Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган

хохирогч Ц.Бүргэд

шүүгдэгч М.Алтансүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтайхан овогт Мөнхөөгийн Алтансүхэд холбогдох эрүүгийн  201619000769 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авснаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл-2, эгчийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цэргийн 188 тоотод оршин суух, хувьд оногдох хөрөнгөгүй, Нарантуул трейд ХХК-нд зохион байгуулагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алтайхан овогт Мөнхөөгийн Алтансүх, /РД:ДЮ77030611/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Алтансүх нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Тойрол хаан” жуулчны баазад Ц.Бүргэдтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Ц.Бүргэд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би М.Алтансүхтэй сайн дураараа эвлэрсэн. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. М.Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Л.Энхмандах хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрын спортын арга хэмжээнд манай баг түрүүлж 25 хүн Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин болдогийн ойролцоо байдаг жуулчны баазад амарсан. Бид нар амралтын газарт архи дарс ууж, ихэнх нь согтсон байсан. Тэгтэл Бүргэд, Алтансүх нар хоорондоо маргалдаад Алтансүх нь Бүргэдийн нүүрэнд цохиж, Бүргэдийн үүдэн 2 шүдийг унагаасан асуудал гарсан. Манай ажлын хүмүүс байсан учраас Алтансүх, Бүргэд нарыг салгах үед Бүргэдийн амнаас цус гарч, уурлаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

 

Гэрч М.Гандаваа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой Нарантуул Трейд ХХК-ны хамт олон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжин болдогийн орчимд байрлах Тойрол хаан жуулчны баазад амарцгаасан юм. Энэ үед манай ажлын Бүргэд, Алтансүх нар нь архи ууж хоорондоо маргалдан Алтансүх нь Бүргэдийн шүдийг цохиж унагаасан асуудал гаргасан. Бид нарыг бүжгийн заал руу ороод бүжиглэж байхад Бүргэд, Алтансүх нар гадаа үлдээд зодолдсон асуудал болсон. Би Бүргэд, Алтансүх нарыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Бүргэдийн урд талын үүдэн дээд хоёр шүд унасан харагдсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн шинжээч эмч М.Энхтайваны үзлэг хийсэн №14414 тоот дүгнэлт: Иргэн Ц.Бүргэдийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Алтансүх нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Тойрол хаан” жуулчны баазад Ц.Бүргэдтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биемахбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  гэрч Л.Энхмандахын...Бүргэд, Алтансүх нар хоорондоо маргалдаад Алтансүх нь Бүргэдийн нүүрэнд цохиж, Бүргэдийн үүдэн 2 шүдийг унагаасан асуудал гарсан. Манай ажлын хүмүүс байсан учраас Алтансүх, Бүргэд нарыг салгах үед Бүргэдийн амнаас цус гарч, уурлаад явсан гэх мэдүүлэг, гэрч М.Гандаваагийн... Бид нарыг бүжгийн заал руу ороод бүжиглэж байхад Бүргэд, Алтансүх нар гадаа үлдээд зодолдсон асуудал болсон. Би Бүргэд, Алтансүх нарыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Бүргэдийн урд талын үүдэн дээд хоёр шүд унасан харагдсан, амнаас нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг, шинжээчийн 14414 тоот дүгнэлт, хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Алтансүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ц.Бүргэд нь шүүгдэгч М.Алтансүхтэй эвлэрч байх тул М.Алтансүхэд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алтайхан овогт Мөнхөөгийн Алтансүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  •           . Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201619000769 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

 

            4. М.Алтансүхэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Алтансүхэд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ