Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1090

 

 

 

 

 

 

   2022         11        17                                   2022/ШЦТ/1090

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Улсын яллагч: Ц.Төгөлдөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Шүүгдэгч: М.Б, түүний өмгөөлөгч Б.Ч нар оролцсон эрүүгийн ..... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

... оны 3 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн ..суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд:

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч М.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Гт “жолоочийн үнэмлэх сэргээж өгнө” хэмээн худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Г нь Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ч” дэлгүүрт байхдаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Х-” банкны 0 дугаартай данснаас шилжүүлсэн 200.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Х-” банкны 1 дугаартай данснаас шилжүүлсэн 200.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг өөрийн “Х-”-ны 2 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

 

Эрүүгийн .... дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн ...- хуудас/,

 

Хохирогч М.Гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Гэрч Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

М.Бын “Х-” банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26, 79 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-75 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Гт “жолоочийн үнэмлэх сэргээж өгнө” хэмээн худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч М.Г нь Сүхбаатар дүүргийн ...- хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ч” дэлгүүрт байхдаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Х-” банкны 0 дугаартай данснаас шилжүүлсэн 200.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Х-” банкны 1 дугаартай данснаас шилжүүлсэн 200.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг өөрийн “Х-”-ны 2 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авс

ан тэмдэглэл,

 

Хохирогч М.Гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл,

 

Хохирогч М.Гийн “...Би жолооны эрхээ хасуулчихсан юм. Манай найз Г- жолооны үнэмлэх гаргадаг хүн танина гэж хэлсэн. Тэгэхээр нь “эрхээ сэргээлгэе” гэж хэлсэн. Тэгээд манай найз миний дугаарыг өгсөн байсан бөгөөд ... гэсэн дугаараас над руу залгаад “Та эрх сэргээлгэх гэж байгаа юм уу, би ... дүүргийн замын цагдаад ажилладаг” гэсэн юм. Тэгээд над руу мессежээр ... гэсэн дугаартай Х-ны данс явуулаад “400.000 төгрөг хийчих” гэж хэлсэн. Би өөрийнхөө 1 дугаарын данснаас 200.000 төгрөг, нөхөр Б-гийн 0 дугаарын данснаас 200.000 төгрөгийг нийт 400.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ггийн “...Б-ыг би танина. 2022 оны 6 дугаар сард Б- над руу ... гэсэн дугаараас залгаад “замын цагдаад ажиллаж байгаа. Ахмад цолтой гэж хэлээд туслуулах юм байвал туслуулаарай. Ганц хоёр хүний жолооны эрх сэргээлгэж өгч чадна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Гийг жолооны эрхээ хасуулсныг нь мэдэж байгаа болохоор Гийн дугаарыг өгсөн юм. Замын цагдаад ажиллаж байгаа туслуулах юм байвал туслуулаарай, ганц хоёр хүний жолооны үнэмлэх сэргээлгэж өгч чадна шүү” гэж хэлж байсан. Би найз Гийг жолооны эрхээ хасуулсныг мэдэж байгаа болохоор Гийн дугаарыг өгсөн. Надтай ... дугаараас ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Бын “...нэг эрхийг 200.000 төгрөгөөр сэргээж өгнө гэж өөрийн Х-ны 2 дугаартай дансаар М.Г гэх хүнээс 200.000 төгрөг авсан. Маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрөө над руу холбогдоод дахин нэг хүний эрхийг сэргээлгэе гээд тохиролцоод дахин 200.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. 400.000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг,

 

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд “...М.Бын дансанд орж ирсэн мөнгөн дүн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөгийн орлого тус тус оржээ...” гэсэн баримт,

 

М.Бын “Х-” банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулганд “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 0 Б- Б- гэсэн данснаас 200.000 төгрөгийн орлого, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1 М-, Г гэсэн данснаас 200.000 төгрөгийн орлого...” гэсэн дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаар М.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Гт “жолоочийн үнэмлэх сэргээж өгнө” хэмээн худал хэлж, биелэгдэх боломжгүй нөхцөл тавьж төөрөгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар хуурч хохирогчоос мөнгө авсан болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж бодит байдлыг нууж төөрөгдүүлэн бусдыг хуурч “жолоочийн үнэмлэх сэргээлгэх” гэсэн хохирогчийн хүсэл сонирхлыг ашиглан мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч хохирогчид зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн “жолооны эрхээ сэргээлгэх” үйл ажиллагаа нь аливаа нэг иргэнээс хамааралгүй зохих журмын дагуу төрийн зохих байгууллагаас сэргээх үйл явц байдаг ба хохирогчоос биелэгдэх боломжгүй хүсэл сонирхлоо илэрхийлж бусдад мөнгө шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

 

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд зүйлс, өмч, мөнгөн хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчид үгээр, үйлдлээр худал ойлголт төрүүлж, төөрөгдүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч М.Быг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нь  өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн санал гаргаж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй...” болохыг тэмдэглэв.

 

 Хохирол төлбөрийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Хохирогч М.Гээс “...хохирлоо бүрэн гүйцэт авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 87/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч М.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Б нь бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, “Глобал Ацетилен” ХХК-д ачигч ажилтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Бод “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч М.Б танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ...” гэж заажээ.

 

Шүүх шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч М.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН