Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/964

 

 

 

 

 

 

 

 

 

2022          10         12                                    2022/ШЦТ/964

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Уранчимэг /томилолтоор/,

Хохирогч, шүүгдэгч: Г.Ү,

Хохирогч, шүүгдэгч: М.Ү нар оролцсон эрүүгийн .... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1990 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт,

 

1998 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ү нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “х” бааранд иргэн Г.Үтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “баруун талын 8, 11 дүгээр хавирганд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, баруун алганд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Ү нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааранд иргэн Үтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “үүдэн зүүн дээд 1, 2, 3, дугаар шүдний сулрал, уруулд няцарсан шарх, эрүү, уруул, хүзүүнд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Шүүгдэгч М.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.

 

Хохирогч Г.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Нэхэмжлэх зүйл байхгүй. ....” гэв.

 

Хохирогч М.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.

                                                                                                                

Эрүүгийн ....... дугаартай хэргээс:

           

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 55-56 дугаар хуудас/,

 

            Хохирогч Г.Үын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 51-52 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 62-63 дугаар хуудас/,

           

            Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,

            Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 40-41 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

            Шинжээч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Үын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 21-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-н 8, 10-11 дүгээр хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2086 дугаартай дүгнэлт  /хх-н 61-62 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1839 дугаартай дүгнэлт  /хх-н 64-65 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 76 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 75 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 79 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Үын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 91 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ү нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааранд иргэн Г.Үтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “баруун талын 8, 11 дүгээр хавирганд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, баруун алганд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Ү нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” бааранд иргэн Үтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд “үүдэн зүүн дээд 1, 2, 3, дугаар шүдний сулрал, уруулд няцарсан шарх, эрүү, уруул, хүзүүнд зулгарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:  

 

            Хохирогч М.Үийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай баараар үйлчлүүлж байсан үл таних залуу /Үүрцайх/ гараараа нүүрэн тус газар руу олон удаагийн давтамжтай цохиж зодсон. Надад ямар нэгэн гомдол санал алга...” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Г.Үын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд бааранд найз Ганбат, Тэнгисболд нартай очсон. Би тухайн бааранд үл таних эмэгтэйтэй бүжиглээд зогсож байсан чинь зохион байгуулагч нь гэх 30 орчим насны махлагдуу бор залуу ирээд манай найз охин гэсэн. Би уучлаарай гэж хэлсэн. Тухайн залуугийн сууж байсан ширээн дээр нь түр очиж суусан.  Би ширээн дээр нь очоод сандал дээр нь суугаад “уучлаарай ахаа би мэдсэнгүй” гэж хэлээд сууж байтал тухай залуу “хоёулаа нойл ороё” гэж хэлээд дагуулаад орсон. Намайг цохих гээд дайраад байхаар нь би түлхсэн чинь намайг цохиод бид хоёр харилцан 2-3 удаа цохилцоод хамгаалагч нар нь орж ирээд намайг тэвэрсэн чинь баарны зохион байгуулагч нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Бид хоёр зодолдож зууралдсан хэвээрээ тухайн баарнаас гарсан. Гадаа гараад харилцан зодолдож байсан чинь уг баарны хамгаалагч нар нэг нэгээрээ гарч ирээд намайг цохиод байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ тухай өдрийн бүх зүйлийг санаж байна...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд баар руу найз Ү, Т нарын хамт очсон. Манай найз Ү үл таних эрэгтэйтэй маргалдаад байж байсан чинь тухайн баарны хамгаалагч залуучууд “гараад үзчихээ” гээд хажуунаас нь хэлээд байсан. Үүд хэсэг дээр очсон чинь баарны хамгаалагч болон үл таних хүнтэй зодолдсон. Манай найз Ү зодоод байхаар нь хажуунаас нь ороод зуураад салгасан. Тухайн Х баарны хамгаалагч нар манай найз Ү болон намайг зодсон. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн нэг хүн дээр хоёр гурваараа очоод зодоод эхэлсэн. Тухайн баарны хамгаалагч гэх 8-9 хамгаалагч нар байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х бааранд хамгаалагч хийж байсан. Манай баарны хамгаалалтын ахлах Ү үл таних хүнтэй маргалдаад зодолдоод гараад ирсэн. Би салгасан чинь Үтэй маргалдаж байсан үл таних залуу миний цээж хэсэг рүү гараараа цохисон. Би зөрүүлээд мөр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон нь халтираад цээж хэсэг рүү цохигдсон. Манай баарны ахлах Ү тухайн үл таних залуутай маргалдаад цохиж унагаагаад байсан. Уг зодооныг Ү өдөөд эхлүүлээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х бааранд хамгаалагч хийж байсан. Манай баарны хамгаалагч Ү үл таних хүнтэй заал хэсэгт маргалдаад байж байсан. Би шаардлагаа тавиад тухайн хүнийг үүд хэсэг рүү гаргасан. Үүд хэсэгт очоод тухайн баараар үйлчлүүлж байсан үл таних эрэгтэй манай баарны хамгаалагч хоёр заамдалцаад шууд зодолдоод эхэлсэн. Би уг зодооныг салгаад үл таних залууг тэврээд зогсож байсан чинь үл таних залуугийн найзуу намайг нүүрний шанаа хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон....” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Бид нар Х баарны гадна байдаг камерын бичлэгийг үзэхэд Ү ах нэг залуутай зууралдан гарч байсан. Ү ахыг нөгөө хамт байсан залуу нь унагаж дээр нь гарч Ү ахыг хэд хэдэн удаа нүүр рүү нь цохиж байсан. Тэр 2 газарт өнхөрөлдөж байх үед араас нь хамгаалагч нараас Б, У 2 гарч ирсэн. Б салгах гээд тэр хоёртой зууралдаж байх үед Ухажуугаас орж Ү ахтай зодолдож байсан нөгөө залууг газарт хэвтэж байхад нь нилээн хэдэн удаа өшиглөж байсан. Нөгөө залуу босох үед У араас нь өшиглөж байсан. Тэгээд Б У хоёр Ү ахыг аваад баар руу орж нөгөө залуу цааш явж зам дээр хэдэн хүмүүстэй түлхэлцээд байсан...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би доош буугаад гадаа баарнаас гарахад Ү ах нэг залуугийн доор хэвтсэн тэр залууд зодуулж байсан. Би очиж Ү ахыг тэр залуугаас салгасан. Миний араас У гэх хамгаалагч гарч ирээд би түүнтэй зөрж баар руу орсон....” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Г.Үын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Би тэр ахыг зөрүүлж 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Удалгүй баарны хамгаалагч орж ирээд намайг татаж салгаад нэг хамгаалагч нь бариад нөгөөх нь намайг хэд хэдэн удаа цохисон. Бид хоёр баарны гадаа гарч рээд дахин хоорондоо зодолдсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

                    

Шүүгдэгч М.Үийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Баарны үүдэнд үл таних залуутай маргалдаж эхэлсэн ба тэр залуу миний уруул хэсэг рүү нэг удаа мөргөж, би түүнийг цааш түлхэж 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Удалгүй 2 давхараас У гэх хамгаалагч бууж ирээд Хүслэнгийн араас нь цохиж байсан залууг салгаж авсан. Энэ үед надтай маргалдаж байсан залууг би гаргах гээд үүд рүү явсан. Бид 2 зууралдаж баарны үүдээр гадагш гарч бие бие дээрээ давхарладаад газарт унасан. Тэр залуу түрүүлж босч ирээд миний дээр гарч нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон. Баарнаас хамгаалагч Б гэх залуу гарч ирээд намайг цохиж байсан залуугийн өмднөөс татаж холдуулсан.... Би Үүрцайх гэх хүний хавирганд огт гар хүрээгүй. Хяналтын камерын бичлэгийг үзэхэд Үүрцайх бид хоёр байнга нүүр рүү цохиж байсан. Үүрцайх нь хэд хэдэн удаа миний нүүр рүү цохисон... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Г.Үын биед учирсан хавирга ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хавирганы хугарал гэмтэл нь тухайн хугарлын түвшинд мохоо зүйлээр цохих, цохигдох болон өшиглүүлэх үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2086 дугаартай: 1. М.Үийн биед үүдэн зүүн дээд 1, доод 1, 2 дугаар шүдний сулрал, уруулд няцарсан шарх, эрүү, уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1839 дугаартай: 1. Г.Үын биед баруун талын 8,11-р хавирганд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ү, Г.Ү нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй зохисгүй харьцаж маргалдаж улмаар бие биенийхээ эрүүл мэндэд хүч хэрэглэсэн болохыг хохирогч Г.Ү, хохирогч М.Ү, гэрч Б.Г, М.У, Э., Д.Б, Ж.Б нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогч нарын бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд М.Үийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл, Г.Үын эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Г.Ү нь хохирогч М.Үийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ, шүүгдэгч М.Ү нь хохирогч Г.Үын биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ тус тус хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас харилцан бие биедээ гэмтэл бүхий хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж тус тус үзэхээр байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох бие биенийхээ эрүүл мэндэд учруулсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар нь  өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Үийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч нараас бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд маргаагүй болохыг тэмдэглэв.  

  

Хохирол, төлбөрийн талаар:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ү, М.Ү нар нь харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул тэдгээрийг хоорондоо төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Г.Ү, М.Ү нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Ү нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгч М.Ү нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Г.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Үад 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Үөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч нараас “..тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Үийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Үыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үүрцайхад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү, Г.Ү нарт тус тус оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү, Г.Ү нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ү, Г.Ү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН