| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2017/00632/и |
| Дугаар | 1149 |
| Огноо | 2018-10-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Цэлмэг хотхон 12 дугаар байр, А тоотод оршин суух Солоон барга овогт Доржпаламын Мөнхзул /ХД84020162/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо монел, 1 дүгээр гудамж, 6 тоотод түр оршин суух Алаг адуутан овогт Цэрэндолгорын Сүхбат /ФА83092711/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Ц.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь шүүх хуралдаанд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ:
“Миний бие 2006 онд Ц.Сүхбаттай танилцаж, 2013 оноос нэг дор хамт амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарсан юм. Би Ц.Сүхбаттай анх суухдаа Г.Мөнхсолонгыг 2 настай байхад нь танилцаж, түүнтэй сууснаас хойш хүү, охин 2-оо төрүүлэн сайн сайхан амьдарч байсан юм. ... Хүүхдүүддээ хуульд заасан тэтгэлгийг нь гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүү Сүлд, охин Амина нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, тэтгэлгийг 2016 оны 10 дугаар сараас эхлэн нөхөн гаргуулах, сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр нэмэгдэл зардал гаргуулах, С.Аминагийн цэцэрлэгийн төлбөр 150,000 төгрөг, байр түрээслэх хөлс 250,000 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хариуцагч Ц.Сүхбат нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн охин
С.Аминаг эхийн асрамжид үлдээж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг төлнө. Бусад шаардлагын хувьд талууд эвлэрэн хэлэлцэж, тохиролцсоноор шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ц.Сүхбат нар харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулснаа шүүхэд ирүүлжээ.
Үүнд: 1.Хариуцагч Ц.Сүхбат нь охин С.Аминад сар бүр хуульд заасан тэтгэмжийг төлнө.
2. Хариуцагч Ц.Сүхбат нь энэхүү гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс 36 сарын турш нэхэмжлэгч Д.Мөнхзул охин С.Амина нарт байрны түрээсийн төлбөр сар бүр 100,000 /нэг зуун мянган төгрөг/-ийг төлнө” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнхзул нь хариуцагч Ц.Сүхбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлээ нэмэгдүүлж, гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийн асрамж, нэмэгдэл зардал гаргуулах, тэтгэлгийг нөхөн гаргуулах шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг гэрлэлт цуцлуулах, охин С.Амина, хүү С.Сүлдийг эхийн асрамжид үлдээх, охин С.Аминад тэтгэлэг тогтоолгох болгон өөрчлөн шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн бусад шаардлагаа талууд харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэн, талууд гарын үсгээр баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Зохигчид 2006 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан ба нэхэмжлэгч дагавар охины хамт 2012 оноос нэг гэрт хамтран амьдарч, иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 26-нд бүртгэж №4101000099 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгожээ. /хх-9 дахь хуудас/
Нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ц.Сүхбат нар нь гэрлэлтээ бүртгүүлсний дараа 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин С.Амина нар төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын гэрлэлтийн гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-7, 9, 10 дахь хуудас/
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс тусдаа амьдарсан.
Д.Мөнхзул, Ц.Сүхбат нарт шүүхээс тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтай эвлэрэх хугацаа өгч, хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар зохигчид хэлэлцэн тохиролцох эрхтэй бөгөөд Ц.Сүхбат нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 36 сарын турш нэхэмжлэгч Д.Мөнхзул, охин С.Амина нарт байрны түрээсийн төлбөрт сар бүр 100,000 /нэг зуун мянган төгрөг/-ийг төлөхөөр харилцан тохиролцсон нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. /хх-222 дахь хуудас/
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Д.Мөнхзул, хариуцагч Ц.Сүхбат нарт сануулав.
Эцэг Ц.Сүхбаттай охин С.Аминаг 3 нас хүртэл сар бүр өдрийн цагаар уулзах, хамт байх, охин С.Аминаг 3 нас хүрснээс хойш сар бүр хоногоор уулзах, хамт байхаар талууд харилцан тохиролцсон болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН