Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 22              06                                 22/ШЦТ/234

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалжшүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Н.*******, Р.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ******* ******* нарт  холбогдох эрүүгийн 2136000850130 дугаартай 178/22/31/Э индекстэй хэргийг 22 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 22 оны дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ******* аймгийн Мянгад суманд 1975 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, ард мянгад, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн дугаар гудамж тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ял шийтгэлгүй, ПЗ75082410 регистрийн  дугаартай, ******* овогт *******гийн *******

2.Монгол улсын иргэн, Увс аймгийн Өлгий суманд 1975 оны 05 дугаар сарын 19- ний өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, ард дөрвөд,  бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл- 6, нөхөр,  хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн дугаар гудамж тоотод оршин суух, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, ОИ750519 регистрийн  дугаартай, ******* овогт ******* ******* 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн 21 оны 05 дугаар сарын 27- ны өдрөөс 05 дугаар сарын 28-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баянбулаг нэгдүгээр багийн нутаг “Улааны ар” гэх  газарт байрлах гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч вакум цонх нэг ширхэг, модон хаалга нэг ширхэг, цахилгаан дамжуулах зориулалттай утас 30 м, трос 48 м, шар өнгийн шланк 1.80 м, хар өнгийн шланк 2 м, хуванцар цагаан өнгийн хоолой 9 ширхэг -21.2 м, Г хэлбэрийн хуванцар цагаан  хоолой 3 м, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн “ маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 505616 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн  мөн 21 оны 06 дугаар сарын - ны өдрөөс 06 дугаар сарын 13- нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг,  цахилгаан дамжуулах зориулалттай утас 93 м, цахилгаан дамжуулах зориулалттай утас 16 м, трос 186 м зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн “ маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 488820 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн  мөн 21 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд  шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын эзэмшлийн гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж цахилгаан дамжуулах зориулалттай утас 25 м, цагаан өнгийн шланк 115 м  зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн “ маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 234000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт   зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Хэргийн газар үзлэг хийсэн...******* аймгийн ******* сумын Баянбулаг багийн “Улааны ар” гэх газар байх цагаан өнгийн 3.20х4.10 м хэмжээтэй худаг байв. Худагны хаалга ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан хаалгагүй, ертөнцийн зүгээр баруун хажуу талд цонхны оромтой, хаалганы хэмжээ 180х80 см, цонхны хэмжээ 52х58 см хэмжээтэй байна. Худагны зүүн талд хуучин худагны суурь байв. Үзлэгийг гаднаас нь дотогш чиглүүлэн хийж үргэлжлүүлэв. Худагны урд хэсэгт байсан тээврийн хэрэгсэлийн мөрийг 1-ийн тоогоор, хойд хэсэгт байсан тээврийн хэрэгсэлийн мөрийг 2-ын тоогоор, худагны гадна байсан шланкуудыг “Б” үсгээр тус тус тэмдэглэв. 1-ийн тоогоор тэмдэглэсэн тээврийн хэрэгсэлийн дугуйн мөрний өргөн нь 14.5 см, хээ нь тодроогүй бүдэг мөр байв. 2-ын тоогоор тэмдэглэсэн тээврийн хэрэгсэлийн дугуйны мөрний өргөн нь зүүн талын дугуйны  өргөн нь 16 см,  хойд аруун дугуйны өргөн нь 15 см байв. Тэнхлэг хоорондын өргөнийг хэмжихэд 163  см /зүүн талын дугуйнаас баруун талын дугуйны гадна тал хүртэл /  байна. Дотор талын өргөн нь 8 см.  2  дугаараар тэмдэглэсэн мөрний дотор талыг хэмжихэд 8 см, дугуйны өргөн нь 16 см, зүүн хойд дугуйны өргөн 15 см. Хойд дугуйны дунд талыг хэмжихэд 146 см, хойд дугуйны гадна талын хэмжээ 161 см, урд тэнхлэгийн өргөнийг зүүн дугуйны дотроос баруун дугуйны гадна хооронд хэмжихэд 146 см хэмжээтэй байв. Урд дугуйны өргөн нь 15 см байна. Тээврийн хэрэгсэлийн мөрний хээний дүрслэл нь бүдгэрч тодорхой харагдахгүй байна. 2-ын тоогоор тэмдэглэсэн мөр нь ертөнцийн зүгээр зүүн хойд талаас чиглэн ирсэн мөр байх  магадлалтай. Чулуунууд нь урагш хөдөлсөн, өвснүүд нь зүүн тийшээ налсан байдалтай байна. Уг мөр нь худгийн баруун талаар тойроод урагшаа явсан чиглэлтэй байна. Үзлэгийг худаг дотор үргэлжлүүлэн хийхэд худгийн насос байсан гэх худгийн болон байрны зүүн  хойд буланд байсан газраас гарсан трубог А үсгээр тэмдэглэв. Трубогоос шууд дээшээ чиглэсэн дээврийн банзыг хугалсан байдалтай  байна. Хаалганы нугас нь тус газар буюу хаалганы раманд эвдэгч багажны мөр байв. Хаалганы нугас нь хоёулаа байхгүй. Нугасны арын рам нь цуурсан байдалтай, худгийн газраас гарсан трубоны амыг таглаж тавьсан төмрийг тогтоосон 4 хэсэгт / 4 буланд/ байсан боолтыг 2-ыг  нь нугалсан байдалтай, 2 ширхэг гайх, 2 хугархай боолт нь шалан дээр трубоны ойролцоо асгарсан байна. Худгийн хаалганы гадна байсан гэх... Мерси кор ОУ-ын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон ШУ- ны аргыг ашиглах нь 3” буюу LTS-3 төслийн хүрээнд санхүүжүүлэн засварлав...20 оны 07 дугаар сарын 06...гэсэн бичигтэй хаяг худгийн  хажууд хуучин худгийн  суурин дотор байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн худгийн дээвэрт төмрийн хөрөөний ир / хугарсан/ худгийн үүдэнд хаяг тогтоосон байж болох 2 ширхэг хаалганы хадаас байсныг үзлэгээр хураан авав...гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 15-22  дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ы өгсөн...Манай сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй Баянбулаг багийн нутаг “Улааны” ар гэх газар байх гүний худганд  21 оны 05 дугар сарын 28-нд хулгай орж модон хаалга, вакум цонх, насос, цахилгааны утас, насос  бэхэлсэн ногоон өнгийн бүрээстэй тросс, цахилгааны утас, хамгаалсан цагаан өнгийн шланк зэрэг эд зүйл хулгайлагдсан  байсан. Тухайн худаг 20 онд ашиглалтанд орсон шинэ худаг байгаа. Олон улсын байгууллагын төсөөр баригдсан байсан.  Тухайн худагны нийт өртөг нь төгрөг.  Ашиглалтанд ороод нэг жил болж байгаа тус ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй. Одоогийн байдлаар хохирол барагдуулаагүй байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аязбайгийн өгсөн...Би 21 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 07 цагийн үед гэрээсээ машинтайгаа аймаг явсан. Тэгтэл манай ус авдаг  худагны хаалга цонх байхгүй байсан. Намайг эргээд очиход худгийг тоносон байсан. Би энэ талаар худаг хариуцдагч Х.Тилеуберд, багийн Засаг дарга Ж.Серикболд хэлсэн. Тухайн худгийг 20 онд төслөөр засварласан худаг. Би тухайн худгийг хардаг байсан. Мотор нь 21 оны 05 дугаар сарын 24- ний өдөр тайлж авсан. Х.Тилеубердийн гэрт байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Тилеубердийн өгсөн...Би энэ гомдлын талаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний бие ******* аймгийн ******* сумын Баянбулаг багийн иргэн. Тус сумын Баянбулаг багийн “Улааны ар” гэдэг байдаг  худгийг 20 онд төслөөр засварласан байгаа. Энэ худгийг 20 оноос хойш би хариуцан ажиллуулдаг байсан. 21 оны 05 дугаар сарын 24-ний өдөр моторыг нь авч, тагыг нь гагнуулж хаагаад явсан. 05 сарын 26-ны өдөр зүгээр байсан. Гэтэл 05 сарын 28-ны өглөө Т.Аязбай над руу залгаад “худаг тоносон байна” гэж хэлсэн. Би худгийг үзэхэд хаалга, вакум цонхыг нь аваад дотор нь байсан насос, 0 м-ийн ногоон өнгийн тросс, худагны гадагшаа гардаг 4 метрийн хуванцар шланк, мөн бор ногоон өнгийн резинин шланк зэрэг алга болсон байсан. Худагнаас манай  багийн айлууд болон карерийн үйлдвэрийн ажилчид ус авдаг байсан. Надад албан ёсоор тухайн худгийг хариуцуулсан байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 43 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 21 оны 07 дугаар сарын 19 - ний өдрийн ХЦ21-21 дугаартай...50х50 см хэмжээтэй хуучин вакуум цонх-20000 төгрөг, 79х179  см хэмжээтэй хаалганы самбар-30000 төгрөг, 1.8 м-ийн шар өнгийн хуучин шланк- 2376 төгрөг, хар өнгийн 2 м хуучин шланк- 3200 төгрөг, хар өнгийн 30 м цахилгааны утас- 42000 төгрөг, 48 м ногоон  өнгийн бүрээстэй тросс-48000 төгрөг, 21.2 м хуванцар цагаан өнгийн хоолой- 84800 төгрөг, Г хэлбэрийн цагаан өнгийн хуванцар хоолой 3м- 000 төгрөг, Насос БНХАУ-д үйлдвэрлэсэн- 263240 төгрөг бүгд 505616 төгрөг...гэх дүгнэлт  / 1-р хх- ийн 80-82 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний авто машин техникийн үнэлгээний 21 оны 07 дугаар сарын 10- ны өдрийн ХВ21/21 дугаартай ...” Fit  маркын тээврийн хэрэгсэл 1627593 төгрөг...гэх дүгнэлт / 1-р хх- ийн 87-88 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн... Би 21 оны 05 дугаар сарын 28-ны өдөр  эхнэрийн хамт  явж  цахилгаан насос, вакуум цонх, модон хаалга, ногоон өнгийн трос, цахилгааны утас , хуванцар цагаан өнгийн шланк зэргийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан байгаа. Хулгай хийсэндээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 94 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.*******ын яллагдагчаар өгсөн... Би 21 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нөхрийн хамт  явж  цахилгаан насос, вакуум цонх, модон хаалга, ногоон өнгийн трос, цахилгааны утас , хуванцар цагаан өнгийн шланк зэргийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан байгаа. Одоогоор хохиролыг барагдуулаагүй байна. Цаашид хохирол төлнө...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 97-98 дугаар хуудас/

Эд зүйлийг хураан авсан, үзлэг хийсэн  тэмдэглэл , гэрэл  зураг ... ******* аймгийн ******* сумын багийн 2- тоот гэсэн хаягтай хашаанд байх ногоон өнгийн хаалгатай блокон амбаараас цагаан өнгийн модон хаалга, цагаан өнгийн вакуум цонх,Г хэлбэрийн цагаан өнгийн хуванцар шланк, хар шар өнгийн резинин  шланк зэргийг хураан авав...гэх баримт / хэргийн 1-107 дугаар хуудас/

******* аймгийн Прокурорын газрын 21 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 64 дугаартай “ хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Р.*******ын өмчлөлийн  “ Fit  маркын,  85-20 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн...баримт/ 1-р хх- ийн 108-109 дүгээр хуудас/

******* сумын “Улааны ар”  өрөмдмөл худгийн техникийн паспорт... 1-р хх - 113-4 дүгээр хуудас/

Өмч эзэмшүүлэх гэрээгээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа Баянбулаг багийн Улааны арын худгийг Х.Тилеубердэд эзэмшүүлсэн тухай  гэрээ  / 1-р хх- ийн 8- 9 дүгээр хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн “Их үзүүр” гэх нэртэй газар буюу ******* аймгийн төвөөс хойш 16 км зайд засмал замаас баруун тийш 3 км зайтай газар байв. Уг насос  алга болсон гэх худаг нь 5х5 м хэмжээтэй шохой нь халцарч муудсан блок нь ил гарсан нэг  давхар худаг байв. Уг худаг нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалгатай ба хаалганы гадна  талыг цагаан өнгийн нимгэн төмрөөр битүү  төмөрлөж, хаасан ба дотор тал нь шар өнгийн модон хаалга байв. Уг хаалгыг  цагаан өнгийн цоожоор цоожилсон, хаалганы цуургыг хөшиж онгойлгосон байдалтай байв. Уг насос нь алга болсон гэх худаг нь ертөнцийн  зүгээр хойшоо харсан 60х60 см хэмжээтэй цонхтой, цонхны гадна талыг цагаан өнгийн нимгэн төмрөөр төмөрлөсөн, цонх нь онгорхой байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн дотор нь орж үзлэг хийхэд худагны гол хэсэгт 1.50х 1.50 хэмжээтэй 2 м өндөртэй ус агуулах зориулалт бүхий цементээр цутгаж хийсэн сав байв. Тээврийн хэрэгсэлийн мөрийг 5-ын тоогоор, гутлын мөр байсан гэх газрыг 8-ын тоогоор тэмдэглэв...гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 145-151 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 152-155 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ы өгсөн...Манай сумын Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэлтэй Баруун салаа багийн нутагт байх гүний худаг 21 оны 06 дугаар сарын 13- нд дахин хулгай орж цонхыг нь эвдээд цахилгааны утас, насос, гадуураа ногоон бүрээстэй насос бэхэлсэн утас, цахилгааны утас хамгаалсан хуванцар цагаан өнгийн шланк зэргийг авсан байсан. Тухайн худаг нь 20 онд ашиглалтад орсон, Тамгын газарт бүртгэлтэй. Энэ худаг 15000000 төгрөгөөр баригдсан. 2016 онд мотор нь эвдэрээд 750000 төгрөгөөр авсан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Одоохондоо хохирол барагдуулаагүй байна...гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 161-162 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 21 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай... Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Н.*******ын гарын хээний дардасын зүүн гарын эрхий хурууны өндөгний дардас нь Адис Папилон санд 2017-019- ХОВ дугаараар кодлож оруулсан хулгайн хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөртэй тохирч байна... гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн  188-192 дугаар хуудас /

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 21 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн ХЦ21-09 дугаартай...БНХАУ-д үйлдвэрлэсэн ус шахах зориулалттай худгийн насос -131620 төгрөг, гадуураа ногоон өнгийн бүрээстэй тросс  93м -148000 төгрөг,  93 м цахилгааны утас- 186000 төгрөг, 2 фазтай цахилгааны утас- 22400 төгрөг , бүгд 488820 төгрөг / 1-р хх-ийн 198 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн... Би 21 оны 06 дугаар  сарын - ны орой 21 цагийн үед эхнэр Р.*******ын эзэмшлийн 85-20-ХОҮ улсын дугаартай  маркын тээврийн хэрэгсэлтэй Богочийн рашааны засмал замаар  30 км явж байгаад   замаасаа баруун тийшээ салж цагаан өнгийн худганд очиход худаг цоожтой  юм шиг байсан. Бууж очоод үзэхэд цоожийг нь зүүсэн байсан. Хаалгыг нь  чулуугаар дарсан байсныг чулууг нь холдуулаад дотор ороод худгийн насос байрлах төмөр трубог харахад уг трубон дээр  төмөр таг тавьж  ногоон өнгийн уутаар ороосныг алхаар цохиж хөшиж онгойлгоод дотор нь ногоон трос, хар өнгийн цахилгааны утас зэргийг аваад, насосыг гэрээс авчирсан тайлаараа татаж  гаргасан. Тэгээд шөнө авчираад голын хойно байсан гэртээ буулгасан. Тухайн эд зүйлийг эхнэрийнхээ машинд ачаад аваад явсан. Өвөл нь Баян- Өлгий аймаг явж байхдаа худгийг харж байсан. Дотор насос байгаа байх гээд очсон. Манайх голын ард хашаатай ус гаргах насос хайгаад л эхнэр бид хоёр хулгай хийсэн. Хулгай хийсэндээ маш их харамсаж байна. Манай эхнэр бид хоёр  нийт гурван удаа хулгай хийсэн... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 203-204 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.*******ын  яллагдагчаар өгсөн...******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн нутаг “Их Үзүүр” гэх газраас 25 м цахилгааны утас, 15 м хуванцар цагаан өнгийн шланк зэргийг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэндээ маш их харамсаж байна... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 207-208 дугаар хуудас/

******* овогт *******гийн ******* “ ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас”- /1-р хх- ийн 213 дугаар хуудас/

******* овогт ******* ******* “ Ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас” /1-р хх-ийн 214 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 238-240 дүгээр хуудас/

******* сумын “Их үзүүр”, өрөмдмөл худгийн техникийн паспорт /1-р хх-ийн 242-250 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай ...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн төвөөс 35 км, ******* сумаас 16 ки зайд байдаг ******* аймгийн ******* сумын Баруун салаа багийн нутаг “Их үзүүр” гэх газар байх бөгөөд Улаанбаатар хотоос Баян- Өлгий аймаг явах чиглэлд хатуу  хучилттай зам дагуу ертөнцийн зүгээр баруун талд хар замаас 1 ки зайд Х.Маденетийн хаваржаа өвөлжөөний бүсэд орох газар нутагт блокоор барьж ертөнцийн зүгээр зүүн талд харсан модон хаалгатай амбаар  байв. Амбаарын хэмжээ нь 3.35х 3.80 харьцаатай, өндөр нь 2.60 см- ийн хэмжээтэй байв. Худгийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай, хаалганы цоожинд болон цүүний хажууд эвдлэгч багажны мөр байв. Худган дотор цагаан өнгийн трубо байх бөгөөд трубанаас цагаан өнгийн хуванцар шланкийг цухуйлгаж тасалсан байна. Тасалсан шланкийг хэмжиж үзэхэд  2.50 см байна. Худгийн дотор байдаг насос байдаг гэх трубог Б үсгээр тэмдэглэв. Мөн худгийн дотор 6.10 см хэмжээтэй ногоон өнгийн хуванцар шланк байв. Газраас ирсэн Б үсгээр тэмдэглэсэн трубоны дотор байсан цагаан өнгийн шланкийг татаж гаргахад худгийн насос нь байгаа харагдаж байлаа. Б үсгээр тэмдэглэсэн трубонд ногоон өнгийн тросон утсаар уяж тогтоосон байдалтай. А үсгээр тэмдэглэсэн худгийн ертөнцийн зүгээр зүүн талд 7 м зайд гутлын мөр байх мөрийг 5-ын тоогоор  тэмдэглэв. Гутлын мөрний хээний дүрс тод дүрслэгдээгүй, урт нь 30 см урттай, үргэлж ултай, өргөнийг хэмжих боломжгүй зах өргөн нь дүрслэгдээгүй мөр байв.  5-ын тоогоор тэмдэглэсэн гутлын мөрнөөс баруун талд дахин нэг мөр байсныг 6- ын тоогоор тэмдэглэв. Мөрний хээний дүрслэл тодорхойгүй бүдэг мөр байна. Худгаас ертөнцийн зүгээр хойшоо 6- ын тоогоор тэмдэглэсэн газраас 15 м, худгаас 20 м орчим зайд тээврийн хэрэгсэлийн мөр байв. Тээврийн хэрэгсэлийн мөрийг В үсгээр тэмдэглэсэн, тээврийн хэрэгсэлийн тэнхлэгийн өргөн баруун зүүн дугуй дотор хэсэг 8 см, хоёр гадна талаас нь  164 см, дунд хэсгээс 147 см хэмжээтэй байв. Тээврийн хэрэгсэлийн мөр нь ертөнцийн зүгээс баруунаас зүүн  чигт явсан байж болох бөгөөд В үсгээр тэмдэглэсэн тээврийн хэрэгсэлийн зүүн урд талын дугуйн өргөн нь 15 см, зүүн хойд талын өргөн нь 15 см, баруун урд талын дугуйны өргөн нь 14.5 см өргөнтэй байв.  Уг тээврийн хэрэгсэлийн мөр В үсэгнээс 11.70 м зайд явж засмал зам руу чиглэсэн байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл  зураг / 2-р хх-  ийн 24-30 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.ы өгсөн... Манай сумын Засаг  даргын Тамгын газрын өмчлөлд  бүртгэлтэй *******  сумын Баруун салаа багийн “Их Үзүүр” гэх газарт байх худагт хулгай орсон талаар манай сумын хэсгийн мөрдөгч хэлсэн. Тухайн худаг нь 20 онд баригдсан. 15000000 төгрөгний үнэлгээтэй худаг байсан. Тухайн худгийг бүрэн ажиллагаатай хэвийн байдалд оруулбал өөр нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 2-р хх- ийн 38-39 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мадениетийн өгсөн...Манайх *******  сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр Их үзүүрийн “Бор өвдөг” гэх газар хаварждаг. Би 2016 оноос Их үзүүрийн худгийг хариуцан ажиллуулж байгаа. Манайх хаваржаанаасаа 21 оны 05 дугаар сарын 13- ны өдөр нүүсэн. 21 оны 06 дугаар  сарын 01- ний өдөр хаваржаагаа эргэх гээд очиход худгийн хаалга онгорхой байсан. Би ойртож очиж үзэхэд худгийн хаалганы цоожийг эвдэж, насосны шланк 15 м, 30-40 см цахилгааны утас тасалж авсан байсан. Насосыг авч чадаагүй байсан. Би тухайн үед сумын цагдаа нарт утсаар мэдэгдсэн. Дараа нь 21 оны 06 дугаар сарын -ноос 13-нд шилжих шөнө дахин танай худагт хулгай орсон байна гэж   сумын цагдаа хэлсэн. Тэгээд ирж үзэхэд худгийн шланкыг юу ч үгүй аваад   115 м цахилгааны хар өнгийн утас, ногоон өнгийн дотроо тросстой утас, худгийн насос зэрэг алга болсон байсан. Манай багийн 10 гариу айл тухайн худгийг ашигладаг байгаа.  Мотор нь манай гэрт байгаа. Худгийн эд зүйлийг хулгайлсан эзэн нь олдвол хуулийн хариуцлага хүлээлгэж, бидний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү ...гэх мэдүүлэг /  2-р хх-ийн 41-42 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Алмагүлийн өгсөн... Би нөхөр Х.Маденитийн хамт  21 оны 06 дугаар сарын 01- ний өдөр  хаваржаандаа  ирэхэд манай Их үзүүрийн худгийн хаалга онгорхой, цоожийг нь эвдчихсэн байдалтай байсан. Тухайн худгийг манай нөхөр хариуцдаг байсан. Худгийн насос нь нэг удаа эвдэрч манайх өөрсдөө сольж тавьж байсан. Тухайн насосыг 2016 онд Улаанбаатар хотоос  860000 төгрөгөөр авахуулж байсан. 15- ын өргөнтэй цагаан өнгийн хуванцар шланк,  25-30 метрийн цахилгааны утас зэрэг эд зүйлүүдэд хохирол учирсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 44 дүгээр хуудас /

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК- ний 21 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн ХЦ/21-10 дугаартай...25 м 3 пазтай цахилгааны утас-50000 төгрөг, цахилгаан хамгаалах зориулалттай 115 м шланк- 184000 төгрөг нийт 234000 төгрөг  ... гэх дүгнэлт / 2-р хх- ийн 48-49 дүгээр хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 21 оны 07 дугаар сарын 23- ны өдөр 62 дугаартай ... хэргийн газрын үзлэгээр илрүүлж авсан тээврийн хэрэгсэлийн 07 дугаартай мөр шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр илрүүлж авсан тээврийн хэрэгсэлийн зураг 06 дугаартай мөр шинжилгээнд тэнцэхгүй. 07 дугаартай тээврийн хэрэгсэлийн мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн 1 дугаартай тээврийн хэрэгсэлийн баруун урд дугуйны мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зураг  /2-р хх-ийн 66-73 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.*******ын яллагдагчаар өгсөн... Би 21 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн үед 85-20 ХОҮ улсын  дугаартай эхнэр Р.*******ын эзэмшлийн “  маркын машинаар эхнэрийн хамт ******* аймгийн ******* сумын Богочийн рашааны засмал замаар явж 30 гариу км яваад засмал замаасаа баруун тийшээ салаад цагаан өнгийн блокон худганд очиж цоожийг нь алхаар цохиж онгойлгоод дотроос насосыг авах гэсэн боловч дийлэхгүй байсан тул цахилгааны хар өнгийн утсыг тасалж аваад явсан. Тэгээд буцах замдаа Улааны арын худагнаас 7 ширхэг хуванцар хоолой аваад харьсан. Манайх голын ард хашаатай  тэр хашаандаа худаг малтаж, ус гаргах үеэр насос хайгаад хулгай хийсэн.  Насосыг нь авах гээд авч чадаагүй доош унагасан. Насосыг төлж өгнө...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Р.*******ын яллагдагчаар өгсөн... Би 21 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо одоогоор барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг /2-р хх- ийн 82 дугаар хуудас/

******* сумын “Их үзүүр” өрөмдмөл худгийн техникийн паспорт / 2-р хх- ийн 85-93 дугаар хуудас/

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн...БНХАУ-д үйлдвэрлэсэн худгийн насос-1 ширхэг, хар өнгийн цахилгааны утас 3 багц- 151метр , гадуураа ногоон өнгийн бүрээстэй трос 2 багц, 234 м, 179х79 см хэмжээтэй хаалганы модон самбар, шар өнгийн м, хар өнгийн шланк 2м, хуванцар цагаан өнгийн хоолой 9  ширхэг 21.2 м, Г хэлбэрийн цагаан хоолой 1 ширхэг 3 м...зэргийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Өнерханд хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 2-р хх-ийн 2 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав... 

Шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн 21 оны 05 дугаар сарын 27- ны өдрөөс 05 дугаар сарын 28-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баянбулаг нэгдүгээр багийн нутаг “Улааны ар” гэх  газар байрлах гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч вакум цонх нэг ширхэг, модон хаалга нэг ширхэг, цахилгаан дамжуулах зориулалттай утас 30 м, трос 48 м, шар өнгийн шланк 1.80 м, хар өнгийн шланк 2 м, хуванцар цагаан өнгийн хоолой 9 ширхэг -21.2 м, Г хэлбэрийн хуванцар цагаан  хоолой 3 м, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэл  ашиглан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 505616 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн  мөн 21 оны 05 дугаар сарын 31- ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд  шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их – үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын эзэмшлийн гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж цахилгаан дамжуулах зориулалттай утас 25 м, цагаан өнгийн шланк 115 м  зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 234000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн  мөн 21 оны 06 дугаар сарын -ны өдрөөс 06 дугаар сарын 13- нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг,  цахилгаан дамжуулах зориулалттай утас 93 м, цахилгаан дамжуулах зориулалттай утас 16 м, трос 186 м зэрэг эд зүйлүүдийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт 488820 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар  дээрхи гурван удаагийн үйлдлээр бусдын  нийт 28436 төгрөгний эд хөрөнгийг  шөнийн цагаар нууцаар, хаалганы цоожийг нь эвдэж , хууль бусаар нэвтэрч, шүүгдэгч Т.*******ын өмчлөлийн 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглан авч  өөрийн хашаандаа авчирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авсан...хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа ба  өрөмдмөл худгийн ус агуулах сав болон ус гаргах насос , цахилгаан утас, хуванцар  хоолой зэргийг агуулсан  блокон байрны хаалгыг эвдэж орсон, хулгайлан авсан дээрхи  эд зүйлээ   тээврийг хэрэгсэл ашиглан  өөрийн оршин суух газартаа  тээвэрлэн хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан...тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Р.*******, Н.******* нар нь  бусдын эд хөрөнгийг   өмчлөгч , эзэмшигчийн зөвшөөрлөөр авч болохгүйг мэдсээр байж, шөнийн  цагаар, тусгайлан хамгаалсан  байрны цоожийг эвдэж, нууцаар авсан нь шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг  мэдэж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...шүүгдэгч Р.*******, Н.******* нарыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр ...хулгайлах гэмт хэргийг үйлдсэн.  

Шүүгдэгч Р.*******, Н.******* нар нь гурван удаагийн үйлдэлдээ хамтран оролцсон, эхнэр Р.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ашигласан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...гэмт  хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэн үйлдсэн бол  бүлэглэн гүйцэтгэх гэнэ...гэх гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэх гэх шинжийг хангасан.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь 21 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 28-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баянбулаг нэгдүгээр багийн нутаг “Улааны ар” гэх  газар байрлах гүний худагны , мөн ны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч вакум цонх нэг ширхэг, модон хаалга нэг ширхэг, цахилгаан дамжуулах зориулалттай утас 30 м, трос 48 м, шар өнгийн шланк 1.80 м, хар өнгийн шланк 2 м, хуванцар цагаан өнгийн хоолой 9 ширхэг -21.2 м, Г хэлбэрийн хуванцар цагаан  хоолой 3 м, БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг зэргийг авсан, мөн мөн 21 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд  шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их  үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын эзэмшлийн гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж цахилгаан дамжуулах зориулалттай утас 25 м, цагаан өнгийн шланк 115 м, зэргийг авсан, мөн  мөн 21 оны 06 дугаар сарын - ны өдрөөс 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын Баруун салаа  гуравдугаар  багийн нутаг “Их үзүүр” хэмээх   газарт байрлах ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын гүний худагны хамгаалалтын байр буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орж БНХАУ-д үйлдвэрлэсэн ус соруулах зориулалттай насос 1 ширхэг,  цахилгаан дамжуулах зориулалттай утас 93 м, цахилгаан дамжуулах зориулалттай утас 16 м, трос 186 м зэрэг эд зүйлүүдийг  ийг учрах саадыг арилгах зорилгоор 85-20 ХОҮ улсын  дугаартай мөнгөлөг саарал өнгийн “ маркийн тээврийн хэрэгсэл  ашиглан авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт нийт гурван удаагийн үйлдлээр бусдад 28436 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд  тооцно...гэх шинжийг  хангасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь бүлэглэн “Улааны ар” гэх газарт байрлах өрөмдмөл худагны эд хөрөнгийг нэг удаагийн үйлдлээр, мөн “Их үзүүр” гэх газарт байрлах өрөмдмөл худагны эд хөрөнгийг 2 удаагийн үйлдлээр хулгайлан авсан  хэргийн  үйл баримт тус тус нотлогдон  тогтоогдсон болно.  

Иймд шүүгдэгч Р.*******, Н.******* нар  нь бүлэглэн  гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын тусгайлан хамгаалсан байрны  хаалгыг эвдэж  нэвтрэн орж,  бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,   28436 төгрөгний эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор  тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэн өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан үйлдлүүдэд нь ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Чулуунцэцэг,  Р.******* болон  тэдгээрийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Иймд шүүхээс  шүүгдэгч Н.*******, Р.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ  гэмт хэргийг  тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн,  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм  ашиглаж үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус  тооцов.

Хохирол хор уршигийн талаар:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллага болох ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь  22 оны дугаар сарын 05-ны өдөр 2/377 дугаартай... Монгол улсын иргэн Р.*******, Н.******* нар нь ******* сумын “Улааны ар”, “Их үзүүр”-ийн худгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөн учир шүүх хуралдаанд оролцох боломжгүйг мэдэгдэж, ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болно...гэх албан бичгийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Р.*******,Н.******* нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн гэж үзнэ. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь  1-р хх-ийн 213, 214 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа  ба   мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч  Н.*******, Р.******* нар нь ******* аймгийн ******* сумын багийн 2 дугаар гудамж тоотод оршин суудаг  гэх иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн  тодорхойлолт зэрэг авагдсан байна. 

            Шүүгдэгч Н.*******, Р.*******  нар нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

             Шүүгдэгч нар нь  хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

  Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Н.*******, Р.******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ  гэмт хэргийг  тусгайлсан хамгаалсан  байранд  нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцуулж, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.*******, Н.******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  хохирол төлөгдсөн,  эрүүгийн 2136000850130 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000880132 дугаартай хэргийг нэгтгэсэн   болохыг  тус тус дурдаж байна. 

Шүүгдэгч  Н.*******, Р.******* нарын   үйлдсэн гэмт хэрэг нь 21 оны 07 сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамрагдаж байгаа тул шүүхээс  шүүгдэгч нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулах  1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн  сольж,  эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суугаа  ******* аймгийн ******* сумаас явахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэв.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг   өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохилоо төлсөн   шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 21 оны 07 сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамрагдаж байгаа,  шүүгдэгч Р.******* эрүүл мэндийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн хавар зун, намрын улиралд ******* аймгийн Буянт суманд газар тариалан эрхлэн амьжиргаагаа залгуулдаг зэрэг  хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулах  хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 21 оны 07 сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т  заасан  заалтад хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

            Шүүгдэгч  Р.*******, Р.******* нарын  бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, энэ  гэмт хэргийг  тусгайлсан хамгаалсан байранд  нэвтэрч, машин механизм хэрэглэн  үйлдсэн, уг гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т зааснаар хоёр жилээс  найман  жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан ба  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн,улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан ... гэм бурууг хүлээн зөвшөөрсөн хүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол,  хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл , хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна...  гэх   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  шүүгдэгч Р.*******, Н.******* нарт  1 жилийн  хугацаагаар хорих ял  тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан  1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Н.*******, Р.******* нар нь   дээрхи гэмт хэргүүдийг 21 оны 05 дугаар сарын 27- наас 05 сарын 28- нд шилжих шөнө, мөн 05 дугаар сарын 31- ний өдрөөс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө, мөн 06 дугаар  сарын - ны өдрөөс 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул   шүүгдэгч нарын  үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэг нь  21 оны 07 дугаар сарын -ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан...17.1 дүгээр зүйлийн 2 дахь   хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдэж  шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно ...   гэсэнд нийцүүлж,  21 оны 07 сарын - ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч  Р.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар  хорих ялыг   1 жилийн хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.*******, Р.******* нарыг эрх бүхий  байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух ******* аймгийн  ******* сумын  нутаг дэвсгэрээс 1 жилийн  хугацаанд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий  байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  шүүгдэгч Н.*******, Р.******* нарт тайлбарлаж, шүүгдэгч нарт  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт  даалгав

Шүүгдэгч Р.*******, Н.******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдэхдээ ашиглан  тээврийн  хэрэгсэлийн үнэ 1627593 / нэг сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун ерөн гурван / төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн  гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт Прокурорын 21 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 64 дугаартай “ Эд  хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолоор шүүгдэгч Р.*******ын  өмчлөлийн  85-20 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн боловч ******* аймгийн Прокурорын  газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл зарагдсан байх тул тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн тул тухайн тээврийн хэрэгсэлийг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн 2136000850130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй,  хохирол төлөгдсөн,  эрүүгийн 2136000850130 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000880132  дугаартай хэргийг нэгтгэсэн   болохыг  тус тус дурдав.

 Шүүгдэгч Н.*******, Р.******* нарт  зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   тус тус  хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,  36.1,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ******* ******* нарыг бүлэглэн   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг   тусгайлан хамгаалсан  байранд  нэвтэрч, машин механизм ашиглан  үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т  заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******, ******* овогт ******* ******* нарт  1 жилийн хугацаагаар  хорих ял тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт ******* ******* нарт  оногдуулсан 1 жилийн  хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2136000850130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй,  хохирол төлөгдсөн, эрүүгийн 2136000850130 дугаартай хэрэгт эрүүгийн 2136000880132  дугаартай хэргийг нэгтгэсэн   болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн  хэрэгсэлийн үнэ 1627593 / нэг сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун ерөн гурван / төгрөгийг  шүүгдэгч  Н.*******, Р.******* нараас хувь тэнцүүлэн  гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  21 оны 07 сарын -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******, Н.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  дүйцүүлэн  сольсугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Р.******* нарыг  эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух ******* аймгийн  ******* сумын  нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд явахыг хориглох хязгаарлалтыг тус тус   тогтоож, эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх үүргийг  тус тус хүлээлгэсүгэй.

8.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих...журмыг шүүгдэгч  Н.*******, Р.******* нарт  тайлбарлаж,   шүүгдэгч нарын  зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч  Р.*******ын  өмчлөлийн  85-20 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн  Прокурорын 21 оны 07 дугаар сарын 08- ны өдрийн 64 дугаартай “ Эд  хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй  болгосугай.

10.Шүүгдэгч Н.*******, Р,******* нарт  хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  тус тус  хэвээр хэрэглэсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  түүний өмгөөлөгч  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ЦЭЦЭГМАА