Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1085

 

 

 

 

 

 

2022           11          16                                   2022/ШЦТ/1085

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,

Улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар /Баянгол дүүргийн прокурор/,

Шүүгдэгч Д.О, М.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ст холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

...

...

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... байрны орчим иргэн Ш.Нын эзэмшлийн С25у загварын 559.200 төгрөгийн үнэ бүхий гар утас бэлэн 320.000 төгрөгийг хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдан жолоодох чадваргүй байдлыг далимдуулан сэм аргаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 879.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.С нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... байрны орчим иргэн Ш.Нын эзэмшлийн С25у загварын 559.200 төгрөгийн үнэ бүхий гар утас бэлэн 320.000 төгрөгийг хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдан жолоодох чадваргүй байдлыг далимдуулан сэм аргаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж Сүхбаатар дүүргийн ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн ..... дугаартай хэргээс:

Хохирогч Ш.Нын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Хохирогч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Уын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

“Х-” барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 37 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10... хуудас/,

Шүүгдэгч М.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... байрны орчим иргэн Ш.Нын эзэмшлийн С25у загварын 559.200 төгрөгийн үнэ бүхий гар утас бэлэн 320.000 төгрөгийг хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдан жолоодох чадваргүй байдлыг далимдуулан сэм аргаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 879.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... байрны орчим иргэн Ш.Нын эзэмшлийн С25у загварын 559.200 төгрөгийн үнэ бүхий гар утас бэлэн 320.000 төгрөгийг хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдан жолоодох чадваргүй байдлыг далимдуулан сэм аргаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч Сүхбаатар дүүргийн ... хороо У.. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөгийн барьцаанд тавьж ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

Хохирогч Ш.Нын “...шөнө сэрээд гар утсаа хайсан чинь байхгүй байсан. Миний гар утас ямар ч эвдрэл гэмтэлгүй C25Y утас байсан. Мөн халаасанд 320.000 орчим төгрөг байсан. Би найз Батбаяраас 350.000 төгрөг бэлнээр зээлсэн байсан.... Би хохирлоо авсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бын “...Надаас 350.000 төгрөг зээлэх хэрэгтэй гэхээр нь бэлнээр өгсөн. Н нэг шил архи, ус авсан цаана нь 320.000-330.000 төгрөг хангалттай үлдсэн. Орой 17-18 цагийн орчимд согтоод харина гээд явсан. Би ч согтсон байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Уын “...манай нөхөр нэлээн согтуу орж ирээд жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Босож ирээд “миний утас хаана байна” гэхээр нь “би мэдэхгүй” гэтэл утас, мөнгө гээд байсан. Тэгээд утас мөнгөө олж чадаагүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Оын “...тэр ахын гар утсыг хулгайлчихсан. Би гар утсыг аваад тэр хүний утсаар нөхөр рүүгээ залгаад гар утсыг нь аваад явсан.  Хичээл орох гээд мөнгөний хэрэг байсан тул нөхрийнхөө хамт Хүнсний 4-т байрлах ломбардад 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авчихсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч М.Сын “...Манай эхнэр нөгөө залуугийн гар утсыг хулгайлчихсан байсан. Маргааш өглөө нь утсыг ломбардад тавьчихъя гээд эхнэр Оын хамт хүнсний 4-т байрлах ломбардад 150.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөөр нь хүүхдийн хичээлийн хэрэгслийг авчихсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг,

“Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 559.200 /таван зуун тавин есөн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв....” гэсэн тайлан,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлээр “...М овогтой С-с хэрэгт хавсаргуулахаар сайн дураараа гаргаж өгсөн “Х-” барьцаат зээлийн гэрээ №А2772...” гэсэн баримт,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “...Релми C25Y загварын сааран ангийн гар утсыг хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Релми C25Y маркийн урд нүүрэндээ шилэн наалттай хар саарал өнгийн .., ... сериал дугаартай гар утсыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос согтуурсан байхдаа гар утас, бэлэн мөнгөө алдсан талаар, шүүгдэгч Д.О нь хохирогчийн гар утсыг авч, шүүгдэгч М.С нь Д.Оыг бусдын гар утсыг хууль бусаар авсныг мэдсээр байж барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан талаар тус тус мэдүүлж, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогчийн гар утсыг шүүгдэгч Д.Оаас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдаж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Д.Оаас амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Хохирогч нь хэрэг болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянан чадвар алдагдсан байхад нь түүний эд зүйл, мөнгийг авч буй үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулдаг.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог.

Хохирогч Ш.Над 879.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.С нь  шүүгдэгч Д.Оыг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ... байрны орчим иргэн Ш.Нын эзэмшлийн С25у загварын 559.200 төгрөгийн үнэ бүхий гар утас бэлэн 320.000 төгрөгийг хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ удирдан жолоодох чадваргүй байдлыг далимдуулан сэм аргаар авсан буюу гэмт хэргийн улмаас олсон гар утас гэдгийг мэдсээр байж авч улмаар Сүхбаатар дүүргийн ... хороо ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөгийн барьцаанд тавьж ашиглан мөнгө угаасан болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

“Мөнгө угаах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох ба шүүгдэгч М.Сын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Тодруулбал шүүгдэгч М.С нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч өөрийн мэдэл эзэмшилд оруулан ашигласан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Сыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж  авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нар нь  өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О, М.С нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Ш.Нын 300.0000 төгрөг болон гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38/, хохирогчийн “...300.000 төгрөг болон гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 117/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О, М.С нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Д.О, М.С нарыг гэм буруутайг тогтоосон тул Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.С, Д.О нар нь гэр бүлийн харилцаатай, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, тэдгээр нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “....зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.... зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.От “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.О танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, түүнчлэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан журмыг хэрэглэж улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгч Д.От ял оногдуулахгүй тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Сад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч М.С танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч М.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол, хор уршиг арилсан/, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С нь өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 25 гудамжны 140В тоотод оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Бусад асуудал:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Сыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Сыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            5. Шүүгдэгч Д.От 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.С өөрийн оршин суух Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Д.О, М.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН