| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/0699/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/994 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/994
2022 10 24 2022/ШЦТ/994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Б.Ганбулган,
Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Б.М,
Шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч Д.Г,
Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Т.Э,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э. нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
... оны 8 дугаар сарын 08-ны өдөр .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
... оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
... оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... аймагт төрсөн, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
... оны 10 дугаар сарын 20-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ч нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ц.Нгийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мгаар зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлүүлэх хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль авсан,
Мөн Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бгийн хууль бус хүсэлт, ятгалгаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Нгийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх боломж олгон, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг өөрчилж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу шийдвэр гаргах хугацааг удаашруулах, зөрчил гаргасан этгээдийг хэрхэн баривчлах шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар зааварлах зэргээр бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан,
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чын хүсэлтээр зөрчил шалгах шийдвэрлэх албаны эрх мэдлээ урвуулан, зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Нгийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж Нд давуу байдал бий болгосон гэмт хэргийг гүйцэтгэсэн,
Шүүгдэгч Ц.Б нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чаар дамжуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Нгийн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх боломж олгон, зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчилж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу бусдыг гэмт хэрэг үйлдэхэд бусдаар дамжуулан хатгасан,
Мөн өөрийн төрсөн эгч Ц.Нгийн өөртөө давуу байдал бий болгох буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мд хууль бусаар нөлөөлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх, зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, удирдаж, хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулсан,
Шүүгдэгч Ц.Н нь өөртөө давуу байдал бий болгох буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мд хууль бусаар нөлөөлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг өөрчлүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би У.. хотоос .. аймаг руу явж байсан. Замд эгч Ц.Нгаас дуудлага ирээд “би баригдсан байна” гэх асуудлыг хэлсэн. Тэр асуудлыг сонсоод хамгийн түрүүнд миний толгой дотор ирсэн бодол хоёр хүүхэд нь байнгын асаргаанд байдаг. Тухайн үед нөхөр нь маш их архи уудаг, архины хамааралтай гэх мэт асуудлууд байсан. яг энэ гэр бүлийн гачигдал, хэцүү байдал миний толгойд орсон. Мөн тэр үед ковидын нэлээд хүндрэлтэй үе байсан. Яагаад гэвэл Монгол даяар хүнд байсан. Нөхөр нь архины хамааралтай, өрх толгойлсон шахуу эмэгтэй баривчилгаанд явбал яах юм бэ гэх асуудал санаанд орж ирсэн. Би тэгээд П.Ч гэдэг хүн рүү ярьсан. 2017 оноос хойш бие биеэ сайн таньдаг, утсаар мэнд ус мэдэлцдэг, найзууд гэхэд болно. Тухайн үед энэ асуудлын талаар ярьж, “боломж байна уу” гэж асуусан. Энэ асуудалтай холбоотой П.Ч Аоос асуусан байна лээ. Тэр Ц.Н гэдэг хүнийг баривчилгаанд явуулахгүй байх боломж байна уу? гэж асуугаад тэр өдөр бүтээгүй байсан. Аль хэдий шивэгдсэн гэж хэлсэн талаар мэдүүлэг дээр ч байгаа. Миний үйлдэл, оролцоо үүнээс хойш зогссон гэхэд болно. Би бол түүнээс хойш П.Чтай ярьсан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэ асуудлыг огт мэдээгүй...”гэв
Шүүгдэгч П.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бол би хадам ээжийнд дуудлагаар буюу “хүрээд ир” гэхээр нь очсон юм. Тухайн үед “нөхрийгөө байхгүй” гэж очсон буюу “байхгүй” гэхээр нь хоёр хүүхдээ аваад очсон. Сүүлд 2014 онд хүүхэд гаргаад тэр хүүхдийн нэг нь аутизмтай, нөгөө дэх нь хэл ярианы бэрхшээлтэй. Мөн ийм учраас хүүхдүүдээ зайлшгүй би өөрөө харж хандах шаардлагатай. Тухайн өдөр очиход нөхөр маань уусан байсан. Би өөрөө вино уусан. Нөхөр над руу дайрахаар нь хүүхдүүдээ аваад машиныг нь бариад зугтсан. Хоёр хүүхдээ орхиж явж болохгүй учраас байнга өөрөө хардаг. Хүүхдүүд маань цонхоор гарчих гээд байдаг. Эсвэл ус гоожуулах гээд байдаг. Заавал хажууд нь ээж нь байх ёстой учраас би үүнтэй холбоотой хувийн байдлыг минь харгалзан баривчилгаанд явуулахгүйгээр шийдвэрлүүлэх хуулийн талаас ямар гаргалгаа байгаа талаар асууж “сураглаж өгөөч” гэж дүүгээсээ гуйсан. Хамгийн эцэст би хувь хүний талаас нь дүүгээсээ гуйсан. Тэгээд нэг утасны дугаар буюу П.Чын утасны дугаарыг өгсөн. П.Чтай холбогдож асуухад боломжгүй асуудал гэхээр нь би “нөхрийн нөхцөл байдал, хоёр хүүхдийгээ хаяж чадахгүй, надаас өөр асрах хүн байхгүй, яагаад гэхээр би ингэмээр байна, тэгмээр байна гэж хэлж чадахгүй. Дохио зангаагаар ярьдаг. Тийм учраас ээжээс нь өөр ойлгох хүнгүй учраас намайг баривчилгаанд явуулахгүй байж болох эсэх” талаар хэлж гуйсан. Тэрнээс биш би 200.000 төгрөгийн хахууль өгсөн зүйл байхгүй, огт өгөөгүй. Тэр өдөр би эмнэлэгт үзүүлэх байсан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олон хүнтэй газар очсон учир Ковидын ойрын хавьтал болсон. Тэгээд би Б.Мгийн дуудсан цагт очиж чадаагүй нь үнэн. 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг дээр гомдолтой байна. Өгөөгүй зүйлийг өгсөн гэж яагаад намайг буруутгаад байгааг л ойлгохгүй байна...”гэв
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ахлах хэрэг бүртгэгч Сээс Ц.Нгийн материалыг бол авсан. Тухайн үед Ц.Нгийн материалыг жолоочийн бүртгэлийн Ти Пи Эс сангаас шүүж үзэхэд Ц.Н нь 2016 оны 11 дүгээр сард эрхээ хасуулж, 2017 оны 05 дугаар сард хугацаа нь дууссан байсан. Тэгээд материалыг нь авчихаад Ц.Нгийн утас руу нь залгахад утсаа огт аваагүй. 2-3 удаа залгаад утсаа мөн аваагүй. Мөн батлан даалтад авсан хүн рүү залгахаар утсаа аваагүй. Тэгж байтал техникийн цагдаагийн албанаас П.Ч залгаж “чамд Ц.Н гэдэг хүний материал байна уу? гэж надаас асуусан. Асуухаар нь байна, энэ хүнийг над руу яаралтай явуулаарай. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авагдах хүн байна, 7-30 хоногийн хугацаагаар баривчилгаанд явах хүн байна” гэж хэлсэн. Тэгээд тэгж хэлээд утсаа салгасан. Төд удалгүй буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хасуулсан материал байна уу гэж П.Ч дахин над руу залгасан. Тэгэхээр нь би над дээр ийм материал байна гэж хэлсэн. Дахиад маргааш нь ярьсан шиг санагдаж байна. “Чи наад хүн рүү битгий байн байн залгаад бай, наад хүн чинь эрхээ сэргээлгээд чам дээр очно” гэж хэлсэн. Чи Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрх нь сэргээгдээд очиж байгаа хүний эрхийг нь хасаж 400.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авах боломж байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “наад хүнээ яаралтай явуул” гэж хэлээд утсаа салгасан байгаа. Тэгээд яагаад энэ хүний эрхийг сэргээлгээд хасчихъя гэж хэлсэн юм бол гэж бодоод дахиад Ц.Нгийн материалыг шалгаж үзэхэд бол хугацаа нь дуусаад 5 жил өнгөрчихсөн материал байсан. Энэ хүний эрхийг нь хасахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоногийн баривчилгаанд явах юм бол энэ хүнд давуу байдал бий болгох юм байна, яагаад гэхээр энэ хүн шүүхээр ороод баривчилгаанд яваад буцаж ирээд эрхээ сэргээлгээд чөлөөтэй машинаа жолоодож болно, хэрвээ, эрх нь сэргээгдээд ирсэн тохиолдолд хасах юм бол энэ хүнд шийтгэл оногдуулаад 1 жил эрхээ хасуулаад 400.000 төгрөгөөр торгуулж байгаа болохоор дахин 1 жил машин барихгүй байх боломжтой юм байна гэдэг бодол төрсөн. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ц.Н манай өрөөнд ирэхдээ эрх нь сэргээгдсэн материалтай ирсэн. Тэгээд би дарга, ахлахууддаа тухайн материалыг танилцуулж, энэ хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилгаанд явуулах гээд эрх нь сэргээгдсэн байна, би одоо ийм хүн дээр ямар арга хэмжээ авах вэ? гэж манай хэлтсийн хариуцаж байсан дэд хурандаа Моос асуусан. Дарга тэгэхэд энэ хүн эрхээ сэргээгээд ирсэн юм чинь эрхийг нь хасах уу? 7-30 хоногоор баривчилгаанд явах уу? гэдгийг Тээврийн цагдаагийн албаны хуулийн хэлтсийн дэд дарга Г-тай ярья гэж хэлээд миний хажууд ярьсан. Тээврийн цагдаагийн албаны хуулийн хэлтсийн дэд дарга, хурандаа Г- “Энэ хүн бол 6 сарын хугацаагаар эрхээ хасуулж, эрхийнх нь хугацаа нь дуусчихсан. Тийм хүнийг эрхгүй гэж үзэхгүй, журамд заасан сургалтад сууж эрхээ сэргээлгээгүй хүн, эрхээ сэргээлгээд ирсэн тохиолдолд эрхийг нь хасна. Ямар ч хуульд эрх зүйн байдлыг доордуулахгүй гэж заасан болохоос биш бүр доордуулаад баривчилгаанд явуулах зохицуулалт байхгүй” гэх тайлбар өгсөн. Дэд албан тушаалтан болох Тээврийн цагдаагийн албаны хуулийн хэлтсийн дэд дарга, хурандаа Г- ийм үүрэг, даалгавар авсан учраас эрхийг нь хасаж, 400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байгаа. Тухайн үед би П.Чт Оын утасны дугаарыг өгсөн. Гэхдээ би тухайн үед энэ хүний эрх сэргээлгэчихнэ гэж бодоогүй, зүгээр эрх сэргээдэг хүн байна уу гэхээр нь таньдаг хүн болох Оын дугаарыг өгсөн. Яаралтай О луу залгаад энэ хүний эрхийг нь яаралтай сэргээгээд өгөөч, яаралтай гэж хэлсэн юм байхгүй...”гэв.
Эрүүгийн ..... дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 6 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий Газын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2021 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн Н-8Г/05 дугаартай албан бичиг /1xx-ийн 8 дугаар хуудас/,
Ц.Чын “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 12, 93-95 дугаар хуудас/,
А.Эын “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 14-14-26 дугаар хуудас/,
Н.Зын “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Д.Бийн “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 30-40 дүгээр хуудас/,
Ц.Нгийн “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 96-96-97 дугаар хуудас/,
Б.Мийн “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
Б.Мгийн “Х-” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 122-124 дүгээр хуудас/,
Жолоочийн согтуурлыг Багажаар шалгасан тэмдэглэл /1 хх-ийн 152 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд саатуулсан тэмдэглэл /1 хх-ийн 153 дугаар хуудас/,
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2392 дугаартай “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай” шийдвэр /1 хх-ийн 159 дүгээр хуудас/,
Шийтгэврийн хуудас /1 хх-ийн 161 дүгээр хуудас/,
Х- “Орлогын ордер” /1хх-ийн 162 дугаар хуудас/,
Согтолтын зэрэг илэрсэн драгер багажийн бүртгэл /1 хх-ийн 165 дугаар хуудас/,
Гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэл /1 хх-ийн 168 дугаар хуудас/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25ив/217 дугаартай албан бичгээр ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /1 хх-ийн 177-189 дүгээр хуудас/,
Зөрчлийн №781 дугаартай материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 190-206 дугаар хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 209-215 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14-2/2008 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1xx-ийн 151 дүгээр хуудас/,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 26л-3/100 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1xx-ийн 164-168 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/1754 дугаартай “Судалгаа хүргүүлэх тухай” албан бичгээр ирсэн баримтууд /1хх-ийн 170-174 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 123-125 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 148-150 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Чын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 189-190 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 205-207 дугаар хуудас/,
Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /2xx-ийн 55-57 дүгээр хуудас/,
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 60-62 дугаар хуудас/,
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 72-73, 3хх-ийн 161 дүгээр хуудас/,
Гэрч В.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 76-77 дугаар хуудас/,
Гэрч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 84-85 дугаар хуудас/,
В.О гэх хаягтай дэвтрийн хуулбар /2хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
“Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын үндэсний төв” ТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн жолоодох сэргээх сургалт” явуулсан тэмдэглэл /2хх-ийн 65 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №Б/399 дугаартай “П.Чыг Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт /2 хх-ийн 102-106 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №Б/657 дугаартай “Б.Мг Ажлаас чөлөөлж, томилох, цол олгох тухай” тушаал /2 хх-ийн 147 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/68 дугаартай “Б.М Ажлаас чөлөөлж томилох тухай” тушаал /2 хх-ийн 148 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий Газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5Б/7377 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-ийн 146 дугаар хуудас/,
Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/7445 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3хx-ийн 224-237 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх-ийн 209 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 208 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 201 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 202 дугаар хуудас/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 203 дугаар хуудас/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 204 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3 хх-ийн 210-217, 225-237 дугаар хуудас/, шүүгдэгч П.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 180 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 94 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 98 дугаар хуудас/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 99 дүгээр хуудас/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 100-101 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Чын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 107-128, 4 хх-ийн 15-21 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 190 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 189 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 191 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 192 дугаар хуудас/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 193 дугаар хуудас/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 194-195 дугаар хуудас/, шүүгдэгч Б.М иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 142 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 141 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 143 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 157-188 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чын хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх албаны эрх мэдлээ урвуулан, зориуд хэрэгжүүлэхгүй байж Ц.Нгийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж шийдвэрлэн Нд давуу байдал бий болгосон гэмт хэргийг гүйцэтгэсэн,
Шүүгдэгч Ц.Б нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чаар дамжуулан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Нгийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломж олгон, зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчилж давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд бусдаар дамжуулан зориуд хүргэсэн,
Шүүгдэгч П.Ч нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ц.Нгийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мгаар зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлүүлэх хууль бус шийдвэр гаргахад зориуд хүргэсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Гэрч Э.Аын “...Тус тээврийн хэрэгслийн жолоочийг тээврийн хэрэгслээс нь буулгаад үнэмлэх, гэрчилгээг нь шалгах гэхэд бичиг баримтаа өгөөгүй тул хэлтсийнхээ байранд авчраад согтуурлын зэргийг нь Драгер багажаар шалгахад 0,72 хувийг заасан. Тус хүний мэдүүллийг регистрийн дугаараар нь шүүгээд үзэхэд Ц.Н гэдэг хүн байсан ба жолоодох эрх нь хасагдсан байсан. Тус жолооч эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг нь саатуулах хашаанд нь саатуулаад зөрчил гаргасан Ц.Нг эрүүлжүүлэхээр болсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Оын “...Манай байгууллага Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 3 давхарт байрлаж жолооны эрх сэргээх сургалтыг ордог.... Ц.Н гэдэг хүн манай төвөөс зохион байгуулсан сургалтанд хамрагдаагүй. М над руу утсаар ярихдаа “энэ хүнийг яаралтай сэргээх хэрэгтэй байна, хугацаа нь дуусчихсан, яаралтай юм” гэж гуйсан. Би түүнтэй найзууд учраас түүний гуйснаар бичиг баримтыг нь над руу явуулчих гэж хэлсэн. Надад жолоочийн лавлагаа, цээж зураг, 70.000 төгрөг авчирч өгсөн. Яагаад 70.000 төгрөг авсан гэхээр 2021 оны 04 дүгээр сараас энэ төрлийн сургалт явуулж байгаа байгууллагуудын төлөөлөл уулзаж байгаад төлбөрийг 50.000 төгрөг болгосон. Нэг хүний эрүүл мэндийн хуудсыг 20.000 төгрөгөөр өгдөг. Төлбөр 50.000 төгрөг, эрүүл мэндийн хуудас бөглүүлэхэд 20.000 төгрөг өгдөг учраас 70.000 төгрөг авсан. Ц.Н гэдэг хүн манай төвөөс зохион байгуулсан сургалтанд хамрагдаагүй ба би жолооны үнэмлэхийн ард талд нь өөр хүний зураг хийж байгаад жагсаалтын хамт явуулчихсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мийн “...П.Чаас надад бичиг баримт өгөөгүй. Над руу утсаар яриад “хүний эрхийг яаж сэргээдэг юм бэ, хугацаа нь дуусчихсан юм” гэж асуусан. Би “Төрийн бус байгууллагын сургалтанд суугаад тэгээд бичиг баримтаа өгөөд эрх нь сэргэдэг юм” гэж хэлсэн. Надаас өөр юм асуугаагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч В.Бын “...Тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргэсэн гэж үзэх ойлголт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссаны дараа Төрийн бус байгууллагаас орох сургалтанд суусан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн. Цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд /TPS/ үнэмлэхийн мэдээлэл эрх сэргээгдсэн төлөвт шилжсэнээр эрх сэргээгдсэн гэж үзнэ. Тус жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа нь өнгөрсөн боловч Төрийн бус байгууллагаас явуулах сургалтанд суугаагүй, цагдаагийн байгууллагад эрх сэргээлгэх талаар хандаж, үнэмлэхийн эрх хассан төлөвийг биелүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Мын “...Би өөрөө байгаа тохиолдолд өөрөө, байхгүй бол намайг орлож байгаа албан тушаалтан цохолт хийдэг. Олон тооны материал ирдэг учраас материалтай танилцахаас илүүтэй алба хаагчид нь хуваарилж цохолт хийж өгдөг. Цохолт хийгдсэн материал бичиг хэргийн ажилтан хүлээж аваад журналд бүртгээд бүртгэсэн журнал дээрээ хүлээж авсан албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг. Хүлээж авсан албан тушаалтан материалыг хүлээж аваад мөрдөн ажиллагаа ажиллагаа явуулаад шийдвэр гаргахдаа прокурорт хянуулдаг...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Нгийн “...Би 2016 онд жолооны эрхээ хасуулсан. Жолооны эрхээ автоматаар сэргэчихдэг гэж бодож явсан. Жолооны эрхгүй гэдгээ мэдэхгүй явж байсан. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний машиныг ачуулаад намайг эрүүлжүүлэх хэмжээний согтолттой биш байна гээд явуулсан. Тэр үед намайг эрхгүй юм байна гэхэд нь гайхсан. Намайг саатуулсан цагдаа болох А нь таныг баривчлахаар юм байна, та баривчилгаанд явна гэсэн. Тэгээд би айгаад эгчийгээ явуулчих гээд А цагдаагаас гуйсан. Тэгсэн чинь намайг согтолтын зэрэг чинь бага юм байна, хариуд амарчих гэсэн. Тэгээд өөрийн дүү Б рүү утсаар яриад “эгч нь согтуугаар жолоо барьж явж байгаад баригдчихлаа, эгч нь жолооны эрхгүй байсан байна” гэж хэлсэн. Дүү Б би хүнээс асууж үзье гэж хэлсэн. “Эгч нь ийм байдалд орчихлоо, ямар нэгэн гарц, гаргалгаа байна уу” гэж дүү рүүгээ 6 дугаар сарын 02-ний өдөр утсаар ярьсан. “Би баривчилгаанд явах юм байна, хоёр хүүхэд маань хэцүү байна, гарц гаргалгаа байна уу” гэж асуусан. Түүнээс чи энд нөлөөлөөдөх, намайг гаргаадах гэж хэлээгүй. Тэр өдрөө буюу 6 дугаар сарын 02-ны өдөр дүү Б надад “та энэ хүнтэй яриад зөвлөгөө ав” гэсэн. Надад Ч гэж хүний утас өгсөн. Би тэр хүнтэй яриад “би хоёр хүүхэдтэй, архины хамааралтай нөхөртэй, би баривчилгаанд явмааргүй байна, би торгууль шийтгэлийг нь төлье, намайг баривчилгаанд явуулахгүй байх талаар туслаач ээ” гэж гуйсан. Ч гэдэг хүн “би асууя, наадах чинь асуудалтай ш дээ, яагаад өмнө нь эрхээ сэргээлгээгүй юм бэ” гэсэн. Уг нь би өмнө нь Д-д эрхээ сэргээлгэх гээд сургалтад сууж байсан. Тэгээд буцаад нөгөө байгууллагатайгаа холбогдоогүй учраас эрх сэргээгүй байна, надад ямар гаргалгаа байна вэ гэж асуусан. Ч “за байж бай, төвөгтэй асуудал, хэцүү ш дээ, миний мэдэх асуудал биш, би өөрөө хийгээд зохицуулчихдаггүй” гэсэн. Би нэлээн их гуйсан, утсаар ярьсан. Намайг “эрхээ сэргээлгэх гэж өмнө нь сургалтад суусан газраа ол, тэр газартаа ханд аа” гэсэн. Би тухайн үедээ 2017 онд сургалтад суусан газраа мартчихсан, холбоо барих утсыг нь мэдэхгүй байсан. Та эхлээд эрхээ сэргээлгэ, тэгж байж таны асуудал шийдэгдэх байх, би мэдэхгүй асуудал гэсэн. Би “яах уу, надад туслаач ээ” гэж их залгасан. Хажуугаар нь баривчилгаанд явна гэхээр нь айчихсан юм. 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр М дуудсан. М дуудахад яваад очиход таны эрхийг хассан, та Төрийн санд мөнгөө тушаа гэсэн. Би 400.000 төгрөг тушаасан. Таны эрх хасагдсан гэж хэлсэн...Би өөрийн зураг, лавлагаа хоёрыг төлбөрийн 40.000 төгрөгийг өгсөн. Төлбөрийн 40.000 төгрөг, бичиг баримтуудыг Ч “ийшээ тавьчих” гээд нөгөө талынхаа ширээг заахад нь ширээн дээр нь тавьчихаад гарсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Бгийн “...Би 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чтай утсаар ярьсан. Ямар асуудлаар ярьсан бэ гэхээр Н согтуу баригдчихсан байсан, Н нь хоёр хүүхэдтэй, нөхөр нь архи уудаг хүн учраас саатуулахгүй байх боломж байна уу гэж хүссэн. Ямар нэгэн байдлаар бол Чыг цаашаа нөлөөлөх процессыг би мэдэхгүй. Чыг Тээврийн цагдаагийн албанд ажилладаг учраас нарийн процессыг мэдэх байх гэж хандсан...Чт хандаад “Нгийн зөрчлийг аргалах боломж байна уу” гэж хандсаныг хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай эгч Нгийн нөхөр нь архины хамааралтай, зэрлэг хүн байдаг. Үр хүүхэдтэйгээ хамт байж чаддаггүй, бага насны хоёр хүүхэдтэй, хоёр хүүхэд нь 5 настай боловч ярьж, хэлж чаддаггүй учраас өрх толгойлсон шахуу эмэгтэй хүнийг баривчилчих вий гэсэн болгоомжлолоор Чт хандсан байгаа. Би өмнөх мэдүүлэгтээ хэлж байсан. Чыг 2019 оноос мэдэх болсон. Би Тээврийн прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байхдаа Чыг таних болсон. Чтай танилын харилцаатай. Тухайн үед би Чын утсыг Нд өгөөд “энэ хүнээс асуу” гэсэн юм...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Чын “...Б над руу утсаар холбогдсон. Тэгээд утсаар холбогдоод “эгч нь гээд эмэгтэй согтуу цагдаад баригдсан, энэ асуудлыг асууж тодруулж өгөөч” гэсэн. Би түүнийх нь дагуу утсаар барьсан гээд байгаа замын цагдаагийн хүн рүү нь холбогдсон. Тэгэхэд бол та 7 дахь хүн нь асууж тодруулж байна аа, гэр бүлийн маргаантай асуудал байна лээ гэсэн. Тэгээд л би орхичихсон. Маргааш нь байж байхад дахин иргэн Б залгасан. Ахиад тодруулаад асуугаад өгөөч гэсэн. Тэрний дагуу Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэрэг бүртгэгч Мтай холбогдсон. Өөр дээр чинь ийм асуудлаар хүн орж ирсэн байна гээд асууж тодруулсан. Асууж тодруулахад “Ч- ахаа эрхийг сэргээлгэх хугацаа нь болчихжээ, тэгээд энэ хүн эрхээ сэргээлгээд буцаагаад хасуулах арга хэмжээ авчихвал яасан юм бэ” гэсэн. Би тэгэхээр нь тэр асуудал нь болоод бүтээд, дарга цэрэг нь зөвшөөрөөд, хяналтын прокурор нь зөвшөөрөөд болох юм байлгүй гэж бодсон. Би хууль журмын дагуу болчих юм байх гэж бодоод эрх сэргээлгэх сургалтад материал өгдөг гэхээр нь өөрөө сайн мэдэхгүй, сургалтын төвд нь таних хүн байхгүй учраас утсаар Баянзүрх дүүрэг дээр хажуу өрөөнд ажилладаг Б- руу утсаар ярьж асуусан. Тэгээд хэзээ билээ Н гээд байгаа эмэгтэй ирсэн. Баянзүрх дээр ирсэн шиг санаж байна. Ирээд материал юм аа надад өгсөн. Надад иргэний үнэмлэхийн лавлагаа гялгар уутанд хийчихсэн өгсөн. Тэгээд би тэрийг нь аваад Б-тай холбогдоход боломжгүй, газрууд нь материалаа аваад дууссан байна гэсэн. Би мөн Лицензийн төвд ажилладаг Мтэй холбогдсон. М нь бас “болохгүй бүтэхгүй” гэсэн. Би “за за болохгүй юм байлгүй дээ” гэж бодчихоод Мтай утсаар ярьсан. М та нэг ийм эрх сэргээдэг төв байдаг, тийшээ материалыг нь аваачаад өгчихгүй юу гэсэн. Надад утасны дугаар өгсөн. Би утасны дугаар руу нь холбогдоход “материалыг нь авчраад өгчихгүй юу гэж байх шиг байсан. Би материалыг нь буцаагаад Нд өгсөн үү, материал нь тэр хүн дээр нь очсон байсан. Болохгүй, бүтэхгүй юм шиг байхаар нь орхичихсон байсан. Түүний дараа нэг өдөр Н яриад “болчихлоо, бүтчихлээ эрх нь хасагдчихсан” гэсэн юм надтай ярьсан. Иргэн Б гуйгаад болно, бүтнэ гэхээр нь болдог л юм байх гэж бодоод хүмүүстэй нь холбогдсон. Би Мтай өөрийнх нь ажлын байран дээр нь уулзаж байсан. Хэзээ уулзсанаа санахгүй байна. Нтай холбоотой асуудлыг асууж тодруулах гэж очиж уулзсан. М хэрэг бүртгэгч Төрийн бус байгууллага байдаг энэ хүн рүү ярь гэхэд нь тэр хүнтэй утсаар холбогдсон...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Мгийн “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ахлах С бүртгэгчийн цохсоноор Ц.Нгийн материалыг хүлээж авсан. Тухайн өдөр нийтдээ 6-7 материал хүлээн авсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6-7, ослын 4, журмын хашааны 3 материал тус тус хүлээн авсан. Ажлын ачаалал их өндөр байдаг. Хоёр хэрэг бүртгэгч бүх ачааллыг авч шалгадаг. Материалаа хүлээн аваад бүх хүн рүү нь 2-оос доошгүй удаа залгадаг. Утас нь холбогдохгүй бол нэмэлтээр өгсөн утас руу нь залгадаг. Хүлээн аваад утас руу нь залгасан. Утас нь дуудаад аваагүй билүү, утас нь холбогдохгүй байсан. Батлан даалтад авсан хүн рүү нь залгахад би дамжуулаад хэлчихье гэсэн. Ажил тарахаас өмнө нөгөө батлан даалтад авсан хүн рүү нь залгаад “Нг явуулаач ээ” гэсэн. Тухайн өдрөө юу маргааш нь гэдгийг сайн санахгүй байна, Тээврийн цагдаагийн албанаас Ч гэдэг хүн яриад “чам дээр энэ Нгийн материал байна уу” гэж асуусан. Би “материал нь байгаа наадах чинь баривчилгаанд явах хүн байна аа, наад хүнээ яаралтай явуул” гэж хэлсэн. Ажил эхлээд материал хүлээж авах болгондоо үлдэгдэл материалынхаа хүмүүс рүү залгадаг. Н руу зөндөө залгасан, батлан даалтад авсан хүн рүү ч залгасан. Тэр үед Ч над руу залгаад “наад хүн рүүгээ битгий байн байн залгаад байгаач ээ, эрх нь сэргээгдээд чам руу яваад очно” гэсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 02-ний өдрөөс 04-ний өдөр хүртэлх хугацаанд утас руу нь залгахад ирээгүй байж байгаад 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирсэн ба ирэхдээ ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн хуулбараа аваад ирсэн байсан. Компьютероор жолоочийн ТРЗ сангаас шалгахад тэр хүний эрх нь сэргэсэн байсан. Зөрчлийн тухай хуулиар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол ажлын 5 хоногт шийддэг юм. Н нь 4 дэх хоног дээрээ ирсэн учраас тэр үед эрх нь сэргээгдсэн байсан учраас эрхийг нь хасаад 400.000 төгрөгөөр торгосон. Н нь эрхээ хасуулсан байсан. Над дээр 06 дугаар сарын 07 нд ирэхдээ эрх нь сэргээгдчихсэн ирсэн...” гэсэн мэдүүлэг,
Цагдаагийн Ерөнхий Газын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2021 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн Н-8Г/05 дугаартай “...2021.06.07 10:52 цагт “Улаанбаатар Сүхбаатар Зөрчлийн тухай хууль 14.7.3.1, 2021.06.07 1 жил д/ч Б.М жолооны үнэмлэхгүй” утгатайгаар эрх хасагдсан төлөвт “...” хэрэглэгч “...” сүлжээний “...” хаягжилтай компьютероос “172.16.21.108” сүлжээний IP хаягаас мэдээллийг бүртгэсэн...” гэсэн албан бичиг,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25ив/217 дугаартай албан бичгээр ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 26л-3/100 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...тус хэлтсээс иргэн Ц.Н /РД:.../ нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Toyota land 200 маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0,72% согтолттой үедээ жолоодсон гэх зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлсэн талаарх холбогдох материалуудыг хуулбарлан хүргүүлэв...” гэсэн баримтууд,
Зөрчлийн №781 дугаартай материалд үзлэг хийсэн “....№781 дугаартай материал нь нийт 10 хуудастай байх ба 1 дугаартай хуудаст зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр а/д А холбогдогч Ц.Н эрх хасагдсан, 0.72% гэх бичиглэлтэй.... байв...” гэсэн тэмдэглэл,
В.О гэх хаягтай дэвтрийн хуулбарт “...Ц- Н 642439 Ма....” гэсэн тэмдэглэл бүхий баримт,
“Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын үндэсний төв” ТББ-ын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тээврийн хэрэгслийн жолоодох сэргээх сургалт” явуулсан тэмдэглэл,
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №Б/399 дугаартай “П.Чыг Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолтод “...П-ийн Чыг мөн албаны Мөрдөн шалгах газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч албан тушаалаас чөлөөлж мөн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөнд шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч албан тушаалд томилсугай...” гэсэн баримт,
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/68 дугаартай “Б.М Ажлаас чөлөөлж томилох тухай” тушаалд “...мөн албаны Замын цагдаагийн газрын Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ажлаас чөлөөлж мөн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ажилд томилсугай...” гэсэн баримт,
Цагдаагийн Ерөнхий Газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 59/7377 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч П.Ч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч Б.М нарыг ажилд томилсон, чөлөөлсөн, зарим тушаалууд, албан тушаалын тодорхойлолт холбогдох материалыг хуулбарлан хүргүүлэв...” гэсэн баримтууд,
Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/7445 дугаартай албан бичгээр ирүүлсэн “...Ц-ийн Бгийн төрийн албан хаагчийн анкет, ажилд томилогдсон болон ажлын байр өөрчилсөн тушаалуудын хуулбар хувийг хүргүүлэв...” гэсэн баримтууд,
Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалд “...Тээврийн прокурорын газрын туслах ажилтан Ц-ийн Бг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилж, Хууль цаазын дэд зөвлөх-ийн зэрэг дэв олгосугай...” гэсэн баримт,
Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14-2/2008 дугаартай албан бичигт “...Ц.Нгийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан зөрчлийн материалыг хуулбарлан хүргүүлэв...” гэсэн баримтууд,
2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2392 дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шийтгэвэрт “...Ц- овогт Н-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож В ангиллын 632439 тоот үнэмлэхийг хүчингүй болгож мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэв...” гэсэн баримт,
Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21/1754 дугаартай “Судалгаа хүргүүлэх тухай” албан бичигт “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр СБД-н хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч С.О- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 дэх заалтын дагуу иргэн Ц.Нгийн жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хассан, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын үндэсний төв ТББ-ын эрх сэргээх сургалтад хамрагдсан иргэн Ц.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр СБД-н хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.М нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх заалтын дагуу иргэн Ц.Нгийн жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хассан, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8.1 дүгээр заалтыг үндэслэн жолоодох эрхийг нэгдсэн журмаар сэргээсэн зэрэг төлөвүүд жолоочийн бүртгэлийн сан /TPS/-д бүртгэлтэй байна...” гэсэн баримтууд,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа бүхий баримт, 1 ширхэг СД зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошуунаас Сүхбаатар дүүргийн ... Километр орчим газарт Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Ландкруйзер-200” маркын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахад нь замын цагдаагийн зохицуулагч Э.А түүнийг саатуулж, зөрчлийн шинжтэй байж болох үйлдлийг шалгуулахаар зохих албан тушаалтанд даруй шилжүүлжээ.
Ц.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тухайн өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар түүний жолоодох эрхийг эрх бүхий албан тушаалтнаас хассан байх ба тэрээр зохих журмын дагуу жолооны эрхээ сэргээлгээгүй буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байжээ.
Ийнхүү Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил буюу баривчлах шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдал үүсч, улмаар мөн өдрийн орой өөрийн төрсөн дүү Ц.Бд хандаж тухайн зөрчлийн шийтгэлээс зайлсхийх нөхцөл байдлаа илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний үед Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж, түүнээс өмнөх цаг хугацаанд тэрээр Тээврийн прокурорын газарт туслах ажилтнаар ажиллаж байсан ба тухайн прокурорын газар нь Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтнуудтай ажил хэргийн хувиар харилцаа холбоотой байдаг байсан урьдын харилцааны нөхцөл байдлаа Ц.Б ашиглаж, тус албаны ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан П.Чтай холбогдож “өөрийн эгч Ц.Нгийн гаргасан зөрчлийг баривчлах шийтгэлээс өөрөөр хөнгөн шийдвэрлүүлэх” гэсэн хүсэлтийг удаа дарааллан илэрхийлэн түүнийг хууль бус үйлдэл хийлгэхээр нөлөөлжээ.
Шүүгдэгч П.Чаас Ц.Бгийн хүсэлтийн дагуу Ц.Нгийн “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил буюу баривчлах шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй байх ашиг сонирхлыг хангах зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн Ц.Нгийн зөрчлийг шалган шийдвэрлэж байсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Б.Мтай хэд хэдэн удаа холбогдсон байна.
Шүүгдэгч П.Ч, Б.М нараас Ц.Нгийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийтгүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зөрчлийг сэргээх үйл ажиллагаанд баримт бичгийн бүрдлийг П.Ч Ц.Нгаас гаргуулан зохих газарт дамжуулан өгч, Б.Мгаас түүний жолооны эрх сэргээх сургалтыг явуулах газрын ажилтан Б.Отай урьдын танил найз нөхдийн харилцаатай байдлаа ашиглан түүнд хүсэлт тавьсаны улмаас Ц.Нг сургалтанд суусан мэтээр баримт бүрдүүлснээр Ц.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээхэд идэвхтэйгээр оролцсоны улмаас 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээгдсэний дөнгөж дараа 2021 оны 6 дугаар сарын 07-ны тухайн өдөр шүүгдэгч Б.М нь Ц.Нгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр болох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэр гаргажээ.
Тийнхүү нийтийн албан тушаалтан Ц.Бгээс нийтийн албан тушаалтан П.Чт хууль бус хүсэлтээ илэрхийлэн ятгаж, түүнээр дамжуулан, П.Чаас нийтийн албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Б.Мг ятгасны улмаас тэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөрчлийн холбогдогч Ц.Нгийн ашиг сонирхлын үүднээс “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх боломж нөхцөлийг зориуд бүрдүүлж, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б, П.Ч нараас өөрсдийн албан тушаалын эрх нөлөө, нийтлэг давуу байдлаа ашиглаж бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Б.Мгийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцож нөлөөлсний улмаас түүнийг хууль бус шийдвэр гаргуулснаар тэдгээр нь нийтийн албан тушаалтныхаа хувьд тус тус хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:” гэж, тус хууль зүйлийн 18.1.4-д “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан.” гэж, тус хууль зүйлийн 18.4-т “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх үйл ажиллагаа явагддаг байна.
Тус журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн, нийт 6 цагийн сургалтад хамрагдсан;” гэж, 3.2.-д Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн эрх хасуулсан хугацаа дуусахаас 30 хүртэл хоногийн өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдаж болох бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /ХЗДХС-ын 2022 оны А/127 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./ 3.2.1.эрүүл мэндийн үзлэгийн хуудас; 3.2.2.жолоочийн үнэмлэхний төлбөр тушаасан баримт; 3.2.3. жолоочийн лавлагаа.” гэж заасны дагуу Ц.Нгаас тухайн баримтуудыг өөрөө гаргаж, зохих сургалтанд хамрагдах ба энэ үйл явц тодорхой хугацааны туршид явагдаж түүний жолоодох эрх сэргэх нөхцөл үүсдэг талаар зохицуулсан.
Гэтэл Ц.Нгийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан шийтгэлээ эдэлсний дараа, уг эрхээ сэргээх талаар хандаж байгаагүй ба тэрээр зөвхөн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн гаргасан зөрчлөө хөнгөн шийдвэрлүүлэх зорилгоор нэр бүхий албан тушаалтнуудад нөлөөлж өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгүүлж улмаар өөрийн ашиг сонирхлоо хангасан шийдвэр гаргуулсан байна.
Мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт мэдээлэл байх ба тухайн баримтаар шүүгдэгч Ц.Бгээс Ц.Нгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах талаар П.Чтай, П.Чаас Б.Мтай, П.Ч, Ц.Н нар хоорондоо харилцаж, анх хэргийн үйл явдал эхэлснээс эхлээд төгсөх хүртэл, хүрсэн үр дүн зэрэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай уялдаа холбоотой, харилцан хамаарал бүхий болох нь нотлогдсон байх тул шүүх тухайн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцсон болохыг тэмдэглэв.
Хэрэг болсон цаг хугацаанд буюу 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагч, шүүгдэгч П.Ч нь Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч, шүүгдэгч Ц.Б нь Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор албан тушаалд тус тус ажиллаж байсан ба тэдгээр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
“Албан үүрэг, бүрэн эрх” гэж сонгуулиар болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг илэрхийлэх бол “Албаны эрх нөлөө” гэж тухайн нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг хэлнэ.
“Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг өөрийн, бусдын хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.
Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг тодорхойлохдоо хохирол, хор уршиг илэрснээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгч Б.М нь Ц.Б, П.Ч нарын гаргасан хүсэлт, шаардлагыг биелүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангажээ.
Нийтийн албан тушаалтан Б.М нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар ажиллахдаа Ц.Нгийн 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гаргасан зөрчлийг шалгахдаа тухайн зөрчил гаргах үед түүнийг урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхээ сэргээлгээгүй байгааг мэдсээр байж тухайн эрхийг сэргээхэд холбогдох этгээдэд хандаж сэргээх үйл явцад оролцож, Ц.Нгийн хувийн ашиг сонирхолд гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж гэмт хэргийг гүйцэтгэсэн, нийтийн албан тушаалтан Ц.Бгээс өөрийн эгчийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан П.Чт хууль бус хүсэлтээ илэрхийлэн ятгаж, түүнээр дамжуулан Б.Мг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдлийг хийж гэмт хэргийн хатгагчаар, нийтийн албан тушаалтан П.Чаас нийтийн албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Б.Мг ятгаж, зааварлах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдлийг хийж гэмт хэргийн хатгагчаар тус тус хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нараас өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.
Шүүхийн дээр дүгнэсэн хэргийн нөхцөл байдлаас үзвэл нийтийн албан тушаалтан төрийн албанд хууль дээдлэх, тэгш байдал, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж иргэдэд тэгш шударга хандах, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан үр дагаврыг үүсгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Ийнхүү шүүхийн дээрх дүгнэлтэд үндэслэн шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчөөс гаргасан “…хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчидийн өмгөөлөгч нараас “...Ц.Нгийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан шийтгэлээ эдэлсний дараа, уг эрхийг сэргээсэн этгээдүүдийн үйлдлийг шалгах шаардлагатай...” гэсэн санал гаргасан.
Ц.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээх үйл ажиллагаанд Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын Үндэсний төвийн төрийн бус байгууллагын менежер Б.Оаас Ц.Нг сургалтанд суусан талаар баримт гарган Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил, хяналтын тасгийн лавлагаа, архив хариуцсан ажилтанд хүргүүлснээр тухайн ажилтан цахим санд бүртгэж эрх нь сэргээгдсэн ба тэдгээр нь зохих хууль, журмыг зөрчсөн нөхцөл байдал байж болзошгүй байх боловч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхэд тухайн этгээдүүд санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн.
Мөн түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийн үйл баримт, нотлогдсон байдлыг бүрэн тогтоох боломжтой гэж үзсэн болно.
Иймд шүүх шүүгдэгч нийтийн албан тушаалтан Б.М албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан Ц.Б, шүүгдэгч нийтийн албан тушаалтан П.Ч нарыг “шүүгдэгч нийтийн албан тушаалтан Б.М албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч П.Чыг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ц.Нгийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мгаар зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлүүлэх хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тул Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц.Нг өөртөө давуу байдал бий болгох буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мд хууль бусаар нөлөөлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх, зөрчлийн шийтгэлийн зүйлчлэлийг өөрчлүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц.Бг “өөрийн төрсөн эгч Ц.Нгийн өөртөө давуу байдал бий болгох буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй албан тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Мд хууль бусаар нөлөөлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх, зөрчлийн шийтгэлийг зүйлчлэлийг өөрчлүүлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч П.Чт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, удирдаж, хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус тус шүүх хуралдаанд ялласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:” гэж зааж мөн хууль, зүйл хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, Х-а, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;” гэж тус тус заасан хуулийн заалт хангагдаагүй гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт яллаж дүгнэхдээ “...Ц.Н нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 55 минутад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын үүдэнд байдаг ... дэлгүүрийн АТМ-ээс 200.000 төгрөг авсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн байгууллагын хажуу талд зэрэгцээ оршдог Замын цагдаагийн хэлтсийн нэг давхарт П.Ч ажилладаг. Ц.Н, П.Ч, Ц.Б нарын харилцаа ямар нөхцөл байдал байсан талаар мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаагаар тогтоогддог тул Ц.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн байх ба хэрэгт авагдсан дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, АТМ-ны байршил тогтоосон “Х-” банкны албан тоот зэрэг баримтуудаар Ц.Н нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах АТМ-аас 200.000 төгрөг авсан үйл баримтыг илэрхийлсэн болохоос Ц.Н нь П.Чт хахууль өгсөн, Х-а, хэзээ, хэрхэн яаж өгч үйлдсэнийг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн үндэслэл болгож буй баримтууд нь тухайн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг илэрхийлсэн болохоос, гэмт хэргийг үйлдсэнийг нотолсон баримтууд гэж үзэхэд үндэслэл муутай, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээ бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Чт холбогдох “Хахууль авах”, шүүгдэгч Ц.Н, Ц.Б нарт холбогдох “Хахууль өгөх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэ талаар гаргасан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авсан болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч П.Ч, Б.М, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.М, П.Ч, Ц.Б нарыг гэм буруутайг тогтоосон тул шүүгдэгч Ц.Б, П.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Б нь дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, байнгын оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.М нь дээд боловсролтой, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, байнгын оршин суух хаягтай, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагч ажилтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч П.Ч нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, байнгын оршин суух хаягтай, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч ажилтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тус тус тогтоов.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Б, П.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.Б, П.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна..” гэж, шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Б.М...ээс “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хуулийн салбарт ажиллаж байсан, гаргасан амжилтууд зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Э.Б..аас “...Б.Мд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэж, шүүгдэгч П.Ч, түүний өмгөөлөгч Д.Г...оос “...Хүнд байдалд орсон эмэгтэй хүнд хувь хүний үүднээс туслах зорилгоор ийм үйлдэл хийсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 5 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр оногдуулж өгнө үү...” гэж тус тус санал гаргасан.
Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, бусдад учруулсан хохирол, төлбөргүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М, П.Ч, Ц.Б нарыг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-53 тоот магадлагаа, 1 ширхэг СД зэргийг хэрэгт хавсаргаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Н, Ц.Б, Б.М, П.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийтийн албан тушаалтны хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэн сахин биелүүлэх, иргэдэд тэгш, шударгаар төрийн үйлчилгээг үзүүлэх хэм хэмжээг зөрчиж, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ зүй ёсоор биелүүлэх зан байдал дутагдалтай гэж дүгнэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л- овогт Ц.Нг Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Бг Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч М нь нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч Чыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч, Ц.Б нарт тус тус нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, П.Ч, Ц.Б нарт оногдуулсан торгох ялыг гучин сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, П.Ч, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сиди, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, П.Ч, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, П.Ч, Б.М нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
12. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б, Ц.Н, Б.М, П.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН