Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí, Шамь овогт Төмөрийн Билгүүндалайд холбогдох 2226003510293 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шамь овогт Төмөрийн Билгүүндалай /РД:ЙЛ97100218/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Билгүүндалай нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Онгийн голын дунд гарам” гэх газарт иргэн Д.Батцэцэгийн үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг АЗЗ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.  

Хохирогч Д.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн хамт 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Тарагт сумын нутагт байх Онгийн голын дунд гарамын орчимд хамаатан садан, хадам, аав, ээж дүү нарын хамт салхилахаар гарсан юм. Бид нар голын эрэг дээр ирэхэд 15 цагийн багцаа болж байсан бөгөөд хөдлөх үед 17 цаг 15 минут болж байсан юм. ...Бид нарыг тухайн үед гол дээр зүлгэн дээр ууж, идээд сууж байхад 2 саарал дээлтэй, эрэгтэй, 20 гаран насны залуучууд улаан өнгийн хятад мотоциклтой ирсэн. Яг ч бид нар дээр ирээгүй, голоор гараад цаад талд жижиг горхин дээр очоод пиво уугаад сууж байгаа харагдсан. Тухайн үед манай нөхөр Одсүрэн бие засчихаад бага зэрэг халуураад уг 2 залуу дээр очоод 30 орчим минут юм яриад пиво уугаад суугаад байхаар нь би одоо аймаг явья гээд дуудсан. Тэгээд манай нөхөр ирээд бид нар шууд юм хумаа эмхлүүлээд машиндаа суугаад явсан. Бид нарыг хөдөлж байхад уг мотоциклтой 2 залуу нилээн согтуу л хөдөлж буцаад Өвөрхангай чигтээ давхиад явсан. Бид нар аймагт гэртээ ирээд гар утсаа хайгаад үзтэл байхгүй байхаар нь нөхөр Одсүрэнгээс асуутал тэрээр "...сая гол дээр мотоциклтой хоёр хүнтэй уулзаж байхад би чиний гар утсыг аваад ээжтэй ярьсан. Ярьж дуустал уг хоёр залуугийн 1 нь ахаа би таны гар утсаар яриадхая гээд авсан. Тэгээд би ч чиний утсыг тэр хоёр залуугаас авахаа мартчихсан байна" гэсэн. Бид нар гэрээсээ хөдлөөд буцаад гол дээр очоод хайтал гар утас маань байгаагүй. Тэр хоёр залуу ч өгөлгүй аваад явсан байсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирэхэд нэг танихгүй цагдаа бид нартай камер шүүж үзсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Одсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай гэр бүлийн буюу ах дүүсийн уулзалт Тарагт сумын Тарималын өвөр шанд гэх газар манай ахынд болсон юм. Бид нар тэндээсээ 16 цагийн орчимд гараад Арвайхээр сум руу хүмүүс автобусанд суулгахаар хөдөлсөн юм. Бид нар замдаа хуучин гүүрний гарамын буюу Онгийн голын дунд гарамын яг хажууд, хоёр талаараа гол урсаж байсан. Хэсэг сууцгаагаад цаг болоогүй юм чинь гээд ойр зуурын юм яриад суусан. Би ч тэнд сууж байгаад 2, 3 хүүхэд голын ард гаръя бие засъя гээд байхаар нь аваад хөдөлсөн. Тухайн үед уг Онгийн голын хуучин гүүрний дунд гарамын орчимд голын зүүн талдаа 1 мотоциклтой 2 залуу байхаар нь тэр хоёртой уулзсан юм. Тэр хоёр залуу аймаг ороод буцаж байгаа Өлзийт сумын Гуулингийн баг руу явж байгаа талаар яриад пиво уугаад сууж байсан. Би тэр хоёртой суугаад ганц хоёр аяга уусан. Тухайн үед надтай хамт явсан 2, 3 хүүхэд гүйж ирээд "...өвөө утас дугараад байна гээд аваад ирэхээр нь би дуудлагын хартал манай хадам ээж залгасан, тэгэхээр нь аваад бид нар одоо аймаг руу явж байна гэж хэлээд" утсаа салгасан. Тэгтэл тэр хоёр залуугийн 1 нь ах та гар утсаа өгч байгаа ч би нэг яриадхая, гэхээр нь би тэр гар утсаа түүнд өгсөн. Тэр залуу аваад залгасан гэдгийг нь сайн анзаараагүй, би ч тухайн үед авч явсан 1 хүүхэд нь гол руу гүйчихээр нь араас нь гүйсэн юм. Тэр хоёрыг аваад машин руугаа очтол мотоциклтой хоёр залуу буцаад гол гатлаад аймаг руу гараад явчихсан юм. Би ч тухайн үедээ утсаа анзаардаггүй, тэнд машин дээр үлдсэн 2 хүүхдэд үлдээчихсэн л байх гэж бодоод анзааралгүй эхнэр дуудаад байхаар буцаад эхнэр, ах дүү нар дээрээ ирээд тэд нарыг аваад аймаг руу явсан. Аймагт ирээд эхнэр маань чи гар утас яасан бэ? гэхээр нь би хадам хөгшин залгаад ярьж дуусчихаад гол дээр уулзаж сууж байсан 2 залууд өгсөн. Машинд үз дээ үлдээгээгүй байна уу гээд үзтэл байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр гар утсыг нь  барьж ашигласан асуудал байхгүй. Харин манай хүү Төмөрийн Билгүүндалай 2022 оны 08 дугаар сарын эхээр аймаг орж бензин авсан юм. Тэгээд маргааш өглөө нь надад нэг хар өнгийн андройд гар утас Аймгийн Онгийн гол дээрээс олсон гэж хэлсэн. Тэр гар утас нь  хар өнгийн ар хэсэг болон дэлгэцтэй, гадуураа өнгөгүй кэйстэй том Самсунгийн гар утас байсан. Би 80213988-тэй дугаарыг хүү Билгүүндалайд Арвайхээр сумын Unitel-ийн төвөөс өөрийн нэр дээр худалдаж авч өгсөн. Энэ утсыг манай хүү хааяа сум руу явахдаа барьдаг юм. Саяхан Улаанбаатар хот руу явахдаа бас барьж явсан. Энэ гар утсыг Улаанбаатар хотод хүргэнийд очихдоо эгч Оюун, хүргэн ах Мягмарсүрэн нарын сим картыг л хийсэн байх. Ер нь бол цагдаа болон төрийн байгууллагад олсон талаар мэдэгдсэн юм байхгүй. Би хүүгээ ер нь энд тэнд явбал мэдэгдэж байгаарай, сим карт болон ямар нэгэн юмаар нь битгий оролдоорой хүмүүс нь таниад ирэх вий гэж хэлж л байсан юмгэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Ёндонсамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ******* гэх залууг танина, Тухайн залуу нь 2022 оны 06 дугаар сард манай нутагт отроор Сант сумаас нүүж ирсэн юм. ...******* бид хоёрыг буцаж явахад Онгийн голын дунд гарам орчимд цагаан машинтай Одсүрэн гэх хүн ирээд бид хэд пиво уусан. Тухайн үед би л лав Одсүрэн гэх хүний утсаар яриагүй. Намайг бие засах үед Билгүүндалай ярьсан байж магадгүй, гэхдээ намайг байхад яриагүй. Мотоциклын хажуу талаас гар утас олсон талаар мэдэхгүй, надад тийм зүйл яриагүй, би ч тийм зүйл хараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батцэцэг манай охин байгаа юм. Түүний нөхөр Одсүрэн гэх хүнтэй би 2022 оны 08 дугаар сарын эхээр л 1 удаа ярьсан, гэхдээ яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Охин Батцэцэгийн 80520256 дугаар руу өөрийн 88401319 дугаараар залгатал манай хүргэн Одсүрэн авсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 32, 40-р хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр гаргасан №103 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р хуудас/,

 

            Үүрэн телефоны юнител компани 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 05-01/8240 дугаартай албан бичигт дурдагдсан ИМЭЙ дугаарын лавлагааны хариу бүхий албан бичиг /хх-ийн 28-р хуудас/,

           

            Хохирогч Д.Батцэцэгээр эд мөрийн баримтаар хураан авсан гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “... Хар өнгийн Самсунг АЗЗ загварын гадуураа өнгөгүй, гялгар хаймар гэртээ ардаа 3 ширхэг камертай гар утсыг хохирогч Д.Батцэцэгт хүлээлгэн өгсөн. ..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/,

 

Шүүгдэгч *******н хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80, 82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Билгүүндалай нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Онгийн голын дунд гарам” гэх газарт иргэн Д.Батцэцэгийн үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг АЗЗ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

       

Хохирогч Д.Батцэцэгийн “...Би гэр бүлийн хамт 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Тарагт сумын нутагт байх Онгийн голын дунд гарамын орчимд хамаатан садан, хадам, аав, ээж дүү нарын хамт салхилахаар гарсан юм. Бид нар голын эрэг дээр ирэхэд 15 цагийн багцаа болж байсан бөгөөд хөдлөх үед 17 цаг 15 минут болж байсан юм. ...Бид нарыг тухайн үед гол дээр зүлгэн дээр ууж, идээд сууж байхад 2 саарал дээлтэй, эрэгтэй, 20 гаран насны залуучууд улаан өнгийн хятад мотоциклтой ирсэн. Яг ч бид нар дээр ирээгүй, голоор гараад цаад талд жижиг горхин дээр очоод пиво уугаад сууж байгаа харагдсан. Тухайн үед манай нөхөр Одсүрэн бие засчихаад бага зэрэг халуураад уг 2 залуу дээр очоод 30 орчим минут юм яриад пиво уугаад суугаад байхаар нь би одоо аймаг явья гээд дуудсан. Тэгээд манай нөхөр ирээд бид нар шууд юм хумаа эмхлүүлээд машиндаа суугаад явсан. Бид нарыг хөдөлж байхад уг мотоциклтой 2 залуу нилээн согтуу л хөдөлж буцаад Өвөрхангай чигтээ давхиад явсан. Бид нар аймагт гэртээ ирээд гар утсаа хайгаад үзтэл байхгүй байхаар нь нөхөр Одсүрэнгээс асуутал тэрээр "...сая гол дээр мотоциклтой хоёр хүнтэй уулзаж байхад би чиний гар утсыг аваад ээжтэй ярьсан. Ярьж дуустал уг хоёр залуугийн 1 нь ахаа би таны гар утсаар яриадхая гээд авсан. Тэгээд би ч чиний утсыг тэр хоёр залуугаас авахаа мартчихсан байна" гэсэн. Бид нар гэрээсээ хөдлөөд буцаад гол дээр очоод хайтал гар утас маань байгаагүй. Тэр хоёр залуу ч өгөлгүй аваад явсан байсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирэхэд нэг танихгүй цагдаа бид нартай камер шүүж үзсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Ш.Одсүрэнгийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ...Бид нар замдаа хуучин гүүрний гарамын буюу Онгийн голын дунд гарамын яг хажууд, хоёр талаараа гол урсаж байсан. Хэсэг сууцгаагаад цаг болоогүй юм чинь гээд ойр зуурын юм яриад суусан. Би ч тэнд сууж байгаад 2, 3 хүүхэд голын ард гаръя бие засъя гээд байхаар нь аваад хөдөлсөн. Тухайн үед уг Онгийн голын хуучин гүүрний дунд гарамын орчимд голын зүүн талдаа 1 мотоциклтой 2 залуу байхаар нь тэр хоёртой уулзсан юм. Тэр хоёр залуу аймаг ороод буцаж байгаа Өлзийт сумын Гуулингийн баг руу явж байгаа талаар яриад пиво уугаад сууж байсан. Би тэр хоёртой суугаад ганц хоёр аяга уусан. Тухайн үед надтай хамт явсан 2, 3 хүүхэд гүйж ирээд "...өвөө утас дугараад байна гээд аваад ирэхээр нь би дуудлагын хартал манай хадам ээж залгасан, тэгэхээр нь аваад бид нар одоо аймаг руу явж байна гэж хэлээд" утсаа салгасан. Тэгтэл тэр хоёр залуугийн 1 нь ах та гар утсаа өгч байгаа ч би нэг яриадхая, гэхээр нь би тэр гар утсаа түүнд өгсөн. Тэр залуу аваад залгасан гэдгийг нь сайн анзаараагүй, би ч тухайн үед авч явсан 1 хүүхэд нь гол руу гүйчихээр нь араас нь гүйсэн юм. Тэр хоёрыг аваад машин руугаа очтол мотоциклтой хоёр залуу буцаад гол гатлаад аймаг руу гараад явчихсан юм. Би ч тухайн үедээ утсаа анзаардаггүй, тэнд машин дээр үлдсэн 2 хүүхдэд үлдээчихсэн л байх гэж бодоод анзааралгүй эхнэр дуудаад байхаар буцаад эхнэр, ах дүү нар дээрээ ирээд тэд нарыг аваад аймаг руу явсан. Аймагт ирээд эхнэр маань чи гар утас яасан бэ? гэхээр нь би хадам хөгшин залгаад ярьж дуусчихаад гол дээр уулзаж сууж байсан 2 залууд өгсөн. Машинд үз дээ үлдээгээгүй байна уу гээд үзтэл байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Г.Энх-Амгалангийн “...Би тэр гар утсыг нь  барьж ашигласан асуудал байхгүй. Харин манай хүү Төмөрийн Билгүүндалай 2022 оны 08 дугаар сарын эхээр аймаг орж бензин авсан юм. Тэгээд маргааш өглөө нь надад нэг хар өнгийн андройд гар утас Аймгийн Онгийн гол дээрээс олсон гэж хэлсэн. Тэр гар утас нь  хар өнгийн ар хэсэг болон дэлгэцтэй, гадуураа өнгөгүй кэйстэй том Самсунгийн гар утас байсан. ...Ер нь бол цагдаа болон төрийн байгууллагад олсон талаар мэдэгдсэн юм байхгүй. Би хүүгээ ер нь энд тэнд явбал мэдэгдэж байгаарай, сим карт болон ямар нэгэн юмаар нь битгий оролдоорой хүмүүс нь таниад ирэх вий гэж хэлж л байсан юмгэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч С.Ёндонсамбуугийн : “... Би ******* гэх залууг танина, Тухайн залуу нь 2022 оны 06 дугаар сард манай нутагт отроор Сант сумаас нүүж ирсэн юм. ...******* бид хоёрыг буцаж явахад Онгийн голын дунд гарам орчимд цагаан машинтай Одсүрэн гэх хүн ирээд бид хэд пиво уусан. Тухайн үед би л лав Одсүрэн гэх хүний утсаар яриагүй. Намайг бие засах үед Билгүүндалай ярьсан байж магадгүй, гэхдээ намайг байхад яриагүй. Мотоциклын хажуу талаас гар утас олсон талаар мэдэхгүй, надад тийм зүйл яриагүй, би ч тийм зүйл хараагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч Д.Цэрэннадмидын “...Батцэцэг манай охин байгаа юм. Түүний нөхөр Одсүрэн гэх хүнтэй би 2022 оны 08 дугаар сарын эхээр л 1 удаа ярьсан, гэхдээ яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Охин Батцэцэгийн 80520256 дугаар руу өөрийн 88401319 дугаараар залгатал манай хүргэн Одсүрэн авсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 32, 40-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан №103 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 19-20-р хуудас/, Үүрэн телефоны Юнител компаний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 05-01/8240 дугаартай албан бичигт дурдагдсан ИМЭЙ дугаарын лавлагааны хариу бүхий албан бичиг /хх-ийн 28-р хуудас/, хохирогч Д.Батцэцэгээр эд мөрийн баримтаар хураан авсан гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33- 34-р хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “... Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Онгийн голын дунд гарам” гэх газарт иргэн Д.Батцэцэгийн үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А33 загварын гар утсыг бусдын өмчлөлд, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Батцэцэг, гэрч Ш.Одсүрэн, Г.Энх-Амгалан, С.Ёндонсамбуу, гэрч Д.Цэрэннадмид нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээчин  З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаартай үнэлгээний тайлан, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох прокурорын тогтоол, үүрэн телефоны Юнител компаний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05-01/8240 дугаартай албан бичигт дурдсан имэй дугаарын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд шүүгдэгч ******* нь хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм  буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд прокурортой тохиролцсон ялын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   600,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Батцэцэг нь эд зүйлээ биет байдлаар буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Яллагдагч ******* нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлын баримтгүй  болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******н хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас прокурортой хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, прокурортой ял тохиролцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тохиролцсон. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргасан.

 

Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðооñ шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

  

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Батцэцэгийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, хохирогч Д.Батцэцэг нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилан заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

       Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Батцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

                                                      

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шамь овогт Төмөрийн Билгүүндалайг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шамь овогт Төмөрийн Билгүүндалайг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 äàõü õýñýãò çààñíààð ø¿¿ãäýãч ******* нь ø¿¿õýýñ îíîãäóóëñàí òîðãîõ ÿëûã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан õóãàöààíä áèåë¿¿ëýýã¿é áîë ø¿¿õ áèåëýãäýýã¿é òîðãîõ ÿëûí àðâàí òàâàí íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé òºãðºãèéã íýã õîíîãîîð òîîöîæ õîðèõ ÿëààð ñîëèõ áîëîõûã мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñãèéí 1.5-ä çààñíààð øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ *******д àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

   

6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.10 äóãààð ç¿éëèéí 4, 38.2 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð øèéòãýõ òîãòîîë íü óíøèæ ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä øèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд ø¿¿ãäýã÷, õîõèðîã÷, тэдгээрийн ºì㺺ëºã÷,  äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéг дурдсугай.

 

7. Äàâæ çààëäàõ ãîìäîë гаргасан буюу ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä шийтгэх òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë шүүгдэгч *******д àâñàí õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã õýâýýð ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                   М.МАНДАХБАЯР