Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А.Х-т холбогдох эрүүгийн 2235000000186 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...............ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ........ аймгийн ........ сумын 7 дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, У овогт А.Х /регистрийн дугаар:........../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн ........ сумын 6 дугаар багийн 12-28 тоотод байрлах О.Ч гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Х нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн ........ сумын 6 дугаар багийн 12-28 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Ч-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Иргэн Т.Б-аас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 15 минутад Увс аймаг дахь Цагдаагийн газарт 89208411 дугаарын утсаар гаргасан “...........  сумын 6 дугаар багийн ..... тоотод миний хүү О.Ч-ыг хадам дүү нь зодож гэмтэл учруулсан...” гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч О.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө өөрийн эхнэр хүүхдүүдийн хамтаар ........ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12-28 тоотод байрлах гэртээ унтаж байтал миний эхнэр Х-ийн төрсөн дүү болох А.Х нь манай гэрт миний багын найз Х гэх залуутай хамт нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй талыг нь уучихсан архи авч ирсэн. Тэгээд тэр хоёр залуу намайг суугаад ганц хоёр балгачих гэхээр нь би хажууд нь юм ярьж суусан бөгөөд миний хадам дүү нь манай гэрт анх удаагаа ирж байгаа учир гэж бодоод юм яриад сууж байсан. Тэгээд удалгүй би Хоог одоо эртхэн унтаж амар гээд зочны өрөөндөө ор засч өгөөд унтуулсан, харин түүнтэй хамт ирсэн Х гэх залуу яваад өгсөн. Тухайн үед өглөөний 7 цаг өнгөрч байсан бөгөөд миний эхнэр ажилдаа явах гээд боссон. Тэгтэл Х хоол унд хийж өгдөггүй юм уу гээд манай эхнэртэй хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би өөрийн орон дээрээ хэвтэж байтал Х гэнэт хажууд ирээд миний нүүр рүү 2, 3 удаа гараараа цохихоор нь  би босч, бид хоорондоо зууралдаад байшингийн үүд хэсэгт зодолдсон бөгөөд тухайн үед миний хамраас цус гоожиж, бид хоёр зодолдсон чигтээ хашааны баруун талд байрлах гэрийн ар талд очиж мөн зодолдож байтал манай ээж гарч ирээд салгатал Х хашаанаас гараад явсан...Х нь манай эхнэрийг хоол хийж өгсөнгүй гээд уурлаад байхаар нь би та хоёр одоо болиоч гэхэд надруу дайрч цохиж эхэлсэн.." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө өөрийн гэртээ буюу ........ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12-28 тоотод унтаж байтал өглөөний 06 цагийн үед манай хашаанд байрлах манай хүү Ч-ын гэрт хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэрээд чимээ чагнаад байж байтал гэнэт гэрийн гадна хүмүүс зодолдож эхэлсэн. Тухайн үед би гэрээс гартал миний хүү Ч-ын нүүр болон толгойноос цус гарсан байдалтай, манай бэр болох Х-гийн төрсөн дүү Х-той барьцалдаж аваад зодолдож байсан. Тухайн үед би та хоёр яагаад байгаа юм, одоо болиоч гэж хэлэхэд Х хашаанаас гараад явсан. Тухайн үед би өөрийн хүү Ч-ыг хартал толгой хэсэг нь том язарзан байдалтай нэлээн цус гарч байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм..гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

4. Гэрч А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 05 цагийн үед миний төрсөн дүү болох А.Х нь манай гэрт нэлээн согтуу ирсэн бөгөөд хажуудаа Хүдэр гэх залуутай ирсэн. Тэгээд Х, Х, манай нөхөр Ч нар нь Х-ын авч ирсэн нэг шил архийг хувааж уугаад Х гэх залуу явж, Х-т Ч зочны өрөөнд ор засч өгөөд унтуулсан. Тэгтэл Х нь өглөөний 06 цагийн үед бөөлжлөө гээд газарт мөлхөж байсан. Тэгэхээр нь би Х-т түмпэн өгчихөөд гэрийнхээ галыг түлж байсан. Гэтэл Х нь манай нөхөр Ч-ыг орон дээрээ унтаж байтал нь дээрээс очиж толгой хэсэг рүү нь гараараа 2, 3 удаа цохисон бөгөөд би очоод салгасан. Тэгтэл Ч-ын толгой хэсгээс цус гарч байсан бөгөөд Х, Ч нар гэрээс гараад дахин зодолдсон, би тухайн үед тэр хоёрыг салгаж байтал манай хашаанд байдаг манай хадам ээж гарч ирж тэр хоёрыг салгатал Х манай хашаанаас гараад явсан...Х нь нэлээн согтуу байсан бөгөөд амандаа үглээд манай нөхөр Ч-ыг арчаагүй энэ тэр гээд байхаар нь манай нөхөр чи хуцалгүй унтаач гэж хэлтэл Х босч ирээд Ч-ыг орон дээрээ унтаж байхад нь шууд цохиж эхэлсэн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

5. Шүүгдэгч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн багын найзуудтайгаа уулзаж 1, 2 шил архи уугаад шөнө тарцгаасан юм. ...Х гэх залуутай таараад дахин 1 шил 0,75л архи хувааж уусан бөгөөд Ч-ын гэрт очсон. ...Х, Ч бид гурав тухайн архийг тойруулаад нэг хоёр хундага архи уугаад Х өөрийн гэр рүү яваад би Ч-ын гэрт хоносон. Тэгтэл өглөө 6 цагийн үед миний төрсөн эгч А.Х босоод гал түлж байхаар нь би хоол хийх гэж байгаа юм уу гэхэд Ч над руу чи унтаач юундаа олон юм яриад байгаа юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна нэг ухаан ороход Ч-ын ээж нь бид хоёрыг салгаад би Ч-ын хашаанаас гараад явсан. Тухайн үед Ч-ын толгойноос нэлээн цус гарсан байдалтай байсан. ...Би Ч-ын эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн. Би Ч-ыг орон дээрээ унтаж байхад толгой руу нь гараараа 2, 3 удаа цохисон... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

            6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 403 дугаартай “...Үзүүлэгч О.Ч-ын биед духанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн шанаа, зүүн сарвууны ард зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой... хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинж гэмтлүүд байна. Духанд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

8.Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд А.Х-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй ........ байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч А.Х нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч А.Х-ын үйлдлийн улмаас хохирогч О.Ч-ын биед духанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн шанаа, зүүн сарвууны ард зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 25-26 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч А.Х-ын   үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч А.Х нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Х-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч А.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ч-ын эрүүл мэндэд духанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, зүүн шанаа, зүүн сарвууны ард зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Х нь хохирогч О.Ч-ын эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлж барагдуулснаар (хавтаст хэргийн 55 дахь тал) хохирогч О.Ч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Х-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр:Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч А.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч А.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 42 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

4. Шүүгдэгч А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч А.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч А.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч А.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч А.Х-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч А.Х нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул А.Х-т  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч А.Х-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч А.Х-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт А-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т  600  (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    600.000   (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА