Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Иргэдийн төлөөлөгч: Д.Хишигжаргал,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Санчирбал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2021/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хашаат сум, **** баг, **** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны *** дүгээр сарын ***-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны *** дугаар сарын ***-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар ***** оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан, ******* /РД: ******/, ******* гэв.

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** нь ******* шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** багийн нутаг дэвсгэр, ******* тоотод оршин суух ***** “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй хуучны хийцтэй 2 ширхэг бурхныг ****, ******, ******* нар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэх гэмт хэргийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны **** дугаар сарын ***-аас ***-нд шилжих шөнө би ажлаасаа тараад ээжийгээ хот руу явж хөлөө үзүүл гэж хэлэх гээд очсон. Тэгээд шөнө болсон байхаар нь би хоночхоод явъя гээд шөнө 23 цагийн үед унтаад нэг сэрэхэд ээж хөл чилээд гээд босоод суучихсан гадаа чимээ гараад байна гэж хэлсэн. Тэгээд нэг харсан чинь гэрийн хатавчаар нэг гар орж ирэхээр нь юу вэ гээд орноос босохын зуур 2 хүн ороод ирсний дараагаар нь араас нь нэг хүн шууд орж ирээд бурхан аваад аргалын авдрын ойролцоо очиж гууг нь хагалах үед манай эмэгтэй дүү цочиж босож ирээд юу болоод байна гэж хэлэхэд баруун талд байсан хутгатай хүнээс айгаад дүүгээ өөр лүүгээ татсан. Тэгээд гэрт орсон гурван хүн гараад гэрийн баруун талаар зугтаагаад хашаа даваад явсан. Би араас нь гардаг юм билүү гэж бодсоноо айгаад гарч чадаагүй. Тэгээд цагдаа дуудсан...  гэв.

Гэрч ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Надад холбогдох хэргийг шийдвэрлэх үед хавтаст хэрэгтээ танилцаад санал хүсэлт гэсэн хэсэгт захиалагч байгаа шалгаж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд энэ талаар хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг минь хэлэлцээгүй. Тухайн хэрэг анхнаасаа 4 оролцогчтой байхад 3 хүнийг оролцоотой гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Тухайн үед захиалагчтай гэж шалгуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй... гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  ...Би прокурор болон анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шатанд ****** гэж хүн оролцоотой гэж хэлж байсан. 2019 оны *** дугаар сард ***** намайг ажил дээрээс ирж аваад 1 дүгээр хороололд хүнтэй уулзъя гээд хамт очсон. Тэгээд **** гэж хүнийг анх харж байсан. ******* гэж хүн бид нарт манай төрлийн айлд 100 саяын үнэтэй бурхан байна гэж хэлээгүй байсан бол бид нар энд ингээд ял эдлээд суухгүй байсан... гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...*******г олон хүүхэдтэй зэрэг амьдралыг бодоод түүний энэ гэмт хэрэгт оролцоотойг гэдгийг хэлээгүй нуусан. 4 хүн дээрмийн хэрэг үйлдсэн байхад 3 хүн нь ял шийтгэл эдэлж байгаа нь эрх зүйн байдал хүндэрсэн гэж үзэж байна. ******* тухайн бурхныг 100,000,000 төгрөгөөр хүн авах гэж байхад нь өгөөгүй гэж ярьж байсан... гэв.

Улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27/, гэрч **** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч **** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч ******ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч *******н мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/, гэрч ******** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 43-44 дүгээр хуудас/, гэрч ******* мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч ********* мэдүүлэг /1 дүгээр хх 51-52 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-56 дугаар хуудас/, гэрч ********** мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/, шүүх хуралдааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 153-157 дугаар хуудас/, ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171-174 дүгээр хуудас/, УЕП-т гаргаж байсан өргөдөл /1 дүгээр хх-ийн 203, 205 дугаар хуудас/, УЕП-с өргөдөлд өгсөн хариу /1 дүгээр хх-ийн 212-213 дугаар хуудас/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол /1 дүгээр хх-ийн  226-234 дүгээр хуудас/, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 236-237 дугаар хуудас/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 245-246 дугаар хуудас/, хохирогч ******* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 2 дугаар хуудас/, гэрч ******** мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч ******* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч ********* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 23-25 дугаар хуудас/, ********* гомдол /2 дугаар хх-ийн 49 дүгээр хуудас/, ******** гомдол /2 дугаар хх-ийн 52 дугаар хуудас/, ********* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-66 дугаар хуудас/, гэрч ********* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68-71 дүгээр хуудас/, гэрч ********* мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73-77 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 102-104, 108-110 дугаар хуудас/, хохирогч ******** мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135-136 дугаар хуудас/, 40 дугаартай шийтгэх тогтоол /2 дугаар хх-ийн 198-203 дугаар хуудас/, ялтан ********* гомдол /2 дугаар хх-ийн 187-189 дүгээр хуудас/, гэрч ******** мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-4 дүгээр хуудас/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 117 дугаар хуудас/ зэрэг болно.

                                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь ******* шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр, ******** тоотод оршин суух “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй хуучны хийцтэй 2 ширхэг бурхныг , , ******* нар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдсэн гэх гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн ...2019 оны 08 дугаар сарын 24-ний өглөө би ажил руугаа явахгүй бол болохгүй учир ажилдаа явсан. Би өөрөө “Эрдэнэ арвижих” гэдэг нэртэй дэлгүүрт худалдагч ажилтай хүн. Тэгэхэд өглөө нь ******* манай ээжийнд ирчихсэн байсан. Тэгээд цагдаагаас дуудахад би *********аар машинаар нь хүргүүлсэн. Очоод буцаад дэлгүүр дээр суугаад байж байтал дахиад цагдаагаас дуудахаар нь би эргээд ********г хүргээд өг гэсэн чинь шартаад байна чадахгүй нь гэж хэлсэн. Чи хаана байгаа юм гэсэн чинь би ажаагийнд хэвтэж байна гэсэн. Нэг ёсондоо манай ээж *******д хэвтэж байна гэсэн юм. Тэгэхээр нь би хотоос дуудаж ирүүлсэн дүү рүүгээ хэлсэн чинь ажилтай байхаар нь ******* руу дахиад утсаар залгаад гуйсан чинь би хөдөө явж байна гээд утсаа салгаад ирээгүй. Тэр хооронд удаагүй шүү дээ. Нэг бол ээжийнд бурхан дээрэмдүүлсэн гэрт байна гэчхээд, дараахан нь хөдөө явж байна гэж хэлсэн шүү. Сүүлд нь бурхан олдсоноос хойш ******* манай хамгийн бага эрэгтэй дүү ******* рүү утсаар залгаад ярих юм байна гэж байгаад та нар бурхнаа олчихсон юм чинь гомдолгүй гээд хэлчихвэл яасан юм бэ гэж гуйсан байна лээ. Тэгээд хоёр ахад битгий хэлээрэй гэж хэлсэн байгаа юм. Тийм л сэжигтэй зүйлс ярьж байсан шүү. Хэрвээ ******* зүгээр байсан бол, энэ хэрэгт оролцоогүй байсан бол манайд ирээд зүгээр л уулзаад явах байсан хүн шүү дээ. Тэгтэл Хархорин суманд цагдаа нар дуудаад авчирсан юм байна лээ. Тэр үед ******* над руу утсаар залгаад намайг аашлаад, бид нарыг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн юм яриад хэрүүл гуйгаад байсан. Сүүлд нь ахиж залгаад ******** чинь буудаж ална гээд айлгаад байсан. Ийм үйлдэл хийгээд ганцхан над руу залгаж хэлж байгаа нь цаанаа учиртай байгааг харуулж байна... Тэгээд сүүлд бодож байгаад энэ хэрэгт манайд байгаа бурхныг захиалж энэ 3 хүмүүсээр дээрэм хийлгэсэн хүн байж л байгаа, одоо энэ 3 дээрэмчин зохих ялаа аваад шорондоо орно биз, тэгэхээр захиалсан хүн нь манайх руу дахиад өөр хүмүүс явуулж магадгүй байх гэж бодоод цагдаад “захиалагчийг нь олж өгнө үү” гэх өргөдөл өгсөн юм. Тухайн хэрэг шалгагдаж байх үед надад хууль эрх зүйн мэдлэг байхгүй, цагдаагаас асуусан асуултад л хариулдаг байсан. Сүүлд нь бодоход энэ дээрэм хийсэн 3 хүн манайхыг мэдэхгүй, төрөл садангийн холбоо ч байхгүй танихгүй хүмүүс, тэгсэн мөртлөө манайд орж ирээд шууд хойморт байгаа гуутай, хадгаар ороосон бурхдыг аваад гараад явахыг бодоход нэг мэдээлэл дамжуулж захиалсан хүн байж л байгаа тэгэхээр захиалсан хүн нь олдоогүй юм чинь дахиад манайх руу өөр хүмүүс явуулж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллагаас шалгаад *******г холбогдуулсан байсан.  ...******* гэгч нь намайг ажлаа тарах үеэр ирчхээд надтай уулзаж 1 боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 2 сая төгрөг өгье, та хутга бариагүй гээд хэлээд өгчих гэж гуйгаад байсан. Би мөнгийг аваагүй би тэгж буяндаа бузар хийх хүн бишээ. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэхдээ: ...тухайн хүмүүс ирээд ****** гэгч нь надад хандаж нэгэнт гэмт хэрэг хийсэн хүмүүс нь баригдсан, тэгэхээр тухайн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлж тус болоод хутга бариагүй гээд хэлээд өгөөч гэж гуйгаад байсан. ****, *****, **** нар ******** ирэхдээ ямар нэгэн эд хөрөнгө мөнгө өгье гэж хэлээгүй. Харин нэлээн хэд хоногийн дараа ********* гэгч нь намайг ажлаа тарах үеэр ирчхээд надтай уулзаж 1 боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 2 сая төгрөг өгье, та хутга бариагүй гээд хэлээд өгчих гэж гуйгаад тухайн мөнгөө өгөх гээд хичээгээд байсан. Тэгэхээр нь би авахгүй гэсээр байгаад машинаас нь буусан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед ганцаараа мотоциклтой ******* ахынхаасаа ирлээ гээд ирсэн. Архи уучихсан ирсэн. Манайд хоноод маргааш өглөө нь 07-08 цагийн хооронд явсан. Хаашаа явсан талаар би мэдэхгүй. Бямбасүрэн ахын гэр манай гэрээс 3-4 км зайтай байдаг... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: ...Хэрэг учрал гарах өдрөөс 2 гаруй сарын өмнө ********* бид хоёр ********** Улаанбаатар хотын 1 хороолол Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн зогсоол дээр уулзсан. ******** саарал өнгийн Тоёото карина маркийн автомашинтай ирсэн. ******* нь ******* бид хоёр бурхны хэлбэртэй чулуу хадагт ороочихсон үзүүлж байсан. ******* үзээд энийг хүн авахгүй наадах чинь зүгээр чулуу байна гэж хэлсэн. ******* энэ үнэд хүрэхгүй бол манай хамаатанд маш дээр үеийн алтан шармал бурхан байна хүмүүс 300.000.000-400.000.000 сая төгрөгөөр авах санал олон удаа тавьж байсан тэрийг хулгайлж авч болно. Гэрт нь дүлий хөгшин, жоохон охин байгаа. Тэр охин нь утсаар оролдож байгаад унтаад өгдөг гэж хэлсэн. Би судалж бүх зүйлийг тооцоолж үзээд эргээд холбоо барьж хэлнэ гээд бид гурав салсан. 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Улсын баяр наадмын дараа ******* нь **********тай уулзаж ярилцаад ирлээ гээд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6-р бичил хороололд бид хоёр дээр ирсэн. *****аас гэх айлын гэрийн хаягийг цаасан дээр зуруулчихсан ирсэн. Цэнхэр өнгийн балаар бичгийн цагаан цаасан дээр зуруулчихсан байсан. Мөн хэрэг үйлдэх өдрийн өмнө нь ******* нь *********тэй утсаар яриад “би Хархорин суманд ирсэн байна өнөөдөр шөнө би хөдөө хүүгийнх нь гэрт хөдөө очиж хононо эмгэн, охин хоёр гэртээ үлдэнэ гэж хэлсэн” бид гурав Хархорин сумын төвд орж ирээд *********тай утсаар холбогдож дахин *******ын гэрийг тодруулж заалгасан. Учир нь зурж өгсөн бүдүүвч зургаар олохгүй байсан юм. Утсаар ярих үедээ хаана байгаа талаар яриагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 63-66 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд  өгсөн: ...Хэрэг гарах үеэс ойролцоо 2 сар гаруй хугацааны өмнө ******* нь *******, нартай Улаанбаатар хот 1 дүгээр хороололд уулзаж нэг бурхны дүрстэй чулуу үзүүлж байх үедээ уг хэргийг үйлдэх санаа анх гаргасан. ******* нь “Өвөрхангай аймгийн Хархорин суманд үнэтэй 2 ширхэг бурхан манай хамаатны айлд байгаа тэрийг хулгайлчих, зараад мөнгийг хуваагаад авмаар байна. Хулгайлах тохиромжтой цагийг сонгоод би хэлж мэдээлэл өгнө” гэж хэлсэн байдаг. Уг өдрөөс 2-3 хоногийн дараа ******* нь бид 2-ын амьдарч байсан нийтийн байранд ирээд гэх айлын гэрийн байршил хаягийг цагаан цаасан дээр цэнхэр балаар заалгаад зуруулчихсан барьж ирсэн. Тэнд бид нар хоорондоо Хархорин явж уг 2 ширхэг бурхныг хулгайлах төлөвлөгөө боловсруулсан. ******* түрүүлж Хархорин сум ороод хулгайлах боломжтой цаг хугацааг судалж байгаад хэлнэ тэрний дараа бид гурав Улаанбаатар хотоос Хархорин сум руу гарахаар болж тохиролцсон юм. Уг тохиролцож ярилцсанаас хойш 2 сарын дараа буюу 2019.08.21-ний өдөр ******* нь ******* рүү утсаар яриад “Бурхан байгаа айл хөдөө нүүх гэж байх шиг байна. Одоогоор гэрт нь дүлий эмгэн, сурагч охин хоёр байна. Та гурав энэ 7 хоногийн 5 дахь өдөр хүрч ирээд ав” гэж хэлсэн талаар ******* нь бид 2-т хэлсэн. Бид гурав Улаанбаатар хотоос Хархорин сум руу 2019.***.23-ны өдөр гарсан. Хархорин суманд орж ирээд утсаар ярьсан чинь би хөдөө айлд хонох гэж байна. Хар авахаар газар байж болохгүй байх гэж хэлээд утсаар дахин ********ын гэрийн хаягийг зааж өгсөн. Бид гурав гэгээтэй байх үед очиж үзээд шөнө хулгай хийхээр болоод сумаас хойш Баянголын цайны газар хоол идээд шөнө нь бурхан хулгайлсан... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 68-72 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд  өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын үед буюу хэрэг үйлдэх өдрөөс 2 сарын өмнө бид хоёр *******тай Улаанбаатар хотод 1-р хороололд уулзсан. Хадганд ороочихсон бурхны хэлбэртэй чулуу зарах гэсэн юм гэж үзүүлж байсан. Тухайн бурхныг ярилцаж байгаад ******ын бурхны талаар ******* ярьж эхэлсэн. Манай хамаатны настай хөгшинд “ямандаг” нэртэй үнэтэй бурхан байдаг. Хүмүүс 100.000.000 нэг зуун сая төгрөгөөр худалдаж авна гэж ирж байсан. Манай том хүүхэд оюутан болсон мөнгө төгрөгийн хэрэгтэй байна. *********ын гэрт нэг 10 жилийн охин дүлий эмгэн хоёр байгаа ороод авахад мэдэхгүй гэж хэлж байсан. ******* хулгай хийх тохиромжтой цаг хугацааг судалж байгаад , бид гуравт хэлэхээр болж салсан. гэх хүнийг Улаанбаатар хот руу эмчилгээнд явж магадгүй. Хэрэв явбал Улаанбаатар хот “Аман хуур” хотхонд нэг хүүгийндээ байдаг юм. Тэндээс хулгай хийвэл амархан байх болов уу гэж ярьж байсан чинь Улаанбаатар хот руу явахгүй хөдөө рүү бас нэг хүүгийнхээ гэр лүү явахаар болсон талаар ******* утсаар хэлсэн. Хэрэг гарах өдрөөс 10 гаруй хоногийн өмнө ******* нь над руу утсаар холбогдож би Улаанбаатарт ирчихсэн байна. Ойрын хугацаанд дахин ирж чадахгүй байх та гуравт ***** гэрийг заагаад өгье гэж хэлсэн. бид хоёр *******тай драгон дээр уулзаж Ц.Хурц-Эрдэнэ, нарын амьдарч байсан нийтийн байранд очсон. гэх айлын гэрийн хаягийг цагаан өнгийн бичгийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар зураад схем зураглал хийж надад өгсөн. Хэрэг гарах өдрөөс 2-3 хоногийн өмнө ******* утсаар над руу залгаад хөдөө явах гээд байна. Та гурав өнөөдөр, маргаашдаа багтаж гар одоогоор би Хархорин суманд ирчихсэн байна. Та гурвыг Хархорин суманд ирчихээр би хөдөө хүүгийнх нь гэрт очиж, мэдээлэл дамжуулна гэж хэлсэн. Тухайн үед ******* Хархорин суманд очиж ***** гэрээр орж судалгаа хийж боломжит цаг хугацааг болонгуут бид гуравт хэлсэн юм. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр , Ц.Хурц-Эрдэнэ бид гурав Улаанбаатар хотоос гарч Хархорин сумын төвд орой 20-21 цагийн үед очсон. Би ****** Хархорин суманд ирсэн талаар утсаар ярьж гэрийг дахин заалгасан. Схем зургаар олохгүй байсан. ******* хөдөө хүүгийнх нь гэрт байна гэж хэлсэн. Мөн гэрийнхэн хаалгыг хатавчаар нь гараа хийж онгойлгоод ороорой. Бурхан нь зүүн хойно авдар дээр гуу дотор байгаа. Охин нь баруун талын орон дээр унтаж байгаа утсаар оролдож байгаад шөнийн 02-03 цаг гэж унтана. Үүрээр нам унтана. Эмгэн дүлий учир хүн орж байгааг мэдэхгүй. Гэрт нь ороод хулгай хийгээд авчхаарай гэж хэлсэн. Бид гурав Архангай аймгийн Хотонт сум орж шатахуун авч, Хархорин сумын Баянголын цайны газарт хоол идээд шөнийн 03-04 цагийн үед гэмт хэрэг үйлдсэн. Маргааш нь Дундговь аймгийн төв дээр цайны газар хоол идээд сууж байх үед ******* утсаар над руу залгаад “Та гурав бурхнаа аваад явсан уу, хэргийн газар улаан өнгийн шингэн зүйл үлдсэн байна. Хэн нь гараа зүссэн юм бэ” гэж хэлж байсан. Мөн наад 2 ширхэг бурхнаа хэзээ зарах гэж байна. Зарвал миний хувийг хурдхан явуулна шүү. Надад мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш үе үе ******* утсаар холбогдож бурхнаа зарсан уу. Миний мөнгийг хэзээ өгөх гэж үе үе залгадаг байсан. Бурхан зарж чадвал мөнгийг нь дөрөв хувааж *******д өгнө гэж байсан. Энэ гэмт хэргийг ******* гэх залуу захиалсан нь үнэн... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 73-77 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний санаж байгаагаар хэрэг гарах өдрөөс 2-3 хоногийн өмнө ******* нь Хархорин суманд ирсэн. Намайг ажил дээрээ байсан чинь манай ээж *******тай ирээд хамт бид гурав “Эрдэнэ зуу” хийд орсон юм. ******* намайг ирж авахаас өмнө ээжийн гэрт очсон юм билээ. ...Манай ээж болон ах дүү нар гэмт хэргийн захиалагчийг ******* гэж бүгд бодож байгаа, учир нь ******* нь манай эгч , дүү нар луу утсаар залгаж дарамталсан гэсэн. Мөн бурхнаа олоод авсан юм чинь гомдолгүй гээд хэлчих гэж эгч рүү хүн хүртэл явуулсан байсан. Үнэхээр энэ гэмт хэрэгт хамааралгүй юм бол ******* ийм үйл хөдлөл, яриа өгүүлэг гаргахгүй байх гэж би бодож байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,

Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Дээрэмдсэн хүмүүс цагдаад баригдаад бурхдыг ээжид хүлээлгэн өгснөөс хойш ******* над руу утсаар залгаад танай бурхдыг дээрэмдсэн хүмүүс дунд манай найз ******* байна. Эр найз ял эдэлж шоронгоор явсан эвгүй хүн байдаг. Та нар бурхнаа олоод авчихсан юм чинь гомдолгүй гээд хэлчихвэл яасан юм гэж ярьсан. ...Хэрэг гарсан бурхнаа алдчихсан байхад ******* миний ээж д ирсэн байсан. Намайг ирэхэд ******* гэрт нь байсан. Халамцуу сууж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Гэрч , , ******* нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийг ******* санаачилж, зохион байгуулсан талаар өгсөн мэдүүлгүүдийг энэ хэрэгт мэдүүлэг өгсөн бусад гэрч ******, ******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэгтэй харьцуулан шинжилж нотлох баримтаар үнэлсэн болно.

******* шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэр, ******* тоотод оршин суух “Ямандаг”, “Дамдинчойжоо” нэртэй хуучны хийцтэй 2 ширхэг бурхныг , , ******* нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд ******* нь шунахай сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай идэвхтэй үйлдлээр, зохион байгуулагчаар хамтран оролцож, бүлэглэн, зэвсэг хэрэглэж  дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйл баримт дээрх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн, хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** мэдүүлэг, гэрч ***, гэрч ****, гэрч , гэрч Д.Хурц-эрдэнэ, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар  мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт, нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч *******г , , ******* нарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бүлэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд ******* уг гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж хорих ял оногдуулах гэм буруугийн, эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.

Иргэдийн төлөөлөгч Д.Хишигжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******г гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч ******* гэм буруугүй, хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би гэм буруугүй гэв.

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаагийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хэрэг бүртгэлтийг хаах тухай **** дугаартай тогтоолыг хүчингүй болгосон байна /1 дүгээр хх-ийн 245 дугаар хуудас/

, *******, нарыг 2019 оны 08 дугаар сарын ****-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг **** тоотод оршин суух ***** гэрт нэвтэрч Ямандаг, Дамдинчойжоо бурхныг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж тус сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор , *******, нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар , *******, нарыг тус тус 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Ялтан , , ******* нар *******д холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг ноцтой зөрчөөд байгаа нь ойлгомжгүй, гэрчээр мэдүүлэг өгч болохгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын  , *******, нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байхад шинээр илэрсэн нөхцөл байдлаар Улсын Дээд шүүхэд гаргасан тогтоолыг хянуулахаар хүсэлт гаргахаар байхад *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.Хурц-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ялаа эдэлж байгаа нь шүүгдэгч *******д холбогдох хэрэгт хамааралгүй, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж хуульчилсан байхад  уг хэрэгт 2 удаа ял шийтгүүлэх мэт харагдаж байна гэж өмгөөлөгчийн дүгнэлт гаргаж байгааг хүлээн авах боломжгүй, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд хамаарахгүй байна.

Шүүгдэгч ************ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд заасан зөрж гүйцэтгэхтэй хамааралгүй юм.  

Шүүгдэгч ******* нь , , ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож 2019 оны 08 дугаар сарын *****-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ******** тоотод оршин суух гэрт нэвтэрч Ямандаг, Дамдинчойжоо бурхныг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд Хархорин суманд хамаатны айлд үнэтэй бурхан байгаа талаар , , ******* нарт ярьж улмаар уг бурхныг дээрэмдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Хархорин суманд хохирогч д гэрт нь ирж гэрийн хаягийг нь зааж өгөх, гэрт хэн хэн байх талаар мэдээлж, тохиромжтой цаг хугацааг тохирч хохирогч гэрээс бурханыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд санаачилж, төлөвлөн идэвхтэй үйлдлээр зохион байгуулагчаар хамтран оролцсон болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамласан нь хуульд нийцжээ.

Учир нь  гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн ...хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ. Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг 3.2-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэрч , , *******, , , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг няцаасан баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүгдэгч *******г , , ******* нарыг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцож, бүлэглэн, зэвсэг хэрэглэж  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцож, бүлэглэн, зэвсэг хэрэглэж  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай гэж үзсэн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч *******г гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.   

Хохирогч хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. 

                   Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөлд хамааруулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

                                               Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******гийн 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******г зохион байгуулагчаар хамтран оролцож, бүлэглэн, зэвсэг хэрэглэж  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч *******г 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******гийн 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.  Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА

                                       ШҮҮГЧИД                               Б.САРАНТУЯА

                                                                                       Г.ЭНХ-АМГАЛАН