Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/263

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.*******,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Э.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2215000000291 дугаартай, 163/2022/0259/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сумын 3 дугаар багийн Хөх чулуут гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, 39 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт Э.*******ыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж түүний биед хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000291 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх н.*******ы гэрт Э.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Э.*******ыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: Миний бие Булган аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг. Би Хөхчулуут гэх газарт нүүж ирээд 7 жил оршин сууж байна. Тухайн газарт манай өвөлжөө байдаг. ******* манай өвөлжөө рүү хонио өглөө болгон туугаад санаатайгаар явуулаад байсан. Би удаа дараа *******аас хонио битгий манай өвөлжөө рүү гаргаад байгаач гэж гуйсан. Би нөхөртэйгээ хамт самарт яваад ирсэн хойгуур манай хонь хохирогчийн хоньтой нийлсэн байсан. Өөрсдөө ялгаж ав гэж хэлсэн. Би нөхөртэйгээ хамт хонио ялгаж авсан. Манай нэг ишиг, нэг хурга *******ын хонинд үлдсэн байсан. Би тэгээд ишиг, хургаа авна гэж хэлэхэд ээж нь уурлаад байсан. ******* ирээд л намайг “пизда, лалар, янхан” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тухайн үед хэрүүл маргаан болоод өнгөрсөн. Маргааш нь бас манай өвөлжөө рүү хонио туугаад байсан. Манай нөхрийг ална, холоос ирсэн шээс, энэ газар миний нутаг, миний газар гэж байнга доромжилдог байсан. Намайг “янхан” гэж хэл амаар доромжилсон. Хэл амаар доромжилж байнга дарамтлаад байсан учраас цагдаад дуудлага өгсөн. Манай ******* сумын цагдаа хол явж байна гээд өөр нэг цагдаагийн дугаар өгөөд тэр цагдаад хэлсэн. Тухайн цагдаа сум орон нутгийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд ханд, наад хэрүүл маргаан дээр чинь очих зав байхгүй байна. Өөрсдөө арга хэмжээ ав гэж хэлсэн. Түүнээс хойш  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хонь нийлсэн байсан учраас ялгаж авах гэж ******* гэх айлд очсон байхад ******* орж ирсэн. ******* намайг манай хонийг хулгай хийсэн гэж нутаг усанд худлаа цуурхал тараасан байсан болохоор *******т “чи яагаад намайг хулгай хийсэн гэж нутаг усныханд худлаа хэлээд байна” гэж би хэлээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Намайг “янхан, хар Батаатай янхандсан биз дээ” гэж хэл амаар доромжилсон. Би тухайн үед уур хүрээд хамар руу нь алгадсан. Ийм зүйл болсон, гарсан хохирлыг төлнө  гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.*******ын өгсөн: Би өмнө нь хэл амаар доромжилж байгаагүй. Би тухайн өдөр ******* гэх айлд очсон ба намайг юу ч хэлээгүй байхад эгч өөрөө эхэлж над руу дайрсан. Гэрийн үүдээр гарахад миний нуруу руу зөндөө цохисон. Гарч ирээд миний хамар руу цохисон. Тэгэхээр нь би цохиулсан уурандаа хэл амаар доромжилсон. Хамрын зөөлөн эдийн гэмтэл авсан. Хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа, удахгүй орно. Одоо хохирлын 188.000 төгрөгийг нэхэмжилж байна, цаашид хамрын хагалгаатай холбоотой зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед *******, ******* манай бэлчээр дээр ирээд “хонь, ишиг дутаад байна” гэхээр нь “та нар хэнийг элэг барих гээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд тэдний хонь, ишгийг нь хамт ололцож өгөхөд ******* нь намайг “чи айлын хүүхэд хүчиндэж явдаг” гэхээр нь би “чи тэр хар Батаатай явалддаг биздээ” гэж би хэлсэн. ******* энэ яриаг сонсоод хажууд зогсож байсан. Үүний дараа 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******ы гэрийн гадна *******аар хамар луугаа цохиулсны дараа би “чи тэр хар Батаатай янхандаж яваа биз дээ” гээд хэлчихсэн юм. Хамрын эмчилгээний зардал гаргуулах саналтай гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 09 дэх тал/,

4. Гэрч Ц.*******гийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг орчимд ******* бид хоёр *******ы гэрт очоод сууж байтал гаднаас ******* нь орж ирээд цай уусан. Би тухайн үед гарч бие засчихаад эргээд иртэл монгол гэрийн гадна *******, ******* нар нь хоорондоо хэрэлдээд бие биенийхээ хувцаснаас бариад зогсож байсан. Тухайн үед *******ын хамарнаас цус гарсан байсан. Тэгээд ******* гэрээсээ гарч ирээд салгаад *******ыг явуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Гэрч Д.гийн өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд *******ы гэрт байж байхад хойд айлын ******* орж ирээд цай уугаад сууж байтал ******* *******ыг “чи яагаад намайг ямаа хашсан гэж хүмүүст яриад байгаа юм” гэхэд үл тоосон маягтай инээгээд байсан. Тэгээд тэр хоёрыг маргаад байхаар нь эгч “та хоёр гарч учраа ол” гэхэд тэр хоёр гараад явсан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа ******* орж ирсэн ба куртик нь урагдсан байдалтай, баруун гарын сарвуу орчимд цус болсон байсан. Тухайн үед ******* байхгүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

6. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 175 дугаартай: Э.*******ын биед хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.*******, гэрч Ц.*******, Д. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Э.*******ын бусдад зодуулж, биедээ хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл авсан үйл баримт нь шүүгдэгч Д.*******ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт Э.*******ын бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Д.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.*******ын биед учирсан хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.*******ын хохирогч Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.******* нь шүүхийн шатанд эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон Улаанбаатар хот руу ирж, очих замын зардалд 188,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг ирүүлж, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

Шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг хянавал Грандмед эмнэлэгт хамрын дайврын КТ зардал 120,000 төгрөг, Булган аймгаас Улаанбаатар хот руу ирж, очих замын зардал 68,000 төгрөг, нийт 188,000 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангасан гэж үзэв.

Харин Грандмед эмнэлгийн хамрын дайврын КТ зардал 120,000 төгрөгнөөс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 84,000 төгрөг хасагдсан байх тул шүүгдэгчээс 104,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хохирогчийн төрсөн эгчийн 5270553516 тоот дансанд төлсөн болохыг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 51-55 дахь талд авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 39 настай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймаг, ******* сумын 3 дугаар багийн Хөх чулуут гол гэх газарт мал маллан  амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4/140 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД