Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

хохирогч Д.Галчулуун, Г.Сүхбат, Д.Сайханхангай,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

иргэний хариуцагч Э.Гансүх,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн 2234003730358 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агрономич, барилгын армотурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн Г.М

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймаг явах чиглэлийн афальтан зам дээр “Мазда CX-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “”Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ Замын өсгүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Галчулууны жолоодож явсан “Тоёота приус” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Сайханхангайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол “Мазда СХ-3” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол, хохирогч Г.Сүхбатын эзэмшлийн “Нөте-8” загварын гар утас эвдэрч 270.000 төгрөгийн хохирол, Д.Галчулууны эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.375.000 төгрөгийн хохирол, мөн Д.Галчулууны эзэмшлийн “Iphone-7” маркийн утас эвдэрч 200.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.М нь: “2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа гарч явсан. Гэтэл замаас нэг хүүхэн гараа өргөхөөр нь суулгасан. Даваа өнгөрч Бугатай хөшөөний хажууд явж байхад урд талд том шланз явж байсан. Тойрдгийн тэнд кран зогсож байсан. Тэгээд машин харагдахгүй болохоор нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн” гэв.

Хохирогч Д.Галчулуун нь: “2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Давааны ард осол болсон. Хохирлоо авбал гомдол санал байхгүй” гэв.

Хохирогч Г.Сүхбат нь: “Би тухайн үед арын суудалд сууж явсан. Карманд байсан утас эвдэрсэн байсан. Нийт 400.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс өнөөдөр 270.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 130.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Д.Сайханхангай нь: “Д.Галчулууны ярьсан зүйлтэй санал нэг байна. 1.355.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1.200.000 төгрөгийг өнөөдөр авсан. Үлдэгдэл 135.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Цолмонбаяр нь: “Манай компанитай зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээл нь 5.636.400 төгрөгөөс 1.193.353 төгрөг, алданги 500.000 төгрөг, нийт 5.330.800 төгрөг болсон. Анх намайг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах талаар хэлсэн. Одоо харин иргэний хариуцагчаар татаж байгаа нь боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234003730358 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймаг явах чиглэлийн афальтан зам дээр “Мазда CX-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “”Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ Замын өсгүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Галчулууны жолоодож явсан “Тоёота приус” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Сайханхангайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол “Мазда СХ-3” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол, хохирогч Г.Сүхбатын эзэмшлийн “Нөте-8” загварын гар утас эвдэрч 270.000 төгрөгийн хохирол, Д.Галчулууны эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.375.000 төгрөгийн хохирол, мөн Д.Галчулууны эзэмшлийн “Iphone-7” маркийн утас эвдэрч 200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

-Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 5-18 тал/,

-Хохирогч Д.Сайханхангайгийн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг орж ажил хийх зорилгоор Галчулууны “50-50 УНП” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машинтай уг машиныг н.Галчулуун өөрөө жолоодоод жолоочийн зүүн талд зорчигчийн суудалд би суугаад миний ар талд буюу зүүн хойд талд н.Сүхбат суугаад 12 цагийн орчим байсан байх яг сайн цаг харсан зүйл байхгүй. Улаанбаатар хотоос гараад явж байгаад Төв аймгийн Төв орохын наахан бугын хөшөөтэй ам өнгөрөөд явж байсан юм. Өөдөөс нэг том машины араас олон машинууд цувчихсан явж байсан. Тэр дотроос гэнэт нэг хар саарал өнгийн Мазда маркийн машин гарч ирээд урсгал сөрж ирээд л бид нарын өөдөөс ирээд мөргөчихсөн. Тухайн үед  манай жолооч буюу н.Галчулуун баруун гар тал руугаа тухайн машинд зам тавьж өгөхөөр дараад гараад машинаа тормослоод бараг зогсож байхад тухайн машин ирж мөргөсөн. Уг ослоос болж миний баруун талын 4 хавирга, зүүн талын 1 хавирга, өвчүү цууралт, нурууны сэртэн ясны хугарал зэрэг гэмтэл авсан... Надад их гомдолтой байгаа. Би хохирлын баримтаа нэг мөр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

-Хохирогч Р.Мягмаржавын “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 11-12 цагийн хооронд Төв аймгаас Улаанбаатар хот руу орох гээд Хаан банкны баруун хойд уулзвар дээр гар өргөж зогсож байхад Мазда маркийн авто машин хот орох уу гэсэн чинь нисэх орно гэхээр нь и сууж явсан. Намайг машинд суухад жолооч түүний хажуу талд нь эмэгтэй хүн сууж явж байсан. Цааш Улаанбаатар хот руу явж байхад Хустайн даваа уруудаад явж байгаад урд явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ороход өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл хурдаа багасган замын хажуу руу зогсох гэж байсан. Тэгээд урсгал сөрж эсрэг урсгалд зогсох гэж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн... Зүүн талын гарны тохой, шуу хэсэгт хөндүүртэй бадаараад, доод уруулын дотор талд язралттай, дээд талын нэг шүд, доод талын нэг шүд хөндүүртэй, толгой өвдөөд даралт ихсэж байна..., Одоогоор надад эмчилгээнд гаргасан зардал бол байхгүй. Шүүх шинжилгээнд үзүүлэхэд 8000 төгрөг тушаасан. Өөрөөр гарсан мөнгө төгрөг байхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35-36 тал/,

-Хохирогч Д.Галчулууны “...Би өөрийн өмчлөлийн “50-50 УНП” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ажил хийхээр явж байсан. Миний хажууд н.Сайханхангай, арын суудалд н.Сүхбат гэх зорчигчтой явсан. Гэнэт эсрэг урсгалаас манай урсгал руу жижиг суудлын машин сөрж гарч ирээд өөдөөс чигтэй хурдтай явахаар нь би тоормос гишгээд баруун гар тал руугаа дараад шороон хөвөө дээгүүр хурдаа хасаад зай гаргаад өгөхөд шууд өөдөөс ирээд мөргөсөн... Гомдолтой байна, гарсан хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

-Хохирогч С.Сүхбатын “...Би ажлын газрынхаа н.Галчулуун гэх хүний машинд суугаад Улаанбаатар хотоос Дундговь аймаг орохоор арын суудалд зорчиж явсан байсан гэтэл гэнэт эсрэг урсгалаас том машины араас нэг суудлын машин гүйцэж түрүүлэх гээд манай урсгалыг сөрж ор ирээд шууд миний сууж явсан машины урдаас мөргөсөн... Зүүн хөлийн шилбэ, зүү хавирга, зүүн суганы ар хэсэг зулгарч, баруун өвдөгч хөхөрсөн, зүүн шагай үеэрээ хөдлөхгүй хөндүүртэй, зүүн хацрын дээд хэсэгт хавдартай, хамар халцарсан тохой халцарсан дотор муухайраад бөөлжих гээд унах гээд байна... Гомдолтой байна ослын улмаас миний “Нөте-8 дро” загварын гар утас эвдэрч ажиллагаагүй болсон байна. Би тус утсыг 2019 онд Япон улсад явж байгаад монгол мөнгөнд шилжүүлэхэд 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн Дундговь аймгийн төв дээр барилгын ажил хийхээр явж байсан. Одоо ажлаа хийж чадахаа байлаа. Үүнээс гарах мөнгөн хохирлыг тооцуулж нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

-Хохирогч Ж.Нандин-Эрдэнийн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нөхрийн эзэмшлийн “Мазда СХ-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр н.Мөнхбаяр жолоо бариад Төв аймагт ирж ажлаа шалгах гээд ирчхээд буцаж явахдаа замаараа нэг хөгшин дайгдахаар нь суулгаад явсан. Явахдаа би нөхөр машинаа жолоодоод баруун урд талд сууж явсан бөгөөд би машины зүүн урд талд зорчиж явсан. Харин нөгөө замаас суусан хөгшин машины арын суудал голлоод юм яриад явж байсан юм. Тэгээд хустай даваа даваад явж байхад манай машины урд талд нэг жижиг, нэг том машин байсан бөгөөд тэр хоёрыг гүйцэж түрүүлэх гээд гараад ирсэн чинь өөдөөс нэг приус-20 маркийн машин ирж байсан. Тэгээд л өөд өөдөөсөө мөргөлдсөн юм... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаярын “...Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хот Зуунмод чиглэлийн асфальтан зам дээр 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “50-50 УНП” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл “27-35 УБР” улсын дугаартай “Мазда СХ-3” маркийн тээврийн хэрэгслүүд  мөргөлдөж 6 хүн гэмтсэн гэх хэрэгт ослын улмаас “27-35 УБР” улсын дугаартай “Мазда СХ-3” маркийн тээврийн хэрэгсэлд хохирол хүлээсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийн албан ёсны эзэмшигч нь “ЭНТ ФИНАНС” ББСБ байх тул уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэх зорилгоор тээврийн хэрэгслийн эзэмшигчийг төлөөлж байна... Уг тээврийн хэрэгслийг Э.Гансүх гэдэг хүн манай байгууллагад 9.000.000 төгрөгийг зээлийн барьцаанд тавьж улмаар тээврийн хэрэгслийн эзэмшигчийг манай дээр шилжүүлсэн бөгөөд зээлийн төлөлт 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн төлөлт хийгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 7.000.000 гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд тухайн хүн зээлээ бол төлөөд л явж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгдэлгүй явж байгаа юм... Миний хувьд байгууллагыг төлөөлж оролцож байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийн төлөлт хийгдэлгүй хураагдахаар болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

-Иргэний хариуцагч Б.Цолмонбаярын “...Фидуцийн гэрээнд заасны дагуу учирсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч нь бүрэн хариуцахаар гэрээнд тусгагдсан тул иргэний хариуцагчаар буюу хохирлыг барагдуулах нь Энхийн Гансүх юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,

-Шүүгдэгч Г.Мын гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга дээр ирчихээд буцах замд автобусны буудлын хажуу талын уулзвар дээрээс нэг хөгшин гараа өргөхөөр нь хот орж байгаа шдээ гэж хэлээд миний өөрийн эзэмшлийн “Мазда СХ-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суулгаад явсан. Явахдаа би өөрөө машинаа жолоодоод баруун урд талд сууж явсан бөгөөд манай эхнэр Ж.Нандин-Эрдэнэ машины зүүн урд талд зорчиж явсан. Харин нөгөө замаас суусан хөгшин машины арын суудалд голлоод юм яриад явж байсан юм. Тэгээд хутайн даваа даваад явж байхад миний урд талд нэг жижиг, нэг том машин байсан бөгөөд тэр хоёр машиныг гүйцэж түрүүлэх гээд гараад ирсэн чинь өөдөөс нэг приус-20 маркийн машин ирж байсан. Тэгээд л өөд өөдөөсөө мөргөлдсөн юм... Дээрээс бууж ирэхдээ 72 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд гүйцэж түрүүлэх үед жоохон нэмэгдсэн байх. Осол болох үед яг хэдэн км/цагийн хурдтай явж байснаа хараагүй... Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл “ЭНТ ФИНАНС” ББСБ-ын нэр дээр байгаа бөгөөд Э.Гансүх гэдэг хүний нэр дээр байдаг зээлтэй бөгөөд би өрөндөө авсан байгаа юм... Миний хоёр хөл хугарсан, духны хэсэг язарсан, хоёр гар хугархай, нуруу гэмтэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/,

-Гэрч Э.Гансүхийн “...Уг машиныг танил дүү болох Алтаншагай бартераар авсан байсан бөгөөд Г.М, н.Алтаншагай хоёр хоорондоо өгөө аваатай байсан гээд намайг завтай байсан тул уг машиныг миний нэр дээр шилжүүлээд би тухайн машиныг банк бус дээр тавиад Г.Мт өгсөн машин байгаа юм... Зээлийн төлөлтийг Г.М хийдэг юм...Зээлийн төлөлт хэзээ дуусах талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай “...Д.Галчулууны биед өвчүү ясны их биений хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2994 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цуснаас CHEM-1” стандарт ажлын зааврын дагуу дээж авч дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийн бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход “Д.Галчулуун”, “Г.М” гэж хаягласан цусны дууж тус бүрд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 91-92 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...Д.Сайханхангайгийн биед баруун 4, 5, 6, 7-р хавирга, зүүн 6-р хавирга, өвчүүний хугарал, L2/L3 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 323 дугаартай “...Г.Мын бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан, баруун, зүүн шуу ясны зөрөөгүй далд, зүүн тойг ясны бяцарсан далд, баруун шилбэ ясны далд хугарал, дух, зүүн гарын долоовор хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 324 дугаартай “...Ж.Нандин-Эрдэнийн биед цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-112 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 303 дугаартай “...С.Сүхбатын биед зүүн хацар, хамар, зүүн бугалга, цээж, баруун, зүүн шилбэнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-119 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаартай “...Р.Мягмаржавын биед уруулын салстад шарх, толгой, завжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-125 тал/,

-“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 132-137 тал/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 141-143 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 148-166 тал/,

-2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай “...”50-50 УНП” улсын дугаартай Т.Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Галчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. “27-35 УБР” улсын дугаартай “М.Сх 3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. “27-35 УБР” улсын дугаартай “М.Сх 3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4. Дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно, ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

-Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

-Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “27-35 УБР” улсын дугаартай “М.Сх-3” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Мын дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 174 тал/,

-Шүүгдэгч Г.Мын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд баригдаж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинэ барилга дээр ирж ажлаа үзчихээд буцаад 12 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн “Мазда СХ-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хажуу талд эхнэр Ж.Нандин-Эрдэнэ суугаад аймгаас гарах гэж байхад зам дээр нэг өвгөн гар өргөхөөр нь тэр өвгөнийг аваад цааш явж байгаад хутайн даваа даваад уруудаад явж байхад урд талд нэг жижиг нэг том машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх зорилгоор хажуу тал руу нь гарахад өөдөөс машин харагдахгүй байсан бөгөөд цааш жижиг машиныг гүйцчихээд том машины гол хэсэгт явж байхад урдаас цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд би эргээд орох гэсэн боловч хажуу талд том машин явж байсан болохоор боломжгүй байсан юм. Тэгээд би зүүн талын шороо руу дараад гарах гэсэн боловч нөгөө машин адилхан шороо руу дараад бид хоёр зүүн талын шороон хөвөө дээр мөргөлдсөн юм... Зам тээврийн осол миний буруугаас болж гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 189-190 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Төв аймаг явах чиглэлийн афальтан зам дээр “Мазда CX-3” маркийн “27-35 УБР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “”Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ Замын өсгүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.Галчулууны жолоодож явсан “Тоёота приус” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Сайханхангайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол “Мазда СХ-3” маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол, хохирогч Г.Сүхбатын эзэмшлийн “Нөте-8” загварын гар утас эвдэрч 270.000 төгрөгийн хохирол, Д.Галчулууны эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн “50-50 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.375.000 төгрөгийн хохирол, мөн Д.Галчулууны эзэмшлийн “Iphone-7” маркийн утас эвдэрч 200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч,бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Хийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, хайхрамжгүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.М нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.Галчулуун нь өөрийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд, хохирогч Д.Сайханхангай нь өөрийн эрүүл мэндэд, хохирогч Г.Сүхбат нь өөрийн эд хөрөнгөд, хохирогч Р.Мягмаржав нь өөрийн эрүүл мэндэд, иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаяр нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч Г.Маас тус тус шаардах эрхтэй байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Мын тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “”Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 13.4 Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. ж/ Замын өсгүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хохирогч Д.Галчулуун, Д.Сайханхангай нарын биед хүндэвтэр, хохирогч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэсний дагуу шүүгдэгч Г.Мын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Галчулуун, Д.Сайханхангай нарын биед хүндэвтэр, хохирогч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол гэсэн хүндрүүлсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг юм.

 

Хамгийн гол нь хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдаж шинжтэй.

Мөн шүүгдэгч Г.М нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай гэх этгээд хийсэн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг, мөн хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх гэсэн нөхцөлүүдийг бүгдийг нь ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Галчулуун, Д.Сайханхангай нарын биед хүндэвтэр, хохирогч Р.Мягмаржавын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Н.Цэнгэлбаяр нь: “ шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатараас: “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Г.Мын хувьд хохирогч нарын хохирлыг бүрэн төлсөн. Г.М барилгын ажил хийдэг, өрх толгойлсон, 7-9 насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 700.000 төгрөгийг 3 сар юм уу, эсвэл 6 сараар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байнагэх дүгнэлтийг,

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбаатараас: “Тайлбаргүй” гэх дүгнэлтийг,

            Хохирогч Д.Сайханхангай нь: “Тайлбаргүй” гэх мэдүүлгийг,

            Хохирогч Г.Сүхбат нь: “Тайлбаргүй” гэх мэдүүлгийг,

            Хохирогч Д.Галчулуун нь: “Тайлбаргүй” гэх мэдүүлгийг,

            Шүүгдэгч Г.М нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй” тус тус гаргасан байна.

            Шүүгдэгч Г.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан  700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.     

           

            Шүүхээс шүүгдэгч Г.Мт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, түүнд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Галчулууны биед өвчүү ясны их биений хугарал бүхий хүндэвтэр хохирол,

-хохирогч Д.Сайханхангайгийн биед баруун 4, 5, 6, 7-р хавирга, зүүн 6-р хавирга, өвчүүний хугарал, L2/L3 нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол,

-хохирогч Р.Мягмаржавын биед уруулын салстад шарх, толгой, завжинд зулгаралт хөнгөн гэмтэл тус тус учирсан байна.

 

Шүүх хуралдааны товыг хохирогч Р.Мягмарсүрэнд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Мыг гэм буруутайд тооцож, хохирогч Д.Галчулуун нь эмчилгээний зардал 3.788.300 төгрөгийг, тээврийн хэрэгслийн хохиролд 7.375.000 төгрөг, “Iphone-7” маркийн гар утасны хохирол 200.000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд даатгалын компаниас тээврийн хэрэгслийн хохиролд 5.000.000 төгрөг төлөгдсөн, мөн эмчилгээний зардалд 2.947.200 төгрөгийг төлсөн байх ба үлдэх эмчилгээний зардал 841.100 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 2.375.300 төгрөгийг тус тус гаргуулж гаргуулж хохирогч Д.Галчулуунд олгож,

-хохирогч Д.Сайханхангай нь эмчилгээний зардал 1.335.500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.М нь шүүхийн шатанд 1.200.000 төгрөгийг төлж, үлдэх 135.000 төгрөгийг шүүгдэгч Г.Маас гаргуулж, хохирогч Д.Сайханхангайд олгож,

-хохирогч Г.Сүхбат нь эмчилгээний зардал 130.000 төгрөг, “Redmi note-8 pro” гар утасны хохирол 270.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Г.М нь шүүхийн шатанд 270.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 130.000 төгрөгийг шүүгдэгч Г.Маас гаргуулж хохирогч Г.Сүхбатад олгож шийдвэрлсэныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.М нь хохирогч Д.Сайханхангайгийн үлдэх 135.000 төгрөгийн, хохирогч Г.Сүхбатын үлдэх 130.000 төгрөгийн, хохирогч Д.Галчулууны үлдэх үлдэх эмчилгээний зардал 841.100 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 2.375.300 төгрөгийг хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаяр нь “зээлийн үлдэгдэл 7.390.753 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага” нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн.

            Учир нь 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн зээлийн гэрээ болон фидукцийн гэрээг иргэний хариуцагч Э.Гансүхтэй хийсэн байх бөгөөд зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн талаар маргаан гарч болзошгүй тул энэхүү шүүх хуралдаанаас шууд гаргуулах үндэслэлгүй байна.

           

Эрүүгийн 2234003730358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2., 36.6., 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Мыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Мт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2234003730358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Цолмонбаяр нь 7.390.753 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  3. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА