Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0378

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0378

Улаанбаатар хот

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: М ГҮТББ (РД:)

Хариуцагч:  Ч дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б

Гомдлын шаардлага: Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Ч.М, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М ГҮТББ шүүхэд гаргасан гомдолдоо: М ГҮТББ нь Гранд плаза цогцолборын өмчлөгчдийн сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий зөвхөн гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. М ГҮТББ-ын үйл ажиллагааны гол зорилго нь Гранд плаза цогцолборын м.кв талбайг өөрсдийн өмчлөлд худалдан авсан 93 аж ахуйн нэгж, 130 иргэний бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор өмчлөлийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, цогцолборын ашиглалтын зардлын төлбөрийн төсвийг өмчлөгчдөөс тооцон авч гэрээний дагуу холбогдох байгууллагаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг шилжүүлэх, эд хөрөнгө, талбайн ашиглалт хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д төрийн бус байгууллага гэж иргэд төрийн байгууллага хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага:-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг". 4.3-т гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг" 19 дүгээр 19.1-д гишүүний татвар хандив, 19.2-т иргэд аж ахуйн нэгж, байгууллагын хандив, 19.3-т 4 дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, 20,1-д төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаанд зарцуулна гэж заажээ.

М ГҮТББ нь мөн эсэхээ тодруулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр татвар төлөгчийн харьяалагдах Ч дүүргийн татварын хэлтэст a/233 тоот албан бичиг гааль, татварын ерөнхий газрын удирдлага арга зүйн газарт 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 16:06 тоот албан бичгээр дээрх асуултад албан ёсны хариу авахаар тус тус хандаж байсан тус байгууллагаас явуулсан албан тоот, дээрх байгууллагаас ирүүлсэн албан тоотоор нотлогдоно. Ч дүүргийн татварын хэлтэс нь удаа дараа Гранд плаза цогцолборын ашиглалтын зардлыг цогцолборын өмчлөгчид болох хувь хүн хуулийн этгээдээс авч байгууллагын дансанд төвлөрүүлэн ажил, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн дагуу шилжүүлж байгаа нь ашиглалтын зардал, хандивын орлого нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад хамаарах ажил үйлчилгээний орлого биш тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй болон гэсэн хариуг илгээж байсан.

Иймд манай байгууллага мэргэжлийн чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр М ГҮТББ татвар төлөгчөөр бүртгүүлээгүй.

Ч дүүргийн татварын хэлтсийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, гааль, татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, төрийн тамга бүхий албан тоот нь захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болох тул татвар төлөгч дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй. Энэ ч үүднээс татвар төлөгч М ГҮТББ нь дээрх захиргааны актыг биелүүлж ажилласан.

Татварын хяналт хийсэн татварын улсын байцаагч нь татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Үндсэн татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдэлж, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална гэж мөн татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл Татварын улсын байцаагчийн хориглох зүйлийн-ийн 30.1.6-д Татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх гэсэн заалтуудыг зөрчсөн.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 12 дугаар сарын өдөр манай байгууллагын гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 91 дүгээр тогтоолоо 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 21/04 тоот албан бичгээр ирүүлснийг хүлээн авч тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Татварын улсын байцаагч нь дугаартай шийтгэлийн хуудас зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 3 дахь заалтыг үндэслэн үйлдэгдсэн нь захиргаан ерөнхий хууль татварын ерөнхий хуулиудыг ноцтой зөрчиж үйлдэгдсэн байх тул татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.М, А.Б нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ч.М, А.Б бид татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад М ГҮТББ нь 182618 регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-хороолол, Гранд Плаза цогцолбор, 3 давхар, 7 тоотод оршин суух, гүйцэтгэх захирал Ц.Б, утас:/ Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр үзүүлсэн" гэх зөрчлийг илрүүлсэн нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн үйлчилгээ тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг илрүүлж, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2, 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон дугаартай шийтгэлийн хуудсаар нийт ,,, төгрөгийн шийтгэл оногдуулсан.

"М ГҮТББ нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй 2016 онд ,, төгрөгийн 2017 онд ,, төгрөгийн, 2018 онд *******,, төгрөгийн, нийт *******,*******,******* төгрөгийн цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зориулалттай орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг, 5 дугаар зүйлийн 5.2-т Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна 5.2.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна 7.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэж зааснаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн 11.19 дүгээр зүйлийн 3-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, хүн ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн заалтыг зөрчсөн үйлдэлд дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 82,795,977.90 төгрөгийн 10.190,686.50 төгрөгийн алданги оногдуулсанд гомдол гаргасан байна. тавар, 24,838,793.40 төгрөгийн торгууль, Холбогдогч Маргад шилтгээн ТББ нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Монгол Улсын зөрчлийн тухай хууль зөрчсөн болох e-balance.mof.gov.mn Цахим санхүүгийн тайланд-д баталгаажуулсан 2016, 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаас хэвлэсэн Орлогын тайлан, худалдан авалтын жагсаалт, холбогдогчийн мэдүүлэг, зөрчлийн тооцоолол зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тул гомдол үндэслэлгүй байна.

Татвар төлөгчийн нэхэмжлэлд дурдсан Гааль, татварын ерөнхий газраас М ГҮТББ-д хүргүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичигт: Тодруулга хүргүүлэх тухай ... Танай байгууллага нь холбогдох байгууллагатай хийсэн гэрээний дагуу хэрэглэгчийн ашиглалтын зардлыг төвлөрүүлэн гэрээлэгч талын нэхэмжлэлийг гүйцэтгэлийг хангахдаахэрэглэгчийн төлсөн нийт дүнгээр нэг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт бүхий төлбөрийн баримтыг олгож, нэгдсэн системд илгээхдээ байгууллага тус бүрээр дэд дахин давтагдашгүй дугаар үүсгэн бүртгэх боломжтой гэж дурдсан нь гишүүдээс цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зориулалтаар төвлөрүүлж байгаа орлогод төлбөрийн баримт олгох талаар тайлбар өгсөн ба нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй гэж дурдаагүй байна.

2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна 7.2.18 үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ зэрэг энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад бүх төрлийн үйлчилгээ 7.3.2-д борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх гэж тус тус заасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Албан татвараас чөлөөлөх орлогод М ГҮТББ-ын 2016-2018 оны нийт *******,*******,******* төгрөгийн цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зориулалттай орлого нь заагдаагүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч М ГҮТББ-аас Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нарт холбогдуулан гаргасан Ч дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нар нь М ГҮТББ-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, эсхүл ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу *******,*******,779. төгрөгийн зөрчилд 82,795,977.00 төгрөгийн нөхөн татвар, 24,838,793.40 төгрөгийн торгууль, 10,190,686.50 төгрөгийн алданги, нийт ,,. төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгч М ГҮТББ нь ... гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд Гранд плаза цогцолборын өмчлөгч 93 аж ахуйн нэгж, 130 иргэний бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, ашиглалтын зардлын төлбөрийг өмчлөгчдөөс хураан авч холбогдох төрийн байгууллагуудад төлдөг буюу ашиг олох чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж, хариуцагч татварын улсын байцаагч нар нь ... шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулахдаа Гранд плаза цогцолборын ашиглалтын зардлуудыг хасаж, зөвхөн харуул хамгаалалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ үзүүлж олсон орлогод үндэслэн татвар ногдуулсан гэж тус тус мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны баримтуудаас үзвэл, Ч дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.М, А.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* томилолтын дагуу хяналт шалгалт хийж, М ГҮТББ нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, 2016 онд ,, төгрөгийн, 2017 онд ,, төгрөгийн, 2018 онд *******,, төгрөг, нийт *******,*******,******* төгрөгийн цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зориулалттай орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй гэх зөрчлийг ирүүлсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч М ГҮТББ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тайлагнаагүй, төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх боловч хариуцагч нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж холбогдогчийн эрхийг хангалгүйгээр шийтгэл ногдуулжээ.

Тодруулбал, М ГҮТББ-ын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн болох нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ

1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол

1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол

1.3-д зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж зөрчил нь нотлох баримтаар тогтоогдохоос гадна холбогдогч зөрчил үйлдсэн болохоо сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ.

Дээрхээс үзвэл эрх бүхий албан тушаалтан буюу татварын улсын байцаагч нар нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг бүрэн хангаагүй, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгах болсон үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Мөн татварын улсын байцаагч нар нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 6.1-д Татварын хяналт шалгалтыг Монгол Улсын хууль тогтоомж, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын дарга, татварын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн дэд даргаар батлуулсан, тусгай удирдамжийн хүрээнд ... шуурхай гүйцэтгэнэ, 6.3.4-д Цуглуулсан мэдээлэл болон мэдээллийн системийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан урьдчилсан байдлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийж, шалгалт хийх арга барилаа тодорхойлон Татварын хяналт шалгалтын төлөвлөгөө Маягт ХШ-02-ыг боловсруулан түүний гүйцэтгэлийг мэдээллийн санд бүртгэнэ, 6.3.5-д татварын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө-нд татварын улсын (ахлах) байцаагчийн татварын хяналт шалгалтын ажлын хүрээнд хийж гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг, тодорхой татварын төрөл, орлого, зардал гэх мэт тооцоолсон асуудлуудыг нарийвчлан гаргаж, удирдамж томилолтод заасан хугацаанд багтаан татварын хянан шалгалт хийх дарааллыг тогтооно ... гэж тус тус заасныг зөрчиж, хяналт шалгалтын тусгай удирдамж, хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөгүйгээр хяналт шалгалтыг хийжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч М ГҮТББ-ын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж гомдол гаргагч М ГҮТББ-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 



 

  ШҮҮГЧ                          Н.ДАМДИНСҮРЭН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас