Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2019/00205

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Х-ын  Э, Ш  овогт Н-ийн  Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Э.М ыг эцэг Х.Эын, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Мөийг эх Н.Нгийн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

 3Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Х.Э, эх Н.Н, энэ үүргээ биелүүлэхэд хэн хэндээ саад учруулахгүй байхыг эцэг Х.Э, эх Н.Н нарт тус тус даалгасугай.

 

 5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 22-11 тоот хашаанд байрлах, 8*8 харьцаатай, өвлийн палкан байшин буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.Н, хүү Э.Мө нарын өмчлөлд үлдээж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 22-11 тоотод байрлах 16м2 нэг өрөө байр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.Э, охин Э.М  нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Н.Нгаас 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э, охин Э.М  нарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.158 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 190.000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Н.Нгаас улсын тэмдэгтийн хураамж 378.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Эт олгосугай.

                                                                                                                         

 7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаан оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдолд гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                           Б.ОТГОНБЯМБА