Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж, 
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямжаваас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн С овогт Мны Бөд холбогдох 2212.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Т суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........... аймгийн Т сум ............... баг ***** *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Мны Б /РД:********/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр .............. аймгийн Т сумын Мөрөн багийн Д гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.80 см урттай, 110 ширхэг, 5.249 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэхдээ 2 ширхэг босоо мод унагаж бэлтгэн, ойн санд 576.130 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
 
                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 2212.................дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: “...Би шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-22-126 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 хуу/,

*Гэрч Г.Гын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Т сумын Мөрөн багийн нутаг Д гэх газар албан ажлаар явж байхад иргэн М.Б нь ууланд мод бэлтгэж байхтай нь тараад мод бэлтгэх эрхийн бичгийг шалгах гэтэл надад мод бэлтгэх эрхийн бичиг надад үзүүлээгүй манай дүү И гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа гэж хэлж байсан тэгэхээр нь би цагдаагийн газрын гомдол мэдээлэлд оруулсан. Иргэн М.Б ганцаараа модоо бэлтгэж байсан модоо хоёр дахь өдрөө бэлтгэж байна гэж байсан. Иргэн М.Б нь босоо болон унанги мод бэлтгэсэн байсан. Өрөө надад хэлэхдээ 2 ширхэг босоо мод огтолж бэлтгэсэн гэж хэлж байсан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг авчирч үзүүлсэн тухайн мод бэлтгэх хугацаанаасаа нэг хоногийн дараа бэлтгэх хугацаатайгаар бичүүлсэн мод бэлтгэх эрхийн бичиг авчирч үзүүлсэн тэгээд тухайн мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн Д гэх байгаль хамгаалагчаас асууж тодруулахад И гэх хүн галын түлээний мод бэлтгэнэ гээд тухайн хугацаанд бэлтгэж тээвэрлэнэ гэж хэлээд бичүүлж авсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/, 

*Гэрч С.Иын өгсөн: “...Би хүргэн ах болох М.Бөөр галын түлээгээ бэлдүүлсэн юм тэгээд намайг мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаарай гэхээр бичүүлж авсан. Би байгаль хамгаалагч Д гэх хүнээс мод бэлтгэх ****** дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 10 дугаар сарын 06-07-ыг хүртэлх хугацаанд бэлтгэх 2022 оны 10 дугаар сарын 7-8-ийг хүртэлх хугацаанд тээвэрлэхээр бичүүлж авсан. Манай хүргэн ах Б нь энэ оны 10 сарын 05 өглөө над руу яриад мод бэлтгэх эрхийн бичгээ авч байгаарай би модыг чинь авч орно гэж байсан тэгээр би байгаль хамгаалагч Дгээс мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж авсан. Би байгаль хамгаалагч Дгээс манайх галын түлээгүй болчхоо мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж хэлээд мод бэлтгэх ****** дугаарт мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 10 дугаар сарын 06-07-ыг хүртэлх хугацаанд бэлтгэх 2022 оны 10 дугаар сарын 7-8-ийг хүртэлх хугацаанд тээвэрлэхээр бичүүлж байсан. Байгаль хамгаалагч Д нь надад мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө надаас модоо бэлтгэсэн эсэх талаар асууж тодруулсан би модоо бэлтгээгүй байгаа гэж хэлтэл босоо мод огтолж болохгүй шүү унанги мод бэлтгээрэй мөн гоожинд заасан газраас модоо бэлтгээрэй гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

*Гэрч А.Дгийн өгсөн: “...Иргэн Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаагүй. Харин хадам дүү болох И нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан. Тэгээд мод бэлтгэх ****** дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 10 дугаар сарын 06-07-ны хугацаанд бэлтгэх, 10 дугаар сарын 07-08-нд хугацаанд тээвэрлэхээр Архангай аймгийн Т сумын Мөрөн багийн нутаг Баруун мухрын бургаст гэх газраас мод бэлтгэхээр эрхийн бичгийг бичүүлж авсан. И нь гадаа түлэх түлээгүй болчхлоо би хүргэн ах Бөөр мод маргааш буюу 10 сарын 06-ны өдөр бэлтгүүлж Т сумын төв руу татуулна гэж хэлж бичүүлж авсан. Тэгэхээр нь би гоожинд заасан газар болон зөвхөн унанги мод бэлтгэнэ шүү, босоо мод огтолж болохгүй талаар анхааруулж зөвлөсөн. Би мэдээгүй 10 дугаар сарын 05-ны өглөө дүү И нь мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Сүүлд сонсогдох нээ орой хүргэн ах Б нь Архангай аймгийн Т сумын Дэнж гэх газар мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан байсан.  Иргэн М.Бийн мод бэлтгэсэн Архангай аймгийн Т сумын Мөрөн багийн нутаг Д гэх газар нь талбай тусгаарласан зүйл энэ онд хийгдээгүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/,

*М.Бийн яллагдагчаар өгсөн: “...Санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-34 хуу/, 
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-28 хуу/, 
Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-22-126 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 59-63 хуу/,
Архангай аймгийн Т сумын Бөөрөлжүүт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуу/,
Мал  тэжээвэр амьтны 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 43-46 хуу/
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай: 
1.    Иргэн М.Б зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь шинэс 
төрлийн хуурай мод байна. 
2.    Уг мод нь Түлшний мод MNS 5413:2011 стандартын дагуу 1.8 м урттай ба / галын 
түлээний/ шинэс төрлийн мод байна.
3.    Нийт тоо ширхэг 110, нийт шоо метр 5,249 м3 модыг бэлтгэжээ.
2. 5,249 м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 576.130 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 106-107 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь 2022 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр Архангай аймгийн Т сумын Мөрөн багийн Д гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр, 1.80 см урттай, 110 ширхэг, 5.249 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэхдээ 2 ширхэг босоо мод унагаж, ойн санд 576.130 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212..................... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч М.Б нь Архангай аймгийн 2022 оны 10 дугаар сарын 04-05-ны өдөр Архангай аймгийн Т сумын Мөрөн багийн Д гэх газраас мод бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр, 1.80 см урттай, 110 ширхэг, 5.249 м3 хэмжээтэй, хуурай, шинэс төрлийн мод бэлтгэхдээ 2 ширхэг босоо мод унагаж бэлтгэн, ойн санд 576.130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч Б.Бийн: “...Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/, гэрч Г.Гын: “...байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/, гэрч А.Дгийн “...Иргэн Б нь мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандаагүй. Харин хадам дүү болох И нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар хандсан. Тэгээд мод бэлтгэх ****** дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийг 2022 оны 10 дугаар сарын 06-07-ны хугацаанд бэлтгэх, 10 дугаар сарын 07-08-нд хугацаанд тээвэрлэхээр Архангай аймгийн Т сумын Мөрөн багийн нутаг Баруун мухрын бургаст гэх газраас мод бэлтгэхээр эрхийн бичгийг бичүүлж авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-22-126 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 59-63 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямжаваас шүүгдэгч М.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Бийн үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Бийн үйлдлийн улмаас ойн санд 576.130 төгрөг /таван зуун далан зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /576.130х3=1.728.390 төгрөг /нэг сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ерэн/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.728.390 төгрөг /нэг сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ер/ төгрөгийг шүүгдэгч М.Бөөс гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч М.Б нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 110-111 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм булуугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 524.900 төгрөгийн үнэлгээ бүхий 110 ширхэг 5.249м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг, 92.000 /ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус хураан авч улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.728.390 төгрөг /нэг сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ер/ төгрөгийг шүүгдэгч М.Бөөс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч М.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                                                                                ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч С овогт Мны Бийг   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 82 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 524.900 төгрөгийн үнэлгээ бүхий 110 ширхэг 5.249м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг, 92.000 /ерэн хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.728.390 төгрөг /нэг сая долоон зуун хорин найман мянга гурван зуун ер/ төгрөгийг шүүгдэгч М.Бөөс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       


              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ