Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0276

 

 

 

2021 оны 04 са

Рын 30 өдөр           Дугаар 128/ШШ2021/0276 Улаанбаатар хот

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: А газрын К

хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г ХХК-ийн нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт тасралтгүй 13 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг чанд мөрдөж, орон нутгийн хөгжилд багагүй хөрөнгө оруулалт хийсэн бaйна.

Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон MV-******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Архангай аймгийн ******* суманд ******* хэмээх газарт 2015 оноос эхлэн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ба тухайн жилийн батлагдсан Уулын ажлын төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Гэтэл А газрын к хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 тоот шийдвэрээр манай компанийн эзэмшлийн МV-******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар З.4-д Энэ хуулийн З.1.3, З.1.4-д заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсэг нэмж, З.З-д Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

Иймээс хариуцагч шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.

Манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэр гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ.

Хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргахад А газрын дарга Х.Х 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/6338 тоот албан бичгээр хариу өгсөн ба уг албан бичигт ...Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан гэжээ.

Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийхгүй байж болох боловч энэ ажиллагаанаас бусад хүрээнд оролцогчийн мэдэх эрх, нотлох баримт гаргах эрх зэргийг захиргааны байгууллага эдлүүлэх үүрэгтэй, оролцогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хариуцагч ноцтой зөрчиж гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай харшилсан хэрэг болно. Манай тохиолдолд урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргасан оролцогчийн мэдэх эрх, нотлох баримт гаргаж өгөх эрх зэргийг огт хэрэгжүүлээгүйгээ дээд шатны захиргааны байгууллага нь хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хариуцагч шийдвэрээ гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэсэн ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар манай компанид мэдэгдээгүй ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, түүнийг нотлох баримтыг гаргах боломжоор хангаагүй. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан ажиллагааг огт хийлгүйгээр 2019 оны 421 дүгээр шийдвэр гаргажээ.

Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй байхад бодит болон хууль зүйн үндэслэлгүйгээр, шийдвэр гаргах журам зөрчиж гаргасан дээрх шийдвэр нь бүхэлдээ хууль бус гэж үзэж байна.

Хариуцагчийн шийдвэр болон энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А газрын даргад хандан гомдлын хариу болох А газрын дарга Х.Х-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/6338 тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 2019/07 тоот ажлын хэсгийн дүгнэлт"-ийг тус тус үндэслэл болгосныг дурдсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчиж оролцогч этгээд болох манай компанид захиргааны актыг мэдэгдээгүй нь тухайн хүчин төгөлдөр болоогүй дүгнэлтийг үндэслэн гаргасан хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг мөн хууль бус, хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

Иймд 'Г ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А газрын К хэлтсийн дарга Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн ******* сумын нутагт байрлах ******* нэртэй 764 гектар талбайд ашигт малтмал ашиглах 4780А лицензийн гэрчилгээг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанаас /хуучин нэрээр/ 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр анх Б ХХК-д олгожээ. Геологи, уул уурхайн кадастрын газрын /хуучин нэрээр/ даргын 2005 оны 1614 тоот шийдвэрээр А ХХК-д, А газрын К хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 628 шийдвэрээр Б ХХК-д, мөн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 951 шийдвэрээр Г ХХК-д тус тус шилжүүлсэн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгээр тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Г ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн З дугаар зүйлийн 3.2.6-д заасан байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-т заасан дүгнэлт гаргах ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн З дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15, 1,1,-д Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр Г ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар бүхий дүгнэлтэд Г ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул ашигт малтмалын ашиглалтын МV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.

Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 421 дугаар шийдвэр гарсан болно.

Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Иймд Г ХХК-ийн гаргасан тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г ХХК-иас А газрын К хэлтсийн даргад холбогдуулан гаргасан А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр Г ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/07 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ашиг малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2017/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхийн 2020 оны 598 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2017/07 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нь Г ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж заасныг үндэслэсэн бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр хууль бус болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болсон төрийн захиргааны байгууллагын дүгнэлт хүчингүй болсноор ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл арилсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А газрын К хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН