Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:6/2022/0354/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* овогт*******ын*******д холбогдох 2218000000405 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Иөншөөбү овогт*******ын******* /РД:******* / ******* оны*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,******* настай, эрэгтэй,  дээд боловсролтой,******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын тоотод оршин суух,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 109.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч *******ын өгсөн: Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлбөрт 2 хувааж 2,100,000 төгрөгийг төлсөн. Улсын яллагчтай 2 сар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял тохирсон гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогчын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд гэрээсээ гараад Дархан сумын дугаар багт байрлах дугаар байрны зүүн талд явган хүний замаар явж байтал манай бага охин нь*******ын ач охин, хүү нартай зам дээр тоглож байсан. Би тэр 3-т хандан бүгдээрээ дэлгүүр оръё, ах нь ундаа авч өгье гэж хэлээд тэр гурвыг дагуулаад алхаж байтал араас гүйж ирээд миний нуруу руу гараараа цохисон. Би тухайн үед газарт унаад босоод иртэл аав нь болох******* хүрч ирээд зүүн гараараа миний баруун талын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас нэлээн их цус гарсан бөгөөд******* болон нарт та нар намайг яаж байгаа юм бэ? гэж хэлэхэд намайг тоолгүй гэр лүүгээ яваад орчихсон гэх мэдүүлэг /хх-ийн 13,-17/

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн № дугаартайын өвчний түүх /хх-ийн 20-33/

 

Гэрч ын өгсөн: 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал манай аав******* залгаад  байрныхаа гадаа гараад ир гэж хэлсэн. Намайг гадаа гарахад аав******* байрны гадаа сааданд ганцаараа сууж байсан. Гэтэл үл таних 40 орчим насны согтуу эрэгтэй хүн бид хоёр луу хараад байсан. Аав надаас чи таньдаг юм уу? гэхэд нь би танихгүй гэсэн. Удалгүй тухайн эрэгтэй хүн сагсны талбай тойроод зүүн талаар гарч ирээд манай авга дүү Эрхийг тэврээд явган хүний замаар явж байхаар нь би уг эрэгтэйд хандан хүүхэд буулгаач, яагаад хүний хүүхэд авч яваад байгаа юм бэ? гэж хэлээд уг эрэгтэй рүү гүйгээд очсон. Уг эрэгтэй нь манай авга дүү Эрхийг өөрөөсөө холдуулахгүй байхаар нь Эрхийг уг эрэгтэйгээс авах санаатай гараараа түлхэхэд газарт унаад өгсөн. Ингээд би өөрийн дүү Эрхийг аваад явах гэтэл уг эрэгтэй хүн босож ирээд баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тухайн үед миний толгой эргээд зогсож байтал манай аав******* гүйж ирээд чи яагаад миний хүүхдийг авч явж байгаа юм бэ? яагаад миний охиныг цохиж байгаа юм бэ? гээд зүүн гараараа уг эрэгтэйн баруун хацар хэсэг рүү нэг удаа цохисон юм. Тухайн үед уг эрэгтэй газар унаад өөрийнхөө нүүрийг шалбалчихсан бөгөөд уг эрэгтэй босож ирээд манай аав*******ыг хэл амаар доромжилж эхэлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 51/ 

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартайын биед доод эрүүнд хугарал, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.ын биед тогтоодсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхагүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн*******-62/

Шинжээч эмч гийн өгсөн: Үзлэгээр хамрын зүүн угалз орчимд 0,8 см хэмжээтэй босоо байрлалтай тод ягаан өнгийн сорвитой байсан. Түүнээс хамар ясанд шинэ хугарал гэмтэл илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн материалыг судалж үзэхэд СД-р доод эрүү баруун талд битүү хугарсан. Тухайн эрүүний гэмтлийг авсан хүн нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрүү хугараад үүний улмаас шингэн хоол идээд зовиур өгөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл явах боломжтой болно гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цаг 30 минутийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар байрны зүүн талын зам дээр тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаасын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь биед доод эрүүнд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчын эрүүл мэндэд доод эрүүнд хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчын “...*******оос хохирол төлбөрийн үлдэгдэл 1,110,800 төгрөг авсан. нийт 2,110,800 төгрөгийг бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 90/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 1 удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирхогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 2 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР