| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0398/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/416 |
| Огноо | 2022-10-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-улсын яллагчаар Н.Цэнгэлбаяр,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
-шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн 2234004320404 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын БАраат 1 дүгээр багийн нутаг “Далайн гол” гэх газарт “Тоёота приус-20” маркийн “13-58 УБҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээн б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дын амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.А нь мэдүүлэхдээ: “Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байгаад талийгаач аавыгаа осолд орлоо гэсэн мэдээ аваад Дундговь аймгийн эмнэлэг дээр очсон. Маш хүнд байдалтай байсан. Ерөнхийдөө хагалгаанд ороод босох байх, сэрэх байх гэсэн найдлагатай байсан. Би доороо 4 дүүтэй, 2 нь насанд хүрсэн, 2 нь насанд хүрээгүй. Би 2010 онд ээжийгээ алдсан, одоо аавыгаа алдаад бүтэн өнчин бойлчихлоо. Шүүгдэгч талаас хохирлыг бүрэн төлж барагдуулах хугацаа өгөөч гэж хэлж байсан. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.
Эрүүгийн 2234004320404 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын БАраат 1 дүгээр багийн нутаг “Далайн гол” гэх газарт “Тоёота приус-20” маркийн “13-58 УБҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээн б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дын амь насыг хохироосон үйл баримт нь дараах:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 6-8 дугаар хуудас/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-20 дугаар хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Н.Бын гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шөнө 12 цаг 30 минутын үед приус 20 маркийн тээврийн хэрэгслээр улсын дугаар нь 1358 УБҮ гэсэн тээврийн хэрэгслээр н.Дарханбаатарын хамт Улаанбаатар хотын чиглэлд явж байсан юм. Тэгээд шөнийн 3 цагийн үед Цогт-Овоо сум орсон тухайн үед би машин барьж явж байгаад нойр хүрээд байхаар нь энд унтаж байгаад явъя гэхэд н.Дарханбаатар би бариад явчихая гээд жолоо шилжүүлээд н.Дарханбаатар машин унаад явсан юм. Тэгээд Дундговь аймгйн төвд байх клонкоос цааш би жолоо барьж явсан. Тухайн үед петровисын клонкоос бензин аваад н.Дарханбаатар жолооны үнэмлэхгүй чинь төв суурин газраар яваад дэмий байх гээд би машинаа унаад бензин аваад хөдөлсөн. Тэгээд Дэлгэрцогт дөхөж явахдаа би н.Дарханбаатарт хандан нойр хүрч байна гэхэд за яахав зөөлхөн явж бай гэсэн юм. Дэлгэрцогт сум өнгөрөөд 50 орчим километр яваад би нойрмоглож эхэлсэн ба гэнэт н.Дарханбаатар гарнаас бариад хүүе хайраа замаас гарчихлаа гэсэн. Тэгээд би гарсан зам руугаа эргээд дарсан. Тэгээд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/
-Гэрч Б.Наранцацралтын “...н.Дарханбаатар гэдэг хүнтэй хамт орос явна гээд урьд өдөр нь ярьж байсан. Тэгээд би яг хэдэн цагт явсаныг нь мэдэхгүй. 05 дугаар сарын 05-ны өглөө манай охин Н.Б над руу яриад Дэлгэрцогт өнгөрөөд явж байгаад аваарт орчихлоо гэж хэлээд утас нь тасарсан. Тэрнээс хойш холбоо авч чадахгүй байсан. би том охин н.Нямсүрэн рүү залгахад тухайн өдөр Гурвантэс сумаас ирж байсан болохоор сүлжээ тасраад олигтой ярьж болохгүй байсан. Тэгээд би том ах, баг хүүтэй холбоо аваад болсон зүйлийн талаар хэлэхэд н.Нямсүрэнг ирэхээр нь хамт манайд хүрээд ир бүгдээрээ Дундговь явъя гэсэн. Тэгээд орой 16 цагийн үед ах н.Багахүүгийн гэрт очиход хүүхдүүд нь цуглачихсан байсан. Тэгээд Дундговь аймаг явах гэж байтал Н.Б н.Нямсүрэн рүү залгаад хаана байгаагаа мэдэхгүй байна, нэг байшин дотор байна, даараад байна эгч намайг яаралтай ирж аваач гээд утас нь тасарсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс намайг тэвэрч аваад амьд байна гээд уйлалдаад байсан. Тэгэхээр нь би юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. Тэгээд юу болоод байгааг асуухад цагийн өмнө нас барчихсан гэж хэлсэн яахаараа амьд байдаг юм гээд уйлалдаад байсан. Тэгээд би Н.Бын эгч н.Нямсүрэн, мөн өөрийн төрсөн ахтай хамт Дундговь аймаг явсан. Тэгээд Дундговь аймгийн эмнэлэг дээр очиход Н.Б муухан ухаантай танигдахын аргагүй шокийн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би Н.Баас болсон явдлын талаар асуухад н.Дарханбаатарын эхнэр хүүхэд нь маш аймшигтай дарамтлаад түүнээс болж шоконд ороод ийм үйлдэл хийсэн юм гэж байсан. Тэгээд Н.Быг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэсэн тул Өмнөговь аймгийн түргэний машинаар Даланзадгад суманд ирсэн. Тухайн үед Н.Б маш муу ухаангүй шоконд орчихсон байдалтай ирсэн...” /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Багахүүгийн “...Өнөөдөр өглөө 09 цагийн орчимд Өмнөговь аймагт гэртээ байхад дүү н.Наранцацралт охин Н.Б Дундговь аймагт аваарт орсон талаар н.Наранцацралт утсаар хэлсэн. Тэгээд Дундговь аймаг руу гарсан. Дундговь аймгийн төвд 18 цагийн үед ирээд шууд эмнэлэг дээр очсон. Тэнд Н.Бын хоёр гар нь боолттой, шээсний сав залгуулсан муухан юм ярьж байсан...” гэх мэдүүлэн /хх-ийн 53 дугаар хуудас/,
-Гэрч Б.Бямбаагийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 07:30 минутад хотод ажлаар оччихоод байж байхад утас дуугараад н.Будка байна, н.Дарханбаатар аваарт орчихлоо, н.Дэлгэрцогтын эмнэлэгт байна. Бие нь хачин муу байна гээд утсаа тасалсан. Над руу ямар дугаараас залгасанг нь мэдэхгүй байна. Миний утсан дээр байхгүй байна. Өөр зүйл яриагүй утсаа тасалчихсан. Тухайн үедээ буцааж залгаагүй, утас нь холбогдохгүй байсан. Би тэгэхээр нь н.Дарханбаатарын эхнэр н.Дашцэрмаа руу утсаар хэлсэн. Н.Дашцэрмаа Улаанбаатар хотод гэртээ байсан. Тэгээд Дундговь аймаг руу гарцгаасан. Би н.Дарханбаатарын эхнэр, манай эхнэр гурвуулаа ирсэн. Дэлгэрцогтод би 13:00 цагийн орчим өнгөрөөгөөд ирэхэд н.Дарханбаатар Дэлгэрцогт сумын эмнэлэгт ухаангүй байсан. Эмнэлэгт ирэхэд эмч нартай уулзахад баруун чамархай цөмөрсөн, яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй гэж хэлсэн. Рентген зураг авахад биеийн бусад хэсгүүд нь гайгүй байна гэсэн. Одоо бол эмнэлэгт яаралтай хагалгаанд орж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/,
-Гэрч Т.Сод-Оргилын “...Намайг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэсгийн байрандаа байж байхад сумын эмнэлгийн сувилагч н.Баяржаргал 80146799 дугаарын утсаар 08 цаг 50 минутад осолд орсон хүн ирлээ гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд эрэгтэй ухаангүй хүн басан. Түүнд эмчилгээ хийж байсан. Би их эмч н.Мөнхтуяагаас энэ хүн хэзээ, хэнтэй ирсэн талаар асуухад эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамт замын унаагаар ирсэн. Нэр нь тодорхойгүй сумаас хойш 50 км-т осол болсон гэж хэлсэн. Өөр мэдээлэл өгөөгүй. Ухаангүй байгаа хүнийг хүргэж ирсэн хүмүүс хаана байгаа талаар асуухад эрэгтэй хүн нь явсан, эмэгтэй хүн гадаа сууж байгаа талаар хэлсэн боловч эмнэлгийн гадаа хүн байгаагүй. Тэгээд эмч н.Энхжаргал утсаар залгаад энэлгийн урд талын байшингийн хаалга онгорхой байна гэхээр ухаангүй байгаа хүнтэй хамт ирсэн эмэгтэй тэр дотор байж магадгүй гэж бодоод орсон чинь олон өрөө байхаар нь өрөөнүүдийг шалгасан чинь баруун хойд талын өрөөнд орон дээр эмэгтэй хүн байхаар нь амьсгалж байгаа үгүйг нь шалгасан. Өрөөнд нил цус болсон байсан. Амьсгалахгүй болохоор нь эмч н.Мөнхтуяаг дуудаад үзээд хөдөлгөөнгүй амьсгалахгүй байна гэж хэлсэн. Мөн өрөөнд паарнаас гутлын үдээс уясан, баруун талын хана цус болсон, эмэгтэйн зүүн гарын шуу зүсэгдсэн байдалтай, эмэгтэйн хажууд ногоон өнгийн цаасны хайч байсан. Эмч н.Мөнхтуяа нас барсан байна гэж хэлсэн болохоор цагдаагийн газар руу байдлыг танилцуулсан. Жижүүрээс байрыг хамгаалалтад аваад байж байх гэсэн болохоор гадаа хамгаалалт аваад зогсож байхад 90084455 гэсэн дугаар залгаад Өмнөговь аймгийн прокурор н.Болор-Эрдэнэ залгаад дотор байгаа эмэгтэйг гэр рүүгээ залгаж яриад хоосон байшинд байна гэж хэлсэн гэхээр нь эргээд байшинд орсон чинь нөгөө хүүхэн чинь утсаар чанга яригч дээр ярьчихсан хэвтэж байсан. Эмнэлгээс н.Мөнхтуяа эмчийг дуудаад амин үзүүлэлтийг нь үзээд зүүн гарын шархыг нь боогоод эмнэлэг рүү дамнуурга дээр хэвтүүлээд зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
-Гэрч А.Оргилсайханы “...Өнөөдөр Ханбогд суманд байхад Н.Б эгчийг Дундговь аймагт аваарт орсон талаар гэрийнхнээс мэдээд биеийн байдал муу байна очих шаардлагатай байна гэхээр нь Н.Бын ээж н.Наранцацралт, төрсөн дүү н.Нямжаргал, түүний нөхрийн хамт ирсэн. Тэгээд Дундговь аймагт ирэхэд Н.Б нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан. Одоо Н.Б эгчийн биеийн байдал хүнд байх шиг байна бид хэдийг орж ирснээс хойш ерөнхийдөө уйлсан. Өөрөө бие засаж чадахгүй гуурсаар соруулсан байдалтай байж байсан. Одоохондоо юм сайн ярихгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,
-Гэрч Н.Нямсүрэнгийн “...Би Гурвантэс суманд байдаг ажлаасаа өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 06 цагт ажлаасаа буучихаад Өмнөговь аймаг руу явж байхад сүлжээ орсон. 07 цаг 52 минутад дүү Н.Б 86202086 дугаарын утсаараа залгаад “эгээ би аваарт орчихлоо яасан гэсэн чинь миний утасны сүлжжээ тасраад ярьж чадаагүй. Тэгээд би дүүрүүгээ эмч дууд миний дүү гээд мессеж бичээд орхисон. Тэгээд явсаар байгаад Баяндалай сум руу орж байхад сүлжээ орсон чинь ээжээс дүү чинь юу болоод байна, аваарт орсон байна гэхээр нь одоо аймаг руу орлоо гэж хэлсэн. Тэгээд аймагт ирээд ээжтэй уулзсан чинь дүү чинь аваарт орчихлоо Дундговь явна гэж хэлсэн. Би Н.Б руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ээжийг ахынд очоод байж байхад 13 цаг 35 минутад Н.Б намайг ирээд аваач би нэг байшинд байна, бие өвдөөд үхлээ гэхээр нь асуухад Дэлгэрцогт суманд байх шиг байна, хаана байгааг мэдэхгүй байна өөр юм яриагүй тасалсан. Эргээд нэлээн байж байгаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд л бид хэд Өмнөговь аймгаас гараад Дундговь аймагт ирээд нэгдсэн эмнэлэгт ирэхэд Н.Б хэвтэж байсан. Н.Б уйлаад байж байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад дүү үүрэглээд нэг мэдэхэд ийм юм болсон машиныг унаж явсан хамт нэг явсан, тэр хүний гэр рүү залгасан. Тэгсэн тэр хүний эхнэр нь ална, хядна, үхэж далд ороодох чамайг шороонд оруулна гэж хэлсэн гэсэн. Тэгээд өөрийгөө ийм байдалд оруулсан гэж хэлсэн. Одоо байгаа байдлаа хэлж байгаа юм. Хүний аминд хүрчихлээ гэж айгаад ийм юм хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аын “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 09 цаг 50 минутын үед манай аавын гэр бүлийн хүн манай хойд ээж надад аав нь Дундговь аймаг дээр осолд оржээ, би хотоос гарж байна, аав чинь муу байгаа гэнээ чи одоо нанаасаа гар гэж хэлсэн. Тэгээд эхнэр н.Түмэнжаргалын хамт Дундговь аймаг руу гарсан. Замдаа эгч нартайгаа утсаар холбогдож н.Дэдгэрцогт суман дээр гэдгийг мэдээд эмнэлэгт нь ирэхэд хүргэгдэн ирсэн байсан. Тэгээд намайг эмнэлэгт ирэхэд аав маань ухаангүй байсан, орж харж чадаагүй, эмч нь тархиндаа маш хүнд гэмтэл авсан, маш хүнд байна гэсэн. Дэлгэрцогтын эмнэлгээс 05 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэгдсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хагалгаа хийлгэх гэд рентгенд харуултал давхар хүзүүний хавсарсан гэмтэлтэй тул аймгийн эмч нар хийж чадахгүй гээд хот руу дуудлага өгөөд гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хагалгааны баг ирсэн. Аймгийн эмнэлэгт хотоос эмч нар ирээд 22 цагийн үед хагалгаанд орсон. Хагалгаа 2 цаг үргэлжлээд амжилттай болоод аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 5 хоносон. 5 хоноод гэмтэл согон судлалын үндэсний төв рүү онгоцоор тээвэрлэж аваачсан. Тэнд томографийн зураг авахуулж, шинжилгээ өгтөл амьдрах магадлал байхгүй гэж гарсан. Тэгээд ухаангүй хэвтэж байгаад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өглөө нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/,
-Гэрч М.Дашцэрмээгийн “...Хэргийн талаар мэдэх зүйл гэвэл 2022 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг 10 минутын орчим намайг Улаанбаатар хотод гэртээ байхад утсаар н.Ичинхорлоо эгч над руу н.Дархаа Дундговь аймагт аваарт орсон байна гэж хэлсэн. Тэгээд би 84 дүгээр сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг 15 настай эрэгтэй төрсөн хүү болох н.Хувьтөгөлдөрийг хичээлээсээ чөлөө аваад ир аав чинь осолд орсон байна дүүгээ хараад үлд би явах шаардлагатай байна гэж хэлсэн. Удалгүй хүү ороод ирсэн. Тэр үед нь 08 цаг 30 минутын орчимд танихгүй дугаараас би Н.Б байна гэхээр нь хэн гэнээ гэсэн чинь Н.Б байна аа н.Дарханбаатар аваарт орчихлоо гэж хэлээд хашхирсан. Тэр үед миний хүү н.Хувьтөгөлдөр миний утсыг аваад чи миний ээжийг ингэж зовоох хэн бэ, ална даа чамайг гэж хэлээд уйлсан. Тэгээд би эргэж утсаа хүүгээсээ аваад чи хоёр үрийг минь эцэггүй болгочихлоо шдээ гэж хэлснийхээ дараа хэн машин барьж явсан юм бэ гэсэн чинь нөгөө хүүхэн би барьж явсан хүргэж өгөх гэж явсан юм гэхээр нь би чамайг эрүүгийн хэргээр чинь луусанд суулганаа хараарай чи гэж хэлээд л тасалсан. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй болсон юм. Үүнээс хойш Н.Б гэдэг хүнтэй одоог болтол ямар ч харилцаа үүсгээгүй байгаа. Улмаар би ах н.Бямбаа болон эгч н.Ичинхорлоо нарын хамт тэдний автомашинаар Дундговь аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Аын “13-58 УБҮ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай талийгаач аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учраас давхар иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Талийгаач аав маань автомашиныг ойр ойрхон сольдог, энэ машиныг хэзээ, яаж авсан талаар мэдэхгүй байна. Би буруутай жолоочоос автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1700 дугаартай “...Талийгаачийн цогцост гавал тархи, цээжний хөндийн битүү гэмтэл, баруун зулай чамархай ясны цөмөрсөн ил хугарал, суурь яс болон баруун, зүүн чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз дэлбэнг хамарсан хатуу хальсан доторх цусан хураа, 2 тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доторх цус харвалт, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, баруун уушгины няцрал ба гялтан доорхи цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуу, баруун тавхайн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 0/I/ бүлгийн цустай байна. Талийгаач ГССҮТ-д 3 хоног эмчлэгдсэн тул спиртийн агууламж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 101-108 тал/,
-2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай Д.Энхтөгсийн “13-58 УБҮ” улсын дугаартай “Т.приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4.б, 3.7.б, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд замын хөдөлгөөний нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “13-58 УБҮ” улсын дугаартай “Т.приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Б нь МОнгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн үйлдлээс уг зам тээврийн осол болсон байна гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 120-121 тал/,
-“Хас Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 127-128 тал/,
-Шүүгдэгч Н.Бын сэжигтнээр өгсөн “...Миний хувьд 2022 оны 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот орох зорилгоор н.Дарханбаатарын эзэмшлийн “13-58 УБҮ” улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй би өөрөө жолоо бариад миний зүүн талд зорчигчийн суудал дээр н.Дарханбаатар суугаад аймгийн захад байдаг клонк дээрээс бензин аваад хөдөлсөн. Улмаар замдаа зогсолгүйгээр Цогт-Овоо сумын пост хүртэл яваад шөнийн 03 цагийн орчим зогсоол дээр нь зогсоод н.Дарханбаатарт би жоохон амарч байгаад явах уу нойр хүрээд байна гэсэн чинь н.Дарханбаатар би жолоо бариад явна гээд жолоочийн суудал дээр суугаад би зүүн талд нь суугаад Дундговь аймгийн төв дээр үүр цайж байхад ирээд клонк дээрээс бензинээ дүүргэж аваад эргээд жолоогоо сольё чи машин бариад яв гэж надад хэлэхээр нь би нойр хүрээд байна би барихгүй гэсэн чинь би эрхийн үнэмлэх байхгүй пост дээр шалгана чи бариад явчих гэхээр нь би жолоо бариад Дундговь аймгаас гараад хойш явж байхад н.Дарханбаатар жоохон унтаадахья гээд суудлаа хойш нь болгоод хэвтээд унтсан. Унтахдаа цаашаа Улаан-Үүд хүртэл явах юм чинь шууд л явахгүй бол болохгүй гэж байсан. Тэгээд н.Дарханбаатар ундаат өгсөн. Би тухайн үед хань болоод яваарай нойр хүрээд байна шүү гэж хэлсэн. Тэгээд би жолоо бариад Дундговь аймгийн Дэлгэрцогт өнгөрөөд нилээн явж байхад н.Дарханбаатар гэнэт хажуугаас хөөе замаас гарчихлаа гээд хашгирах шиг болоод миний гараас татах шиг болсон. Тэгээд би тэр зүг рүү нь дараад л осол болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 тал/,
-Шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд өмнө нь өгч байсан мэдүүлгүүд дээрээ үнэн зөвөө бүгдийг нь ярьсан тул одоо дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/ зэрэг болон шүүгдэгч Н.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын БАраат 1 дүгээр багийн нутаг “Далайн гол” гэх газарт “Тоёота приус-20” маркийн “13-58 УБҮ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээн б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Дын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас зорчигч Б.Дын амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч Н.Бын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч Н.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөөс барагдуулсан, үлдэх 4.164.110 төгрөгийн хохирлыг ойрын хугацаанд төлөхөө илэрхийлсэн, мөн цаашид гарах хохирлыг нөхөх төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, бүсчлэлийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагаас: “Тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс: “Н.Б нь насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, эмч ажилтай, хөдөө гадаа ажилладаг, хотын төв рүү орж юм хөөцөлддөг ажилтай учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Н.Б нь болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хэдийгээр хүний амь насыг нөхөн төлж хор уршгийг арилгаж болохгүй ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагяын шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын дүгнэлтийг танилцуулсан нь шүүгдэгчид уг ялыг оногдуулах нь тохиромжгүй байна гэж шүүх үзлээ..
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан Зорчих эрхийг хязгаарлах ял нь “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх”-ийг хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны буюу 9, 14 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогддог.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 18-д “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...” мөн хуулийн 17-д “...Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, иргэн бүрийн журамт үүрэгтэй гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж тус тус заасан байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь эрх бүхий байгууллагын хяналтад дор ялаа эдэлж, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих бөгөөд шүүгдэгч Н.Б нь ял эдлэх хугацаандаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ажил хөдөлмөр хийх явцад шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Н.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Дын амь нас хохирсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ааас 31.566.535 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд 31.566.735 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Н.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ад оршуулгын зардалд 31.566.735, тээврийн хэрэгслийн хохирлын төлбөрт 3.077.000 төгрөгийг төлсөнг дурдаж, тээврийн хэрэгслийн хохирлын үлдэх 4.165.110 төгрөгийг шүүгдэгч Н.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Баас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Ад олгож нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234004320404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА