Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 181/2019/02322/И |
Дугаар | 001/ХТ2021/01108 |
Огноо | 2021-09-23 |
Маргааны төрөл | Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2021/01108
,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02066 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2158 дугаар магадлалтай,
,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй,
“,,,,,,, ,,,,,,,” ХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 46,516,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,, ,,,,,,, нь 2018.09.25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбартай байгуулж, 48,000,000 төгрөгийн зээл авсан. ,,,,,,,, ,,,,,,,,тай Ипотекийн даатгалын гэрээг 2018.09.26-ны өдөр байгуулж, орон сууцаа 73,600,000 төгрөгөөр даатгаж, 73,600 төгрөг, Зээлдэгчийн амь насны даатгалыг 48,000,000 төгрөгөөр даатгаж, 48,000 төгрөг ,,,,,,,,, ,,,,,,,,д төлсөн. ,,,,,,,,,,,, нь 2018.11.10-ны өдөр нас барсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны ба гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж заасны дагуу хууль ёсны төлөөлөгч болох эхнэр ,,,,,,,,,, нь нөхөн төлбөрийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг ,,,,,,,, ,,,,,,,,,,д гаргасан. Гэтэл ,,,,,, ,,,,,, нь талийгаач нь гэнэтийн ослоор бус өвчний улмаас нас барсан тул ,,,,,,,,,,,ийн зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгагч нөхөн төлөх боломжгүй гэж 2018.12.24-ний өдрийн 02/18/863-3 дугаар тоотоор Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбарт болон надад хариу өгсөн. Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж, зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр заасан. Мөн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас амь насанд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар амь насны даатгалаар даатгуулсан. Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал гэж ойлгож байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.6.06-ны өдрийн “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам батлах тухай” 210 дугаар тогтоолын 2.2-т “даатгагч нь зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалаар дараахь үндсэн эрсдэлийг даатгана”, 2.2.2-т “...урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт”, 3.8.1-т “даатгуулагч нас барсан хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгийн нөхөн төлбөрийг төлөхөөр” заасан байна. ,,,,,,,, нь ипотекийн даатгалын нөхөн төлбөрийг ,,,,,, ,,,,,,,,, олгохоос татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороо ",,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д нөхөн төлбөрийг олгохоор үүрэг болгосон боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгохгүй байна. Иймд даатгуулагчийн орон сууцны зээлийн үлдэгдэл 46,516,827 төгрөгийн нөхөн төлбөрийг “,,,,,,, ,,,,,,,” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.6.06-ны өдрийн “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 210 дугаар тогтоолын 1.1-т зааснаар энэ журмын зориулалтын даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд болон орон сууцанд даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий даатгалын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан байдаг. 1.2-т зааснаар дээрх “Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хууль болон эдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актаас бүрдэнэ” гэсэн журмыг баталсны дагуу амь насны даатгал олгогдох ёстой гэж үзэж байгаа. Нөгөө талаар Даатгалын тухай хуулийн 8.3-т “даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны гэрээслэлээр түүний өв залгамжлагчид олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/-ны 2018.6.6-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны тухай журам” нь 2018.6.25-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын 3946 дугаарт бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон. Уг журмын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана. Үүнд: 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол/цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж заасны дагуу “,,,,,,, ,,,,,,,” ХК нь ,,,,,,,,,,,,тай 2018.9.26-ны өдөр Ипотекийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулахдаа даатгалын зүйлийг тус гэрээний 2.1.2-т “даатгуулагчийн амь нас /гэнэтийн ослын улмаас нас барах/”, 2.1.3-т “даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах тохиолдол” гэж тодорхойлон мөн гэрээний 3.1.6-д “Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах”, 3.1.7-д “Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэлээс хамгаалж даатгасан” байна. Өөрөөр хэлбэл, хорооноос баталсан хүчин төгөлдөр журмын дагуу даатгуулагч гагцхүү гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш алдах эрсдэлийг даатгаж, даатгагч нөхөн төлбөр олгохоор талууд гэрээ байгуулсан. Хорооны 2019.6.25-ны өдрийн 9/2697 дугаар “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” албан бичигт “..., талууд Ипотекийн даатгалын гэрээг 2018.9.25-ны өдөр байгуулах үед тухайн иргэнд сонголт хийх эрх олгож, түүгээр баталгаажуулсан талаарх баримт барихгүй нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээр байна” гэсэн нь даатгуулагчид ямар сонголт хийх эрхийг олгох талаар бичсэн нь тодорхойгүй, даатгагч нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан тухайд ямар ч хууль зүйн үндэслэл заагаагүй. Мэдүүлгийн маягтад даатгуулагч даатгалын компани сонгох, даатгалын хураамж төлөх нөхцөл /сар, жил/ сонгох гэснээс өөр сонголт байдаггүй. Харин ,,,,,,,,,,,, нь тэрхүү сонгох боломжийн хүрээнд даатгагчаар “,,,,,,, ,,,,,,,” ХК-ийг, даатгалын хураамжийг сараар төлөх нөхцөлийг сонгожээ. Нэгэнт Хорооны 2018.6.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-аар “даатгуулагчийн амь нас эрүүл мэндийг гагцхүү гэнэтийн ослоос хамгаалж даатгана” гэж заасан тул даатгагч нь даатгуулагчид эрсдэлийн сонголт хийх боломж олгох, даатгуулагч нь эрсдэлийг сонголт хийх боломж шууд үгүйсгэгдэж байгаа юм. ШШҮХ-ийн 2018.11.30-ны өдрийн 2519 дүгээр Шинжээчийн дүгнэлтэд “... талийгаач нь судас хатуурах өвчтэй байжээ, зүрхний зүүн ховдлын чичирхийллийн улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн нь талийгаач гэнэтийн ослоор бус, өвчний улмаас нас барсныг дүгнэсэн байна. Даатгалын гэрээний 8.1.8-д заасан “Өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдол нь гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй”, мөн Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж үзээд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02066 дугаар шийдвэрээр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “,,,,,,, ,,,,,,,” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 46,516,827 /дөчин зургаан сая таван зуун арван зургаан мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2158 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 390,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.16-ны өдрийн 181/ШШ2019/02066 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019.12.20-ны өдрийн 2158 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар “Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны ба гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно” гэж заасны дагуу хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр ,,,,,,,,,, нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. ,,,,,,, ,,,,,,, нь 2018.09.05-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбартай байгуулж 48,000,000 төгрөгийн зээл авсан байсан. ,,,,,,,,,,,, “,,,,,,, ,,,,,,,” ХК-тай Ипотекийн даатгалын гэрээг 2018.09.26-ны өдөр байгуулж орон сууцаа 73,600,000 төгрөгөөр даатгаж 73,600 төгрөг, зээлдэгчийн амь насны даатгалыг 48,000,000 төгрөгөөр даатгаж 48,000 төгрөг “,,,,,,, ,,,,,,,” ХК-д төлсөн байдаг. ,,,,,,,,,,,, нь 2018.11.10-ны өдөр нас барсан тул “,,,,,,, ,,,,,,,” ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 46,516,827 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Зээлдэгчийн амь насны даатгал нь “Зээлдэгч аливаа шалтгаанаар амь насаа алдах эрсдэл учирвал зээл төлөлтийн асуудлыг даатгалын компани хариуцаж зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр заасан. Мөн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас амь насанд нь эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар амь насны даатгалаар даатгуулсан. Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой даатгал гэж ойлгож байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.6.06-ны өдрийн “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам батлах тухай” 210 дугаар тогтоолын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалаар дараахь үндсэн эрсдэлийг даатгана”, 2.2.2-т “...урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт”, 3.8.1-т “Даатгуулагч нас барсан хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгийн нөхөн төлбөрийг төлөхөөр” заасан. Анхан шатны шүүх “Санхүүгийн зохицуулах хорооны 2019.06.25-ны өдрийн 9/2697 дугаар албан бичигт “Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт хэрэгжээгүй гэж дурдсан байх боловч уг тайлбар нь гэрээний болон ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудасны хуулбараар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Санхүүгийн зохицуулах хорооны 2018.6.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйл болох даатгалын гэрээний зохицуулалт, тавигдах шаардлагын 4.5-д “даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж заасан. Уг журмын энэхүү зохицуулалт нь зээлдэгчдэд гэнэтийн ослын эсхүл аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлийн сонголтыг олгосноор Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилготой байсан. Энэ заалтыг хэрэгжүүлээгүйгээс даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,аас /,,,,,,,,,,,,айн хууль ёсны өвлөгчийн хувьд/ “,,,,,,, ,,,,,,,” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 46,516,827 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, ,,,,,,,,,,,, болон “,,,,,,, ,,,,,,,” ХК-ийн хооронд байгуулагдсан 2018.09.25-ны өдрийн “Ипотекийн даатгалын гэрээ”-ний Хоёр.-т даатгалын зүйлийг заахдаа 2.1.2-т “даатгуулагчийн амь нас (даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах)”, 2.1.3-т “даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах” гэж, гэрээний Арав.-т буюу нэр томьёоны тайлбар хэсгийн 10.20.-д ““Гэнэтийн осол” гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол” байхаар, мөн гэрээний Найм. дахь хэсэг буюу нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлийн 8.1.8.-д “Өвчин эмгэгийн улмаас нас барах” гэж тус тус заажээ. ,,,,,,,,,,,, нь зүрхний зүүн ховдлын чичирхийллийн улмаас зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь тогтоогдсон, иймд даатгалын гэрээнд заасан “гэнэтийн ослын улмаас” бус харин нөхөн төлбөр олгогдохгүй нөхцөл болох “өвчин эмгэгийн улмаас нас барсан” тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны 2018.6.06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2.2-т “Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараахь үндсэн эрсдэлийг даатгана”, 2.2.1.“Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид “гэнэтийн осол” гэх)-ын улмаас даатгуулагч нь нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт”; 2.2.2.“Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт” гэж заасан ба энэхүү маргааны зүйл болох ипотекийн даатгалын гэрээний хувьд даатгуулагч /,,,,,,,,,,,/ нь уг журмын 2.2.1.-д заасан “ердийн даатгагчийн хувьд” амь нас, эрүүл мэндээ /гэрээний 2.1.2, 2.1.3/ аль алиныг нь даатгуулсан байна.
Иймд, “...Зээлдэгчийн амь насны даатгал нь зээлдэгч аливаа шалтгааны улмаас /бүх төрлийн өвчлөл, гэнэтийн осол/ амь насаа алдах тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг нөхөн төлснөөр зээлдэгч болон банкийг зээлийн эрсдэлд оруулахгүй байх зорилготой, Санхүүгийн зохицуулах хорооны баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 2.2.2-т “...урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт”, 3.8.1-д “Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгийн нөхөн төлбөрийг төлөхөөр” заасан байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэх гомдол, мөн “Санхүүгийн зохицуулах хорооны журамд амь нас, эрүүл мэндийг даатгуулахаар заасан байхад хариуцагч эрүүл мэндийг нь орхигдуулсан, энэ нь хууль зөрчсөн” гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй.
“...Анхан шатны шүүх “Санхүүгийн зохицуулах хорооны 2019.06.25-ны өдрийн 9/2697 дугаар албан бичигт “Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт хэрэгжээгүй гэж дурдсан байх боловч уг тайлбар нь гэрээний болон ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудасны хуулбараар үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Санхүүгийн зохицуулах хорооны “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын 4.5-д “даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэж заасан. Уг журмын энэхүү зохицуулалт нь зээлдэгчдэд сонголтыг олгосноор Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилготой байсан. Энэ заалтыг хэрэгжүүлээгүйгээс даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн...” гэсэн гомдлын тухайд анхан болон давж заалдах шатны шүүхийн өгсөн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна энэ нь даатгуулагч /,,,,,,,,,,,,,,,/ болон даатгагчийн /хариуцагч/ хооронд нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнд заасан “гэнэтийн осол” гэх ойлголтыг тайлбарлаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02066 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2158 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 390,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ