Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01075

 

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2124 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

         ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ид холбогдох

3,876,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн  гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлөх төлбөр болох 2000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр төлөх байсан боловч уг байгууллага нь татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээл авах шаардлагагүй болсон юм. 2015.10.29-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” хэлцлээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх төлбөрийг тус компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т төлөхөөр харилцан тохиролцсон юм. Гэвч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь төлбөрийг төлөөгүй тул дахин харилцан тохиролцсоны дагуу 2018.02.14-ний дотор 3,876,000 төгрөгийг төлөхөөр баталгаа гаргасан боловч хугацаандаа төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018.02.14-ний өдөр гаргасан баталгааны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 3,876,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага нь 2018.02.14-ний өдөр гаргасан баталгааны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 3,876,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн утгаа тайлбарлахдаа 2000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр төлөх ёстой байсан боловч татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээлээр төлөх шаардлагагүй болсон гэсэн. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2012.5.12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед компанийг төлөөлж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан байдаг бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс нэг ч төгрөг аваагүй. Уран бүтээл болон шаардлагатай ажлуудыг хийж өгч байсан бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу ажлын хөлс болох 2000 ам.долларыг ерөнхий захирал болох Австрали Улсын иргэнээс 2011 онд авч байсан. Гэрээний дагуу мөнгө авсан болохоос биш ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас 2000 ам.доллар авснаас биш ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс мөнгө аваагүй. Хувиасаа өгсөн гэж байгаа бол үндэслэлээ салгаж тайлбарлаад нэхэмжлэх эрхтэй тусдаа асуудал байсан. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос нэхээд байгаа 2000 ам.долларыг хэлцэл дээр бичигдсэн 2018.09.14-ний өдөр баталгаа гаргаад байгаа мөнгө мөн юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, компанийг төлөөлөх, эрх шилжүүлсэн баримт байхгүй. Компаниас өгсөн мөнгийг өөрөө өгсөн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас өгсөн мөнгийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 3,876,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,000 төгрөгийн 76,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамжид 76,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2124 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 76,966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2124 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлөх төлбөр болох 2000 ам. долларыг өөрийн уран бүтээлээрээ төлөх байсан боловч уг байгууллага татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээл авах шаардлагагүй болсон юм. 2015.10.29-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ээр тус компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т төлөхөөр тохиролцсон, 2018.02.14-ний дотор 3,876,000 төгрөгийг төлөхөөр баталгаа гаргасан хугацаандаа төлөөгүй тул нэхэмжилж байна гэсэн” байна. Шүүх дүгнэлт хийхдээ татан буугдсан гэх “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлөх 2000 ам.доллар гэж хэлцэлд бичигдсэн байх боловч иргэд хооронд үүрэг хүлээж, хугацаа тогтоож байгуулагдсан дээрх хэлцэл, баталгаа зэргийг үгүйсгэх боломжгүй юм. Уг хэлцэл хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

- “,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2012.05.12-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээнд компанийг төлөөлж менежер ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан.

-Хамтран ажиллах гэрээний харилцаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд үүссэн.

-Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах зэрэг эрх олгогдсон итгэмжлэл байхгүй. Мөн 2012 оны 06 дугаар сараас хойш ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ажиллаагүй.

-,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөрийгөө “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал гэж байгаа ч хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй.

-,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс доллар болон төгрөг авч байгаагүй.

-,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлдээ “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлөх төлбөр болох 2000 ам.доллар гэж нэхэмжилдэг хэрнээ шүүхийн хэлэлцүүлгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан мөнгө гэж тайлбар хийдэг.

-,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ямар нэгэн байдлаар мөнгө хүлээж авсан баримт байдаггүй.

- “,,,,,,,,,,,,,,,” ХХК-иас эсхүл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан мөнгө үү гэдэг хоёр өөр зүйлийн тухай яриад байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүх хэтэрхий нэг талыг барьж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үүргийн харилцаа талуудын хооронд бодитоор үүсчээ” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хоорондын 2015.10.29-ний өдрийн “төлбөр барагдуулах тухай хэлцэл” болон 2018.02.14-ний өдрийн баталгаагаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тодорхой үйлдэл хийх буюу төлбөр төлөх үүргийг /хугацаа тогтоож/ хүлээсэн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-т зааснаар /талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл гэж үзэх/ үүргийн харилцаа үүссэн ба уг хэлцэл нь хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч дээрх хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэсний дагуу тухайн үүргийг биелүүлэхийг /3,876,000 төгрөгийг төлөхийг/ хариуцагчаас шаардах эрхтэй.

Мөн хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан 2015.10.29-ний өдөр хийгдсэн төлбөр барагдуулах тухай хэлцэлд “Би ,,,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,, ... гүйцэтгэх захирал /хөрөнгө оруулагч/ ,,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,,,т /РД.../ 2016.12.31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов...” гэж, 2018.02.14-ний өдрийн баталгаан дээр “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,, би иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т ... төлж барагдуулах...” гэж иргэд хоорондоо үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлбөр төлөхөөр заагаагүй байх тул “ ... хамтран ажиллах гэрээний харилцаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд үүссэн, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах зэрэг эрх олгогдсон итгэмжлэл байхгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс доллар болон төгрөг аваагүй байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж “талуудын хооронд үүргийн харилцаа бодитоор үүсчээ” гэж буруу дүгнэсэн...” гэсэн утгатай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 76,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Г.ЦАГААНЦООЖ