Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

*******0**************       1*******         0*******                                 *******0**************/ШЦТ/**************5

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч , шүүгдэгч С.*******, хохирогч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******д холбогдох **************36001*******60150 дугаартай 178/*******0**************/0157/Э индекстэй эрүүгийн хэргийг *******0************** оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, *******0************** оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******0************** оны 05 дугаар сарын *******1-ний өдөр өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.ыг зодож бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  ******* дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын ******* багийн *******-46 тоотод оршин суух, 198******* онд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй/ ургийн овогт ы ын өгсөн...*******0************** оны 5 дугаар сарын *******1-ний өдөр манай  нөхөр болох С.******* өөрийн найз болох гэх залуутай хамт гэртээ ******* шил архи хувааж уучихаад 16 цагийн үед найз болох тай хамт гараад гэртээ ирэхгүй болохоор нь С.Гантулгын дүүгийн хүүхэд болох гэх хүүхдээр нөхрөө утсаар дуудуулсан. Тэгтэл манай нөхөр орой *******3 цаг өнгөрөөд гэртээ согтуу ирэхээр  нь би чи ийм асаргааны хүүхэдтэй байж архи дарс уугаад байх юм гэснээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл С.******* тайлаад тавьсан байсан өрөөсөн гутлаа шүүрээд миний толгой хүзүү рүү цохиод авахаар нь би энэ их согтуу байна гэж бодоод гэрээс гараад зугтаасан. Тэгтэл хүүхэд араас уйлахаар нь би эргээд хартал С.******* миний араас гутлаа шидээд тэр гутал нь миний нүдийг оноод миний зүүн талын нүдний зовхинд оноод би эмнэлэг орж нүдэндээ ******* оёдол тавиулсан юм. Би  гэрийн  гадна байсан. С.******* миний араас гэрээс гарч ирээд гутал шидсэн. Би айлын эхнэр болохоор “өвчтэй үр хүүхэдтэй байж доншуучилж архи дарс уугаад тэнээд байлаа” гээд хэлчихсэнээс үүдээд бид хоёрын дунд хэрүүл  маргаан үүсэж намайг цохисон юм. Бид  хоёр  *******018 онд нэг гэрт орсон. Харин гэрлэлтээ батлуулаагүй  байгаа юм. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Би хүүхэдтэйгээ хоёулахнаа  байсан юм.  С.******* гутлаараа миний шилэн хүзүүнд  ******* удаа цохихоор нь би  гэрээс гараад зугтаатал миний  араас  гутал шидээд зүүн нүдний дээд хөмсөгний доод хэсгийг цохисон юм.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй гэх... мэдүүлэг /хх-ийн 14-15,16-17 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******0************** оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 449 дугаартай...Б.ын биед гэмтэл учирсан байна. Б.ын биед зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...гэх дүгнэлт / хэргийн *******3-*******4 дугаар хуудас/

 Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл... / хэргийн 41-4******* дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар...******* овогт *******гийн ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх баримт /хх-ийн **************-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.ын өгсөн...Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Хүүхдийн мөнгийг гаргаад асардаг. С.******* хүүхдийн эмчилгээний зардалд  3*******0000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн... *******0************** оны 05 дугаар сарын *******1-ний манай найз болох ирсэн. Би тэр өдөр найз гийн хамт гэртээ ******* шил “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгтэл манай найз нилээн согтоод ирэхээр нь би гэрт нь  хүргэж өгөхөөр гараад Бичигт багт байх гэрт нь хүргэж өгтөл гэртээ ороод нэг шил архи задалсан тэрийг хувааж уугаад би нилээн согтоод гэртээ харихаар гарсан. Тэгээд гэртээ согтуу ирээд эхнэртэйгээ маргаан үүсгэж байтал манай эхнэр гэрээс гараад гүйхээр нь би араас нь тайлж байсан гутлаа шидтэл тэр үед манай эхнэр  ардаа хараад миний шидсэн гутал эхнэрийн зүүн нүдэнд онож эхнэр цагдаа дуудаад цагдаа нар ирж намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна. Эхнэрээсээ уучлал гуйсан байгаа.”  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/  

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас эхнэртэйгээ маргасан. Эхнэр бид хоёр эвлэрсэн. Би  эхнэрээсээ  уучлалт гуйж эв зүйгээ олсон одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Цаашид дахин алдаа гаргахгүй амьдарч чадна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт *******0************** оны 05 дугаар сарын *******1-ний өдөр өөрийн гэртээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран  амьдрагч, эхнэр  Б.ыг зодож бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь гутлаараа хүзүү нүүрэн хэсэгт цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* нь Б.тай маргалдаж улмаар хүзүү нүүрэн тус газарт гутлаараа цохиж, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал...гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Шүүгдэгч С.*******  нь  хохирогч Б.тай маргалдаж улмаар түүний биед зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал...гэх гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.******* нь эхнэр Б.ыг “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харсангүй архи уулаа” гэж хэлсэнд уурлаж, түүний хүзүү хэсэгт гутлаараа цохиж, мөн гэрээс гарч зугтаахад нь аараас нь гутал шидэж зүүн нүдэнд нь цохиж, хөнгөн гэмтэл санаатай учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан  гэж үзнэ.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь  хэргийн *******.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн *******дахь хэсэгт  зааснаар зүйлчлэхээр заажээ.

           Прокуророос  шүүгдэгч хамтран амьдрагч, эхнэр Б.ыг гутлаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт  нь хэргийн үйл баримтад нийцэж байна.

   Иймд шүүгдэгч    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт  заасан  “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.        

                          *******.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч Б. нь шүүхийн хэлэлцүүлэгт...ямар нэгэн гомдол саналгүй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдийн эмчилгээнд хохирол 3*******0000 төгрөг авсан нь үнэн. Хохиролгүй гомдолгүй...гэж мэдүүлж байх тул шүүгдэгч   хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

                                    3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч  С.******* нь  урьд ял шийтгэлгүй гэх  баримт хэргийн  ************** дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч хувийн байдлын талаар...Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буянбаатарын өгсөн...Ам бүл 9-үүлээ айлын 6 дахь хүүхэд дээрээ ******* ах, 3 эгчтэй доороо 3 дүүтэй, Ямар нэг муу зуршил гээд байх зүйлгүй. Архи согтуруулах ундааны зүйл хааяа нэг баяр ёслолоор хэрэглэдэг боловч гэртээ ирээд зүгээр амарчихдаг,  архи  хэтрүүлэн хэрэглээд байдаггүй ямар нэг араншин гаргаж байгаагүй.  *******018 онд эхнэр Б.тай гэр бүл болж бага насны хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй,  эхнэр нь гэртээ хүүхдээ асраад байж байдаг С.******* ар гэр ахуй амьдралаа авч явдаг... гэх мэдүүлэг, гэрч С.Ган-Очирын өгсөн... Ам бүл 9-үүлээ айлын 6 дахь хүүхэд дээрээ ******* ах, 3 эгчтэй доороо 3 дүүтэй, Ямар нэг муу зуршил гээд байх зүйлгүй. Ховд аймгйин Цементийн үйлдвэр  Вистерн холд ХХК-д мужаан хийдэг  Эхнэр Б.тай гэр бүл болж бага насны хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй,  эхнэр нь гэртээ хүүхдээ асраад байж байдаг С.******* ажил хийхийн хажуугаар эхнэртээ тусалж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асралцдаг.  Манай дүү багаасаа  хөнгөний спортоор хичээллэдэг байсан.  Бас сагс,  гар бөмбөг сайн тоглодог. Ямар нэг өвчин хууч байхгүй...гэх мэдүүлэг,  иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.*******-т зааснаар шүүгдэгч С.******* нь  хохирогчид  төлөх  төлбөргүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

             Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь   хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч  үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн  өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт, хохирогч гомдолгүй  гэсэн  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  ******* дахь  хэсэгт зааснаар  шүүгдэгч С.*******д  ******* сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.*******д эрх бүхий байгуулагын хяналтад өөрийн  оршин суух Ховд аймгийн сумын  нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн **************36001*******60150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д өмнө  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 , 36.******* дугаар зүйлийн 1,*******,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Гантулгыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  ******* дахь хэсэгт   заасан  “  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******д   ******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч С.*******д эрх бүхий байгуулагын хяналтад байж  өөрийн  оршин суух Ховд аймгийн сумаас   ******* сарын хугацаанд явахыг  хориглох хязгаарлалтыг  тогтоосугай.

4.Эрүүгийн **************36001*******60150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй,хохирогчид төлөх  төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  шүүгдэгч С.*******д тайлбарлаж,  шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д өмнө  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА