Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр нь шүүгдэгч *******, ******* нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай, 146/2022/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны *** дугаар сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж тус тус шийтгэгдэж байсан, ******* /РД:******/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын **** баг, **** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэж байсан, ******* /РД:*****/,

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****, **** нар нь бүлэглэн автомашин ашиглаж 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын **** баг **** тоот хашааны гадаа байсан **** ӨВО улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл дотроос 109,500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс бэлэн 350,000 төгрөгийг хулгайлж хохирогч ********** 459,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд өгсөн: Машин ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй. Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруутай гэв.

Шүүгдэгч *********** шүүх хуралдаанд өгсөн: Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Би гэм буруутай гэв.

хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин ********* 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ********* дугаартай үнэлгээ /хх-ийн 22-26 дугаар хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Есөнзүйл сумын хэсгийн төлөөлөгч ****** нь ********ээс эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Есөнзүйл сумын хэсгийн төлөөлөгч ****** нь хохирогч ******т эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №******** дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 123-125 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 92-94, 100-102 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, шүүгдэгч ******, ******* нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-73 дугаар хуудас, 86-89 дүгээр хуудас/, хохирогч ******* хүсэлт /хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг болно.

                                            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********, ******* нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ***** баг ******* тоот хашааны гадаа байсан ***** ӨВО улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл дотроос 109,500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс бэлэн 350,000 төгрөгийг хулгайлж хохирогч ********* 459,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын баяр наадмыг үзэх гэж Өлзийт сумын төвд ирсэн. Өлзийт сумын төвд ирээд худ ургийн хүн болох ****** гэх айлд очсон. ******* хашааны гадна өөрийн унаж ирсэн ****** ӨВО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг үлдээгээд ********* гэрт орсон. Гэрт ороод 40-50 минут болсон. Гэрээс гарч ирээд хүргэн ******** том охин болох ******** тэврээд өөрийн машиныхаа хаалгаар суулгах гэсэн чинь машинд байсан эд зүйлс эмх замбараагүй байдалтай, доторх эд зүйл нь алга болчихсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзээд цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. Би тээврийн хэрэгсэл дотроосоо тээврийн хэрэгслийн бичиг баримт, суудал дээр байсан 3 сагс нийт 90 ширхэг тахианы өндөг, урд хайрцаг дотор байсан хар мөрөвчтэй цүнх дотор байсан бэлэн мөнгө, бэлэн мөнгө нь яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна. Ямар ч байсан 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг нийт 60,000 төгрөг, 1000 дэвсгэрт, 500 дэвсгэрт хэд байсныг нь нарийн мэдэхгүй байна. Миний бодлоор 1000 дэвсгэрт 200 гаран ширхэг байсан гэж бодож байна. Хар цүнхэнд нийт багцаагаар 350,000 төгрөг байсан гэж санаж байна. Нийслэл нэртэй 2,5 литр 1 ширхэг пиво, 5 литр айраг, жижиг ууттай жимс, хүүхдийн женсэн өмд, цагаан өнгөтэй малгай зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би машиныхаа хаалгыг нь цоожлоогүй байсан. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч *********н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би ******** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн гэхдээ хэдэн цагт орж ирсэн талаар санахгүй байна. ...30 орчим насны дунд зэргийн өндөртэй туранхайвтар залуутай явсан. Манай дэлгүүрээс 1 ширхэг хараа архи боорцог нэг уутыг 1 уут чихэр авсан санагдаж байна. Өөр сайн санахгүй байна. Тооцоог мөнгөөр хийсэн хэдэн төгрөгийн дэвсгэрт гэдгийг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манайд 14 цагийн үед орж ирсэн. Тухайн үед 30 орчим насны өндөр туранхай бор залуутай явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин ********* 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “...нийт хөрөнгүүдийн дүн 109,500 төгрөг болж байна...” гэх ******** дугаартай үнэлгээ /хх-ийн 22-26 дугаар хуудас/,

2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Есөнзүйл сумын хэсгийн төлөөлөгч ***** нь ******** “...10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, өндөг 90 ширхэг, 5 литр савлагаатай айраг, жижиг ундаа 2 ширхэг, цэнхэр өнгийн тортой 5 ширхэг жимс, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн малгай 1 ширхэг, 2.5 литрийн савлагаатай Нийслэл пиво 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авав...” гэх эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/,

2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Есөнзүйл сумын хэсгийн төлөөлөгч ****** нь хохирогч *******т эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,043,823 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх №******** дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 123-125 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 92-94, 100-102 дугаар хуудас/,

шүүгдэгч ********, ********* нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 67-73 дугаар хуудас, 86-89 дүгээр хуудас/,

хохирогч ********** хүсэлт /хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлд зааснаар  мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт, нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, машин механизм ашиглаж үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг үнэлэх,  ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох мөрдөн шалгах ажиллагааны гол зорилгод нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна. Тухайлбал гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар зөрүүтэй. Хохирогч ******** машинаас эд зүйлээ хулгайд хэдэн цагийн үед алдсан болохоо мэдэж цагдаад дуудлага өгснийг бүрэн тодруулж тогтоогоогүй, хохирогчоос мэдүүлэгт тодруулж асуугаагүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй, мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 01 дүгээр хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 15 минутад шүүгдэгч ******* оролцуулан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авсан тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч ********* ...хэдэн цагийн үед үйлчлүүлсэнг санахгүй байна, гэрч ******* ...****** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг өнгөрч байхад ирсэн гэх мэдүүлгүүд, Өлзийт сумын төвд машин хаана байхад машинд үзлэг хийж хулгайд алдсан эд зүйлийг хурааж авсан нь ойлгомжгүй бичигдсэн. Эндээс дүгнэхэд шүүгдэгч нар машинтай явж эд зүйл хулгайлсан эсвэл машинаа үлдээгээд алхаж очиж авсан эсэх, мөн цаг хугацааг бүрэн нотолж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй, дутуу хийсэн байна.

Шүүгдэгч нар машинтай явж байгаад машинаа үлдээгээд алхаж очиж машинаас эд зүйлийг хулгайлж машиндаа үлдээгээд орхисон, айлд байж байхад цагдаа ирсэн гэж мэдүүлдэг гэтэл машин хаана байсан, шүүгдэгч ********* айлд байсан, машиндаа байсан, машинтайгаа хөдөлгөөнд оролцож байсан эсэх нотлогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нар машин механизм ашиглан эд зүйлийг хулгайлсан болох нь эргэлзээтэй, бүрэн нотолж тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

Шүүгдэгч нар мэдүүлэхдээ машинтай явсан гэхдээ хулгай хийхдээ машингүй явган очиж хулгай хийсэн гэж мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч ********, ********* нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ****** баг ********* тоот хашааны гадаа байсан ******* ӨВО улсын дугаартай Портер-2 загварын тээврийн хэрэгсэл дотроос 109,500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс бэлэн 350,000 төгрөгийг хулгайлж хохирогч *******т 459,500 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ***** овогтой ***********г автомашин ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч ******* овогтой ********ыг авто машин ашиглаж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай. Машин механизм ашиглаагүй. Учир нь бид хоёр архи уусан байсан тул машинаа орхиод дэлгүүр явах замдаа хулгай хийсэн гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч ********* мэдүүлэг, хулгайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн, гэрч ******, ****** нарын мэдүүлгээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарыг хамт явж байсныг нотолж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********* нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч ******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хохирогч ******** нь ...миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй... гэж бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 137 дугаар хуудас/, хулгайлсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 32 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                     Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал тус тус гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөшөөс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ял оногдуулав.

Үүнд:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт **********д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ******** овогт *************т 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэв.

Шүүгдэгч *********, шүүгдэгч ********** нар Улаанбаатар хотод оршин суух хаягтай байх тул шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг хураагдаж шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ********* нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ****** овогт **********, ********* овогт ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** овогт **********г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч ******* овогт *********г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг хураагдаж шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА