Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн   

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр

шүүгдэгч Ч.Баяндалай нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Самдан овогт Чулуунбаатарын Баяндалайд холбогдох эрүүгийн 201619000765 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхиг суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Төмстий 2 дугаар баг Их мухар гэх газарт оршин суух, гэртээ мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 340.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Самдан овогт Чулуунбаатарын Баяндалай, /РД:ДИ83120519/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Баяндалай нь Төв аймгийн Заамар сумын Төмсний 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С.Эрдэнэбаяртай “миний хөөргийг хагалчихлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ч.Баяндалай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчоос уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч С.Эрдэнэбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манайх хүүхдийнхээ үсийг аваад таньдаг хүмүүс болон хамаатан садны хүмүүсээ урьж дайлсан. Баяндалай 15 цагийн үед манай гэрт ирээд найрлаад ууж идээд орой хүртэл байсан. Оройны 18 цагийн үед хүмүүс яваад Баяндалай ганцаараа үлдээд гэрийн зуух руу хөөргөө шидэж хагалсан. Би хөөргөө шидэхээ боль гэхэд над руу дайраад байсан. Удалгүй манай гэрт Алтангэрэл, Эрхэмээ нар эхнэрийн хамт найранд ирээд Баяндалайг гэрээс авч гаргаад машинд оруулахад дахиж бууж ирээд над руу дайраад мөргөсөн. Баяндалай намайг мөргөх үед миний 3 шүд унасан. Миний 3 шүдний 1 шүд нь хиймэл шүд байсан нь хугарсан. Баяндалайг 30 минутын дараа цагдаа ирээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 526 тоот дүгнэлт: С.Эрдэнэбаярийн биед дээд зүүн 1, 2 дугаар шүдний хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүхийн эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд сарниулахгүй, хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна...гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/

 

Хохирогч С.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие С.Эрдэнэбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ч.Баяндалайд зодуулсан. Одоо Баяндалай бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  Бид хоорондоо эвлэрсэн...гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Баяндалай нь Төв аймгийн  Заамар сумын Төмсний 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газарт 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С.Эрдэнэбаяртай “миний хөөргийг хагалчихлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Эрдэнэбаярын... оройны 18 цагийн үед хүмүүс яваад Баяндалай ганцаараа үлдээд гэрийн зуух руу хөөргөө шидэж хагалсан. Би хөөргөө шидэхээ боль гэхэд над руу дайраад байсан. Удалгүй манай гэрт Алтангэрэл, Эрхэмээ нар эхнэрийн хамт найранд ирээд Баяндалайг гэрээс авч гараад машинд оруулахад дахиж бууж ирээд над руу дайраад мөргөсөн. Баяндалай намайг мөргөх үед миний 3 шүд унасан гэх мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 526 тоот дүгнэлт болон хэрэг бүртгэлтийн шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баяндалайгийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ч.Баяндалайд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Ч.Баяндалайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч С.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Ч.Баяндалайтай эвлэрч байх тул Ч.Баяндалайд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Эрдэнэбаярт эмчилгээний 300.000 төгрөгийг бүрэн төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Самдан овогт Чулуунбаатарын Баяндалайг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Баяндалайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201619000765 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. Ч.Баяндалайд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Баяндалайд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БУЯНТОГТОХ