| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2018/03902/И |
| Дугаар | 184/ШШ2019/00247 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2019/00247
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “А” ХХК ,
Хариуцагч: “С” ХХК ,
Хариуцагч: “Си” ХХК ,
Хариуцагч: Б.О,
Хариуцагч: Т.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,598,087,820.68 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Х.М, Н.Б, хариуцагч Т.Б, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, “Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Б.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлдэгч “А” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2,200,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 1 дүгээр байр, 10 давхар, 3,926,31 м/кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2а хороолол, Блю даймонд 2 дугаар байр, 992 м/кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай барилга болон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10,202 м/кв талбайтай нэгж талбарын ,, дугаартай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн төлбөрт 390,673,156.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 640,828,058.65 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт 1,031,501,214.75 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн төлбөрт 61,600,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 61,600,000.00 төгрөг төлсөнөөс хойш зээлийн төлбөрт өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдсэн. Зээл нь тусгай активын албанд 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын А/328 тоот тушаалын дагуу шилжиж ирсэн. Зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дууссан. Иймд зээлийн төлбөр 1,809,326,843.90 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 704,355,991.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 84,404,985.41 төгрөг, нийт 2,598,087,820.68 төгрөгийг “А” ХХК, Т.Б, “Си” ХХК, “С” ХХК, Б.О нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж үүргийг хангахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
“А” ХХК-ийг зохиомлоор дампууруулсан гэж үздэг. “А” ХХК дампуурсан учир бид нар хариуцахгүй гэж байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрхийн чадамж нь байна гэж харж байна, төлбөрийн чадваргүй болсон тухайд хуулийн этгээдийн чадамж нь байгаа. Хуулийн тэгээд татан буугдаагүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасныг харахад төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр татан буулгана. Энэ дагуу шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.7 дах хэсэгт зааснаар арай өөр утга санааг илэрхийлсэн байгаа. Татан буугдаж байгаа хуулийн этгээд гэж. Энэ хуулийн заалтыг харах юм бол “А” ХХК нь татан буугдаагүй байгаа юм. Үүрэг дуусгавар болсон гэсэн ойлголт байгаа. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан бол гэж. Энэ хуулийн заалтыг харах юм бол шүүхийн шийдвэр гарсан ч улсын бүртгэлээс хасагдаагүй учир “А” ХХК-ний үүрэг нь хэвээрээ байгаа гэж харагдаж байна. Хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч, хариуцагч байлаа гэж бодоход нэг хуулийн этгээдийн үүрэг дуусгавар болсоноор, нөгөө хуулийн этгээдийн үүрэг дуусгавар болно гэсэн ойлголт байхгүй. Үндсэн үүрэг дуусгавар болоход бусад дагалдах үүрэг дуусгавар болно гэж байгаа боловч, нэг үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсоноор нөгөө үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болно гэсэн ойлголт байхгүй. Ийм учраас бид “А” ХХК-ийг мөн бусад компаниудыг хамтран хариуцагчаар татаад явж байгаа. Энд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг яаж хувиарлагдах вэ гэдэг асуудал бас мэдээж яригдана. Энэ тохиолдолд төлбөрийн чадваргүй хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг нь төлбөрийн чадваргүй бол яах вэ гэдэг нь байгаа. Нөгөө төлбөрийн чадвартай хоёр компаний тухай Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан. Төлбөрийн чадваргүй болсон бол тэр төлбөрийн чадваргүй болсон этгээдтэй үүрэг хүлээсэн бусад хуулийн этгээдүүдийн үүрэг бас чөлөөлөгдөхгүй. Шаардлага яаж хувиарлагдах уу, хэн хэдийг хариуцах уу гэдэг асуудал байгаа болохоос биш хэн ч энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэсэн ойлголт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг 5-н хариуцагчдаа хувааж байгаа юм.
Дампуурлын хэргийн хувьд “А” ХХК-ний захирал Т.Б гэдэг хүн албан ёсоор хуулийн дагуу дампуурах гэж байгаа тухай “Т банк” ХХК-н дээр ирж нэг ч удаа хэлж байгаагүй. Харин 2018 оны 01 дүгээр сард “М ТМЗ” ХХК-аас маргааш нэхэмжлэгчдийн хурал болох гэж байна “А” ХХК-д дампуурлын хэргийн талаар хуралдах тухай хэлсэн. Энэний дагуу нэхэмжлэгчдийн хуралд очсон. Очиход нэхэмжлэгчид нилээд бүрдсэн байсан. Хэргийн материалтай танилцах 30 хоногийн хугацаа өгөөч гэж хүссэний дагуу 30 хоногийн хугацаа өгсөн. Манай талд өгсөн 30 хоногийн хугацааг дуусгалгүй нэхэмжлэгчдийн хурлыг зарлаад хурлаа хийгээд асуудлыг шийдсэн байсан. Яагаад ороогүй вэ гэдэг асуултад энэ нь “Т банк” ХХК-ний өөрийнх нь эрхийн асуудал. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу ердийн журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэв.
Хариуцагч “А” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Банкны нэхэмжлэлийн зүйл үндэслэлтэй холбоотой дампуурлын хэргийг шүүх шийдвэрлэж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Б шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...“А” ХХК-ийг миний бие одоо төлөөлөх эрхгүй болсон. Тамга тэмдэг хураагдсан. Хэрэг гүйцэтгэгч төлөөлөх байх. Харин иргэний хувиар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Т банк нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гээд л зуруулсан. Учир холбогдол, үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй. Төсөл хэрэгжүүлэх хүрээнд зээлийг авсан, хөрөнгө оруулсан, бүх баримт бичгийг дампуурлын хэрэг гүйцэтгэгчид өгсөн байгаа.
Хамгийн гол нь Т банкны нэхэмжлэлийн зүйл болох зээлийн гэрээтэй холбоотой асуудал дампуурлын тухай хуулиар шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа. Шүүхийн А ХХК-ийг дампууруулж татан буулгасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Т банкны нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэрэг маргаан өөр шүүгч дээр дампуурлын ажиллагаагаар шийдэгдчихсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. Хуулийн зүйл, заалтад заасан ийм тодорхой асуудлыг хүлээж авахгүй байгааг би ойлгохгүй байна. Хариуцагч Б.Онь энэ зээлийг аваагүй, түүнд мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Б.О, Т.Б нарын байр нь дуудлага худалдаанд орчихсон, Б.Онь эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 нялх хүүхэдтэй ийм хүн. Бүх эд хөрөнгийг нь хураачихсан, юу ч байхгүй, байнга дарамтлуулж, зодуулдаг. Мөн Болдбаатарын адил зур гэсний дагуу л зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
Дампуурлын талаар хэвлэн мэдээлж, нийтэд зарлаж байгаа нь нэхэмжлэгч тал бүгд заавал хүссэн хүсээгүй оролцох шаардлагатай болж байгаа асуудал. Т банк мэдсэн, мэдсэн мөртлөө зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гээд ороогүй. Дампуурлын хэрэг маань өөрөө маш онцгой хэрэг. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон. 21 хоног нь дууслаа, нэхэмжлэлийн шаардлагаа гаргаачээ гэж бүгд шаардсан. Сүүлдээ шүүгч нь хүртэл гайхсан. Мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, үл тоомсорлосон байдлаар хандсан. Гэтэл бүх юм дууссан, ямар ч төлбөрийн чадваргүй болсон хойно шүүхэд нэхэмжлэл гаргаж , зээлийн төлбөрийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Гадны оронд ямарваа зээлийг заавал даатгуулдаг. Тэгээд даатгалаасаа мөнгөө авдаг хуулийн зохицуулалтай бАг. Дампуурлын хэрэг дээр зөвхөн хариуцагчийн үүргийг зарж борлуулдаг. “Т банк” ХХК зээл олгохдоо “С” ХХК-ийг хамтран зээлдэгчээр оруулаад, газрыг нь барьцаанд авчхаж байгаа юм. Ингэх ёсгүй. “ С” ХХК-ний газрыг “А” ХХК руу шилжүүлээд барьцаалах ёстой. Ийм тохиолдолд дампуурлын тухай хуулиар зөвхөн “А” ХХК-ны хөрөнгийг зарж борлуулдаг болохоос, “С” ХХК-ний хөрөнгийг зарж борлуулахгүй, шууд чөлөөлөгддөг. “Т банк” ХХК өөрөө цэвэр буруутай. Яагаад ийм өндөр үнийн дүн бүхий зээлийг даатгуулаагүй юм.
Хэрвээ ”А” ХХК дампуурлаа зарлаагүй байсан бол танайх иргэний хэрэг, маргааны журмаар хамтран зээлдэгчээс үүргийг шаардаж болно, ”А” ХХК дампуурлаа түрүүлээд зарласан учир та нар дампуурлын хэрэг маргаанд хүчээр орох болсон. Дампуурлын хуулийг цаас мэт үзээд, зээлийн гэрээгээ дуусгаад шүүхэд нэхэмжлэл гарган орж, ирж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч шаардлага байхгүйгээс гадна тохиролцох боломжгүй хэрэг. Үндсэндээ Б.О2 тэрбум төгрөгийг би төлье, зөвшөөрлөө гэхэд, шүүгчийн захирамж гарахад энэ нь өөрөө хуультайгаа нийцэхгүй, зөрчилдөнө. Дампуурлын тухай хуулиндаа 21 хоногт багтаан нэхэмжлэл гаргах ёстой байсан гаргаагүй, хугацаагаа сэргээх хүсэлт гаргах боломж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 200 хоногийн дараа хүсэлтээ гаргаад энэ боломжоо алдаад, хэргийг нь шүүх шийдвэрлэчихсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж бодож байна. “Т банк” ХХК нэхэмжлэлээ гаргаагүй учраас “А” ХХК нь Т банкинд өргүй болсон. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болгодог хоёр зохицуулалт байгаа. Энэ нь зээлээ төлөх эсхүл хуульд заасан үндэслэл гэсэн байгаа. Хуульд заасан үндэслэл нь Дампуурлын тухай хуульд заасан үндэслэл. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас барьцааны гэрээ дуусгавар болно. Энэ үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлийн гэрээгээр “С” ХХК-аас юу шаардаад байгаа нь тодорхой бус. “Т банк” ХХК, “С” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26-01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан бАг. Барьцааны эд зүйл нь Орхон аймаг Баян-Өндөр сум, 2-р баг, Оюут 2А хороололд байрлах 10,202 м/кв талбай газар байсан. Газрын үнийг барьцааны гэрээнд дурдаагүй, үнэгүй байгаа. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан ч “Т банк” ХХК шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй. Тиймээс үндсэн үүрэг нь дуусгавар болсон болохоор дагах үүрэг нь мөн адил дуусгавар болох нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дах хэсэгт зааснаар хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон. Тиймээс Иргэний хуулийн 160.1.3 дах хэсэгт зааснаар “Т банк” ХХК нэгэнт эрхээ алдсан учир энэ барьцааны гэрээ дуусгавар болсон гэж үзэж, “ С” ХХК-д барьцааны эд хөрөнгө болох 10, 202 м/кв газрыг буцаан өгөх үүрэг бий болсон.
Батлан даагчийн тал дээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-03 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан. Талуудын тохиролцсон үнэлгээ, батлан даагчийн данс, борлуулалтын орлого, бүх бараа материалууд байна гэдэг ч огт нэр заагаагүй бАг. Бас нэхэмжлэлдээ батлан даагчаас яг юу шаардаад байгаа тодорхой дурдаагүй. Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 дэх хэсэгт батлан даагчийн эрх, үүргийг хуульчилж өгсөн бАг. Үүрэг гүйцэтгүүлэгчээс, батлан даагчид шаардлага гаргавал, үүрэг гүйцэтгэгчээс, үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзалыг батлан даагч гаргах эрхтэй байхаар зохицуулагдсан. Мөн Иргэний хуулийн 461 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох татгалзалаасаа татгалзсан ч батлан даагч эрхээ алдахгүй байхаар заасан. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэг дуусаагүй байсан гэдэг. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дах хэсэгт заасан зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагчийн санхүүгийн бАл муудсан тохиолдолд гэж заасан байна. Хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаад санхүүгийн бАл муудсан талаар хэлээд байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Мөн тус гэрээний 6.2.6 дах хэсэгт зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан бол гэж бүгдийг нь маш тодорхой заасан байна. Яг энэ харилцан тохиролцсон гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэв
Хариуцагч “Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...“А” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан, барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компани. ”А” ХХК-ний захирал Төмөрбаатарын Болдбаатар нь мөн “Си” ХХК-ний захирал. “Т банк” ХХК нь “Си” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээг хархад “Си” ХХК нь ямар хөрөнгөөр “А” ХХК-ний үүргийг гүйцэтгэх гээд байгаа нь тодорхойгүй, зааглаж ялгасан зүйл байхгүй. Нөгөө талаар “Си” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох, ямар хөрөнгөтэй эсэх, ямар эх үүсвэрээр орлого олдог зэргийг “Т банк” ХХК нь судлаагүй зэрэг нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Энэ 2 компани нь хоёулаа төлбөрийн чадваргүй, дампуурсан байгаа. Батлан даалтын гэрээг байгуулахдаа “Си” ХХК-д хэдий хэр хөрөнгө байгаа эсэх талаар, хэрэв үндсэн зээлдэгч төлж чадахгүй тохиолдолд ийм, хэмжээний хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулна гэж тодорхой зааж өгөх байсныг зааж өгөөгүй. Би С.Төмгөөлөгчийн энэ хэрэг шийдэгдсэн, шийдээд дууссан гэсэн байр суурин дээр санал нэг байна. Хамгийн анх энэ хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйг тооцож, дампуурсаныг тогтоон, 2018 оны 01 дүгээр сарын 10-ний дотор нийтэд мэдээлэхийг Тамгын газарт үүрэг болгосон бАг. Энэ дотор хуулийн хугацаанд “Т банк” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Ингээд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэ том хуулийн дагуу алдсан байгаа. ”Т банк” ХХК нь шийдэгдэж байхад мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хуульд заасан эрхээ алдсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр “ А” ХХК-ийг дампуурсанд тооцоод татан буулгасан, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан. Энэ шийдвэрт нэхэмжлэгч болон хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй. Ийм учраас энэ хэрэг шийдэгдсэн байна гэж үзэж, “Т банк” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. “А” ХХК-ний хэргийн талаар “М ТМЗ” ХХК мэдэж байгаа. Т банк ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас хархад энэ нэхэмжлэгчдийн эрх ашиг хөндөгдөхөөр харагдаж байна. Яг тухайн үед нэхэмжлэлээ гаргаад, хамтад шийдүүлээд явсан бол асуудал өөрөөр яригдах байсан. Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна гээд хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд гурван удаагийн шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн энэ асуудалд нэхэмжлэгч тал дахин шүүхээр шийдүүлэх гэж байгаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 дэх хэсэг батлан даагчийн эрх, үүргийн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгаж өгөөрэй гэж хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх, 458.6 дах хэсэгт зааснаар хуулийг хэрэглэж байна. Үндсэн үүрэг дээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, нэхэмжлэл гаргах 21 хоногийн хугацаа алдсан. Энэ хугацаа алдсаныг шүүхээс анхаарна уу. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг дахин нотлуулах гэж байгааг буруу гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж заасан. Хуулийн этгээдийг Улсын бүртгэлд татан буугдсанаар бүртгүүлээд, Улсын бүртгэлээс хасагдснаар эрх зүйн чадамж дуусгавар болно гэж байсан. Яг энэ заалтыг хэрэглэхэд бэрхшээлтэй, дампуурлынхаа хуулинд заасан хуулийнхаа хугацааг хэрэглэнэ. Ерөөсөө маргааны гол зүйл нь энэ. Мөн үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон учраас үр дагавар нь цаашаагаа батлан даагч болоод хамтран зээлдэгч юм уу барьцааний гэрээний батлан даагчид адилхан хамаарна гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь хариуцагч “А” ХХК, “Си” ХХК, “С” ХХК, Т.Б, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,598,087,820.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 11 сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...хариуцагч буюу зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг болон барьцаагаар үүргийг гүйцэтгүүлэхийг шаардаж байна, батлан даагч нар нь хуульд заасны дагуу үндсэн зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг нөхөж гүйцэтгэх тул аль алинаас нь нэхэмжилж байгаа, дампуурлын маргаан энэ хэрэгт хамаарахгүй, А ХХК-ийн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болоогүй. Нөгөө талаар Аа ХХК-иас гадна үндсэн зээлдэгч нар байгаа, үндсэн үүрэг хэвээр тул дагалдах үүргүүд ч хэвээр, зээлдэгч болон батлан даагч нар биелүүлэх ёстой” гэж, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...А ХХК-ийн дампуурсанд тооцож татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан, хүчин төгөлдөр болсон, нэгэнт хуулийн этгээдийн чадамж байхгүй болсон тул түүний зээлийн үүрэг дуусгавар болно, дампуурлаар хамтдаа шийдэгдсэн. Үндсэн үүрэг дуусгавар болсон тул хамтран зээлдэгчийн үүрэг, дагалдах барьцааны болон батлан даалтын үүрэг дуусгавар болох учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, зээлийн гэрээнд зур гэж зуруулсан, үр дагаврыг тайлбарлаагүй, батлан даалтын гэрээ ойлгомжгүй, тодорхой бус, үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус тул батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус” гэж тайлбар мэдүүлэг гарган маргадаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч талын ...дампуурлын хэрэг шийдэгдсэнээр А ХХК-ийн эрх зүйн чадвар дуусгавар болсон, зээлийн үүргийг хариуцахгүй, Болдбаатар нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөхгүй, үндсэн үүрэг дуусгавар болсноор дагалдах үүрэг дуусгавар болно гэсэн татгалзаж буй үндэслэлийг дор дурдсанаар үндэслэлгүй гэж үзэв.
Хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 буюу ...хуулийн этгээд татаг буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1 буюу ...энэ хуулийн 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Т банкны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ нотолж буй гэх Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “А” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2018 оны 2 сарын 1-ний өдрийн 10.00 цагт хийхээр тогтоосон 2018 оны 1 сарын 4-ний өдрийн 423 дугаартай шүүгчийн захирамж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар дампуурлын хэрэгт нэхэмжлэгчдийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн 2018 оны 4 сарын 18-ны өдрийн 4702 дугаартай шүүгчийн захирамж, Дампуурлын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар “А” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 2879 дугаартай шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна.
Тухайн шүүхийн шийдвэрээр “А” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдсэн бөгөөд үүний дараа хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, мөнгөн хөрөнгийг хуваарилах, татан буулгах ажиллагааг дуусгавар болгох үйл ажиллагааг хэрэг гүйцэтгэгч явуулахаар Дампуурлын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлээр зохицуулжээ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан.
Дээрх хуулийн зүйл заалтуудаас дүгнэхэд дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийг татан буулгах үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа улсын бүртгэлээс хасалт хийгдсэнээр түүний эрх зүйн чадвар дуусгавар болох бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн 23, 25 дугаар зүйлд хуулийн этгээдийг татан буулгах комисс татан буулгасан тухай холбогдох баримт бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр, улмаар улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцохоор заасан байна.
Маргалдагч талууд “А” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шүүхийн шийдвэр гарсан, хуульд заасан татан буулгах ажиллагаа явагдах ёстой, улмаар татан буугдах ажиллагаа дуусгавар болж улсын бүртгэлээс хасалт хийгдэх учиртай талаар маргаагүй тул хариуцагч “А” ХХК-ийн эрх зүйн чадвар дуусгавар болоогүй гэж үзэв.
Нэгэнт хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу “А” ХХК-ийг болон “С” ХХК, “Си” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд Т.Б болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр /хх 23-33/ тус тус нотлогдож байна.
Тиймээс нэхэмжлэгч Т банк нь “А” ХХК, Т.Б, Б.О, “С” ХХК, “Си” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон нь хуулийн үндэслэлтэй байх ба “А” ХХК хуульд заасны дагуу улсын бүртгэлээс хасагдсан үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр хариуцагч талын хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт, шаардлагыг хангах боломжгүй болно.
Нэхэмжлэгч талын ...“А” ХХК-ийн дампуурлын ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгчээр оролцоогүй, зээлийн гэрээг өөр бусад этгээд хийсэн бАг. Үүргийн гүйцэтгэлийг хэнээс нь ч шаардах эрхтэй гэх тайлбар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу байх ба хариуцагч талын “А” ХХК татан буулгах шүүхийн шийдвэр гарснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болно, улмаар бусад үүрэг дуусгавар болно, батлан даалтын гэрээ хүчингүй болно гэх тайлбар хуулийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онар нь 2016 оны 6 сарын 27-ны өдөр 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, 2,200,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахаар 1090/26 дугаартай зээлийн гэрээг /хх 7,8/ байгуулсан, “А” ХХК, “С” ХХК нь 2016 оны 6 сарын 27, 2017 оны 2 сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м2 талбай бүхий газрыг барьцаалж барьцааны гэрээг /хх 9-12/ Т банктай байгуулсан, “А” ХХК, “С” ХХК, “Си” ХХК нь 2016 оны 6 сарын 27-ны өдөр зээлийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэхээр батлан даалтын гэрээг /хх 13, 14/ Т банктай байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрээ, Т банкны ТУЗ-ын хурлын тогтоол, зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр нотлогддог бөгөөд эдгээр гэрээг байгуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй, тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн харилцаа үүссэн, уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсан, хуульд заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч нараас ...Т банк зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн учраас гарын үсэг зурсан, үр дагавар хариуцлагыг танилцуулаагүй, батлан даалтын гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй, тодорхой бус, зээлийн болон батлан даагчийн судалгаа байхгүй, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх үед гэрээг цуцлах боломжтой байсан, үндсэн үүрэг дуусгавар болсон учраас дагалдах үүргүүд дуусгавар болно гэх татгалзсан тайлбарыг гаргадаг.
Гэрээний нэг тал болох Т банк, нөгөө тал болох “А” ХХК, “С” ХХК, “Си” ХХК-ийн төлөөлөгч Т.Б, Б.Онар нь зээлийн болон барьцааны, батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан, зээлийг авсан, хэрэглэсэн талаар маргаагүй бөгөөд тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, улмаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан асуудал байх ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлд “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл бАлд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” гэж зааснаас үзэхэд зээлдэгч талаас барьж буй барилга буюу төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлдүүлэгч хүсэл зоригийг хүлээн авч зээл олгон үүргийг гүйцэтгэлийг хангах аргаар барьцаа, батлан даалтыг сонгосон, зээлдэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөл бАл 2,2 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалтын гэрээ, бусад бичиг баримтанд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн “С” ХХК, “Си” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, барилгын ажлын гэрээ, хамтран ажиллах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
Иймээс зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй учир хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онараас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, тэд үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч “С” ХХК, “Си” ХХК зээлийг хариуцуулах, барьцааны зүйлийг албадан худалдаж борлуулах замаар үүргээ хангуулах тухай нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан 2016 оны 6 сарын 27-ны өдрийн 1090/26 дугаартай зээлийн гэрээний 3.2.4-д “Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаа болон хавсралтад заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиодолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй”, 3.3-д “Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, 4.1.11-д “Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй”, 4.2.4-т “Банк гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй”, 7 дугаар зүйлд “Зээлдэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох фидуцийн 1090/26-01 тоот гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болно, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулна” гэж заасан байна.
2016 оны 6 сарын 27, 2017 оны 2 сарын 23-ны өдрийн 1090/26-01, 4 дугаартай барьцааны гэрээнүүдэд ...барьцааны зүйл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м2 талбай бүхий газар байна гэж тодорхойлжээ.
2016 оны 6 сарын 27-ны өдрийн 1090/26-03 дугаартай батлан даалтын гэрээний 1.1-д “Энэ гэрээний зорилго нь Т банк болон А ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 сарын 27-ний өдрийн 1090/26 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан банк, батлан даагчийн эрх үүргийг тодорхойлоход оршино”, 1.2-д “Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалтыг батлан даагч нь үүгээр гаргаж байна”, 2.1-д “Батлан даалтын хэмжээ нь батлан даалт гаргуулагчийн зээлээ эргүүлэн төлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүү төлүүлэх ажиллагаатай холбоотой зардал болон бусад төлбөрийн нийт хэмжээгээр тодорхойлогдоно” гэж заасан байна.
Дээрх гэрээнүүд зүйл, хэсэг нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 460 дугаар зйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй”, 460.3-т “Хэд хэдэн этгээд батлан даагч байх тохиолдолд тэдгээр нь батлан даалтыг хамтран гаргасан эсэхээс үл хамааран үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хүлээнэ”, 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч талын зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нараас болон батлан даагч нараас гаргуулж үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага нь үндэслэлтэй байна. Хариуцагч нарын үндсэн үүрэг дуусгавар болсон гэх тайлбар нодлогдоогүй тул барьцаа болон батлан даалтын үүрэг дуусгавар болох, хүчингүй болох хуулийн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь 1090/26 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үндсэн төлбөр 1,809,326,843.90 төгрөг, үндсэн хүү 704,355,991.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,404,985.41 төгрөг, нийт 2,598,087,820.68 төгрөгийг хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онараас гаргуулахаар, үүргээ гүйцэтгээгүй тохиодолд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу нөхөх хариуцлагыг батлан даагч “С” ХХК, “Си” ХХК-иас шаардаж байгаа нь гэрээнд заасны дагуу, хуульд заасан шаардах эрхийн хүрээнд байх ба дээрх шаардлага нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, зээл хүүгийн тооцооны хуудас, зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч нарын үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт төлбөрийн хэмжээнд маргаагүй болно.
Иймд “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онараас зээлийн гэрээний үүрэгт 2,598,087,820.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК, Т.Б, Б.Онар зээлийн үүргийг гүйцэтгээгүй хэмжээгээр нөхөх хариуцлагыг “С” ХХК, “Си” ХХК-д хүлээлгэсүгэй.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюун 2а хороолол, Блю Дайманд 1 байр, орон сууцны зориулалттай 10 давхар барилга үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 2 байр, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 10202 м2 талбай бүхий газрыг тус тус албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК, Т.Б, Б.Онараас улсын тэмдэгтийн хураамжид 13,218,589.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,218,589.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ