Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа  

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч С.Бадамсэрээжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таван шовх овогт Сүхээгийн Бадамсэрээжидэд холбогдох 201619000617 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 11 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, 2002 оноос 2012 он хүртэл 3 дугаар цахилгаан станцад цахилгааны инженерээр ажиллаж байсан гэх, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн 2 дугаар ферм гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Таван шовх овогт Сүхээгийн Бадамсэрээжид, /РД:НБ80020919/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Бадамсэрээжид нь согтуугаар, давтан удаагийн үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Эрүүл мэндийн төвийн төрөхийн өмнөх өрөөний хаалгыг өшиглөж эвдсэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус төвийн байр, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны цонхыг тус тус хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн төвд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн Н.Мөнхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож Н.Мөнхцэцэгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Бадамсэрээжид шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би хохирогч нараас уучлалт гуйж хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч Н.Мөнхцэцэгтэй сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Засаг даргын Тамгын газрын орж гардаг хаалганы хажууд байрлах цонх нь хагарсан байх ба давхраараа хагарсан байв. Уг хагарсан цонхны хэмжээний урт нь 0.70 см, өргөн нь 1м, 14см хэмжээтэй цонх байв. Үзлэгийг “Никон” зургийн аппаратаар бэхжүүлж 3 кадр зураг авав...гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг сумын Эрүүл мэндийн төвийн хүлээн авах хаалганы баруун талын вакум цонхыг хагалсан байх ба 2 давхраараа цонх нь хагарсан байв. Эмнэлэгийн дотор ороход Төрөхийн өмнө өрөөний хаалгыг өшиглөж, цөмлөөд, нугасыг нь салгасан байв. Хүлээн авах хаалганы баруун талын цонхны хэмжээний урт нь 93 см, өргөн нь 53.5 см хагарсан, цөм өшиглөсөн хаалга нь 2х98см харьцаатай цагаан өнгийн модон хаалга байсныг “Канон” зургийн аппаратаар 8 кадр зураг бэхжүүлж авав...гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/

 

Үнэлгээ гаргасан “Ашид Билгүүн” ХХК-ны ДХҮ/416-064 дугаартай үнэлгээний тайлан..../хх-ийн 49-60 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд хэрэг болох үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ ирэхэд Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын жижүүрийн ажлыг хүлээлцэхэд жижүүр Энхболд хэлэхдээ “урд шөнө буюу 2016 оны 07 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн үед Бадамсэрээжид ирээд жижүүрийн өрөөний цонхыг хагалаад хэн бэ гэхэд зугтаагаад яваад өгсөн” гэж ярьсан. Тухайн үед намайг харахад тамгын газрын үүдний хаалганы урд талын цонхыг давхараар нь хагалсан байсан. Бадамсэрээжид гараараа цохиод хагалсан юм шиг байсан. Би 2 хоногийн дараа түүнтэй уулзаж чи яаж байгаа юм бэ цонх хагалсан байна гэж хэлэхэд тоосон шинжгүй нилээд халамцуу явж байсан. Тухайн хагалсан вакум цонх нь 120х15см хэмжээтэй давхар шилэн цонх байсан. Үнэлгээгээр 140.000 төгрөг болсон. Үнэлгээний төлбөр 15.000 төгрөг, замын зардал 7.400 төгрөг нийт 162.4000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Бадамсэрээжид нь манай нутгийн залуу байгаа юм. Батсүмбэр суманд төрсөн цагаасаа хойш эцэг, эхийн хамт амьдардаг. Бадамсэрээжидийн давуу сайн тал нь боловсрол сайн эзэмшсэн толгой сайтай хэрнээ 2010 оноос хойш архинд гүн орсон байнга согтуу явдаг. Ар гэрийн амьдрал гайгүй, эцэг, эх боловсролтой насаараа багшлаад тэтгэвэртээ гарсан хүмүүс байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эмнэлэгийн ээлжийн сувилагч Магияа, Пүрэвсүрэн нарыг ажилтай байхад нь тус сумын иргэн Бадамсэрээжид согтуу агсам тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж, байгууллагын эд зүйл болох цонх, хаалгыг эвдэлсэн гэж ярьж байсан. Манай эмнэлэгийн 1 давхарт байрлах төрөхийн өмнөх өрөөний хаалгыг цөм өшиглөсний улмаас эвдэрч нугасаараа салсан байсан. Уг хаалга нь 2 метр урттай, 98 см өргөн хаалга байсан. Гадаа хаалганы хажуу талын 93 см урт, өргөн нь 53.5 см хэмжээтэй давхар шилтэй вакум цонхыг хагалсан байсан. Би цонхыг 65.000 төгрөг, хаалгыг 180.000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээгээр 227.500 төгрөг, үнэлгээний хөлс 15.000 төгрөг, замын зардал 7.600 төгрөг, нийт 250.100 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Н.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын үед ажил дээрээ ганцаараа байхад захирлын хаалгыг гаднаас хүн тогших шиг болохоор нь хэн бэ гэж асуухад Бадамсэрээжид байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд хөөгөөд хаалга тайлж өгөөгүй юм. Би хаалганаас буцаад явтал Бадамсэрээжид хаалганы баруун талын цонхыг гараараа 2 удаа цохиод хагалчихсан. Би хаалгаа нээгээд харахад Бадамсэрээжид зугтаагаад явчихсан....гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

Гэрч С.Магияа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 09 цагаас 22-ны 09 цаг хүртэл 24 цагийн ээлжтэй хоносон юм. Ажил дээрээ байхад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд манай сумын Бадамсэрээжид согтуу ганцаараа эмнэлэгт орж ирээд “идэж уух юм байна уу, уух ус өгөөдөх” гээд хэлэхээр нь түүнд хандан эмнэлэгт жирэмсэн болон өвчтэй олон хүн байгаа, чи яв, гэртээ харь гэж хэлсэн боловч явахгүй орилоод дуулаад коридороор холхиод байсан. Бадамсэрээжид гарахгүй байхаар нь цагдаад мэдэгдэхэд Наранбаатар хэсгийн төлөөлөгч хотод ажилтай явж байна одоо гарлаа гэж хэлсэн. Би айл руу дуудлагаар яваад ажил дээрээ хүлээн авахын өрөөнд ороход Бадамсэрээжид гартаа яаралтай тусламжийн шкафнаас 1 ширхэг Седуксин тариаг гартаа бариад сууж байсныг би булааж авсан. Бадамсэрээжидтэй муудалцаад яв гэхэд Мөнхцэцэг өвчтөний өрөөнд ороод юм идээд, цай уугаад суучихаар нь би түүний одоо гар гээд түлхэхэд Бадамсэрээжид гартаа барьж байсан аягыг шидээд гарахдаа эхчүүдийн амрах өрөөний хаалгыг 2 удаа өшиглөж гараараа 1 удаа цохиж авсны улмаас хаалга доод хэсэгтээ цөмөрч, нугас нь салаад унасан. Би хүлээн авахын өрөөнд байсан залуугаар хориулаад Бадамсэрээжидийг эмнэлэгийн коридорт гаргасан. Удалгүй хэсгийн төлөөлөгч Наранбаатар ирээд Бадамсэрээжидийг аваад явсан. Бадамсэрээжид зөөлөн байгаад байвал эмнэлэг дотор өвчтнүүдийн хоолыг идээд коридорт хонох зорилготой байдаг. Шаардлага тавихаар янз бүрийн зан авир гаргаад агсам согтуу тавьдаг. Энэ бол ганц удаагийн үйлдэл биш, заримдаа гарахгүй хэвтчихээд гарахгүй болохоор нь цагдаа дуудаад өгөөд явуулдаг. Цонхыг сувилагч Пүрэвсүрэнгийн ээлжин дээр хагалсан байсан, юугаар цохиж хагалсныг мэдэхгүй. Бадамсэрээжидийн биед ил харагдах шарх байхгүй байсан, ямар нэгэн эмнэлэгийн тусламж авна гэж ирээгүй. Би Бадамсэрээжидтэй ямар нэгэн харилцаа холбоо байгүй, 10 жилд суралцаж байхдаа нөгөө ангид нь сурч байсан, 10 жилд сурч байхдаа Бадамсэрээжид маш сайн сурлагатай, дуулдаг авъяастай байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

Гэрч Б.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 09 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл ээлжтэй хоносон юм. Намайг ажил авах үед өмнө өдөр ээлжтэй байсан Магияа гэх сувилагч хэлэхдээ Бадамсэрээжид 20, 21-ны өдөр агсам тавиад амар байлгасангүй хэсгийн төлөөлөгч 2 өдөр ирээд авч явсан гэж ярьсан. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 цаг 30 минутын үед хэсгийн төлөөлөгч над руу залгаад та нар болгоомжтой байгаарай, янз бүрийн зүйл болвол хэлээрэй, гэж хэлсэн. Тэгээд 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед эмнэлэгийн хаалгыг нүдэхээр нь гараад хартал Бадамсэрээжид хаалганы хажуу талын цонхны ойролцоо зогсоод ганцаараа байхаар нь би түүнийг таниад хаалгаа тайлалгүй буцаад ортол хаалганы хажуу талын вакум цонхыг гараараа цохиод хагалчихаад явчихсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Надтай юм дуугараагүй, хаалга тогшоод байхаар нь айгаад онгойлгож өгөөгүй буцаад явчихсан. Тэгтэл шууд л цонхыг хагалчихсан. Гараараа цонхыг хагалсан гэж бодсон, учир нь түүнийг гарт баригдсан зүйл байхгүй байсан, ойр хавиар нь цохисон зүйл харагдаагүй. Бадамсэрээжид байнгын согтуу эрүүл нь мэдэгдэхгүй явж байдаг. Бадамсэрээжид эмнэлэг дээр байнга ирдэг, өвчтүүдээс хоол тамхи нэхдэг, бид нарыг ажилтай үеэр өвчтнүүдийн өрөө хэсээд явдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд хэрэг болон үед хажууд нь байгаагүй. Харин 2016 оны 07 дугаар сарын 21, 22, 23-ны орой тус сумын эрүүл мэндийн төвд согтуугаар агсам тавиад байна гэх дуудлаганд удаа дараа ажиллаж эмнэлэгээс Бадамсэрээжидийг авч гэр рүү нь дөхүүлж өгч байсан. Энэ байдал нь удаа дараа давтагдаж сумын эрүүл мэндийн төвийн цонх, хаалга эвдэрсэн, мөн Засаг даргын тамгын газрын цонхыг хагалсан байсан тул материалжуулан мөрдөн байцаах тасагт харъяаллын дагуу шилжүүлсэн. Бадамсэрээжид байнгын архи ууж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж ажил хийх нөхцөл бололцоогоор хангадаггүй байнгын дуудлага өгүүлдэг. Таарсан газраа сумын иргэдээс мөнгө нэхэж авсан мөнгөөрөө архи, пиво согтууруулах ундааны зүйл авч хэрэглэдэг. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэдэд байнгын айдас түгшүүрт автуулдаг архаг архичдын судалгаанд авагдсан хүн юм. Миний бие томилогдсон цагаасаа хойш түүнийг удаа дараа материалжуулан Төв аймгийн Сум дундын шүүхээр баривчлуулж байсан боловч одоог хүртэл засраагүй, сүүлд 2016 оны 06 сард 14, 30 хоногоор 2 удаа баривчилгаанд явуулсан боловч мөн адил засраагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсээр байна. Бадамсэрээжид нь эмнэлэгийн сувилагч нар дээр оройн цагаар очиж байнгын айлгаж агсам согтуу тавьж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хоолыг булааж иддэг талаар сувилагч нар удаа дараа гомдол гаргадаг....гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим би хивэг зараад зогсож байтал гаднаас Бадамсэрээжид орж ирээд хивгэн дээр суухаар нь би гар гэж хэлтэл Бадамсэрээжид намайг банзал, гичий, янхан гэх зэргээр доромжлоод байхаар нь би хариуд нь чиний хэлснээр бол эмэгтэй хүмүүс бүгд янхан банзал, гичийнүүд үү гэж хэлсэн. Тэгтэл Бадамсэрээжид миний нүд рүү үгийг зөрөөгүй цохиод дахин цохих гэхээр нь би зугтаатал араас гүйж ирээд дахин хүзүүн дээр цохиод газар унагаасан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Бид 2-ын хооронд өс хонзон, өр авлага байхгүй. Тухайн үед надаас мөнгө нэхээгүй, надаас мөнгө нэхэх гэж орж ирээд л мөнгө өгөхгүй болохоор зодсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би “Хулан” нэртэй дэлгүүрээс нэгж авчихаад гараад зогсож байтал Ганбаяр даргын хашааны урд хивэг зардаг дэлгүүрээс нэг эмэгтэй орилоод гараад ирэхээр нь би хартал Бадамсэрээжид Мөнхцэцэгийг үсдээд араас нь түлхэх шиг харагдахаар очоод Бадамсэрээжидийг салгасан. Дэлгүүр дотор юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11280 тоот дүгнэлт: Н.Мөнхцэцэгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бадамсэрээжид нь согтуугаар, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Эрүүл мэндийн төвийн төрөхийн өмнөх өрөөний хаалгыг өшиглөж эвдсэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус төвийн байр, мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын байрны цонхыг тус тус хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн төвд 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэн Н.Мөнхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож Н.Мөнхцэцэгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13, 14-18/

иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяагийн... Манай эмнэлэгийн ээлжийн сувилагч Магияа, Пүрэвсүрэн нарыг ажилтай байхад нь тус сумын иргэн Бадамсэрээжид согтуу агсам тавьж, амгалан тайван байдлыг алдагдуулж, байгууллагын эд зүйл болох цонх, хаалгыг эвдэлсэн гэж ярьж байсан. Манай эмнэлэгийн 1 давхарт байрлах төрөхийн өмнөх өрөөний хаалгыг цөм өшиглөсний улмаас эвдэрч нугасаараа салсан байсан. Уг хаалга нь 2 метр урттай, 98 см өргөн хаалга байсан. Гадаа хаалганы хажуу талын 93 см урт, өргөн нь 53.5 см хэмжээтэй давхар шилтэй вакум цонхыг хагалсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

иргэний нэхэмжлэгч Д.Цэцэгжаргалын... 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ ирэхэд Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын жижүүрийн ажлыг хүлээлцэхэд жижүүр Энхболд хэлэхдээ “урд шөнө буюу 2016 оны 07 дугаар сарын 23-нд шилжих шөнө 02 цагийн үед Бадамсэрээжид ирээд жижүүрийн өрөөний цонхыг хагалаад хэн бэ гэхэд зугтаагаад яваад өгсөн” гэж ярьсан. Тухайн үед намайг харахад тамгын газрын үүдний хаалганы урд талын цонхыг нь давхараар нь хагалсан харагдаж байсан. Бадамсэрээжид гараараа цохиод хагалсан юм шиг байсан. Би 2 хоногийн дараа түүнтэй уулзаж чи яаж байгаа юм бэ цонх хагалсан байна гэж хэлэхэд тоосон шинжгүй нилээд халамцуу явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

гэрч Н.Энхболдын... захирлын хаалгыг гаднаас хүн тогших шиг болохоор нь хэн бэ гэж асуухад Бадамсэрээжид байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд хөөгөөд хаалга тайлж өгөөгүй юм. Би хаалганаас буцаад явтал Бадамсэрээжид хаалганы баруун талын цонхыг гараараа 2 удаа цохиод хагалчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

гэрч С.Магияагийн... Бадамсэрээжидтэй муудалцаад яв гэхэд Мөнхцэцэг өвчтөний өрөөнд ороод юм идээд, цай уугаад суучихаар нь би түүний одоо гар гээд түлхэхэд Бадамсэрээжид гартаа барьж байсан аягыг шидээд гарахдаа эхчүүдийн амрах өрөөний хаалгыг 2 удаа өшиглөж гараараа 1 удаа цохиж авсны улмаас хаалга доод хэсэгтээ цөмөрч, нугас нь салаад унасан. Би хүлээн авахын өрөөнд байсан залуугаар хориулаад Бадамсэрээжидийг эмнэлэгийн коридорт гаргасан. Удалгүй хэсгийн төлөөлөгч Наранбаатар ирээд Бадамсэрээжидийг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч

гэрч Б.Наранбаатарын... 2016 оны 07 дугаар сарын 21, 22, 23-ны орой тус сумын эрүүл мэндийн төвд согтуугаар агсам тавиад байна гэх дуудлаганд удаа дараа ажиллаж эмнэлэгээс Бадамсэрээжидийг авч гэр рүү нь дөхүүлж өгч байсан. Энэ байдал нь удаа дараа давтагдаж сумын эрүүл мэндийн төвийн цонх, хаалга эвдэрсэн, мөн Засаг даргын тамгын газрын цонхыг хагалсан байсан тул материалжуулан мөрдөн байцаах тасагт харъяаллын дагуу шилжүүлсэн гэх мэдүүлэг,

хохирогч Н.Мөнхцэцэгийн.... Бадамсэрээжид миний нүд рүү үгийг зөрөөгүй цохиод дахин цохих гэхээр нь би зугтаатал араас гүйж ирээд дахин хүзүүн дээр цохиод газар унагаасан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

шинжээчийн 11280 тоот дүгнэлт, хохирогч Н.Мөнхцэцэгийн...миний бие Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багт оршин суух С.Бадамсэрээжидтэй эвлэрсэн тул гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 135/, Төв аймгийн Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвийн...Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн иргэн Сүхээ овогтой Бадамсэрээжид нь тус Эрүүл мэндийн төвийн цонхны шил, хаалганы төлбөр болох 227.500 төгрөгийг төлж барагдуулсан гэх тодорхойлолт /хх-ийн 133/, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газрын...тус сумын 2 дугаар багийн иргэн Сүхээ овогтой Бадамсэрээжид нь Засаг даргын Тамгын газрын жижүүрийн өрөөний цонх хагалсаны талбөрт 140.000 төгрөг төлж барагдуулсан...гэх тодорхойлолт/хх-ийн 134/, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд С.Бадамсэрээжид нь  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр С.Бадамсэрээжидэд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

       

Шүүгдэгч С.Бадамсэрээжид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт  хэрэг үйлдсэний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна. Хэдийгээр хохирогч Н.Мөнхцэцэгтэй сайн дураараа эвлэрсэн ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй болно.

 

   Шүүгдэгч С.Бадамсэрээжидэд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэх,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэгт үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хохирлын талаар: Шүүгдэгч С.Бадамсэрээжид нь Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд цонхны шил, хаалганы төлбөрт 227.500 төгрөг, төлсөн, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газарт цонхны төлбөрт 140.000 төгрөг

хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.   

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Таван шовх овогт Сүхээгийн Бадамсэрээжидийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамсэрээжийг 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамсэрээжидийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялд багтааж, шүүгдэгч С.Бадамсэрээжидийн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосугай.   

5.   Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар С.Бадамсэрээжидэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бадамсэрээжидэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Бадамсэрээжидэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар С.Бадамсэрээжидэд тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, С.Бадамсэрээжид нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Бадамсэрээжидэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ