Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ын Д-д холбогдох 2235001840228 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, хотон ястан, бүрэн дунд боловсролтой, гар урлалын ажилтан, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт С-ын Д /РД:........../

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Яллагдагч С.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын дугааргүй мустанг-5 загварын улаан хүрэн өнгийн мотоцикль жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.7.в, 3.4.в заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргаж зорчигч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт улсын дугааргүй мустанг-5 загварын улаан хүрэн өнгийн мотоцикль жолоодож яваад осол гаргасны улмаас араар нь сууж явсан зорчигч Б.М-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь:

Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дэх тал),

Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би С.Д-тай 2015 оноос хойш найз нөхдийн холбоо хамааралтай сайн найзууд болсон. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найз С.Д нь Улаангом сумаас Тариалан сум руу гарч арван жилийн ангийн хүүхдүүд уулзаж байгаа явна гэхээр нь би бас Тариалан сумын сургуульд сурч байсан тухайн хүүхдүүдийг танидаг мөн дээш сум гараад ирье гэж бодоод найз С.Д-тай хамт түүний эзэмшлийн улсын дугаар номергүй Мустанг-5 маркын тээврийн хэрэгсэлтэй С.Д өөрийн мотоциклоо бариад 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед явсан. Улмаар Тариалан сумын нутаг дэвсгэрт цааш нь уулын аманд голын хажууд С.Д-ын ангийн хүүхдүүд гэх 5-6 хүүхдүүдтэй хамт сууцгаагаад бид 0.75 литрийн Эдэн гэх нэртэй архи хувааж ууж тоглож, хөгжилдсөөр байж, үүрийн 04 цаг хүрсэн. Ингээд С.Д Улаангом руу гэртээ харъя гээд мотоциклио асаагаад би С.Д-ын ард суугаад бид хоёр хөдлөөд аймгийн төв рүү явсан. Улмаар бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул би С.Д-ын ард унтаад явж байтал С.Д Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Улаан уулын хажууханд аймаг орж ирж байсан. Тэгээд гэнэт юу болсон талаар мэдэхгүй С.Д мотоцикль барьж яваад онхолдсон байсан. Ингээд бид хоёр хоёулаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн. С.Д нь одоогоор надад ямар нэгэн эмчилгээний болон хохирол барагдуулж өгсөн мөнгө төгрөг байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дэх тал),

 Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би нөхөр С.Д болон хүүхдийн хамт гурвуулаа Улаангом сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Улмаар манай нөхөр С.Д 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Тариалан сумын нутаг дэвсгэрт арван жилийн ангийнхантайгаа уулзаад ирье гэж хэлээд гэрээс орой 16 цагийн үед өөрийнхөө мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл унаад гараад явсан. Тухайн үед би хэнтэй явж байсан талаар мэдэхгүй байна маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 9 цагийн орчим Увс аймгийн Цагдаагийн газраас над руу залгаад С.Д мотоцикльтой явж байгаад зам тээврийн осол гаргаад эмнэлэгт ухаангүй байна гэж надад хэлсэн. Ингээд би эмнэлэг дээр яваад очиход манай нөхөр С.Д болон бидний найз Б.М хоёр эмнэлэгт ухаангүй байдалтай хоёулаа хэвтэж байсан. Тэгээд би ухаан орсны дараа юу болсон талаар асуухад Тариалан сумын нутаг дэвсгэрт арван жилийн ангийнхантайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад согтуу мотоцикль жолоодож хоёулаа орж ирж байгаад осол болсон байсан. С.Д бол өөрөө ямар нэгэн зүйл санахгүй мэдэхгүй байсан, тухайн Тариалан сумаас өөрөө мотоциклоо бариад хөдөлж байсан тэгээд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн талаар надад хэлсэн. Өөрөөр би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),

 

Шүүгдэгч С.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.М-тай 2015 оноос хойш найз нөхдийн холбоо хамааралтай сайн найзууд болсон. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумаас Тариалан сум руу гарч арван жилийн ангийн хүүхдүүд уулзахаар болж найз Б.М-тай хамт явахаар бол М нь сумын сургуульд сурч байсан тухайн хүүхдүүдийг таньдаг учир хамт дээш сум гараад ирье гэж бодоод найз Б.М-тай хамт миний эзэмшлийн улсын дугаар номергүй Мустанг-5 маркын тээврийн хэрэгсэлтэй би өөрийн мотоцикпоо бариад 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед явсан. Улмаар Тариалан сумын нутаг дэвсгэрт цааш нь уулын амд голдын хажууд манай ангийн хүүхдүүд гэх 5-6 хүүхдүүдтэй хамт сууцгаагаад бид 0.75 летрийн эдэн гэх нэртэй архи хувааж ууж тоглож, хөгжилдсөөр байж, үүрийн 04 цаг хүрсэн. Ингээд би Улаангом сум руу гэртээ харъя гээд мотоциклоо асаагаад би Б.М-ыг ардаа суулгаад бид хоёр хөдлөөд аймгийн төв рүү явсан. Улмаар бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Улаан уудлын хажууханд аймаг орж ирж байсан тэгээд гэнэт зүйрмэглээд онхолдсон байсан. Ингээд бид хоёр эмнэлэгт хүргэгдэж ирсэн.” хавтаст хэргийн 117-118 дахь тал),гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн”, 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

1. Жолооч С.Д-ын согтуурлын зэргийг 2022 оны 8 дугаар сарын 28-ны 08 цаг 10 минутанд Драгер 6820 багажаар шалгахад 1.31%-ийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоожээ.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч С.Д-ыг согтуу байсан гэж үзнэ.

2. Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т зааснаар Мотоциклыг жолоодох “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч жолоодно. Шүүгдэгч С.Д нь жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/-аар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь тогтоогдож байгаа боловч “А” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна. Шүүгдэгч С.Д-ыг мотоцикл жолоодох эрхгүй гэж үзнэ.

3. Хохирогч Б.М-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 35-43 дахь тал)

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 246 дугаартай “Үзүүлэгч Б.М-ын биед дух ясны хугарал, духны баруун, зүүн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, духны баруун хөндийн арын хананы цуурсан хугарал, духны хэсгийн тархины эдийн няцрал, тус хэсэгт хий хуралт, духанд язарсан шарх, зулгаралт баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, дух болон 2 нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сарын 28-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №10677 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөөгүй байна. Дух ясны хугарал, духны баруун, зүүн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, духны баруун хөндийн арын хананы цуурсан хугарал, духны хэсгийн тархины эдийн няцрал, тус хэсэгт хий хуралт, духанд язарсан шарх, зулгаралт баруун нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, дух болон 2 нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал, баруун зулайн хуйханд язарсан шарх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 3.1.2- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал)-ээр хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

 

Жолооч С.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох жолоодохыг хориглоно” гэж,

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.в-д “Жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж, 

Мөн дүрмийн 3.7.в-д “Жолооч зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.М нь мөрдөн байцаалт шатанд “С.Д-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

            2. Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч С.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч Б.А-гийн өгсөн: “С.Д нь 1997 онд төрсөн бөгөөд эхээс 7-уулаа 5 эгчтэй 1 дүүтэй гэх талаар мэднэ. Төрсөн цагаас хойш эцэг эхийн гар дээр өсөж, хүмүүжсэн бөгөөд аав, ээж нь бага байхад олон жилийн өмнө зуурдаар нас барсан гэж ярьдаг.Улмаар Наранбулаг сумын иргэн Ц.Г гэх хүнтэй албан ёсны гэр бүл болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа мөн эхнэр нь одоо жирэмсэн 4 сартай, мөн 2 настай охинтой, эхнэр Ц.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. Мөн С.Д нь одоогоор ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хааяа нэг барилга дээр ажлаад байдаг талаар мэднэ. Мөн С.Д нь 8 ханатай монгол гэрт өөрийн хашаанд эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Ямар нэгэн унаа, байшин, хашаа, эдлэн гаа газар хөрөнгө байхгүй. Зан байдлын талаар тоглоомч, хошин, хөгжилтэй, даруухан, нийтэч, шударга ямар нэгэн илүү дутуу ааш авир гэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй өөрөөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал), Гэрч Ч.О-гийн өгсөн: “....С.Д нь 1997 онд төрсөн бөгөөд эхээс 7-уулаа 5 эгчтэй 1 дүүтэй гэх талаар мэднэ. Төрсөн цагаас хойш эцэг эхийн гар дээр өсөж, хүмүүжсэн бөгөөд аав, ээж нь бага байхад олон жилийн өмнө зуурдаар нас барсан гэж ярьдаг.Улмаар Наранбулаг сумын иргэн Ц.Г гэх хүнтэй албан ёсны гэр бүл болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа мөн эхнэр нь одоо жирэмсэн 4 сартай, мөн 2 настай охинтой, эхнэр Ц.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг. Мөн С.Д нь одоогоор ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хааяа нэг барилга дээр ажлаад байдаг талаар мэднэ. Мөн С.Д нь 8 ханатай монгол гэрт өөрийн хашаанд эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Ямар нэгэн унаа, байшин, хашаа, эдлэн гаа газар хөрөнгө байхгүй.ньтоглоомч хөгжилтэй, хошин даруухан, ямар нэгэн илүү дутуу ааш авир байхгүй. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 448 дугаартай “Үзүүлэгч С.Д-ын биед баруун шилбэний шаант ясны доод төгсгөл буюу дотно хашлага ясны хөндлөн хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, духны зүүн хэсэгт, зүүн зулайн хуйханд, зүүн сарвуу, баруун тавхайд язарсан шарх, нүүрний хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сарын 28-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №10676 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Уг гэмтлүүд тухайн үедээ шинэ гэмтлүүд байсан байна. Одоогоор дээрх гэмтлүүд нь эдгэж сорви тогтсон байна. Баруун шилбэний шаант ясны доод төгсгөл буюу дотно хашлага ясны хөндлөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101-103 дахь тал)-ээр зам тээврийн ослын улмаас шүүгдэгч С.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Х овогт С-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Д-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ