 цагийн үед аймагт ирсэн. Тэгээд гэр гэртээ харьцгаасан. Эрдэнэбаяр манай нөхөр ******* бид хоёрыг эхлээд гэрт хүргэж өгөөд явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Н.Өлзийтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрүү нүүрний мэс заслын их эмчээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Би 2022 оны 08 дугаар сарын 21 билүү 22-ны өдөр Ё.Эрдэнэбаяр гэдэг хүнийг эрчимт эмчилгээний тасагт очиж үзсэн. Эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч Б.Ганбаяр нь над руу яриад ухаангүй сахартай /чихрийн шижин/, шокийн байдалтай хүн ирлээ, нүүрэнд нь бага зэргийн буглаа байна, бас давхар амны хөндийг нь шалгаад үзээд өг гэсний дагуу би очиж үзэхэд баруун хацарт нь 1 см хүртэл хэмжээний буглаа байсан. Мөн амны хөндийг үзэхэд дээд үүдэн 2-3 шүд хиймэл байсныг авч, ар гэрийн хүмүүст нь өгсөн. Мөн доод эрүүнд 31 дүгээр 1 шүд нь 3-р зэргийн хөдөлгөөнтэй, архаг тулгуур эдийн үрэвсэлтэй байсныг хэсгийн мэдээ алдуулалт доор авсан. Тухайн шүдийг авахад ар гэрийнхэнд нь мэдэгдэж харуулаад зөвшөөрөл авсны үндсэн дээр авсан байгаа. Уг шүд нь хөдөлчихсөн, эргэн тойрон чулуутай, хөдлөөд удчихсан байсан учраас буйл нь үрэвсэж улайсан байсан. Уг хүн өөрөө ухаангүй байдалтай байсан учраас шүд яваандаа унаж хоолой руу орох, амьсгалын замыг бөглөх эрсдэлтэй байсан учраас авсан юм. Уг шүдийг авсны маргааш нь дахиж ирж баруун хацар дээрх буглааг тэлж шархыг нь цэвэрлэсэн. Тэрнээс хойш 2 өдөр манай сувилагч М.Адъяа очиж шархыг нь цэвэрлэж боолт хийсэн байгаа. Сүүлд 7 хоногийн өмнө манай чанарын менежер Ж.Нарантуяа залгаад Ё.Эрдэнэбаяр гэдэг хүний толгойн томографи зураг авахад толгойн ар хэсэгт шингэн зүйл байна, идээ буглаа байж магадгүй гэхээр нь үзэхэд толгойн ар дагз хэсэгт удаан хэвтсэний улмаас үүссэн хаван байсан. Тэр нь хагалах хэмжээний зүйл биш байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “...1. Үзүүлэгч Ё.Эрдэнэбаярын биед баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой. цээж хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дүгнэлт гаргах хугацаанд үзүүлэгч Ё.Эрдэнэбаяр нь инсулинээс хамаарах чихрийн шижин ӨЭҮА /Е10/ өвчтэй байх нөхцөл байдал тогтоогдлоо...” гэсэн 573 тоот дүгнэлт /1хх-ийн 37-39-р хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “... 1. Үзүүлэгч Л *******ын зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх -гэмтлүүд мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн 564 тоот дүгнэлт /1хх-ийн 42 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э Хүрэлсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “... 1. Үзүүлэгч Г Алтантуяагийн баруун хөлийн шилбэний дотор доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” гэсэн 565 тоот дүгнэлт /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “... 1.2.Талийгаач Ё.Эрдэнэбаярын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэсэгт цус хуралт, биеийн гадаргуун арьсанд шарх, шархлаа, үхжилт тогтоогдлоо. 3.Цээжний зүүн дээд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Биеийн гадаргуун арьсанд үүссэн шарх, шархлаа, үхжилт нь эмгэг өвчний шалтгаантай үүссэн байх боломжтой. 4. Ё.Эрдэнэбаярын биед үүссэн гэмтлийн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №573 дугаартай дүгнэлт гаргасан тул эрүүл мэндэд учирсан хохирлыг дахин дүгнэх шаардлагагүй. 5.6.Талийгаач Ё.Эрдэнэбаярын цогцост хийсэн задлан шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан байх ба нас барах үедээ ноир булчирхайн архаг үрэвсэл өвчин сэдэрсэн байх боломжтой. 7. Талийгаач Ё.Эрдэнэбаяр нь нойр булчирхайн үрэвсэлт үхжилт өвчний улмаас нас баржээ. 8. Нас барсан хугацаа 40-45 цаг болсон байх боломжтой. 9.10.11.12. Талийгаач Ё.Эрдэнэбаяр нь эмнэлэгт эмчлэгдэж байсан ба цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй. Задлан шинжилгээгээр ходоодонд шингэнгүй байсан болно. 13.Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн 106 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний дүгнэлт,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 628 дугаартай тодорхойлолт /1хх-69 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-70 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-62/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн-Улаан гэх газар ******* тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож, гараараа түлхэн унагаж цээж тус газар 2 удаа, хөлөөрөө дэвссэн, ар нуруу хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга, баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой, цээж хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг, гэрч *******, Ё.Уламбаяр, Б.Ганбаяр, , Э.Энхмандал, Г.Алтантуяа, Н.Өлзийтогтох нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 573 тоот дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 564 тоот дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 565 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хавтаст хэрэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ын дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч *******ын хувьд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон хоноггүй. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Яллагдагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэж нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн нотлох баримтуудыг цуглуулах журам шаардлагыг зөрчөөгүй байгаа тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаангүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Н.Өлзийтогтохын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 573 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, *******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Уянга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Зүүн-Улаан" гэх газар ******* тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож, гараараа түлхэн унагаж, цээж тус газар нь 2 удаа, хөлөөрөө дэвссэн, ар нуруу хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга, баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой, цээж хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “Би тэр өдөр хөдөө явчихсан байсан юм.Тэгээд манай хүүхэд тухайн үед Цагаан хаднаас ирээд хоёр л хонож байсан. ...Миний ирдэг орой 5 цагийн үед Уянга сум руу явчихсан байсан. Тэгээд хөдөө 2 хоночихоод ирсэн. Ирсэн оройноо 7 цагийн үед ирээд миний хүүхэд элгээ дараад өнхрөөд ойччихсон, элгээ дарсан юм уу, юугаа дарсан нь бүү мэд эвхэрч ойчоод байхаар нь би працетомол, анелгин өгөөд хэвтүүлсэн чинь шөнөжингөө халуураад хөл, гар нь бүлээцэхгүй хоносон. ...Манай хүүхэд босож чадахгүй байсан. Тэгээд орой долоон цагийн үед эмнэлэг дээр ирээд шинжилгээг нь өгөөд хүүхдээ хэвтүүлчихээд, одоо гайгүй байх хэвтүүлчихлээ гэж бодоод өглөө нь хүрээд ирсэн чинь миний хүүхэд ухаан алдчихсан байсан. Дотор ухаантай байх нь бол байсан. Юм хум хэлж чадахгүй байсан. Тэгээд эмнэлэгт байж байгаад 2 хоног дээрээ ухаан алдаад ямар ч энээ тэрээ гэх зүйл байхгүй. ...Уянга руу явж ирснээс болж ийм зүйл болсонд би маш их гомдолтой байна. Уянга руу яваагүй бол миний хүүхэд гайгүй л байх байсан. Зүгээр байгаа хүүхдээ алдчихаад маш их гомдолтой байна. Миний хүүхэд архи уугаад яваад байдаг хүүхэд биш. Бид нарын дэргэд архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Ямар юм нь таараад тэгээд явсан юм байгаа юм. Мэдэх ч зүйл алга өөр хэлээд байх зүйл алга. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Хүү маань 9 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Миний хүү Ё.Эрдэнэбаяр нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найзуудын хамт Уянга сум руу зугаалгаар явсан. Уянга сумын яг хаана очиж хоносныг би мэдэхгүй, надад тэнд очсон энэ тэр гэж юм хэлээгүй. Ямар ч байсан 2 хоноод 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед элгээ тэвэрчихсэн гэртээ орж ирсэн. Миний хүү гэртээ орж ирээд л дотор муухайраад байна гээд хэвтээд өгсөн. Би тухайн үед нь тоогоогүй газар гудас тавьж өгөөд хэвтүүлээд өвчин намдаах эм өгсөн. Шөнө унтаагүй тархи толгой нь өвдөөд бие нь өвдөөд гээд унтаагүй. Маргааш нь бие нь дээрдэхгүй, бүр муудаад байхаар нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний орой 18-19 цагийн үед эмнэлэг дээр авчирсан. Эмнэлэгт үзүүлээд шинжилгээ аваад эрчимт эмчилгээний тасагт шууд хэвтсэн. Шинжилгээ өгөөд үзүүлж харуулаад явж байгаад эрчимт эмчилгээний тасагт орж ирээд л ухаангүй болчихсон. Тэрнээс хойш ухаан орохгүй байсаар сая 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан. Эмнэлэгт үзүүлэхэд цээжин дээр нь хөхөрсөн, толгойн баруун талдаа хавдчихсан, гар хөл нь зулгарсан байсан. Тэгээд би хүнд зодуулсан юм шиг байна гээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан. Эмчлэгч эмч нь бол сахартай, сахарын комд орчихсон гэсэн онош тавьсан. Баруун хацар дээр нь хатиг гараад тэр нь цаашаа буглаад цус нь ороод хүндэрсэн байх гэж хэлсэн. Миний хүү Эрдэнэбаяр нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй байсан. Бие өвдлөө гэж хэлж байгаагүй. Би тэр сахартай гэснийг мэдээгүй. Миний хүү Эрдэнэбаяр ч өөрөө мэдээгүй байсан. Уянга сум руу зугаалгаар явахаасаа өмнө 7 хоног ам цангаад байна гээд байдаг байсан. Тэгэхээр нь би шинжилгээ өгөхгүй юу даа гэж хэлж байсан. Түүнээс бол сахартай гэдгийг нь мэдээгүй. буруу зангүй, хүнтэй маргалдаад байдаггүй хүүхэд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө ажил дээрээ байж байтал манай ээж ******* над руу залгаад Ё.Эрдэнэбаяр зугаалганд явж ирээд бие нь өвдөж эхэлсэн, цусаар бөөлжсөн гэж хэлсэн. Одоо эмнэлэгт ухаангүй байна гээд утсаар ярихаар нь би гайгүй болж магадгүй гэж бодоод жаахан харзная гээд орой 17 цаг хүртэл хараад ярихад улам муудаад байна гэхээр нь шууд аймаг руу гараад 22-23-нд шилжих шөнө 02 цагийн үед аймагт ирээд шууд эмнэлэг дээр ирсэн. Маргааш нь эрчимт эмчилгээний эмч Б.Ганбаяр гээд эмчтэй уулзахад баруун хацар дээр нь гарсан хатиг нь идээлээд цаашаа цус руугаа орчихсон байна гэж хэлсэн. Би харахад цээжин дээр нь хоёр хөхөрсөн, шилэн хүзүүн дээр нь хөхөрсөн байсан гэсэн. Би тэрийг нь бол хараагүй. Эмч нь тэгж хэлсэн. Мөн нүүр нь хавагнасан байсан бөгөөд эмч нь хэлэхдээ хийж байгаа дусал, шингэнээс болоод хавагнаж байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч “...Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу Ням гарагт Ё.Эрдэнэбаяр гэдэг хүн ирсэн юм билээ. Тухайн өдөр жижүүр эмчээр Түмэндэлгэр ажиллаж байсан бөгөөд ирсэн өдөр нь цээжний рентген, хэвлийн ЭХО-д харсан, цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, шээсний шинжилгээ зэргийг авсан байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирээд Ё.Эрдэнэбаяр гэх өвчтөний бүх шинжилгээний хариутай танилцаад үзсэн. Цусны ерөнхий шинжилгээ болон эмнэлзүйг үнэлэхэд Сахарын хүндрэл хатигнаас үүссэн үжилийн дайрлага сахарын ком гэсэн оношийг тавьж эмчилгээ эхэлсэн. Ер нь бол Ё.Эрдэнэбаяр гэх хүний баруун хацар дээр нь гарсан хатиг нь цус руугаа орж севс болж хүндэрсэн байсан. ...Зүүн хөлний дээд талд хөхрөлттэй, баруун гарын шуу тохой хэсгээрээ зулгаралттай, доод нэг шүд суларсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч “...надтай хамт Өв санаад талх баригчаар ажилладаг Цэвэлмаа гэх охин 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр байхад манай найз залуу Энхмандал урдаас ирж байгаа хамт салхинд гаръя гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. ...18-ны өдөр бас ажил дээр байхад Цэвэлмаа явъя гээд л хоргоогоод байхаар нь би явахгүй л гэсэн. Тэгээд бүр хоргоогоод болохгүй болохоор нь тэгээд хаашаа явах гэхэд модтой газар очъё гэхээр нь би тэгвэл Уянга сум руу явъя гээд бүгдээрээ Уянга сум руу явахаар болсон. Тэгээд би найз залуу Ё.Эрдэнэбаярт би Уянга сум явлаа манай ажлын энэ тэр салхинд гаръя гэнээ гэхэд Ё.Эрдэнэбаяр би хамт явъя гэхээр нь би татгалзаагүй, за за тэгвэл хамт явъя гэсэн. ...Алтантуяа бид нарт хандаж ******* Цэвэлмаа хоёр портерын цаагуур ороод нэг нь үнсэх гэж дайраад нөгөө нь өмд рүү нь гараа хийсэн энэ тэр гээд хардаад байсан. Би бол үнэндээ тийм зүйл хараагүй. ******* Цэвэлмаа хоёрыг портерын цаагуур орсныг ч хараагүй. Тэгсэн Алтантуяагийн эхнэр ******* уурлаад Алтантуяа эгчийг цээж рүү нь нэг удаа гараараа цохиж авсан. Тэгээд хөл рүү нь 2-3 өшиглөж авсан. Тэгэхэд Алтантуяа чи муу Цэвэлмааг үнсэх гэж дайраа биздээ, Цэвэлмаа чиний өмд рүү гараа хийгээ биздээ гэхэд үгүй чи дандаа хардаж байх юм гээд эхнэрээ зодоод байсан. Тэгсэн манай найз залуу Ё.Эрдэнэбаяр чи эмэгтэй хүн дээрэлхэж зодоод байхдаа яадаг юм гээд босоод ирсэн чинь чамд хамаагүй гээд тэр хоёр барилцаад авсан. Тэгээд тэр хоёр салахгүй бие биенээ цохиж аваад байсан. Тэр үед тэр хоёрыг боль гээд зөндөө хэлсэн боловч болихгүй байсан бөгөөд тэр хоёр хамт өнхөрч ойчоод босож ирээд барилцаад аваад байсан. Тэгж байгаад ******* Эрдэнэбаярыг гараараа түлхчихсэн чинь Эрдэнэбаяр хойшоо газар уначихсан. Тэгсэн ******* очоод дээрээс нь цээжин дээр нь 2 удаа хөлөөрөө дэвсээд ар нуруу хэсэг рүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж авсан чинь Энхмандал шууд босож ирээд ******* луу очоод чи эмэгтэй ч байсан эрэгтэй ч байсан дээрэлхээд байдаг болиоч гээд *******ын нүд рүү гараараа нэг удаа цохиж авахад ******* нүдээ дараад доошоо суучихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч “...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр явахаар болоод хэдүүлээ хаашаа явах уу гэж байгаад Уянга сум руу явахаар болсон. ...Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 18-ны орой 19-20 цагийн үед байх би өөрийнхөө 76-00 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн Бонго-3 маркийн машинтай, Бат-Отгон Эрдэнэбаяр хоёр саарал өнгийн приус-20 маркийн машинтай ингээд 2 машинтай явсан. ...Тэгтэл Алтантуяа нөхөр *******тай маргалдаад эрхлэгч, Алтантуяа нөхрийгөө чи муу солиотой пизда гээд нөгөөх нь солиор пизда минь гээд ******* Алтантуяаг цохиж аваад зодоод байсан чинь Эрдэнэбаяр заяагүй пизда эхнэрээ зодоод боль гээд босоод *******ыг болиулсан чинь ******* нь Эрдэнэбаяр луу дайраад эхэлсэн. Тэгээд тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдоод байхаар нь би босоод салгасан. Эрдэнэбаяр ******* хоёрыг салгангуут буцаад барилцаж аваад байсан. Тэгэхдээ би тэр хоёрт та хоёр чинь яагаад юунаас болоод маргалдаад зодолдоод байгаа юм бэ гэхэд Эрдэнэбаяр болохоор наад муу чинь эхнэрээ зодоод байх юм гэж хэлсэн. Харин ******* юм дуугараагүй. Тэгсэн ******* Эрдэнэбаяр хоёр барилцаад зогсож байхаар нь би очоод тэр хоёрыг дундуур нь орж салгаад *******т чи одоо боль эмэгтэй ч байсан эрэгтэй байсан зодоод байх юм гэж хэлэхэд ******* Эрдэнэбаярыг түлхэхэд Эрдэнэбаяр бөгсөөрөө газар суучихсан. Эрдэнэбаяр газар суучихсан байхад нь ******* цээж рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөж авсан. Тэгэнгүүт нь би *******ыг мөрнөөс нь татаад нүүр лүү нь нэг гараараа алгадаад авсан. Тэгсэн чинь ******* нүүрээ дарж сууж байгаад цаашаа эхнэр Алтантуяа руу гүйгээд явчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч ...Нэг газар буудаллаад тэндээ хоносон. Тэр газар нь Уянга сумын нутаг дэвсгэрт байх Зүүн- Улаан гэх газар байсан. ...Тэгж байтал би бие засах гээд явсан чинь портер машины ард манай нөхөр ******* өмдний тэлээгээ тайлчихсан, өмдний товч нь тайлагдчихсан, Энхмандалын найз охин Цэвэлмаа өмдөө доош нь бага зэрэг шувталчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би уурлаад портерын ар өврөөр ороод юу болцгоогоод байна та нар гээд уурласан чинь ******* ирээд намайг зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиж аваад, баруун хөлийн шилбэний арын булчин руу нэг өшиглөж авсан. Тэгэхээр нь би цаахан нь гол байсан тийшээ яваад өгсөн. Тэнд очоод 1 цаг гаран болсон байхаа унтчихсан байсан бөгөөд сэрээд байж байтал манай нөхөр ******* над дээр ирээд бид нар хоорондоо зодолдоод миний нүд ийм болчихлоо гэж хэлсэн. Би нүдийг чинь хэн ийм болгочиховоо гэж асуухад Энхмандал цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн. ....Тэр өмнөх өдрийн зодооноос хойш хэн ч хэнтэйгээ маргалдаж зодолдоогүй. Буцахдаа манай нөхөр ******* бид хоёр Эрдэнэбаяр, Бат-Отгон хоёртой хамт машинд нь сууж ирсэн. Тэгэхэд Эрдэнэбаяр онцын юм яриагүй. Тухайн газраас хөдлөхөд Эрдэнэбаярын машиныг Бат-Отгон бариад Уянга сумын урд талын голоос Эрдэнэбаяр өөрөө машинаа барьсан. 2022 оны 08 дугаар сарын 20-ны үдээс хойш 16-17 цагийн үед аймагт ирсэн. Тэгээд гэр гэртээ харьцгаасан. Эрдэнэбаяр манай нөхөр ******* бид хоёрыг эхлээд гэрт хүргэж өгөөд явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Н.Өлзийтогтохын “...Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Эрүү нүүрний мэс заслын их эмчээр 6 дахь ажиллаж байна. Би 2022 оны 08 дугаар сарын 21 билүү 22-ны өдөр Ё.Эрдэнэбаяр гэдэг хүнийг эрчимт эмчилгээний тасагт очиж үзсэн. Эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч Б.Ганбаяр нь над руу яриад ухаангүй сахартай /чихрийн шижин/, шокийн байдалтай хүн ирлээ, нүүрэнд нь бага зэргийн буглаа байна бас давхар амны хөндийг нь шалгаад үзээд өг гэсний дагуу би очиж үзэхэд баруун хацарт нь 1 см хүртэл хэмжээний буглаа байсан. Мөн амны хөндийг үзэхэд дээд үүдэн 2-3 шүд хиймэл байсныг авч, ар гэрийн хүмүүст нь өгсөн. Мөн доод эрүүнд 31 дүгээр 1 шүд нь 3-р зэргийн хөдөлгөөнтэй, архаг тулгуур эдийн үрэвсэлтэй байсныг хэсгийн мэдээ алдуулалт доор авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “...1. Үзүүлэгч Ё.Эрдэнэбаярын биед баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой. цээж хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дүгнэлт гаргах хугацаанд үзүүлэгч Ё.Эрдэнэбаяр нь инсулинээс хамаарах чихрийн шижин ӨЭҮА /Е10/ өвчтэй байх нөхцөл байдал тогтоогдлоо...” гэсэн 573 тоот дүгнэлт, /хх- /ийн 37-39-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “... 1.2.Талийгаач Ё.Эрдэнэбаярын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хэсэгт цус хуралт, биеийн гадаргуун арьсанд шарх, шархлаа, үхжилт тогтоогдлоо. 3.Цээжний зүүн дээд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь мохоо хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Биеийн гадаргуун арьсанд үүссэн шарх, шархлаа, үхжилт нь эмгэг өвчний шалтгаантай үүссэн байх боломжтой. 4. Ё.Эрдэнэбаярын биед үүссэн гэмтлийн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №573 дугаартай дүгнэлт гаргасан тул эрүүл мэндэд учирсан хохирлыг дахин дүгнэх шаардлаггагүй. 5.6.Талийгаач Ё.Эрдэнэбаярын цогцост хийсэн задлан шинжи/иэ.и зэр нойрбулчирхайн архаг үрэвсэл өвчтэй байсан байх ба нас барах үедэз ноир булчирхайн архаг үрэвсэл өвчин сэдэрсэн байх боломжтой. 7. Талийгаач Ё.Эрдэнэбаяр нь нойрбулчирхайн үрэвсэлт үхжилт өвчний улмаас нас баржээ. 8. Нас барсан хугацаа 40-45 цаг болсон байх боломжтой. 9.10.11.12. Талийгаач Ё.Эрдэнэбаяр нь эмнэлэгт эмчлэгдэж байсан ба цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй. Задлан шинжилгээгээр ходоодонд шингэнгүй байсан болно. 13.Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн 106 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Ё.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “...1. Үзүүлэгч Ё.Эрдэнэбаярын биед баруун хацар, зүүн гарын тохойн дотор нугалаас, зүүн бугалга баруун гарын тохой, баруун шуу, баруун далны доод хэсэгт зулгаралт хүзүү хоолой. цээж хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дүгнэлт гаргах хугацаанд үзүүлэгч Ё.Эрдэнэбаяр нь инсулинээс хамаарах чихрийн шижин ӨЭҮА /Е10/ өвчтэй байх нөхцөл байдал тогтоогдлоо...” гэсэн 573 тоот дүгнэлт, /хх- /ийн 37-39-р хуудас/, гэсэн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн106 дугаартай “...Ё.Эрдэнэбаярын биед үүссэн гэмтлийн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №573 дугаартай дүгнэлт гаргасан тул эрүүл мэндэд учирсан хохирлыг дахин дүгнэх шаардлагагүй.” ...7-д “Талийгаач Ё.Эрдэнэбаяр нь нойр булчирхайн үрэвсэлт үхжилт өвчний улмаас нас баржээ.” гэсэн Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээний дүгнэлт, гэрч *******, Ё.Уламбаяр, Б.Ганбаяр, , Э.Энхмандал, Г.Алтантуяа, Н.Өлзийтогтох нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч Ч.Эрдэнэбаярын амь нас хохирсон нь шүүгдэгч *******ын үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй. Шүүгдэгч ******* нь бусдын биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримын хүрээнд тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үйлдэлд нь 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Дээрх ялын саналыг прокуророос гаргахдаа шүүгдэгч *******ын ар гэрийн байдал, хөдөлмөрийн насны байдал, мөн ажилгүй байдал зэргийг нь харгалзан үзлээ. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсч байна. Үүнд ******* нь хөдөлмөр нийгмийн халамжийн газрын тодорхойлолтоор 409 онооноос бага буюу амьжиргааны түвшинээс доогуур орлоготой иргэн тул манай төвд хандаж манай төвөөс үнэгүй хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. *******ын холбогдсон хэрэгт нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй гэмт хэрэг байгаа. *******ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаар байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний хувийн байдлын хувьд насанд хүрээгүй 2013, 2016 онд төрсөн хоёр хүүхэд болон өндөр настай ээжийн хамт ам бүл 4 үүлээ амьдардаг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгуулийн ял оногдуулж болохоор байгаа хэдий ч түүний амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэн гэдэг нь манай төвд хандсан хүсэлтээр нь тогтоогдож байгаа учраас торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ял байгаа хэдий ч сургуулийн насны хоёр хүүхэдтэй, хоёр хүүхдээ сургуулиас нь зөөж, харж ханддаг нөхцөл байдал байгаа учраас, хэдийгээр улсын яллагчийн саналаас дээгүүр санал тавьж байгаа боловч тухайн шүүгдэгчийн хувийн байдалд нь тохируулж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн ялын саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болох болохыг шүүгдэгч *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ваангил овогт Цэндийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ваангил овогт Цэндийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР