| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/01174/и |
| Дугаар | 1134 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 1134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид, 1 дүгээр гудамж, 331 тоотод оршин суух Боржигин овогт Чимэддоржийн Оюунжаргал /РД:НУ80010504/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 1 дүгээр баг, Ноён шанд гэх газар оршин суух Харчин овогт Төмөрбаатарын Батцэрэн /РД:НД76042892/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Оюунжаргал, хариуцагч Т.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Миний бие 1999 онд Т.Батцэрэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор 2001 онд батлуулсан. Энэ хугацаанд охин Б.Золзаяа 2001 онд төрсөн. Бид хоёр 13 жил хамт амьдарсан боловч зан харилцаа таарахгүй болж 2012 оноос тусдаа амьдарч байна. Одоо тус тусдаа хамтран амьдрагчтай болсон тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Т.Батцэрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Т.Батцэрэн нь Ч.Оюунжаргалтай 2000 онд гэр бүл болж 2001 онд охинтой болоод 2012 оныг хүртэл хамт амьдарч байгаад зан харилцаа таарахгүй шалтгаанаас болж тусдаа амьдарсан. Одоо хоёулаа гэр бүлтэй болсон тул бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Оюунжаргал нь хариуцагч Т.Батцэрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 1999 онд гэр бүл болж, 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Ч.Оюунжаргал, Т.Батцэрэн нарын дундаас 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Золзаяа төрснийг 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн нь Г-26 гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2012 оноос тусдаа амьдарсан. Ч.Оюунжаргал, Т.Батцэрэн нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар эхнэр Ч.Оюунжаргал шаардсаныг нөхөр Т.Батцэрэн зөвшөөрсөн, хэн аль талынх нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид дундын өмчлөлийн хөрөнгө, хүүхдийн тэтгэлгийн асуудлаар маргаагүй болно.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.
Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг үндэслэн иргэн Боржигин овогт Чимэддоржийн Оюунжаргал /РД:НУ80010504/, Харчин овогт Төмөрбаатарын Батцэрэн /РД:НД76042892/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Золзаяаг эх Ч.Оюунжаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Оюунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН