Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
Хэргийн индекс | 168/2022/0355/Э |
Дугаар | 2022/ШЦТ/356 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 17.12.2.2., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* *******, овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* тай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 199 оны 08 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын баг тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар эд зүйлийг хурааж, жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 246 зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 198 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* ******* /РД: /
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот 4-р 89 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн ******* сумын баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 сарын 04-ний өдрийн 71 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 зүйлийн 146.2-т зааснаар жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, мөн шүүхийн 2014 оны 12 сарын 19-ний өдрийн 1486 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 зүйлийн 146.2-т зааснаар жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 24 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, овогт ******* ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж Дорнод аймгийн ******* сумын 2 баг 6- тоот хашаанаас 2022 оны 0 сарын 0-наас 04-нд шилжих шөнө хохирогч эзэмшлийн халиун зүсмийн хурдан удмын 1 тооны даагыг хулгайлж бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж Дорнод аймгийн ******* сумын 2 баг 6- тоот хашаанаас 2022 оны 0 сарын 0-наас 04-нд шилжих шөнө хохирогч эзэмшлийн халиун зүсмийн хурдан удмын 1 тооны даагыг хулгайлж бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0 сарын 04-ний өглөө өөрийн гэр болох ******* сумын 9 дүгээр баг 1-20 тоотод байхад манай төрсөн ах над руу утсаар залгаж морьдоо гадагш гаргасан юм уу гэж асуухад нь үгүй гэж хэлэхэд хашааны гадна байсан 6 тооны адууг хашаандаа оруулж ирэхэд тухайн адуунуудаас тусдаа хашаанд уяатай байсан халиун зүсмийн сэрээн тамгатай даага алга болсон байна гэхээр нь би цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Вендо хөрөнгийн үнэлгээний газраас даагыг 2 сая төгрөгөөр үнэлсэн байна. Би тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-2/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0 сарын 0-ны орой 16 цагийн орчим ******* сум 8 багийн нутаг дэвсгэрт байдаг хашаандаа морь малаа услаад морины ажлаа хийж байхад миний мобикомын ын утас руу нэг аас ******* байна, тантай ярих юм байна та Хилийн цэргийн ангийн энд хүрээд ирээч гэж надад хэлэхээр нь өөрийн найз , дүү нарын хамтаар 20 цагийн орчим очиход ******* ганцаараа инд зогсож байсан. Тэгээд ******* надаас бяруу худалдаж авах уу гэж асуухаар нь авъя гэж хэлэхэд ******* 2022 оны 0 сарын 04-ний өдөр хөдөө гэрээс цуг очоод бяруугаа аваад өгье гээд урьдчилгаа 0.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрт байсан 40.000 төгрөгөөр дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй архи, ундаа, жүүс, тамхи зэргийг авч өгөөд уулзсан газраа буулгаад явсан. Тэгээд шөнийн 02 цагийн орчим юнителийн аас би *******гийн ах байна 2%-тай даага авах уу гэж ярихаар нь би харанхуй шөнө юу яриад байгаа юм бэ гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 0 сарын 0-ны өдөр ******* сум 8 багийн нутаг дэвсгэрт байх ахын морины хашаанд , , ах нарын хамт байж байхад ах руу ******* залгаад нэг бярууны урьдчилгаа мөнгө өгчих гээд байна гэж надад хэлсэн. Тэгээд , ах бид нар Төмөр замаас ээж эзэмшлийн маркийн машинтай *******тэй уулзахаар ангийн баруун талын инд очиход ******* хашааны гадна зогсож байсан. ...******* машинд суугаад ахтай нэг бярууны урьдчилгаа мөнгө авъя гэж яриад ах дэлгүүр орж архи, ундаа зэргийг авч өгсөн. ...бид нарыг машинд сууж байхад танихгүй залуу машинд суухаар нь *******тэй хамт гэрийнх нь гадаа буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг сэрээд цаг харсан чинь 00 цаг өнгөрчихсөн *******, ******* хоёр байхгүй байсан. Гэрээс гараад хашааны хаалгаар хоёулаа хөтлөлцөөд уруудаад явж байхаар нь *******ийг дуудахад чи орж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдээ хөхүүлчихээд араас нь гүйгээд гарахад *******, ******* хоёр урд талын морьтой хашаа руу оччихсон ******* гараа тулаад доор нь ******* *******гийн гаран дээр гишгээд хашаа давах гэж байхаар нь *******ээ болио, гэр рүүгээ оръё гэхэд чи байж бай, гэр лүүгээ ор гэхээр нь би явахгүй, чамтай хамт орно гэхэд цаашаа хашаа даваад ороход араас нь ******* орсон. Тэгээд ны гэрэлд камер байхаар нь хөөе камер байна, та хоёр яах гээд байгаа юм гэхэд ******* чи дуугүй бай, цаашаа яв гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ******* тухайн айлын хашааг онгойлгоод гарч ирсэн. Араас нь ******* нэг даага хөтлөөд гарч ирэхэд бусад морьд нь гараад ирсэн. ******* хашаанаас хөтөлж гарсан даагыг зайдан унаад ******* араас нь туугаад явсан. ...Тэгэхээр нь би *******ийг яах гээд байгаа юм, гэр рүүгээ оръё гэсэн чинь явахгүй миний үгийг тоохгүй байсан. Тэгээд би цагдаа дуудлаа шүү гэхэд ******* намайг даага туу гэж хэлсэн. …******* чи муу пизда цагдаа дуудна гэнээ гээд гараа зангидаад миний нуруу руу цохисон. Мөн наадхаа туу пизда минь гэхээр нь үгүй гэсэн чинь туу гээд цохиод нудраад байсан. Тэгээд би *******ийг дагаад *******гийн гэр рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-4/
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сумын 8 баг Төмөр замын зүүн урд талд байх найз гийн адууны хашаанд , , бид 4 адуу үзээд байж байхад ын утас руу хүн залгаад үл таних хүнтэй утсаар яриад бярууны мөнгө өгөхөөр болж аймгийн төв рүү , бид гийн саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй Хилийн цэргийн ангийн баруун талд очиход ******* гэх залуу машинд суугаад тай бяруу зарна, урьдчилгаа мөнгө өгчих гэж ярьж байсан. Тэгээд манай найз нь ...дэлгүүр рүү очиж архи, ундаа авч өгөөд хашааных нь гадна буулгасан. ...Бяруу авна, урьдчилгаа мөнгө өгнө гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/
Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 0 сарын 0-ны өдөр халиун даага болон өөрийн шарга зүсмийн даагыг Хан-Уулын ойролцоо хүүхдийн үсний найранд уралдуулсан. Тэгээд халиун, шарга зүсмийн 2 даагыг ******* сумын 2 баг 6- тоот хашаанд байх байшингийн ард талын морины төмөр хашаанд уяад бусад 4 гүүг хашаан дотор сул тавиад хоносон. Ингээд 2022 оны 0 сарын 04-ний өглөө босоод шарга даага хашаандаа байсан ба бусад морьд байхгүй байхад нь хашаанаасаа гарч хайхад Саяг дэлгүүрийн урд талаас 4 гүүгээ олж авсан ба халиун даага байхгүй байхад нь болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 0 сарын 0-ны өдөр ...гэртээ очоод байж байхад удалгүй ******* гэрт нэг шил архи бариад орж ирэхэд нь бид хоёр хувааж уусан. ...******* гэх ахаараа 2 шил архи, 2 том ундаа, 2 хайрцаг тамхи, манай хүүхдэд ширхэг памперс зэрэг зүйлс авахуулсан байсан. Тэгээд бид хоёр авчирсан 2 шил архины нэгийг нь хувааж уугаад байж байхад ******* ахаа танай гэрээс урагшаа нэг хашаа байна, тэр хашаанд нэг сайхан амьтан байна, та надтай хамт миний хажууд байлцаад өгчих гэж хэлэхэд нь бид хоёр гэрээс гарч ллын 6 эгнээнд байдаг хашаанд очиж ******* түрүүлээд хашааг давж орж, намайг ороод ир гэхэд нь би мөн адил хашааг давж орсон. Тэгээд ******* тухайн хашаанд байсан адуунууд дундаас нэг даагыг барьж аваад тухайн хашаанд байсан хазаараар хазаарлаж хашаанаас гарах гэхээр нь би арын хаалгыг онгойлгож өгсөн. Ингээд ******* бид хоёр тухайн даагыг гаргаж ирээд ахын дүү наад үйлдлээ зогсоо гэж хэлэхэд би мэдэж байна гэж хэлсэн. Бид хоёр тухайн даагыг хөтөлж яваад *******гийн гэрийн хашаанд нь очиж уясны дараа би гэртээ 0 цагийн үед харьсан. ...би *******д наад хэрэгт чинь би хамаагүй шүү гэхэд та хамаагүй ээ гэж хэлээд явсан ба өглөө 10 цагийн үед манай гэрт цагдаа нар ирж тухайн даагыг хаана байгааг асуухаар нь би *******гийн хашаанд байгаа гэж зааж өгсөн. ...би тухайн даагыг хулгайн даага гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-7/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 0 сарын 0-ны өдөр 16 цагийн орчим ахтай утсаар яриад би танд бяруу зармаар байна та худалдаж авах уу гэхэд ах бяруу чинь бэлэн байгаа бол худалдаж авна гэж тохирсон. ...Ингээд орой 19 цагийн үед ахтай утсаар ярьж ярьж *******ийн гэрт байна гээд дуудахад удалгүй ирэхэд нь уулзаад танд бяруу зармаар байна, та бярууны мөнгө өгчих гэхэд би чамд бүгдийг нь өгөхгүй эхний ээлжид 0,000 төгрөг өгнө гэж хэлэхэд нь тэр мөнгөөр 2 шил архи, 1 ширхэг том ундаа, 2 ширхэг тамхи, 1 жижиг ундаа авахуулаад *******ийн гэрт буцаж орсон. ******* бид хоёр тухайн 2 шил архиа хувааж уугаад ер нь согтсон. Тэр үед ******* энэ ах чинь адуу авах уу, манай гэрээс урагшаа 2 эгнээний цаана адуутай хашаа байгаа тэндээс даага барьж авах уу гэж хэлээд намайг дагуулан лолд байрлах хашаан дээр очоод ******* түрүүлж ороод хаалга онгойлгосон ба би хашаанд нь орж нэг тооны даага барьж хашаанаас хөтөлж гаргасан юм. Ингээд бид 2 манай хашаа болох Дэнж лол тоотод очиж тухайн хулгайлсан даагаа уяж орхисон. Тэгээд бид хоёр *******ийн гэрт очоод тэндээс салж би ахын гэрт хонож, өглөө ахын гэрээс гарч явахдаа цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-22/
- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2/
- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-2/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-27/
- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2-9/
- *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 80-81/
- *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 9-117/
- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудыг хуулбар /хх-ийн 118-1/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж Дорнод аймгийн ******* сумын 2 баг 6- тоот хашаанаас 2022 оны 0 сарын 0-наас 04-нд шилжих шөнө хохирогч халиун зүсмийн хурдан удмын 1 тооны даагыг хулгайлж бусдад 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн “...******* намайг дагуулан лолд байрлах хашаан дээр очиж өөрөө түрүүлж ороод хаалга онгойлгосон ба би хашаанд нь орж нэг даага барьж хашаанаас хөтөлж гаргасан юм. Ингээд бид 2 манай хашаа болох Дэнж лол тоотод очиж тухайн хулгайлсан даагаа уяж орхисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ийн “...бид хоёр гэрээс гарч ллын 6 эгнээнд байдаг хашаанд очиж ******* түрүүлээд хашааг давж орж, намайг ороод ир гэхэд нь би хашааг давж орсон. Тэгээд ******* тэр хашаанд байсан адуун дундаас нэг тооны даагыг барьж аваад тухайн хашаанд байсан хазаараар хазаарлаж хашаанаас гарах гэхээр нь би арын хаалгыг онгойлгож өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч “...*******, ******* хоёр урд талын морьтой хашаа руу оччихсон ******* гараа тулаад доор нь ******* *******гийн гаран дээр гишгээд хашаа давах гэж байхаар нь *******ээ болио, гэр рүүгээ оръё гэхэд чи байж бай, гэр лүүгээ ор гэхэд нь би явахгүй, чамтай хамт орно гэхэд цаашаа хашаа даваад ороход араас нь ******* орсон. ...Хэсэг хугацааны дараа ******* тухайн айлын хашааг онгойлгоод гарч ирж, араас нь ******* нэг даага хөтлөөд гарч ирсэн. ******* хашаанаас хөтөлж гарсан даагыг зайдан унаад, ******* араас нь туугаад явсан...” гэх мэдүүлэг, гэрч З., Э., Г., Х. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч мэдүүлэг, Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Г.Цэрэндолгор нар нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. болон 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 24 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар *******эд оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жил 08 сар 11 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 08 сар 11 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь хохирогч даагыг буцаан /хх 24-2/ өгсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******, овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 08 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 08 сар 11 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, шүүгдэгч *******эд оногдуулсан 2 /хоёр/ жил 08 /найм/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА