Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222    

2022 оны 11 сарын 17 өдөр                    2022/ШЦТ/222                       Баруун-Урт сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох 2230000000289 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, *******, 48 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Жишиг хорооллын задгай тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Цэрмаагийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус сумын 4 дүгээр багийн Жишиг хорооллын задгай тоот дахь айлын хашааг мөргөж осол гарган зорчигч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найз маань хөдөөгөөс ирээд “ чи жолооны үнэмлэхтэй юм чинь машин бариад өгчих” гэхээр нь машиныг нь барихад тоормос нь ажиллахгүй болсон. Нэг мэдсэн хашаа мөргөсөн байсан. Жолоонд ноднин сууж төгссөн. Жолоо төгссөнөөсөө хойш тээврийн хэрэгсэл жолоодоогүй, энэ жил жолоодож байгаа. Байнга машин барьдаггүй байсан. Хохирогчийн хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргаан байхгүй...гэв.

2230000000289 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

          -Яллагдагч *******ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн орчим манай найз Буянтогтох манайд ирээд “сургуулийн байрнаас очиж хүүхдээ авмаар байна. Би жолооны үнэмлэхгүй болохоор сумын төвд машин барьж болохгүй байна” гээд намайг “машин бариад яваад өгөөч” гэсэн. Би зөвшөөрөөд машинд суухад асаалттай байсан. Би машиныг араанд нь хийгээд хааз дээрээ гишгээд хөдөлтөл машин огцом хөдлөхөөр нь би сандраад юун дээр гишгэснээ сайн мэдэхгүй машины хурд буурахгүй чигээрээ явсаар байгаад гэрээс зүүн хойш байх блокон хашааг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх 57-58х/

- Хохирогч *******ын “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумаас хүүхдээ авахаар сумын төв рүү орж ирэхдээ саахалт айлын 5 настай охиныг сумын төв рүү эмээд нь аваачиж өгөөрэй гээд аав, ээж нь надтай явуулсан. Бид 2 сумын төвд орж ирээд 19 цагийн орчимд би өөрөө жолооны үнэмлэхгүй болохоор *******ийг “жолоо бариад сумын төв рүү орж дотуур байрнаас хүүхдээ авч ирэх гэсэн юм” гэхэд ******* зөвшөөрөөд машин жолоодоод гэрийнхээ гаднаас хөдөлсөн. Тэгтэл машин хүчээ авч зогсохгүй чигээрээ явсаар байгаад гэрээс зүүн хойш байх блокон хашааг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх 10-11х/,

- Иргэний нэхэмжлэгч ******* “... 2022 оны 09 сарын 09-ний өдөр 13 цагийн ед манай эхнэр Буянтогтох ******* сумаас хүүхдүүдээ авахаар сумын төв рүү Тоёота пробокс маркийн 11-45 УНР улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож саахалт айлын 5 настай охин Амармөрөнгийн хамт сумын төв рүү явсан. Орой 17 цагийн үед *******ийн нөхөр надад *******, Буянтогтох нар осолд орчихлоо хүрээд ир гэж хэлсэн. Би тэр оройдоо очиход манай эхнэр, ******* нарын гар гэмтсэн******* аймаг руу эмнэлгийн машинтай явах гэж байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад хөдлөөд хашаа мөргөсөн, машиныг ******* жолоодож явсан гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн урд хэсэг тэр чигтээ эвдэрсэн. Надад гаргах гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь манай эхнэр өөрөө гуйж *******ээр машинаа жолоодуулсан юм билээ” гэх мэдүүлэг /хх-19/

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 494 дугаартай “ 1. *******ын биед зүүн гарын атгаал ясны далд зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 34-35х/,

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 493 дугаартай “ 1. *******ийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун бугалга, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 28-29/,

-******* аймгийн Шүүхийн шинжилгээний  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 497 дугаартай “ 1. гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 44-45/,

-******* аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын “...11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох үйл баримт тогтоогдсон байна” гэх мөрдөгчийн магадалгаа /хх 38-39х/,

          - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-3-8, 68/

- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн лавлагаа /хх-61-63/

- ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... Цэрмаагийн ******* нь 09 сарын 09-нд машинтайгаа явж байгаад хашааг мөргөж эвдсэн. Миний бие нь хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-69/

- Хохирогч *******ын******* аймгийн Прокурорын газарт гаргасан “хохирогч ******* надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-70/

- Яллагдагч *******ийн******* аймгийн Прокурорын газарт гаргасан “******* би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж гэм буруугаа ухамсарласан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-71/ зэрэг болно.

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх  нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр******* аймгийн ******* сумын 4 дүгээр багт 11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж айлын хашаа мөргөж зам тээврийн осол гаргаж *******ын эрүүл мэндэд “ зүүн гарын атгаал ясны далд зөрөө бүхий хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Энэ нь мөн хохирогч *******ын “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумаас хүүхдээ авахаар сумын төв рүү орж ирэхдээ саахалт айлын 5 настай охиныг сумын төв рүү эмээд нь аваачиж өгөөрэй гээд аав, ээж нь надтай явуулсан. Бид 2 сумын төвд орж ирээд 19 цагийн орчимд би өөрөө жолооны үнэмлэхгүй болохоор *******ийг “жолоо бариад сумын төв рүү орж дотуур байрнаас хүүхдээ авч ирэх гэсэн юм” гэхэд ******* зөвшөөрөөд машин жолоодоод гэрийнхээ гаднаас хөдөлсөн. Тэгтэл машин хүчээ авч зогсохгүй чигээрээ явсаар байгаад гэрээс зүүн хойш байх блокон хашааг мөргөөд зогссон” гэх,

иргэний нэхэмжлэгч ******* “... 2022 оны 09 сарын 09-ний өдөр 13 цагийн ед манай эхнэр Буянтогтох ******* сумаас хүүхдүүдээ авахаар сумын төв рүү Тоёота пробокс маркийн 11-45 УНР улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож саахалт айлын 5 настай охин Амармөрөнгийн хамт сумын төв рүү явсан. Орой 17 цагийн үед *******ийн нөхөр надад *******, Буянтогтох нар осолд орчихлоо хүрээд ир гэж хэлсэн. Би тэр оройдоо очиход манай эхнэр, ******* нарын гар гэмтсэн******* аймаг руу эмнэлгийн машинтай явах гэж байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад хөдлөөд хашаа мөргөсөн, машиныг ******* жолоодож явсан гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн урд хэсэг тэр чигтээ эвдэрсэн. Надад гаргах гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь манай эхнэр өөрөө гуйж *******ээр машинаа жолоодуулсан юм билээ ” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 494 дугаартай “ 1. *******ын биед зүүн гарын атгаал ясны далд зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 493 дугаартай “ 1. *******ийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун бугалга, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 497 дугаартай “ 1. гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх 44-45/,

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Сосорын “...11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох үйл баримт тогтоогдсон байна ” гэх мөрдөгчийн магадалгаа /хх 38-39х/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-12/ зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2.” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 494 дугаартай дүгнэлтээр *******ын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч *******ын биед учирсан зүүн гарын атгаал ясны далд зөрөө бүхий хугарал нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч И.Сосороос  шүүгдэгч *******ийн холбогдсон зам тээврийн осолын талаар  “11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон ” магадлагаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.           

4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны

хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд хохирогч *******оос жолоо солиж авахдаа дүрэмд заасан хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр буюу машин асаалттай, хааз дээр гишгэсэн байхад жолооны ард сууж, улмаар тоормос шишгэж зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг осол гарсан хийгээд мөн тэрээр хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хэрэгжүүлээгүй нь зорчигч болон өөрийн эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэжээ.

5. Прокуророос шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүрэлдэхүүний шинжтэй байна.

6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой юм.

   7. Шүүгдэгч *******ийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр тээврийн жолоодон осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай бөгөөд прокуророос түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

Тухайлбал, шүүгдэгч *******ийн үйлдсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, тухайн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шаардсан хэмжээнд нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр гэм буруугаа ухамсарлаж байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

Хохирлын талаар:

            Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч ******* 11-45 УНР улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгэлд эвдрэл учирсан боловч хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч *******ын******* аймгийн Прокурорын газарт гаргасан “хохирогч ******* надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-70/, ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... Цэрмаагийн ******* нь 09 сарын 09-нд машинтайгаа явж байгаад хашааг мөргөж эвдсэн. Миний бие нь хохирлоо бүрэн барагдуулсан тул гомдолгүй” гэх хүсэлт /хх-69/, иргэний нэхэмжлэгч ******* “Надад гаргах гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй, учир нь манай эхнэр өөрөө гуйж *******ээр машинаа жолоодуулсан юм билээ” гэх мэдүүлэг зэргээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Бусад:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Цэрмаагийн *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН

2022 оны 11 сарын 17 өдөр                    2022/ШЦТ/222                       Баруун-Урт сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “....гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй байна.