| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2018/01014/И |
| Дугаар | 02558 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 02558
| 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Д Б, С Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
|
| 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.А, хүү Б.А нарыг эх Д.Б асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг зааснаар хүүхдийн тэтгэлэгт буюу асаргааны зардалд охин Б.А 18 насанд хүртэл нь сар бүр 1 500 000 төгрөг, хүү Б.А 18 нас хүртэл нь сар бүр 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулан эцэг С.Б тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар охин Б.А, хүү Б.А нарыг 18 нас хүртэл нь хувийн сургуулийн зардлын тухайн үеийн ханшаар тооцож 100 хувь хариуцагч С.Б төлүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг С.Б, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Б нарт тус тус даалгасугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар охин Б.А, хүү Б.А нарыг эцэг С.Б нь уулзуулж байхыг эх Д.Б даалгасугай.
7.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дах хэсэгт зааснаар зохигч талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд дурдсанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон 303 дугаар байр, 202 тоот хаягт байрлалтай 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.Б, охин Б.А, хүү Б.А нарын дундын өмч мөн болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг Д.Б, охин Б.А, хүү Б.А нарын өмчлөлд шилжүүлж, орон сууцны төлбөрийг хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс 2019 оны 6 дугаар сарын 31-ний хооронд төлж барагдуулан зээлийн барьцаанаас 2019 оны 7 дугаар сарын 01-нд чөлөөлөхөөр, орон сууцыг охин Б.А, хүү Б.А нарыг 18 нас хүртэл захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 430 700 төгрөг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б 3 430 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
9.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН |