| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0072/Э/Н |
| Дугаар | 2022/ШТ/275 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н., Г.
Хохирогч Ш.О,
Иргэний нэхэмжлэгч Ш.О
Шүүгдэгч: Н.О, Л.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааныг нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4,мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Нийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лын Ц нарт холбогдох 2212....................... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1987 оны 03 сарын 21-ний өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын **** баг, ***тоотод оршин суух, урьд
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн Б овогт Нийн О, /РД:************/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1982 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ам бүл 1, Архангай аймгийн Б сумын **** багийн Их булан гэх газарт оршин суух, урьд
Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн А/23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнссэн, мөн
Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 16 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнссэн, Б овогт Лын Ц /РД:*************/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.О, Л.Ц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө .............. аймгийн Х сумын Х багийн Гурван цохио гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг
Шүүгдэгч Н.О нь ганцаараа ............ аймгийн ............... сумын ** дүгээр баг **** тоот оршин суух Л.Жын гэрт 2020 оны **-ны өдөр хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.О нь ганцаараа **-ны өдрийн хооронд .............. аймгийн ...............сумын ** дугаар багийн Б хороолол **-***тоотод Ш.Огийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлж түүнд 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Ш.Огийн өгсөн: Би өмнөх шүүх хуралдаанд тодорхой мэдүүлэг өгсөн. Би хураагдсан цахилгаан барааг буцааж авахгүй. Учир нь эд зүйлээ алдаад 9 сарын хугацаа өнгөрсөн буюу цахилгаан бараануудыг 9 сар ашигласан мөн заримыг нь зассан байсан. Би боломжоороо цахилгаан бараануудаа шинээр худалдаж авсан. Мөн хулгайд алдагдаж, бусдад 9 сарын хугацаанд ашиглагдсан, засаж янзалсан эд зүйлийг буцааж авахгүй. Хөөрөг нь ижил төстэй байсан боловч хэмжээ хийцийн хувьд манай хөөрөг биш байсан. 2021 оны цагаан сараар худалдаж авч байсан шинэ хөөрөг байсан. Надад үзүүлсэн хөөрөг нь нэлээн хэрэглэгдсэн хуучирсан хэр тогтсон хөөрөг байсан. Иймд хөөрөг болон цахилгаан барааг мөнгөн хэлбэрээр хохирлоо барагдуулж авна. Одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байгаа учраас гомдолтой байна гэв.
*Иргэний нэхэмжлэгч Л.Оын өгсөн: Манай банк бус санхүүгийн байгууллаас Б.Ннь **-**улсын дугаартай Пробокс маркийн авто машиныг 14.000.000 төгрөгөөр худалдан авахдаа 30 хувийн урьдчилгаа байршуулан 9.800.000 төгрөгийн зээлээр унаж явах нөхцөлтэйгөөр худалдан авсан. Б.Ннь тус машиныг дүү Б.Бад түр хугацаагаар ашиглуулж байх хугацаанд Н.О нь дамжуулан авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байдаг. Иймд манай байгууллагын зүгээс барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэлттэй байна гэв.
*Эрүүгийн 2212.................... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
Хохирогч Б.Бын 2 тооны үхрийг хулгайлсан хэргийн нотлох баримт:
*Хохирогч Б.Бын өгсөн: “...Би кирилл монгол бичгээр уншиж бичиж чадна. Би 2021 оны 12-р сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд адуунд явж байгаад Х сумын Хүнүйн гол гэх газар өөрийн үхрүүдтэй таарч бүртгэж үзэхэд 2 тооны монголын сувай үнээ хулгайд алдагдсан байсан. Дээрх 2 үнээ нь манай тугал үнээнүүд ба ижил үхрүүдээсээ огт салдаггүй үнээнүүд байсан болохоор хоёр үнээгээ хайж яваад адуунд явж байсан Б гэх нутгийн залуутай таарч манай үхрээс 2 үнээ дутуу байна гэж хэлээд явсан тэгээд явж байгаад хэсэг хугацааны дараа буцаж Бтай таартал энэ доор нэг машин эвдэрсэн байна. Тухайн хүмүүстэй уулзаж ярилцтал би хоёр үнээ хулгай хийгээд явж байтал машин эвдэрчихлээ эзэнтэй нь уулзмаар байна гэж сая ярилаа гээд надад хэлсэн. Тэгээд би машинтай хүмүүс дээр очтол монгол гуталтай хүрэн хар өнгийн дээлээ 2 залуу цагаан өнгийн **-**УБЭ улсын дугаартай Пробокс маркийн авто машинд 2 үхрийн мах аччихсан байсан. Уг машины жолоочтой уулзахад машин асахгүй байна. Би хоёр үнээ хулгай хийчихлээ гэхээр нь толгой арьсыг нь би үзье гэхэд энд арын пүнзэнд байгаа гээд бид хоёр цугтаа машин байгаа газраас 300 орчим метр зайнд байрлах Эрдэнэбаяр гэх айлын хаваржааны эзэнгүй амбаарт очиж үзтэл манай хулгайд алдагдсан судалтай хүрэн үнээ, улаан халзан зүсмийн үнээний толгой арьс мөн байсан. Тэгтэл машины жолооч Н.О гэх залуу хоёулаа тохиролцъё цагдаад хэлээд яах вэ гэхэд нь би тийм юм байхгүй гээд цагдаад мэдэгдсэн. Манай хулгайд алдсан 2 үнээ улаан халзан зүстэй сувай үнээ. Мөөлөн эвэртэй судалтай хүрэн зүстэй сувай үнээ тус тус байсан. Би дээрх 2 үнээгээ зах зээлийн ханшаар үнэлэхдээ үнээ тус бүрийг нь 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед хулгайд алдсан манай хоёр үнээ тарга хүчний хувьд сайн хээлтэй үнээнүүд байсан ба мөөлөн эвэртэй хүрэн эрээн зүсмийн үнээ нь сүү сайтай үнээ байсан. Харин улаан халзан үнээ нь жирийн монголын үнээ байсан. Би өөрийн хулгайд алдсан 2 үнээний махыг буцааж авна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл үгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 05-07 хуу/,
*Гэрч Ө.Цын өгсөн: “...Манайх 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжин шөнө Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Улаанхад гэх газраас 2 тооны сувай үнээгээ хулгайд алдсан. Тухайн 2 үнээ нь мөөлөн эвэртэй судалтай хүрэн зүстэй сувай монголын үнээ, Улаан халзан зүсмийн сувай монголын үнээнүүд байсан. Дээрх үхрүүд урдаасаа ганзага имтэй баруун чих имгүй сувай хээлтэй үнээнүүд байсан. Судалтай муйлан эвэртэй хүрэн үнээ нь сүүтэй. Нэг саахад 4-5 литр сүү гардаг, нөгөө үнээ нь энгийн монгол сувай үнээ байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 хуу/,
*Гэрч Ц.Бын өгсөн: “...Би Архангай аймгийн Х сумын малчин Б.Б гэх хүнийг танина. Б ах Х сумын Х багийн О гэх газарт өвөлжиж байгаа. Нутгийн ах байгаа юм. Харин Н.О, Л.Ц гэх хүмүүсийг би огт танихгүй. Манай сумын хүмүүс биш бололтой байсан. Архангай аймгийн Х сумын Х багийн гэх газарт өвөлжиж байгаа Б.Б ахын үхэр ойр хавиараа Х багийн Улаанхад, Хүнүйн гол, Гурванцохио гэх газраар бэлчээрлэдэг уг газрууд нь хоорондоо ойрхон байдаг. 2021 оны 12-р сарын 16-17-нд шилжих шөнө Гурван цохио гэх газарт байдаг Х багийн иргэн Эрдэнэбаяр гэх айлын эзэнгүй хашаанд байсан Б 2 тооны сувай үнээ хулгайлсан гэдгээр нь дээрх 2 залууг анх харсан. Би тухайн өдөр буюу 2021 оны 12-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн Х сумын нутаг Гурванцохио Хүнүйн гол гэх газраар адуундаа мотоцикльтой явж байгаад Б ахтай таарсан юм. Гэтэл Б ах манай үхрээс 2 тооны сувай үнээ харж байгаарай гэж хэлээд бид хоёр салж явцгаасан. Энэ үед Хүнүйн гол гэх газарт зам дээр **-**УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн авто машин зогсож байхаар нь хажуугаар нь гарах гэж байтал машин дотроос хүрэн өнгийн дээлтэй ноосон малгайтай монгол гуталтай 1 залуу бууж ирээд намайг дуудаж машинд суучих суухгүй гэж хэлээд байж байтал уг залуу би хулгай хийчихлээ гэхээр нь чи юу хулгай хийснэ юм бэ гэж тэр залуугаас асуусан. Энэ үед би үхэр хулгай хийчихлээ гэсэн тэгэхээр нь би наад үхрийг чинь энд манай ах эрээд явж байна гэж хэлээд Б.Б ахыг дээрх 2 залуучууд дээр ирж уулзсан. Тухайн машинд байсан Л.Ц гэх залуу бууж ирэхгүй байсан ба Н.О гэх залуу нь Б ахтай ярилцаж байгаад тухайн үед багавтар цастай байсан тул машин байгаа газраас баруун хойд зүгт машины мөрөөр 300 орчим метр газарт яваад Х сумын Х багийн нутаг Гурванцохио гэх газарт байх Эрдэнэбаярын эзэнгүй хаваржааны хашаан дээр очиж үзтэл уг хаваржааны амбаарт алсан үхрийнхээ 2 арьс толгойг 1 үхрийн гэдэс дотортой хийж орхисон байсан. Тэгээд бид нар машин дээр нь ирээд би гэр лүүгээ явсан. Би сүүлд нь Б.Б ахаас асууж мэдсэн машинд байсан залууг нь Ц харин надтай бууж уулзсан залууг Н.О гэдэг юм байна гэж байсан. Дээрх хоёр залуучууд нь тухайн үед Б.Б ахын улаан халзан зүсмийн сувай үнээ, мөөлөн эвэртэй судалтай хүрэн зүсмийн сувай үнээг тус тус хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 хуу/,
*Гэрч А.Бийн өгсөн: “...Би Б.Б гэх хүнийг танина. Манай Х багийн О гэх газарт өөрийн маллан амьдардаг малчин өрх байгаа юм. Тухайн айл нь 2021 оны жилийн эцсийн мал толлогоор үхэр, адуу, хонь, ямаа нийлсэн нийт 1110 толгой мал тоолуулсан. Харин Н.О, Л.Ц гэх хүмүүсийг танихгүй. 2021 оны 12-р сарын 16-ны багийн малчин Б.Б гэх айлын 2 тооны сувай үнээг хулгайлсан гэдгээр нь л мэднэ. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар танихгүй. Би 2021 оны 12-р сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзаж танай багт хулгайн дуудлага гарлаа хамт явъя гээд намайг Х сумын Х баг руу авч явсан. Тэгээд Архангай аймгийн Х сумын нутаг Хүнүйн гол гэх газарт Б.Б ахтай утсаар ярьж очиход зам дээр **-**УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Ргоbох маркийн авто машинтай хар болон хүрэн ноосон малгайтай монгол гуталтай 2 залуу байсан. Дээрх залуучууд нь хэсгийн төлөөлөгчид өөрсдийгөө Н.О, Л.Ц гэж байсан ба тэдгээр залуучуудын унаж явсан машин эвдэрсэн гэж байсан. Мөн уг машины хойд талын хаалгыг хэсгийн төлөөлөгч онгойлгож үзэхэд машин дотор 2 үхрийн мах ачсан байсан ба ямар нэгэн гарал үүслийн бичиг арьс толгой байгаагүй. Н.О гэх залуу үхэр хулгай хийсэн чинь баригдчихлаа гэж байсан. Мөн энэ үед манай багийн малчин Б.Б ирээд энэ хоёр залуу манай 2 тооны сувай үнээг хулгайлсан талаараа ярилаа би арьс толгойг нь үзсэн манай үнээ мөн байсан гэж ярьсан. Тэгээд дээрх 2 залууг машинтай нь Х авч явсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуу/,
*Иргэний нэхэмжлэгч Д.Эийн өгсөн: “.... Ниткапитал Финанс Корпорац ББСБ-ын Салбараас төлөөлөн оролцож байгаа иргэний нэхэмжлэгч бөгөөд би ямар шалтгааны улмаас иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа вэ гэхээр манай байгууллагын нэр дээр өмчлөлтэй байгаа тоёота Пробокс маркийн **-**УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын өмч байгаа юм. Тэгсэн манай байгууллагын тоёота Пробокс маркийн **-**УБЭ улсын дугаартай хэрэгслийг хулгай гэмт хэрэг үйлдэх үедээ хүмүүс ашигласан байсан бөгөөд үүний улмаас манай байгууллагад хохирол учирч иргэний нэхэмжлэгчээр Нэт капитал корпорац ББСБ-ын Салбарыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Нгэх хүн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 9.800.000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 2.9% хувийн хүүтэйгээр худалдан авсан. 2021 оны 02 дугаар сарын 05-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний байдлаар 1.532.962 төгрөг төлсөн байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 8.267.037 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд тухайн мөнгөн дүн дээр хүү нь бодогдоогүй хуримтлагдаж яваа. Түүнийг нэмэх юм бол бас нэг тодорхой дүн гарах байх. Үүний үнийн дүнг шүүх хурал ДЭЭР ГАРГАН ӨГӨХ болно. Манай байгууллагад учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэг гомдол санал байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-32 хуу/,
*Л.Цы яллагдагчаар өгсөн: “...Би Н.Отэй бүлэглэн хулгай хийгээгүй. Намайг унтаж байхад Н.О дуудаж сэрээсэн. Сэрсэн хөдөө хээр айлын хаваржаа юм шиг нэг саравчийн хажууд байсан бөгөөд тухайн саравчинд 2 тооны үхэр барьж аваад уясан байсан. Тэгээд би Оээс юун үхэр болох талаар асуухад би хүнээс авсан юм гэж хэлсэн. Намайг хамт нядлалцаад өгөөч гэхээр нь хамт нядалсан нь үнэн. Мөн би хамт хулгай хийгээгүй. Мөн хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Харин машин эвдрээд хөдөө хээр машин дотроо байхад хохирогч нь ирэхэд хулгайн үхэр гэдгийг мэдсэн. Түүнээс хулгайн үхэр гэдгийг нь мэдсэн бол хамт нядлахгүй байх байсан. Тийм болохоор хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 42-43 хуу/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургууд /1-р хх-ийн 08-13 хуу/,
*Үхрийн мах хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, холбогдох гэрэл зургууд /1-р хх-ийн 14-15 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургууд /1-р хх-ийн 41-47 хуу/,
*Дамно ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21.10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан. /1-р хх-ийн 63-67 хуу/,
*Дамно ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн АА-21-10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 99-104 хуу/,
*2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Л.Жын гэрээс эд зүйл хулгайлсан хэргийн нотлох баримтууд
*Хохирогч Л.Жын өгсөн: “...Ойлголоо, асуух зүйл байхгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Татгалзах зүйл байхгүй Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу аавын даа очих гээд гэр бүлийн хамт явсан. Явахдаа байшингийнхаа дотор хаалгыг гадна талаас нь монгол цоожоор цоожлоод таампарынхаа гэрлийг асаагаад таампараа түгжээгүй явсан. Манайх хашаандаа Хүрэлбаатар гэдэг айлынхтай хамт байдаг юм. Тухайн айл манай хашаанд 2015 оноос хойш байгаа болохоор гэр орноо захиад хөдөө гадаа явж байдаг юм. Тэгээд 2020 оны **-ны өдөр 12:00 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн дотор хаалганы цоожийг сугалсан газар унасан байдалтай байсан тэгээд гэр лүү орж үзтэл өрөөнд байсан 21 ширхэг мөнгөн аяга, бугуйл 1 ширхэг, алтан бөгж-1, монетан бөгж-2, алтан ээмэг-1 ширхэг, годон гутал 1 ширхэг тус тус алга болсон байсан цагдаад дуудлага өгсөн. Захиагүй явсан. Манайхыг хөдөө явдгийг мэддэг. Байхгүй хойгуур гэр орон хараад байж байдаг байсан болохоор санаанд ороогүй явсан юм. 21 ширхэг мөнгөн аягаа 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянган/ төгрөгөөр, алтан бөгж-1, алтан ээмэг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр, монетан бөгж-2 ширхгийг 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр, годон гутал 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, бугуйл 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр тус тус үнэлж байна. Сэжиглэж байгаа хүн байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/,
*Гэрч Д.Мийн өгсөн: “...Би эрх үүргээ ойлгосон асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагийн орчимд О над руу ярьж таксинд явах уу Тэнгэр төвийн зүүн талаас ирээд авчих гэж хэлсэн тэгээд Оийг аваад Н хороололд байх Бямбаагийн дэлгүүрийн тэр хавьд буусан. Тэгээд оройны 19:00 цагийн үед О таксинд явж байна уу гэж ярьсан би тухайн үед таксинд явж байсан болохоор завгүй байна гэж хэлсэн. Тэгээд 20 минутын дараа захын урд байдаг Гост-Трейдын үүдэнд зогсож байтал О ирээд машинд суусан. Бас хоёр хүн цуг суусан. Тэр хоёр хүн Отэй хамаарахгүй хүмүүс. Замаараа буулгачих гээд авч яваад Хорихын арын гудамд буулгасан. Тэгээд хорихын гудмын дээд тархиар тойроод Номин дэлгүүрийн урд зогс гэсэн. О машинаас буугаад энд манайд нэг хамаатан байдаг оръё гэсэн. Тэгээд ойролцоогоор 10 минут болсон байх. Тэгээд гарч ирсэн. Тэгээд тэндээсээ бид хоёр зах дээр очоод байж байтал нэг охин Цогт-Уул руу таксидсан. Тэрийг буулгачхаад Бортолгой 4 дүгээр сургуулийн төв зам дагуу явж байтал О нэг хүнтэй утсаар ярьж байснаа энд буучихъя гээд буусан. Би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 хуу/,
*Иргэний нэхэмжлэгч З.Хгийн өгсөн: “...Н.О 2021 оны 11 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай гэрт 10 ширхэг мөнгөн аяга барьж орж ирээд авах хүн байна уу гэж надаас асуусан хариуд нь би хэдээр өгөх юм гэсэн чинь бөөндөнө 500.000 төгрөгөөр өгнө миний өөрийн эзэмшлийн мөнгөн аяганууд байгаа юм гэсэн. Тэгэхлээр нь би 500.000 төгрөг өгөөд нийт 10 ширхэг мөнгөн аягыг нь худалдан авсан. Тэгсэн дараа нь удалгүй О манай гэрт орж ирээд нөгөө мөнгөн аягануудыг авах гэсэн юм гээд надаас аваад явсан. Тэгэхлээр нь би мөнгийг нь хэзээ өгөх юм гэсэн чинь удалгүй өгнө гэж. хэлээд нөгөө мөнгөн аягануудыг аваад явсан. Тэрнээс хойш надад 500.000 төгрөг өгөхгүй байгаа юм. Үүний учраас би 500.000 төгрөгөө нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргасан юм. Би От 500.000 төгрөг өгөхдөө бэлнээр өгсөн. Би гэртээ насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт байсан. Харин О орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Миний өөрийн мөнгөн аяганууд байгаа юм мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа юм гэсэн. Би 500.000 төгрөгөө нэхэмжилнэ үүнийг төлчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175 хуу/,
*Гэрч П.Тын дахин өгсөн “...Би хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Мөн Ж гэх айл хаана байдгийг мэдэхгүй. Тийм болохоор юун хулгай хийхдээ хаалга онгойлгосон гээд худлаа ярьж намайг хулгайн хэрэгт хамтран оролцуулах гээд байгааг мэдэхгүй байна. Хэрэв би хамт явсан бол хамт явсан гэдгээ үнэнээ хэлнэ. О мэдүүлэг өгөхдөө яагаад намайг хамт явсан гэж худлаа яриад байгаа юм бол. Хэрэв ингэж худлаа хэлээд байгаа бол шүүх хурал дээр гэрчээр оролцож болно. Тэр үед би яг энэ байдлаа хэлнэ. Юун хулгай хийсэн эд зүйлийг нуусан. Тийм зүйл огт байхгүй. Харин О манай эхнэрт хулгай хийсэн 10 ширхэг мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр зарсан байсан. Тэрийг харин нуусан гэж хэлээд байгаа юм болов уу. Тиймээс надад мэдэх зүйл байхгүй болохоор мэдэхгүй байна. Би огт уулзаагүй. Тэрнээс өмнө болон хойно огт уулзаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183 хуу/,
* Н.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгч сонгон авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд Н.Энхжаргалыг оролцуулан мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг санал хүсэлт байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад ямар нэг шалтгаан байхгүй. Л.Жын гэрийн ойролцоо явж байхад түүний гэр эзгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхэн хаалгыг онгойлгож дотор орсон. Хойморт байсан тавилгын тэнд байсан мөнгөн аягануудыг нь авсан юм. Ттай хамт явсан. Хаалгыг нь онгойлгож хамт орсон бөгөөд тухайн хаалгыг Т онгойлгосон. Т бид хоёр нийлээд хамт хулгай хийсэн. Тт гэртээ аваачиж нуусан. Хулгай хийсэн эд зүйлээ хохирогчид буцаан хүлээлгэж өгсөн. Т гараараа татаад онгойлгосон. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 162-165 хуу/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 50-55 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 69-72 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 69-72 хуу/,
*2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн
1. Хэргийн газраас бэхжүүлж авсан “8, 9” дугаартай хүүхдийн өрөөнд байх шкафын
хаалганаас бэхжүүлж авсан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1, 2, 3, 4, 5, 6, 7, 10” дугаартай 8 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. 2, 3, 4 Шинжилгээнд тэнцсэн “8, 9” дугаартай хүүхдийн өрөөнд байх шкафын хаалганаас
бэхжүүлж авсан 2 ширхэг гарын мөрийг “Папилон” систем ашиглан 2020-023-АРХ дугаараар кодлон оруулж автомат хайлт хийлгэж харьцуулан шинжилж үзэхэд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн мөр, дардастай тохирохгүй байна.. гэх дүгнэлт /2-р хх-ийн 75-76 хуу/,
*Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 836 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 85 хуу/,
*Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 227 хуу/,
*Н.Оийн өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 122-141 хуу/,
*Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол /1-р хх-ийн 89-90 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 186-193 хуу/,
Хохирогч Ш.Огийн гэрээс эд зүйл хулгайлсан хэргийн нотлох баримтууд:
*Хохирогч Ш.Огийн өгсөн: “...Манайх Архангай аймаг Эрдэнэбулган сум *** баг Б хороолол **-***тоотод оршин суудаг юм тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр би, хүргэн, охин нарынхаа хамт Улаанбаатар хот руу яваад манай нөхөр С.Б үлдсэн. Би Улаанбаатар хот руу явах үедээ өөрийн ард талын гудамд амьдардаг хөрш Б гэх залууд гэр орноо харж байгаараа гээд захиж үлдээсэн юм. Тэгсэн харин 2021 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр над руу Б утсаар залгаад би танайхыг эргэсэн чинь гадаа хашааны урд хаалга чинь онгорхой байхаар нь дотогшоо ороод байшингийн хаалгыг чинь татаад үзэхэд онгорхой байна гэж ярьсан. Тэгэхээр нь би түгжээтэй байх ёстой юм даа чи нэг ороод үз дээ гэсэн тэгсэн манай гэрт Б орж үзээд хамаг юм чинь ундуй сундуй байна гэсэн тэгээд би Улаанбаатар хотоос ирээд цагдаад хандаж байна. Уул нь манай нөхөр Б 2021 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр гэртээ ирж хоноод 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө ажилдаа явсан тэр үед гэр орон зүгээр байсан гэсэн түүнээс хойш эзгүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр болсон. Миний Улаанбаатар хот явахдаа гэрээ захиж үлдээсэн залуугийн ярьж байгаагаар бол 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хашааны ертөнцийн зүгээр зүүн талын банзнаас 2 ширхэг банз хөшиж газар унагаасан байсныг мэдээд өөрөө хадаж тогтоосон гэж байсан тиймээс миний бодлоор 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд л манайд хулгайч орсон байх гэж бодож байна. Манай байшинд хулгайч орохдоо байшингийн гадна үүдний амбаарын хаалгыг хөшиж онгойлгоод байшингийн дотор хаалгаар дамжиж байшинд орсон байсан. Хулгай хийсэн хүн нь эхлээд манай байшингийн үүдний амбаарт байсан 1x0.4 метрийн хэмжээтэй хоёр хаалгатай хөлдөөгч байсан ба түүний дотор байсан мах, цагаан идээг гаргаж тавиад тухайн хөргөгчин дотор байсан хонины өрөөл махыг тухайн хөргөгчтэй хамт авсан улмаас үүдний амбаараас граж руу орж хагас автомат угаалгын машин 1 ширхэг, граж дотор байрлах хувцасны шүүгээнээс эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, мөн байшингийн дотор хэсэгт үүдний өрөөний хувцасны шкафнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, гал тогооны тавилгатай хэсэгт байх тавилга дээрээс 1 ширхэг ус буцалгагч, нойлын өрөөнөөс хивс угаагч 1 ширхэг, том өрөөнөөс 43 инчийн зурагт, ДДИШ-ийн төхөөрөмж 2 ширхэг удирдлагын хамт, мөн том өрөөний мөлхөө тавилга дээр байсан эмэгтэй хүний ээмэг зүүлтний савнаас улаан шигтгээтэй эмэгтэй хүний монетын бөгж 1 ширхэг, сувдан шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, унтлагын өрөөний авдар дотроос хөөрөг 1 ширхэг, 10 ширхэг мөнгөн аяга, гал түлдэг амбаараас авто машины багаж түлхүүрийн ком 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдсан. Хуучин хэрэглэж байсан “Serene” гэсэн маркийн хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй 1x0.4 метрийн хэмжээтэй 100 кг-ын багтаамжтай хоёр хаалгатай хөлдөөгч 1 ширхгийг /200.000 төгрөг/, 2021 онд шинээр хийлгэсэн хурган дотортой торгон гадартай эмэгтэй, эрэгтэй дээл тус бүр 1 ширхэг нийт 2 ширхэг дээл /тус бүр 5.000.000 төгрөг нийт 2 дээл 10.000.000 төгрөг/, шинэ “Vax” брэндийн том хэмжээтэй хивс угаагч 1 ширхэг /1.500.000 төгрөг/, Хуучин хэрэглэж байсан Самсунг маркийн ажиллагаа хэвийн LCD дэлгэцтэй, хар өнгийн зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхгийн хамт /1.300.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан ДДЭШ-ийн хар өнгийн сүүлийн үеийн загвартай ажиллагаа хэвийн төхөөрөмж 1 ширхэг удирдлага 1 ширхгийн хамт /1.000.000 төгрөг/, шинэ цагийн хийцтэй их гарын хэмжээтэй 8 ширхэг мөнгөн аяга /тус бүр 250.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг/, шинэ цагийн хийцтэй дунд гарын хэмжээтэй 2 ширхэг мөнгөн аяга /тус бүрийг 200.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан 525-ын сорьцтой 2 грамм жинтэй цагираг хэлбэртэй улаан өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний монетын бөгж 1 ширхэг /400.000 төгрөг/, хуучин хэрэглэж байсан эмэгтэй хүний ээмэг 2 хос буюу 1 ширхэг, бөгж 1 ширхэг, клонтой зүүлт 1 ширхэг гэсэн бүртгэлтэй эмэгтэй хүний мөнгө хослолын ком 1 ширхэг /200.000 төгрөг/, шинэ цагийн хийцтэй цагаан шүрэн толгойтой гуулин нуухтай, мөртэй мөнгө халбагатай дунд гарын хэмжээтэй, цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг /500.000 төгрөг/, өрөөл /тал/ хонины /100.000 төгрөг/, 8-22 гэсэн түлхүүр багажны ком 1 ширхэг /35.000төгрөг/. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/,
*Гэрч С.Бын өгсөн: “...Манай эхнэр байгаа юм 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Улаанбаатар хот уруу хүүхдүүдийн хээ хамт явсан юм би ч гэсэн ажилдаа явсан тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаасаа гэртээ ирж нэг хоноод буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө ажилдаа явсан тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэр залгаад байшинд хулгай орсон байна гэсэн тэгээд цагдаад хандах болсон. Манайд хулгай орсон талаар нэг бүрчлэн ярих юм бол хулгай хийсэн хүн нь манайд орохдоо байшингийн гадна үүдний амбаарын хаалгыг хөшиж онгойлгоод, байшингийн дотор хаалгаар дамжиж байшинд орсон байсан. Хулгай хийсэн хүн манай байшингийн үүдний амбаарт байсан 1x0.4 метрийн хэмжээтэй хоёр хаалгатай, хөлдөөгч байсан ба түүний дотор байсан мах, цагаан идээг гаргаж тавьж тухай хөргөгчийн дотор байсан хонины өрөөл махыг тухайн хөргөгчтэй хамт авсан улмаас үүдний амбаараас граж руу орж хагас автомат угаалгын машин 1 ширхэг, граж дотор байрлах хувцасны шүүгээнээс эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, мөн байшингийн дотор хэсэгт үүдний өрөөний хувцасны шкафаас эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, гал тогооны тавилгатай хэсэгт байх тавилга дээрээс 1 ширхэг ус буцалгагч, нойлын өрөөнөөс хивс угаагч 1 ширхэг, том өрөөнөөс 43 инчийн зурагт, ДДЭШ-ийн төхөөрөмж 2 ширхэг удирдлагын хамт, мөн том өрөөний мөлхөө тавилга дээр байсан эмэгтэй хүний мөнгөн ээмэг зүүлтны савнаас улаан шигтгээнтэй эмэгтэй хүний монетын бөгж 1 ширхэг, сувдан шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, унтлагын өрөөний өрөөний авдар дотроос хөөрөг 1 ширхэг, 10 ширхэг мөнгөн аяга, гал түлдэг амбаараас авто багаж түлхүүрийн ком 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдсан. Манай эхнэр тэр талаар сайн мэдэх байх, надад мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Гэрч С.Өийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр 17 цагийн үед намайг ажил дээрээ байхад Ш.О эгч над уруу залгаад эгч нь Улаанбаатар хотод байна манай байшинд хулгай орсон байна чи нэг очоод үзээд өгөөч гэж хэлсэн тэр өдөр нь би очиж амжаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 18 цагийн үед Ш.О эгч Улаанбаатар хотоос ирсэн тэгээд би түүнтэй хамт тэдний гэрт очсон. Тэгсэн тэдний байшинд ороход үүдний амбаараас нь эхлээд эмх замбараагүй байсан, том өрөөнд ороход мөн л ялгаа байхгүй эмх цэгц байхгүй хувцас хунар нь газарт унасан, авдар сав нь эвдэрсэн хаалга үүд нь онгорхой байсан. Би Ш.О эгчтэй хамт алга болсон эд зүйлсийг нь бүртгэж үзэхэд 2 ширхэг үстэй дээл, зурагт, хүлээн авагч станц, хөлдөөгч, угаалгын машин, ус буцалгагч, хивс цэвэрлэгч автомат машин, мөнгөн аяга 10 ширхэг, Ш.О эгчийн ээмэг, бөгж, тэгээд 1 ширхэг хөөрөг зэрэг зүйлс алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/,
*Гэрч С.Цгийн өгсөн: “...Тухайн үед манай нөхөр болох Цийн Т нь нэг данс үзүүлээд энэ данс мөнгө хийдэх гэж хэлсэн тэгээд би өөрийнхөө хүүхдээр шилжүүлсэн би хэдэн төгрөг шилжүүлсэн талаар нь мэдэхгүй байна. Манай нөхөр тухайн үед 100.000 мянган төгрөг л гэж ярьж байсан миний чих асуудалтай буруу сонсдог, хагалгаанд оръё гэхээр мөнгө төгрөг муутай, дээрээс нь Ковид гээ явж чадаагүй одоо ч эмчийнх нь бичиг байна. Гэртээ байсан. Гэртээ байсан ба үе үе архи уудаг. Авсан байх. Тэр чамд хамаагүй гээд согтуу агсраад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/,
*Гэрч Ц.Тын өгсөн: “...Манай эхнэрийг Сийн Ц гэдэг манай эхнэр хувиараа оёдол хийдэг юм цагаан сар дөхөөд саяхнаас ажиллаж байна. Манай эхнэр хаан банкны 5135275909 дугаартай данс эзэмшдэг юм. 2021 оны 10 дугаар сарын 10-ны үе шиг санаж байна намайг таксинд явж байхад өмнө надаар үйлчлүүлж байсан О гэх залуу над руу 98-эхэлсэн дугаараас залгаад О байна Бамбар буудлын хажууд байна таксинд явж байгаа юу гэхээр нь явж байна гэж хэлээд яваад очсон чинь О ганцаараа зогсож байсан тэгээд Н хороолол руу явна гээд явсан гэртээ ирээд хоёр дээл байна мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм үзэх үү гэхээр нь сонирхъё гээд үзсэн чинь хоёр ширхэг хурган дотортой эрэгтэй дээр гаргаж ирсэн нэг дээл цагаан шаргал, дугуй хээтэй шаргал эмжээртэй, сампин зангидсан товчтой, нөгөө дээл нь бор торгон дугуй хээтэй шар судалтай хар эмжээртэй дээл байсан мөн 4 хүчтэний дүрслэл бүхий цагаан өнгийн хөөрөг, цагаан толгойтой орой хэсэгтээ хүрэн өнгийн чулуу шигтгээтэй хөөрөг үзүүлсэн би үзээд дараа мөнгөтэй болохоороо авъя гэж хэлээд Оийг гэрт нь үлдээгээд явсан тухайн үед Оээс өөр хүн байгаагүй би таксинд явсан тооцоогоо аваад явсан. Манай төрсөн эгч Н Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд амьдардаг юм надад урд өмнө хурганы элдсэн арьс зарах хүн байвал сураглаж байгаараа гэж хэлж байсан юм тэгээд би эгч рүү залгаад хоёр жижгэвтэр хурган дотортой дээл байна нийлүүлээд оёвол танай залууд таарах дээл болох байх, хүнд мөнгөний хэрэг гараад хямд зарна гэж байна гэж хэлсэн. О надад нийлүүлээд 1 сая төгрөг гэж хэлсэн юм. тэгээд манай эгч гайгүй арьстай дээл юм бол авъя гэж хэлсэн тэгээд би Оийн гэрт очсон чинь О ганцаараа халамцуу байсан. Тэгээд би нөгөө хоёр дээлийг чинь авахаар боллоо гэж хэлсэн О өмнө үзүүлсэн хоёр дээл, 4 хүчтэний дүрслэл бүхий хөөрөг гаргаж ирсэн тэгээд нийлүүлээд 1 сая төгрөгөөр ав гэхээр нь би хөөрөг авахгүй хоёр дээлийг нь авъя гэсэн чинь зүгээр илүү мөнгө авахгүй гэхээр нь би тухайн хөөргийг шилэн /шаазан/ хямдхан муу хөөрөг юм байх гэж бодоод авсан тооцоогоо би дансаар чинь явуулна гэж хэлсэн чинь өөрийнхөө дансыг хэлээд би бичиж авсан тэгээд гэртээ ирээд эхнэрийн данснаас охиноороо заалгаж байгаад Оийн өгсөн данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн юм. тухайн үед би архи уучихсан халамцуу байсан юм. Би хэлээгүй 100 мянган төгрөг шилжүүлнэ гэж хэлээд 1 сая төгрөг шилжүүлсэн. 1 сая төгрөг гээд эхнэрт хэлчихвэл уурлаад өгөхгүй байх гэж бодсон. Би сүүлд нь эгч Нээс 1 сая төгрөгөө авна гэж бодсон юм. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, надад хямдхан санагдсан нь үнэн гэхдээ өөрөө надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд байсан юм. хөөрөг бол хуурамч муу хөөрөг гэж ойлгосон. Би нэг их сайн танихгүй урд өмнө надтай ганц нэг удаа таксинд явдаг байсан. би таксинд явдаг болохоор миний дугаарын хүн болгон аваад утсаар дуудаж бас үйлчлүүлдэг юм. би хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан талаар нь мэдэхгүй юм байна. Би мэднэ өмнө 2-3 удаа гэрт нь хүргэж өгч байсан. гэрийг нь зааж өгч чадна хаяг тоотыг нь мэдэхгүй байна. Намайг эгчид дээл худалдаж авч өгөөд явуулах гэж байна гэдгийг мэдэх юм бол манай эхнэр надад мөнгө өгөхгүй байсан. манай ах дүү нар гэхээр жаахан уурлаад байдаг юм. тэгээд эгч дээлээ аваад мөнгө шилжүүлээд явуулна гэж бодсон юм. 2 дээл нь одоо Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд манай эгчид байгаа харин хөөрөг нь манай гэрт байгаа. Миний хэлсэн бүхэн үнэн зөв гэхдээ 2 дээл болон хөөргийг хурааж авах юм бол би Н.О гэх хүнээс 1.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/,
*Гэрч Ч.Нийн өгсөн: “... Тиймээ явуулсан. Би хүүхдэдээ дээл хийж өгөх гээд элдсэн хурганы арьс байвал мэдэж байгаарай гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын үе шиг санаж байна дүү Т над руу залгаад хүн хурган дотортой дээл зарна гэж байна. Хоёр дээл үзлээ танай хүүхдэд 1 дээл хүрчих байх гэхээр нь аваад явуулчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй дээлийг замын унаанд өгөөд явуулсан байсан. Хоёр дээл нийлээд сая төгрөг гэсэн нийлээд нэг дээл гарах байх гэхээр нь шинэ дээл сая төгрөг гэж байгаа юм байна гэж ойлгосон. Нэг дээл нь цагаан шаргал дугуй хээтэй шаргал эмжээртэй сампин зангидсан товчтой, хурган дотортой дээл байсан. Харин нөгөө дээл нь хурган дотортой бор торгон дугуй хээтэй, шар судалтай хар эмжээртэй мөн адил сампин зангидсан товчтой хурган дотортой дээл байсан. 2 дээл манайд байна. Уг хоёр дээлийн гаргаж өгч байна. Т мөнгийг нь өгсөн байх. Хулгайн эд зүйл байсан юм бол Т учрыг нь олох байх ба хүнээс худалдаж авсан дээл гэхээр нь авсан бусад зүйлийг Т мэдэж байгаа байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/,
*Иргэний нэхэмжлэгч Ц.Тын өгсөн: “...Би Оээс 1 сая төгрөгөөр худалдаж авсан тул тухайн мөнгөө нэхэмжилж байна өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/,
*Гэрч П.Тын өгсөн: “...Н.О нь надад цахилгаан бараа эд зүйл өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хүүхдийн хичээл эхэлчихсэн байх үед манай гэрт ирээд Би Булган аймаг явах гэж байна хэргээ очиж шийдүүлэх гэж байгаа Н хороолол Донойд гэрээ хураах гэж байна болохгүй бол зарна цахилгаан эд зүйлүүдийг нь чи аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр хандаж угаалгын машиныг нь ашиглаж болно гэж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр зөвшөөрөөд эд зүйлүүдийг нь түр авч хэрэглэхээр болсон юм. тэгээд би Отэй хамт өөрийнхөө Приүс-20 маркийн **-**улсын дугаартай машинтай Н хороолол Дгэх газар хашаанд очоод Оийн гэрээс Нимгэн хар өнгийн зурагт, цагаан өнгийн угаалгын машин, хивс угаагч, ус буцалгагч зэргийг очиж авсан юм. Тухайн үед авсан эд зүйл бүгд манай гэрт байгаа. Хөлдөөгч мөнгөн аяга өгөөгүй. Тийм зүйл хэлээгүй. Гэрээ хураах гэж байгаа, Булган аймаг явах гэж байна гэж байсан өөр зүйл хэлээгүй. Би Оийг Тамир хороололд эхнэртэйгээ хамт амьдарч байхад нь очиж байсан. Нт байхад нь очиж байгаагүй. 5 дугаар багийн нутаг Дгэх газар ямар нэгэн хаяг тоо байхгүй ногоон өнгийн том хаалгатай хойд хэсэгт цагаан байшинтай хашаа байсан. хажууд нь ямар нэгэн хөрш айл байхгүй хашаа байсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний хэлсэн бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/,
*Н.Оийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй би хулгай хийхдээ өөрийнхөө эзэмшлийн усны тэргээр 2 удаа зөөсөн юм аа одоо миний усны тэрэг П.Тын гэрт байгаа миний усны тэрэг малын баас зөөхөд зориулж том тэрэг гагнуулж авч байсан юм аа. Хөөрөгний хувьд тухайн айлаас хулгайлсан хөөрөг мөн өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуу/,
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09 хуу/,
*2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/,
*2022 оны **-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Н.О, Л.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О, Л.Ц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө .............. аймгийн Х сумын Х багийн ...............гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны буюу олон тооны үхрийг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.О нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг ****** тоот оршин суух Л.Жын гэрт 2020 оны **-ны өдөр нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Н.О нь ганцаараа 2021 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын *** дугаар багийн Б хороолол **-***тоотод Ш.Огийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О, Л.Ц нар бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө ................ аймгийн Х сумын Х багийн ................ гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны буюу бусдын олон тооны үхрийг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Бын“...би машинтай хүмүүс дээр очтол монгол гуталтай хүрэн хар өнгийн дээлтэй 2 залуу цагаан өнгийн **-**УБЭ улсын дугаартай Пробокс маркийн авто машинд 2 үхрийн мах аччихсан байсан. Уг машины жолоочтой уулзахад машин асахгүй байна. Би хоёр үнээ хулгай хийчихлээ гэхээр нь толгой арьсыг нь би үзье гэхэд энд арын пүнзэнд байгаа гээд бид хоёр цугтаа машин байгаа газраас 300 орчим метр зайнд байрлах Эрдэнэбаяр гэх айлын хаваржааны эзэнгүй амбаарт очиж үзтэл манай хулгайд алдагдсан судалтай хүрэн үнээ, улаан халзан зүсмийн үнээний толгой арьс мөн байсан... машины жолооч Н.О гэх залуу хоёулаа тохиролцъё цагдаад хэлээд яах вэ гэхэд нь би тийм юм байхгүй гээд цагдаад мэдэгдсэн. Манай хулгайд алдсан 2 үнээ улаан халзан зүстэй сувай үнээ. Мөөлөн эвэртэй судалтай хүрэн зүстэй сувай үнээ тус тус байсан. Би дээрх 2 үнээгээ зах зээлийн ханшаар үнэлэхдээ үнээ тус бүрийг нь 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 05-07 хуу/, гэрч Ө.Цын: “...Манайх 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжин шөнө Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Улаанхад гэх газраас 2 тооны сувай үнээгээ хулгайд алдсан. Тухайн 2 үнээ нь мөөлөн эвэртэй судалтай хүрэн зүстэй сувай монголын үнээ, Улаан халзан зүсмийн сувай монголын үнээнүүд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19 хуу/, гэрч Ц.Батбаатарын: “...2021 оны 12-р сарын 16-наас 17-нд шилжих шөнө Гурван цохио гэх газарт байдаг Х багийн иргэн Эрдэнэбаяр гэх айлын эзэнгүй хашаанд байсан Б 2 тооны сувай үнээ хулгайлсан гэдгээр нь дээрх 2 залууг анх харсан. Би тухайн өдөр буюу 2021 оны 12-р сарын 17-ны өдөр Архангай аймгийн Х сумын нутаг Гурванцохио Хүнүйн гол гэх газраар адуундаа мотоцикльтой явж байгаад Б ахтай таарсан юм. Гэтэл Б ах манай үхрээс 2 тооны сувай үнээ харж байгаарай гэж хэлээд бид хоёр салж явцгаасан. Энэ үед Хүнүйн гол гэх газарт зам дээр **-**УБЭ улсын дугаартай цагаан өнгийн Пробокс маркийн авто машин зогсож байхаар нь хажуугаар нь гарах гэж байтал машин дотроос хүрэн өнгийн дээлтэй ноосон малгайтай монгол гуталтай 1 залуу бууж ирээд намайг дуудаж машинд суучих суухгүй гэж хэлээд байж байтал уг залуу би хулгай хийчихлээ гэхээр нь чи юу хулгай хийсэн юм бэ гэж тэр залуугаас асуусан. Энэ үед би үхэр хулгай хийчихлээ гэсэн тэгэхээр нь би наад үхрийг чинь энд манай ах эрээд явж байна гэж хэлээд Б.Б ахыг дээрх 2 залуучууд дээр ирж уулзсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 хуу/, гэрч А.Бийн: “...2021 оны 12-р сарын 16-ны багийн малчин Б.Б гэх айлын 2 тооны сувай үнээг хулгайлсан гэдгээр нь л мэднэ. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар танихгүй. Би 2021 оны 12-р сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзаж танай багт хулгайн дуудлага гарлаа хамт явъя гээд намайг Х сумын Х баг руу авч явсан. Тэгээд Архангай аймгийн Х сумын нутаг Хүнүйн гол гэх газарт Б.Б ахтай утсаар ярьж очиход зам дээр **-**УБЭ улсын дугаартай цагаан өнгийн пробокс маркийн авто машинтай хар болон хүрэн ноосон малгайтай монгол гуталтай 2 залуу байсан. Дээрх залуучууд нь хэсгийн төлөөлөгчид өөрсдийгөө Н.О, Л.Ц гэж байсан ба тэдгээр залуучуудын унаж явсан машин эвдэрсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Дамно ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21.10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан. /1-р хх-ийн 63-67 хуу/, Дамно ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн АА-21-10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 99-104 хуу/, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Н.О нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дүгээр баг **** тоот оршин суух Л.Жын гэрт 2020 оны **-ны өдөр нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Л.Жын: “...2020 оны **-ны өдөр 12:00 цагийн орчимд гэртээ ирэхэд байшингийн дотор хаалганы цоожийг сугалсан газар унасан байдалтай байсан тэгээд гэр лүү орж үзтэл өрөөнд байсан 21 ширхэг мөнгөн аяга, бугуйл 1 ширхэг, алтан бөгж-1, монетан бөгж-2, алтан ээмэг-1 ширхэг, годон гутал 1 ширхэг тус тус алга болсон байсан цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60 хуу/, иргэний нэхэмжлэгч З.Хгийн: “...Манай гэрт 10 ширхэг мөнгөн аяга барьж орж ирээд авах хүн байна уу гэж надаас асуусан хариуд нь би хэдээр өгөх юм гэсэн чинь бөөндөнө 500.000 төгрөгөөр өгнө миний өөрийн эзэмшлийн мөнгөн аяганууд байгаа юм гэсэн. Тэгэхлээр нь би 500.000 төгрөг өгөөд нийт 10 ширхэг мөнгөн аягыг нь худалдан авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-175 хуу/, гэрч П.Тын: “...О манай эхнэрт хулгай хийсэн 10 ширхэг мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183 хуу/, Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 836 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 85 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,
шүүгдэгч Н.О нь ганцаараа **-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дугаар багийн Б хороолол **-***тоотод Ш.Огийн байшинд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ш.Огийн“...2021 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр над руу Б утсаар залгаад би танайхыг эргэсэн чинь гадаа хашааны урд хаалга чинь онгорхой байхаар нь дотогшоо ороод байшингийн хаалгыг чинь татаад үзэхэд онгорхой байна гэж ярьсан. Тэгэхээр нь би түгжээтэй байх ёстой юм даа чи нэг ороод үз дээ гэсэн тэгсэн манай гэрт Б орж үзээд хамаг юм чинь ундуй сундуй байна гэсэн... Хулгай хийсэн хүн нь эхлээд манай байшингийн үүдний амбаарт байсан 1x0.4 метрийн хэмжээтэй хоёр хаалгатай хөлдөөгч байсан ба түүний дотор байсан мах, цагаан идээг гаргаж тавиад тухайн хөргөгчин дотор байсан хонины өрөөл махыг тухайн хөргөгчтэй хамт авсан улмаас үүдний амбаараас граж руу орж хагас автомат угаалгын машин 1 ширхэг, граж дотор байрлах хувцасны шүүгээнээс эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, мөн байшингийн дотор хэсэгт үүдний өрөөний хувцасны шкафнаас эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, гал тогооны тавилгатай хэсэгт байх тавилга дээрээс 1 ширхэг ус буцалгагч, нойлын өрөөнөөс хивс угаагч 1 ширхэг, том өрөөнөөс 43 инчийн зурагт, ДДИШ-ийн төхөөрөмж 2 ширхэг удирдлагын хамт, мөн том өрөөний мөлхөө тавилга дээр байсан эмэгтэй хүний ээмэг зүүлтний савнаас улаан шигтгээтэй эмэгтэй хүний монетын бөгж 1 ширхэг, сувдан шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн ээмэг бөгжний хослол, унтлагын өрөөний авдар дотроос хөөрөг 1 ширхэг, 10 ширхэг мөнгөн аяга, гал түлдэг амбаараас авто машины багаж түлхүүрийн ком 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/, гэрч С.Бын: “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би ажлаасаа гэртээ ирж нэг хоноод буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө ажилдаа явсан тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэр залгаад байшинд хулгай орсон байна гэсэн тэгээд цагдаад хандах болсон. Манайд хулгай орсон талаар нэг бүрчлэн ярих юм бол хулгай хийсэн хүн нь манайд орохдоо байшингийн гадна үүдний амбаарын хаалгыг хөшиж онгойлгоод, байшингийн дотор хаалгаар дамжиж байшинд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч С.Өийн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 18 цагийн үед Ш.О эгч Улаанбаатар хотоос ирсэн тэгээд би түүнтэй хамт тэдний гэрт очсон. Тэгсэн тэдний байшинд ороход үүдний амбаараас нь эхлээд эмх замбараагүй байсан, том өрөөнд ороход мөн л ялгаа байхгүй эмх цэгц байхгүй хувцас хунар нь газарт унасан, авдар сав нь эвдэрсэн хаалга үүд нь онгорхой байсан. Би Ш.О эгчтэй хамт алга болсон эд зүйлсийг нь бүртгэж үзэхэд 2 ширхэг үстэй дээл, зурагт, хүлээн авагч станц, хөлдөөгч, угаалгын машин, ус буцалгагч, хивс цэвэрлэгч автомат машин, мөнгөн аяга 10 ширхэг, Ш.О эгчийн ээмэг, бөгж, тэгээд 1 ширхэг хөөрөг зэрэг зүйлс алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/, гэрч Ц.Тын: “...О ганцаараа зогсож байсан тэгээд Н хороолол руу явна гээд явсан гэртээ ирээд хоёр дээл байна мөнгөний хэрэг гараад зарах гэсэн юм үзэх үү гэхээр нь сонирхъё гээд үзсэн чинь хоёр ширхэг хурган дотортой эрэгтэй дээр гаргаж ирсэн нэг дээл цагаан шаргал, дугуй хээтэй шаргал эмжээртэй, сампин зангидсан товчтой, нөгөө дээл нь бор торгон дугуй хээтэй шар судалтай хар эмжээртэй дээл байсан мөн 4 хүчтэний дүрслэл бүхий цагаан өнгийн хөөрөг, цагаан толгойтой орой хэсэгтээ хүрэн өнгийн чулуу шигтгээтэй хөөрөг үзүүлсэн би үзээд дараа мөнгөтэй болохоороо авъя гэж хэлээд Оийг гэрт нь үлдээгээд явсан... О өмнө үзүүлсэн хоёр дээл, 4 хүчтэний дүрслэл бүхий хөөрөг гаргаж ирсэн тэгээд нийлүүлээд 1 сая төгрөгөөр ав гэхээр нь би хөөрөг авахгүй хоёр дээлийг нь авъя гэсэн чинь зүгээр илүү мөнгө авахгүй гэхээр нь би тухайн хөөргийг шилэн /шаазан/ хямдхан муу хөөрөг юм байх гэж бодоод авсан тооцоогоо би дансаар чинь явуулна гэж хэлсэн чинь өөрийнхөө дансыг хэлээд би бичиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/, гэрч Ч.Нийн: “...2021 оны 10 дугаар сарын үе шиг санаж байна дүү Т над руу залгаад хүн хурган дотортой дээл зарна гэж байна... Т мөнгийг нь өгсөн байх. Хулгайн эд зүйл байсан юм бол Т учрыг нь олох байх ба хүнээс худалдаж авсан дээл гэхээр нь авсан бусад зүйлийг Т мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 хуу/, гэрч П.Тын: “...Н.О нь надад цахилгаан бараа эд зүйл өгсөн...Приүс-20 маркийн **-**улсын дугаартай машинтай Н хороолол Дгэх газар хашаанд очоод Оийн гэрээс Нимгэн хар өнгийн зурагт, цагаан өнгийн угаалгын машин, хивс угаагч, ус буцалгагч зэргийг очиж авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/, 2022 оны **-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Цы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, шүүгдэгч Н.Оийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”гэж мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...”гэж мөн хуулийн 3 дахь хэсэгт”... Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”гэж тус тус заажээ.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байна. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох нуугдах, зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.
Иймд шүүгдэгч шүүгдэгч Н.О, Л.Ц нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Х сумын Х багийн Гурван цохио гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар мөн шүүгдэгч Н.Оийг хохирогч Л.Жын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.330.000 төгрөгийн, мөн хохирогч Ш.Огийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 14.145.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна
Шүүгдэгч Л.Цы өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан:“..шүүгдэгч Л.Ц нь шүүгдэгч Н.Отэй бүлэглэж хулгай хийгээгүй хулгай хийсэнг мэдээгүй, хамт явахдаа согтуу явсан учир хулгайн үйлдэлд оролцоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..”.гэх хүсэлт мөн шүүгдэгч Н.Оийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан:”... шүүгдэгч Н.О нь хохирогч Ш.Огийн эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэгт П.Тын хамт хулгайлсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлж байх тул энэ хэрэгт П.Тыг холбогдуулан шалгуулах хүсэлтэй байх тул 60хоног хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж мөрдөн шалгаж өгнө үү...”гэх хүсэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хохирогч Б.Бын“...би машинтай хүмүүс дээр очтол монгол гуталтай хүрэн хар өнгийн дээлтэй 2 залуу цагаан өнгийн **-**УБЭ улсын дугаартай Пробокс маркийн авто машинд 2 үхрийн мах аччихсан байсан гэх мэдүүлэг, гэрч А.Бийн: “...2021 оны 12-р сарын 16-ны багийн малчин Б.Б гэх айлын 2 тооны сувай үнээг хулгайлсан гэдгээр нь л мэднэ. Би 2021 оны 12-р сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзаж танай багт хулгайн дуудлага гарлаа хамт явъя гээд намайг Х сумын Х баг руу авч явсан. Тэгээд Архангай аймгийн Х сумын нутаг Хүнүйн гол гэх газарт Б.Б ахтай утсаар ярьж очиход зам дээр **-**УБЭ улсын дугаартай цагаан өнгийн пробокс маркийн авто машинтай хар болон хүрэн ноосон малгайтай монгол гуталтай 2 залуу байсан. Дээрх залуучууд нь хэсгийн төлөөлөгчид өөрсдийгөө Н.О, Л.Ц гэж байсан ба тэдгээр залуучуудын унаж явсан машин эвдэрсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуу/гэх мэдүүлгээр, мөн гэрч П.Тын дахин өгсөн “...Би хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Мөн Ж гэх айл хаана байдгийг мэдэхгүй. Тийм болохоор юун хулгай хийхдээ хаалга онгойлгосон гээд худлаа ярьж намайг хулгайн хэрэгт хамтран оролцуулах гээд байгааг мэдэхгүй байна. Хэрэв би хамт явсан бол хамт явсан гэдгээ үнэнээ хэлнэ. О мэдүүлэг өгөхдөө яагаад намайг хамт явсан гэж худлаа яриад байгаа юм бол. Тийм зүйл огт байхгүй. Би огт уулзаагүй. Тэрнээс өмнө болон хойно огт уулзаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 182-183 хуу/,гэрч П.Тын өгсөн: “...Н.О нь надад цахилгаан бараа эд зүйл өгсөн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хүүхдийн хичээл эхэлчихсэн байх үед манай гэрт ирээд Би Булган аймаг явах гэж байна хэргээ очиж шийдүүлэх гэж байгаа Н хороолол Донойд гэрээ хураах гэж байна болохгүй бол зарна цахилгаан эд зүйлүүдийг нь чи аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр хандаж угаалгын машиныг нь ашиглаж болно гэж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр зөвшөөрөөд эд зүйлүүдийг нь түр авч хэрэглэхээр болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байх тул шүүгдэгч Л.Цыг шүүгдэгч Н.Отэй бүлэглэн машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Н.Оийг ганцаараа хохирогч Ш.Огийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөн хохирогч Л.Жын гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Л.Ц, Н.О нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтад үнэлээгүй шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бын 2 тооны үхрийг хулгайлж, 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь Дамно ХХК-ын үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21.10 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 63-65 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.О, Л.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогч Б.Бын өгсөн: “...би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан... Тийм болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /1-р хх-ийн 220 хуу/ шүүгдэгч Н.О, Л.Ц нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.О нь ганцаараа Л.Жын гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 6.330.000 /зургаан сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь Хас үнэлгээ ХХК-ний хөрөнгийн даатгалын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 836 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар /2-р хх-ийн 85 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Л.Жын өгсөн “...хохирлоо бүрэн гүйцэд авсан учир гомдолгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192 хуу/,хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.О нь хохирогч Л.Жд төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгч Н.О нь ганцаараа Ш.Огийн гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлж, түүнд 14.230.000 /арван дөрвөн сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 31 хуу/, 14.145.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн байх боловч хохирогч Ш.Огийн эд зүйлсийг үнэлж үнэлгээ гаргахдаа 3ш эд зүйл буюу зурагтны удирдлага 1ш, Дидш төхөөрөмжийн удирдлага 1ш, машины түлхүүр багажны ком 1ш зэргийг шүүхийн шатанд нэмэлтээр дүгнэлт гаргуулсан бөгөөд 2022 оны **-ны өдрийн 116 дугаартай дүгнэлтээр 85000 төгрөгийн үнэлгээ гарсан тул хохирогч Ш.Огийн эд зүйлсийг хулгайлж 14.230.000төгрөгийн хохирол учирсан гэж зөвтгөх нь зүйтэй бөгөөд хохирогч Ш.О хурган дотортой үстэй дээл 2ширхэг дээлээ буцаан авсан гэж мэдүүлж байгаа тул түүний хохирлоос 4600.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул 9635.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Оээс гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Б хорооллын **-***тоотод оршин суух Оюут овогт Шаравсамбуугийн Од олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.О, Л.Ц нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Н.О нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан”...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1/нэг / хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.О, Л.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-**УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Оээс 5.250.000 (таван сая хоёр зуун тавь) төгрөгийг, шүүгдэгч Л.Цаас 5.250.000 (таван сая хоёр зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, **-**УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Нэткапитал Финанс Корпорац” ББСБ-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 1 ширхэг, шаргал өнгийн бариултай хутга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, самсунг маркийн зурагт 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хивс угаагч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхгийг тус тус худалдан борлуулахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч Ш.Огийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 556.000 /таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.О, Л.Ц нараас тус бүр 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч А.Бямбажавт, 30.000 /гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.О, Л.Ц нараас 15.000 /арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж “Дамно” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Н.Оээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч З.Хд, 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Т нарт тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Л.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Оийн 2021 оны ** дугаар сарын **-ний өдрөөс 2021 оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт ** /****/ хоногийг, шүүгдэгч Л.Цы 2022 оны ** дугаар сарын **-ны өдрөөс 2022 оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт ** /***/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Оийн Архангай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2112001690208 дугаартай хэргийг эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан эрүүгийн 2212................. дугаартай хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нгийн Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Лын Цыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 180 дугаартай Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.От оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийн 2021 оны ** дугаар сарын **-ний өдрөөс 2021 оны ** дугаар сарын **-ний өдрийг хүртэл сэжигтнээр, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 01дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт ** /****/ хоногийг, шүүгдэгч Л.Цы 2022 оны ** дугаар сарын **-ны өдрөөс 2022 оны ** дүгээр сарын **-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт ** /***/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.О, Л.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Оээс 5.250.000 /таван сая хоёр зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Л.Цаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож, **-**УБЭ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч “Нэткапитал Финанс Корпорац” ББСБ-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан бугуйл 1 ширхэг, шаргал өнгийн бариултай хутга 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, самсунг маркийн зурагт 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хивс угаагч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхгийг тус тус худалдан борлуулахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хохирогч Ш.Огийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оээс 9.635.000 /есөн сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын *** дугаар баг Б хорооллын **-***тоотод оршин суух О овогт Шгийн Од олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 556.000 /таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.О, Л.Ц нараас тус бүр 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч А.Бямбажавт, 30.000 /гучин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж “Дамно” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Н.Оээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дугаар баг Нийн **** тоотод оршин суух М* овогт З*ийн Х /РД: *****/-д 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дугаар баг ************ тоотод оршин суух Гал овогт Цын Т /РД:******/ нарт тус тус олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Л.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ