| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2022/0175/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/119 |
| Огноо | 2022-08-19 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,
Орчуулагч, хэлмэрч Б.Ж, А.Е
, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч А.Сн,
Шүүгдэгч Ж.Айн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Ж.А, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Жүсрэнгийн Ж.А, Молхы хошах овогт Нахуугийн А нарт холбогдох эрүүгийн 2113000980136 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын харьяат, 1982 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Өлгий сумын Мэдээлэл сүлжээ төрийн өмчит компанид харуул ажилтай гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....дугаар баг, Шинэ зах 416 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Мовогт Найн А, регистрийн дугаар Б
2.Монгол Улсын харьяат, 1985 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, тус аймаг дахь “Суат” ХХК-ийн захирал ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, 24-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т. Т. овогт Ж.гийн Ж.А, регистрийн дугаар
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 1.Шүүгдэгч Н.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Ж нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэмт хэрэгт, 2.Шүүгдэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Ж нь 2021 оны 5 дугаар сарын 30- ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга: 1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Н.А, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, 2. Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч Х.Ба шүүхийн хэлэлцүүлэгт:“...Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, харин Ж.Аийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг, 3. Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт:“..Шүүгдэгч Н.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход өмгөөлөгчийн хувьд татгалзахгүй. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгааг шүүхээс анхаарч өгнө үү ” гэх дүгнэлтийг, 4. Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт:“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Гэмт хэргийн хор уршигт одоогийн байдлаар 35.000.000 төгрөг өгсөн. Мөн М.Аыг ажилд оруулах тухай холбогдох хүмүүстэй ярьж байна. Цаашид шаардлага гарсан үед тусалж дэмжинэ. М.Аыг удахгүй ажилд орох байх гэж найдаж байна” гэх мэдүүлгийг, 5. Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт:“...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн хохиролд нийт 35.000.000 төгрөг төлсөн, би үүний 5.000.000 төгрөгийг Ж.Аээс дараа нь ажил хийж төлөхөөр зээлдэж, хохирогч талд төлсөн, бусад мөнгийг Ж.А төлсөн. Уг мөнгөөр хохирогчийн талын хүмүүс байшин худалдаж авсан. Тухайн байшингийн засварын ажлыг Ж.А бид хоёр хийж өгсөн. Ж.А барилгын материал авч өгч, би тэдний худалдаж авсан байшинд иж бүрэн засвар хийж, хашаа хороог янзалж өгч байсан. Тухайн үед тусалж дэмжсэнд баярлалаа, цаашид ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлэхгүй, та нарыг уучилсан гэж хэлээд баримт бичиж өгч, хохирогч тал гомдолгүй гэснээр бид Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, энэ хэрэг дуусаж байсан. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлгийг, 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт:“...Миний бие Н.А, Ж.А нарт насан туршдаа гомдолтой байх болно. Би энэ хоёрыг заавал хориулах хүсэлттэй байна. Ж.А, Н.А нарын хувьд надад 35.000.000 (гучин таван сая) төгрөг өгсөн талаар яриад байна. Миний нөхрийг амилуулж авчирч чадвал би тэр мөнгийг нь буцаагаад өгье. Би энэ хэргийг гучин таван сая төгрөгөөр хэзээ ч хаахгүй. Би насан туршдаа гомдолтой явах болно. Хадам эцэг маань Ж.Ат намайг ажилд оруулж өгөөч гэж гуйхад тэр чадахгүй, цаашид ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй гэж хэлсэн. Хэрвээ Ж.А намайг ажилд оруулаад өгсөн бол би өнөөдөр шүүхээр явж маргахгүй байсан. Сэтгэл санааны хохиролд би 10.000.000 (арван сая) төгрөг нэхэмжилж байна. Мөн Ж.А, Н.А нараас хамгийн бага хүүхдийг минь 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх мөнгийг гаргаж өгнө үү, 36 сарын тэтгэмж 32.400.000 төгрөг мөн гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлгийг, 7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Н.А, Ж.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн хор уршигт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж байгаа үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 32.400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, бага хүүхдээ 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх гэм хорын төлбөр зэргийг гаргуулж өгнө үү. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хүний амь насыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хохирол нөхөн төлөгдөхгүй тул шүүгдэгч Н.А, Ж.А нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байгааг шүүх анхаарна уу” гэх дүгнэлтийг тус тус гаргав. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт 1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэхэд: 2.Шүүгдэгч Н.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Ж нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000 вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан, шүүгдэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилгын ажлыг шинээр эхлүүлж, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Барилгын тухай хуульд заасан зохих зөвшөөрөл авах, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгүүлэх, эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлэх үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан хохирогч Н.Ж нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6000вт-ын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж нас барсан гэх үйл баримт тогтоогджээ. Нотлох баримтын үнэлгээ: Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал: 1.Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 06-10 дахь тал/, 2.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 11- 18 дахь тал/, 3.Ажил гүйцэтгэх гэрээ, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлага /1 дэх хавтаст хэргийн 24-26, 29-30 дахь тал/, 4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Гомдолтой байна. Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж ирэхээр нь амь хохирогчийн ар гэрийн хүмүүс болон эхнэрийн хувьд би уучлалт өгсөн. Мөн Ж.А, А нараас талийгаачийн ажил явдлын зардалд гарсан 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг бэлнээр төлүүлж авсан. Тухайн үед Ж.А, А нар бүх талаас нь тусламж дэмжлэг үзүүлнэ, ажилд оруулж өгнө гэхээр нь бид нар уучлалт өгсөн. Түүнээс бид Ж.А, А нараас нийт 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг нэхэмжлээгүй. Нөхөр маань нас барж нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон. Үүнийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Ж.А, А нар тухайн үед амлалт өгч итгүүлэн, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж өгнө, намайг ажилтай болгож өгнө гэж худлаа хэлээд бид нараас уучлалт авч хэргийг хаалгасан. Хэрэг хэрэгсэхгүй болгосноос хойш ямар нэгэн холбоогүй болж, утсаа авахгүй, дээр нь хадам аав Нурахмет нь удаа дараа очсон боловч тодорхой хариу хэлэхгүй хөөж гаргасан байсан. Миний хувьд үнэхээрийн хэцүү байна. 1-12 насны 5 хүүхэдтэй, ямар нэгэн орлогогүй учраас ажил төрөлтэй болохыг хүсэж байна. Тухайн үед үйлдвэрлэлийн ослоос болж нас барсан гэж зохих байгууллагаас дүгнэлт гаргасан байдаг. Нөхөр маань тухайн үеийн ханшаар өдрийн 30.000 төгрөгөөр тооцож цалин хөлс авдаг байсан ба сард 900.000 төгрөгийн орлого олж гэр бүл хүүхдүүдээ тэжээж, зээлээ төлдөг байсан. Үйлдвэрийн ослоос болж нас барсан тохиолдолд ажил олгогчоос 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэгээс доошгүй удаа олгох хуультай байна. Иймд би 36 сарын тэтгэмж 32.400.000 /гучин хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал/, 5.ГэрчТ.Ерболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Н.А, С.Б, М.Ж нарын сэндвичэн хавтанг тогтоож байсан газарт 3 салаалсан тог байсан ба тэд тогонд хүрэхгүйн тулд өөрсдийн гарч байсан угсармал шатны дээд хэсгийг авахаар болж шатыг задалсан.Талийгаач Н.Ж нь мөн адил угсармал шатыг задлах ажилд тусалсан ба тэрээр шатны төмрийн үзүүрийг задалж байхад түүний задалж байсан угсармал шатны үзүүр нь гэнэт дээрх гурван тогны утсанд хүрэх шиг болсон.Тэгэхэд Н.Ж өвдөг сөхрөх шиг болсон ба Н.А, М.Жбид гурав шат руу авирч гараад талийгаачийг өргөж доошоо буулгасан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/, 6.Гэрч М.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...шатыг зөөхөөр болж талийгаач бид хоёр шатны дээд хэсэгт гарч зогсоод шатыг доош нь өгч байсан ба барилгын дээврийн хажууханд 3 ширхэг цахилгааны утас байдаг байсан, шатыг задалж байхад Н.Жийн барьж байсан шатны үзүүр хэсэг нь нөгөө тогны утсанд хүрэх шиг болсон. Тэр үед Н.Жийн барьж байсан төмөр шатны хэсэгт тог гүйх шиг болоход Н.Ж өөрөө доошоо суусан. Тэгээд би түүн рүү харахад амнаас нь цагаан хөөс гарч ухаангүй болсон байсан.”,“...Н.А бид хоёр аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилчдад амаар өгдөг, ямар нэгэн албан ёсны дэвтэр байхгүй гарын үсэг зуруулж байгаагүй...”, “...Ж.А зөвшөөрлийн талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/, 7.Гэрч С.Байболатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Н.Ж заалны ард байрлах турбагаар хийсэн угсардаг төмөр шатыг задалж доош нь шидэж өгч байсан ба би Серик, Ербол бид гурав уг салгаж өгсөн шатыг заалны дотор талд хурааж байсан юм. Н.Ж шатыг салгаж гэж байгаад тогонд цохиулсан. Яг яаж тогонд цохиулсныг хараагүй...”,“...биднийг ажилд гарахын өмнө Н.А амаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хамгаалалтын малгай, бээлий өгдөг. Цалин авах үедээ харин гарын үсэг зурж баримтжуулдаг, тэрнээс өөр зааварчилгаанд гарын үсэг зуруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал/, 8.Гэрч А.Серикийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Биднийг Н.А гэх залуу удирдаж ажилладаг ба тэрний зааварчилгаагаар ажлаа хийдэг...”, “...Н.Ж хамгийн сүүлчийн шатны төмрийг авах гэж байгаад тогонд цохиулчихсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал/, 9.Гэрч Х.Хуанышийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр миний бие жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Өлгий сумын 4 дүгээр багт заал барьж байгаад тогонд цохиулсан гэх асуумжтай хүнийг хэдэн залуучууд аваад ирсэн юм. Тэгээд би үзэхэд амин үзүүлэлтүүд бүгд байхгүй болсон. Өөрөөр хэлбэл нас барсан байдалтай нэг залуу байсан. Тэгээд би авч ирсэн залуучуудад энэ залуу нас барсан байна гэдгийг хэлсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/, 10.Гэрч Б.Шындаулетийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг барилгыг барихад ажлын зураг төсөл гаргаж, дараа нь магадланд оруулж баталгаажуулан барилгын ажлын зөвшөөрөл авч уг барилгыг барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар бариулах ёстой байхад иргэн Ж.А нь ямар нэгэн зөвшөөрөлгүй, барилгын зургаа баталгаажуулаагүй, хувь хүнээр бариулж байсан. Тэгэхээр нь би 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 04-07-035/145 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96 дахь тал/, 11.Гэрч А.Азимханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Ж.А нь 2021 оны 4 дүгээр сарын эхээр байх, яг сайн санахгүй байна. Ямар ч байсан надаар биеийн тамирын заал бариулна гээд зураг төсөл хийлгэж авсан. Миний бие өөрөө хувиараа гараараа зураг төслийг нь зурж өгсөн. Гэхдээ надад барилгын зураг төсөл гаргах зөвшөөрөл байхгүй. Уг нь зураг төсөл гаргадаг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал/, 12.Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай “...Талийгаач Н.Жийн биед баруун ба зүүн гарын алганы хэсэгт олон тооны тархмал түлэгдсэн жижиг шархнуудтай, зүүн гарын бугалганы гадна хэсэгт, зүүн гарын тохойн гадна хэсэгт, цээжний зүүн гадна талд суганы доор зулгаралттай, баруун тохойны гадна хэсэгт түлэгдсэн шархтай, баруун болон зүүн хөлний өсгий хэсэгт шаргал туяатай дугуй хэлбэрийн тогны шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь физикийн хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайлбал өндөр хүчтэл бүхий цахилгаан гүйдэлд цохиулснаас үүснэ. Талийгаач Н.Ж нь дээрх цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 114-118 дахь тал/, 13.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай “...ажиллуулагч А.А нь хариуцсан ажилтнуудыг аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, захиалагч болох Ж.А нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрсдлийн үнэлгээг хийгээгүй, дотоод хяналт нь сул байна.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 132-142 дахь тал/, 14.Шинжээч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Аийн захиалан бариулж буй биеийн тамирын спортын заал нь дунд зэргийн төвөгшилтэй барилга, байгууламжид хамаарна...”,“...уг барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэнэ гэж заасан байдаг. Иймд Ж.Аийн бариулж буй биеийн тамирын спортын заалны барилга угсралтын ажлыг заавал тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлэх ёстой гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-158 дахь тал/, 15.Шүүгдэгч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Аийн гэрээгээр бариулж буй 14x30 метр хэмжээтэй спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон явдалд харамсаж байна. Миний зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид талийгаачийн ар гэрт учирсан хохирлыг барагдуулж өгөх болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/, 16.Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувиараа бариулж буй 14x30 метр хэмжээтэй спорт заалны барилгын ажлыг эхлүүлэхдээ барилгын зураг төслийг батлуулж, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мөн тусгай зөвшөөрөлгүй хүмүүсээр барилга угсралтын ажлаа эхлүүлсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид талийгаачийн ар гэрт учирсан хохирлыг барагдуулж өгөх болно...” гэх мэдүүлэг /1-р ххийн 181 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд Ж.А, Н.А нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 17.Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж, цуглуулсан байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй, тухайн цаг хугацаанд болсон үйл баримт болон хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо. 18.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.А, Н.А нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ж.А, Н.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. Хууль зүйн дүгнэлт: 1.Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 91 дүгээр яллах дүгнэлтээр шүүгдэгч Ж.А, Н.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 2. гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож” буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүний амь нас хохирсноор уг гэмт хэрэг төгсдөг. 3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ. 4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь гэм буруутай этгээдийн хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд хууль гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг, захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй үйлдлийг ойлгодог байна. 5.Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ж.А, Н.А нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг илэрхийлэх хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт бичиг болох Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Н.Жийн амь нас хохирсон болох нь нотлогдож байна. Шүүгдэгч Ж.Аийн гэм буруугийн талаар: 1.Шүүгдэгч Ж.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ”Миний бие Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувиараа бариулж буй 14x30 метр хэмжээтэй спорт заалны барилгын ажлыг эхлүүлэхдээ барилгын зураг төслийг батлуулж, холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мөн тусгай зөвшөөрөлгүй хүмүүсээр барилга угсралтын ажлаа эхлүүлсэн нь үнэн” гэж мэдүүлсэн бөгөөд түүний хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн дээрх үйлдэл, хохирогч Н.Жийн амь насаа алдсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ. 2.Тодруулбал: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас үзэхэд барилга байгууламжийг төвөгшлөөр нь (10.1.1) барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж; (10.1.2) бага төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.3) дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.4) өндөр төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.5) онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус ангилах бөгөөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасны дагуу энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилгын үйл ажиллагааг Барилгын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар байна. 3. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 18.2 дугаар зүйлд зааснаар бага төвөгшилтэй барилга байгууламж, дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж, өндөр төвөгшилтэй барилга байгууламж, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэхээр хуульчилжээ. 4. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан "Барилга, байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журам" түүний хавсралт, гэрч Б.Ш нарын мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.Аийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хувиараа бариулж буй 14x30 метр хэмжээтэй спорт заалны барилга нь дунд төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байх тул Ж.А нь уг барилгын ажлыг эрхгүй этгээдээр биш, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр байна. 5.Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулна”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн (10.1.2) бага төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.3) дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.4) өндөр төвөгшилтэй барилга байгууламж; (10.1.5) онцгой төвөгшилтэй барилга байгууламжид дараах төрлөөр зөвшөөрөл олгоно, мөн хуулийн (18.1) Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ.(18.2) Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ, (19.1) Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах; 19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх”, мөн хуулийн (26.1.1) барилга байгууламжийг шинээр барих; (26.1.2) барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих; (26.1.3) барилга байгууламжийг буулгах төрлөөр” гэж, (25.1) Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ. (25.2) Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ: (25.2.1) газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн (10.1.2), (10.1.3), (10.1.4), (10.1.5)-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт; (25.2.5) энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан ангилалд хамаарах улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барих барилга, байгууламжийн төсөв, нэгдсэн төсөв, (25.4) Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно” гэж тус тус заажээ. 11.Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.А нь дунд төвөгшилтэй барилга байгууламж буюу спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээдээр барилгын ажлын зураг төслийг хийлгэж, уг зураг төсөлдөө эрх бүхий этгээдээр магадлал хийлгэн, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасны дагуу аймгийн засаг даргаас барилга байгууламж шинээр барих зөвшөөрөл авч, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр барилгын ажлыг гүйцэтгүүлэн, ашиглалтад оруулах үүрэгтэй байх бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлдөө эрх бүхий этгээдээр магадлал хийлгээгүй бол барилга байгууламж шинээр барих зөвшөөрөл олгохыг хориглох үндэслэл болдог байна. 12.Гэтэл шүүгдэгч Ж.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Аийн хашаанд спорт цогцолборын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ хуульд заасан дээрх шаардлагуудыг зөрчиж, барилгын ажлын болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл болон барилга угсралтын ажилд эрх бүхий этгээдээр магадлал хийлгээгүй, зохих журмаар зөвшөөрөл аваагүй, барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох Н.Атой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг гүйцэтгүүлэх явцад тухайн барилга дээр ажиллаж байсан Н.Ж 6000 втын өндөр хүчдэлийн агаарын шугамын тогонд цохиулж, нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ. 13.Шүүгдэгч Ж.А нь уг барилгын ажлын захиалагчийн хувьд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах бөгөөд мөн зүйлийн 37.1.8-д зааснаар барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх үүрэгтэй байна. 14. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/38 дугаартай удирдамжийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Шындаулетээс Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Аийн бариулж байгаа спорт заалны барилга угсралтын ажилд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж, хяналт шалгалтаар Ж.А нь спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ барилгын зураг төсөлд магадлал хийлгүүлээгүй, эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахгүйгээр газар шорооны ажил, суурийн ажил хийж, төмрөөр спорт заалны рам угсарч гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” 4.1.11-д "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” гэж заасныг; 25.2.Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ” гэж заасныг, Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулаагүй нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Барилга байгууламжийн угсралт, буулгалтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл боловсруулна” гэж заасныг тус тус зөрчсөнийг тогтоож, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 04-07-035/145 дугаартай албан шаардлага бичиж хүргүүлсэн байх бөгөөд Ж.А нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн авсан атлаа хууль зөрчсөн барилга угсралтын ажлаа зогсоогоогүй, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байх явцад 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажилтан Н.Ж нь өндөр хүчдэл бүхий цахилгааны гүйдэлд цохиулан, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 15.Тэрчлэн Ж.А нь барилгын ажлын болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөл болон барилга угсралтын ажилд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, мэргэжлийн байгууллагаас зохих зөвшөөрөл, холбогдох зөвлөгөөг аваагүйгээс "Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм" зөрчигдөж, хохирогч Н.Ж амь насаа алдсан байна. 16.Тодруулбал: Нэгдүгээр хавтаст хэргийн 132-136 дахь талд авагдсан 02 дугаартай шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмээр хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт ойртож болох хамгийн бага зай хэмжээг 0.6 м гэж тогтоосон байх бөгөөд амь хохирогч Н.Ж нь барилгын хана угсрах ажлыг гүйцэтгэх явцдаа өндөр хүчдэлийн агаарын шугаманд хүрэхээс сэргийлж, барилгын шатыг богиносгохын тулд төмөр шатны үзүүрийг задалж байхдаа уг шатны үзүүр хэсгийг хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүргэсэн (0.45м зайнд ойртсон) нь осол гарах гол шалтгаан нөхцөл болсон байна. 17.Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулагч утас, тоног төхөөрөмж нь эргэн тойрондоо цахилгаан соронзон орон үүсгэж байдаг бөгөөд түүний нөлөөгөөр үүссэн нөлөөллийн хүчдэл нь алс зайнаас хүн амьтанд нөлөөлдөг (тогонд цохиулах) тул шүүгдэгч Ж.А нь барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхдээ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, барилга угсралтын явцад гүйдэл дамжуулах агаарын шугамд тухайн барилгын сэндвичэн хана зөвшөөрөгдсөн хэмжээнээс ойртсон эсэхийг тооцоолж, хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авах ёстой байна. 18. Гэтэл шүүгдэгч Ж.А нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажлын байранд осол гарч, хүний амь нас эрсдэхэд хүрчээ. 19.Иймд шүүгдэгч Ж.Аийн Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль,тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Н.Жийн амь нас хохирсон буюу түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутай байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Н.Аын гэм буруугийн талаар: 1.Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”Миний бие Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Аийн гэрээгээр бариулж буй 14x30 метр хэмжээтэй спорт заалны барилгын ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон явдалд харамсаж байна” гэж мэдүүлжээ. 2.Шүүгдэгч Н.А нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасан дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжийг барих, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй атлаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасныг зөрчиж, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захиалагч Ж.Атэй Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 14х30 м хэмжээтэй, 420 м2 талбай бүхий, дунд зэргийн төвөгшилтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 5.5 дахь заалтаар “Ажил гүйцэтгэх хугацааны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд сахиж, ажил гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, барилгын ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцаж, ямар нэгэн осолгүй ажиллах, ажлын байранд ямар нэгэн осол аваарь гарвал хариуцлагыг бүрэн хүлээх” үүрэг хүлээсэн байна. 3.Гэтэл шүүгдэгч Н.А нь бага боловсролтой, мэргэжилгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” гэх заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалтад хамрагдаагүй, 28.1.7-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” шаардлагыг хангаагүй атлаа Ж.Атэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн барилга угсралтын ажлын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг” бүрэн хариуцаж ажилласан нь ажлын талбарт эрсдэл гарах гол шалтгаан нөхцөл болсон байна. 4.Тодруулбал: Шүүгдэгч Н.А нь ажил олгогчийн хувьд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1- д зааснаар ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, мөн зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах”; 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”; 28.1.7-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх” 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавих” үүргийг тус тус хүлээдэг байна. 5.Гэвч шүүгдэгч Н.А нь тухайн барилгад ажиллаж байсан ажилчдыг ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаж байсан эсэх нь хэрэгт хангалттай нотлогдоогүй, барилгын ажлын талбарт ажиллаж байсан ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүй, дунд зэргийн төвөгшилтэй барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж гүйцэтгэж байсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Ж нь ажлын байранд өндөр хүчдэлийн тогонд цохиулж амь насаа алдсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. 6.Иймд шүүгдэгч Н.Аыг Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 7.Шүүгдэгч Ж.А, Н.А нар нь Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд үүний улмаас хохирогч Н.Жийн амь насыг болгоомжгүйгээр хохироох үр дагаварт хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 8.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох дүрэм зөрчсөн үйлдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зохих мэдлэггүйгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгаагүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, барилга байгууламжийг давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлууд шууд нөлөөлсөн байна. 9.Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.А, Н.А нар нь гэм буруугийн талаар маргахгүй гэснийг тэдний өмгөөлөгч Х.Б, Д.Ба нар дэмжин оролцож, улсын яллагчтай гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн хохирол, хор уршиг 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ. 2.Шүүгдэгч Ж.А, Н.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас Н.Жийн амь нас шууд хохирсон нь энэ гэмт хэргийн хохирол бөгөөд хүний амь нас хохирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. 3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас үйлдвэрлэлийн ослын 36 сарын нөхөн төлбөрт 32.400.000 төгрөг, гэм хор учруулсны төлбөр буюу бага хүүхдээ 18 нас хүртэл нь шүүгдэгч Н.А, Ж.А нараар тэжээн тэтгүүлэх, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах зэрэг гурван төрлийн хохирол шаардсаныг дараах байдлаар шийдвэрлэв. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах шаардлагын тухайд 1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох гэсэн заалтад заасан нөхөн төлбөр олгох хууль тогтоомж нь Хөдөлмөрийн тухай хууль байна. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1, 125.1.2-т тус тус зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тав дахин, 30- 50 хүртэл хувиар алдсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг 18 дахин, нас барсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор хуульд заажээ. 3.Дээрх нөхөн төлбөрийг шаардахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтоосон акт, дүгнэлт гаргасан байх, уг актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, шийдвэр гаргасан байх, ажилтны цалингийн хэмжээ тодорхой байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой байна. 4.Нэгдүгээр хавтаст хэргийн 141 дэх талд Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн улсын байцаагчийн акт авагдсан байх бөгөөд уг актаар осолдогч Н.Жийг үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан болохыг тогтоожээ. 5.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-д талууд гомдол гаргаагүй тул уг актыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд шүүхээс тухайн актын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй, амь хохирогч Н.Жийг үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан гэж үзнэ. 6.Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь амь хохирогч Н.Жийн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас шаардах эрхтэй юм. 7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь амь хохирогч Н.Жийн нэг сарын цалин хөлсийг 900.000 төгрөг гэж тодорхойлж, төлбөр нэхэмжилсэн боловч хохирогч Н.Ж нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжид хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин хөлс авч байсан нь тогтоогдоогүй, мөн орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. 8.Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой зохицуулалтыг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай уялдуулан хуульчилсан ба Иргэний хуульд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг тухайлан /508 дугаар зүйл/ зохицуулсан. 9.Тухайн зохицуулалтад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар төлбөр гаргуулах хэмжээг тогтооно гэж заасан бөгөөд амь хохирогч Н.Ж нь сарын 900.000 төгрөгийн цалин орлоготой байсан нь баримтаар нотлогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ааас нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 32.400.000 (гучин хоёр сая дөрвөн зуун мянга)-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 10.Түүнчлэн амь хохирогч Н.Жийн нэг сарын дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгөөр тооцож, түүнийг 36 дахин нэмэгдүүлэхэд 15.120.000 төгрөг болох бөгөөд шүүгдэгч Н.А, Ж.А нар нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр хохирогч талд 35.000.000 төгрөг төлсөн нь нотлогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь “амь хохирогч Н.Жийн оршуулгын зардалд 15.000.000 орчим төгрөг зарцуулсан” гэж мэдүүлснээс үзэхэд үлдэх хохирол 20.000.000 төгрөгөөс үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 15.120.000 төгрөгийг хасаж, уг нөхөн төлбөр төлөгдсөнд тооцох үндэслэлтэйг дурдах нь зүйтэй. Гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулах шаардлагын тухайд: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт бхүүхдээ 18 нас хүртэл шүүгдэгч Ж.А, Н.А нараар тэжээн тэтгүүлэхээр гэм хор учруулсны төлбөр нэхэмжилжээ. 2. Ж.А, Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийг урьд Баян-Өлаймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байх бөгөөд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон К.Нийн гомдлоор хэргийг дээд шатны прокурор хянаж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор хяналтын прокурорын хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон байна. 3.Шүүгдэгч Ж.А, Н.А нарт холбогдох хэргийг 2021 оны 10 дугсарын 25-ны өдөр хяналтын прокурорын шийдвэрээр өршөөн хэрэгсэхгүй болгосны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, амь хохирогч Н.Жийн эцэг К.Нурахмед нар нь иргэний шүүхэд хандаж, бага насны хүүхдүүд болох Ж.Өмир, Ж.Арман, Ж.Гүлжаукар, Ж.Аяужан, Ж.Аяулым нарыг 18 нас хүртэл гэм хор учруулагч этгээд болох Н.А, Ж.А нараар тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 4.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийдвэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, К.Нурахмед нараас Ж.А, Н.А нарт холбогдуулан гаргасан бага насны хүүхдүүд болох Ж.Өмир, Ж.Арман, Ж.Гү, Ж.А, Ж.А нарыг 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь нэгдүгээр хавтаст хэргийн 238-246 дахь талд авагджээ. 5.Ийнхүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн “бага хүүхдээ 18 нас хүртэл шүүгдэгч Ж.А, Н.А нараар тэжээн тэтгүүлэх гэм хорын төлбөр” гаргуулах нэхэмжлэлийг урьд 2 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн,тухайн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад эрүүгийн шүүхээс дахин дүгнэлт хийж, гэм хорын төлбөрийг шийдвэрлэх үндэслэлгүй байна. 6.Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аы гэм хор учруулсны төлбөр буюу бага хүүхдээ 18 нас хүртэл тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Сэтгэл санааны хохирлын тухайд 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь шүүгдэгч Н.А, Ж.А нараас сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 2.Шүүгдэгч Н.А, Ж.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Ж нас барснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь бага насны 5 хүүхдийн хамт үлдэж, сэтгэл санаагаар хохирсон болох нь нотлогдож байна. 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ. 4.Дээрх хуулийн заалтуудыг иш үндэс болговол бусдын амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших юм. 5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол нь шүүгдэгч Ж.А, Н.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршиг, үр дагавар тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад олгон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв. 6.Иймд шүүгдэгч Ж.Аээс сэтгэл санааны хохиролд 5.000.0000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Н.Аоос сэтгэл санааны хохиролд 5.000.000 (таван сая) төгрөг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад олгож шийдвэрлэв. 7.Шүүгдэгч Ж.А, Н.А нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхээс төлүүлэхээр тогтоосон сэтгэл санааны хохиролд тус бүр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А, Н.А нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ж.А намайг ажилд оруулж өгнө гэсэн боловч одоо хүртэл ажилд оруулж өгөөгүй” гэх тайлбарыг гаргаж, ажилд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч түүний энэ хүсэлт нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй, хуульд зааснаар Ж.А нь М.Аыг заавал ажилтай болгох, ажилд хөөцөлдөж оруулах үүрэг хүлээхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аы дээрх хүсэлтийг шүүхээс шийдвэрлэх үндэслэлгүй юм. Хоёр: Шүүгдэгч Ж.А, Н.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 1.Шүүхээс шүүгдэгч Н.А, Ж.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн10.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 2. Шүүгдэгч Н.А, Ж.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 3.Тодруулбал: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ. 4.Шүүгдэгч Ж.А, Н.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд Ж.А, Н.А нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, хор уршигт 45.000.000 (дөчин таван сая) төгрөг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүхээс тэдгээрт Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг хэрэглэх урьдач нөхцлийг хангаж байна. 5.Иймд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.А, Н.А нарыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 6.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь шүүгдэгч Н.А, Ж.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг сонгож хэрэглэх хүсэлтийг, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөх боломжгүй тул тэдгээрт Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх боломжгүй гэж маргасан. 7.Шүүгдэгч Ж.А, Н.А нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол болох хүний амь насыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгч Ж.А, Н.А нарын хувьд байхгүй гэж үзэх тул тэдгээрийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй. 8.Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Аы эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хүсэлт, өмгөөлөгч А.Серикжанаас гаргасан “Гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдөх боломжгүй тул Ж.А, Н.А нарт Өршөөлийн хууль хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 9.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ж.А, Н.А нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.А, Н.А нарыг өршөөн хэлтрүүлсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Т р овогт Жгийн Ж.А, М хошах овогт Нйн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.А, Н.А нарыг өршөөн хэлтрүүлсүгэй. 3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 32.400.000 (гучин хоёр сая дөрвөн зуун мянга)-н төгрөг, бага хүүхдээ 18 нас хүртэл шүүгдэгч нар Н.А, Ж.А нараар тэжээн тэтгүүлэх гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохиролд шүүгдэгч Ж.А 5.000.000 (таван сая) төгрөг, шүүгдэгч Н.А 5.000.000 (таван сая) төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ад төлснийг дурдсугай. 4.Шүүгдэгч Ж.А, М.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ж.А, Н.А нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5.Шүүгдэгч Ж.А, М.А нарыг өршөөн хэлтрүүлсэн тул тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛЛАГЧ ШҮҮГЧ Б.Б