Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000421 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* 19 дүгээр талбай дахь “******* *******” компанид харуул хамгаалалтын ажилтан хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар  баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: /.

Шүүгдэгч Л. нь Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, ******* тоотод гэртээ 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гар утасны цэнэглэгчээр толгойн тус газарт нь цохиж “зүүн чамархайн ар доод хэсгийн хуйхны шарх бүхий” хөнгөн хохирол санаатай гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр 09 цагийн орчим гадуур ажилтай гээд гарсан. Ингээд орой 22 цагийн орчимд найз хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээд надад хандаж "янхан, гичий, банзал" гэх зэргээр доромжлоод байсан. Ингээд би том охин гэрийн хойно байдаг бэр эгчийг дуудуулж ирээд хэсэг ярилцаад зүгээр болж байхад нь бэр эгчийг гарсан хойгуур надад дахин уурлаж чанга, чанга хашгарч уурлаад байсан. Удалгүй бага хүүгээ хөхүүлээд сууж байсан чинь миний нүүр хэсэгт дэр шидсэн. Мөн өөрийнх нь хажууд байсан цэнэглэгч, гар утас зэргийг авч шидээд байсан. Ингээд цэнэглэгч нь газарт унах үед газраас цэнэглэгчээ аваад миний толгой хэсэгт цохисон учир би түүнийг түлхэж цаашаа бол гээд хэлсэн чинь шууд миний хамраас цус гарсан юм. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний толгойд зүүн чихний ард овойсон, цус гоожсон байдалтай байна. Үүнийг цэнэглэгчээр цохиж гэмтэл учруулсан. Мөн хамар хөндүүр байдалтай болсон ба тухайн үедээ маш их цус гоожсон. Манай нөхөр надтай хэл амаар маргалдаж улмаар миний толгой хэсэгт цэнэглэгчээр цохихдоо л утсаар нь хүү толгой хэсэгт гуядсан үйлдэл гаргасан. Энэ үйлдэл нь миний бодлоор санаандгүй үйлдэл гэж бодож байна. Учир нь манай нөхөр урд өмнө нь хүүхдийнхээ биед халдаж байсан үйлдэл нэг ч удаа гаргаж байгаагүй. тай хамтран амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч одоогоор 2 сартай Тэмүүжин, 1 жил 09 сартай гэх 2 хүүтэй болон амьдарч байна. Энэ хугацаанд бол 2021 оны 12 сард хэл амаар маргалдаж байгаад миний хоолойг боож нүүр хэсэгт цохиж байсан тохиолдол нэг л удаа гаргаж байсан. Өөрөөр миний биед халдах, хэл амаар доромжлох зэрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үг үйлдэл огт гаргаж байгаагүй. Би учирсан гэмтлүүдээ эмнэлгийн байгууллагаар үзүүлж харуулсан. ...Надад одоогоор гомдол санал байхгүй. Учир нь миний бие болон манай хүү биеийн байдал одоогоор хэвийн ямар нэгэн сөрөг үр дагавар үүсээгүй мөн нөхөр  ыг дахин ийм үйлдэл гаргахгүй гэж бодсоны үндсэн дээр гомдолгүй гэж хэлж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... миний хамгийн том ах байгаа юм. Түүний хувийн зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай хэрэлдэж маргалдаад байдаггүй. Гэр орондоо бол байхдаа их л дуугуй дөлгөөн байдаг. Дүү нартаа бол ширүүн зан араншинтай харилцаж байсан тохиолдол байхгүй. Түүний хувьд архи согтууруулах ундааг хааяа нэг л хэрэглэж байгаа харагддаг. Одоогоор тэр харуул хамгаалалтын ажил гүйцэтгэдэг, эхнэр Хонгорзул болон 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Миний мэдэхээр бол тэр хоёр энгийн харилцаатай л байдаг гэж боддог. Гэхдээ гэр бүлийн хүмүүс байна, маргалдах асуудал гардаг л байх гэж бодож байна. Харин энэ удаад эхнэр зодож цохисон асуудал миний мэдэхийн анхны тохиолдол болж байна. Урд нь бол ахыг эхнэрээ зодож байсан талаар сонсож байгаагүй...” гэжээ. /хх-ийн 12-13/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 658 тоот дүгнэлтэд:

1. ын биед зүүн чамархайн ар доод хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хэрэг болсон цаг хугацаанд эхнэр толгой хэсэгт нь утасны цэнэглэгчээр цохиж байсан. Би үүнийгээ хальт санаж байна. Учир нь тухайн үед архи уусан байсан. Өөрөөр түүний биед гэмтэл учрах тохиолдол байхгүй гэж бодож байна. Энэ гэмтэл нь миний буруутай үйлдлээс үүссэн гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 32-33/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18/

*******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 39-41/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, ******* тоотод байх гэртээ эхнэр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гар утасны цэнэглэгчээр толгойн тус газарт нь цохиж түүний биед зүүн чамархайн ар доод хэсгийн хуйхны шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би хэрэг болсон цаг хугацаанд эхнэр толгой хэсэгт нь утасны цэнэглэгчээр цохиж байсан. Би үүнийгээ хальт санаж байна. Учир нь тухайн үед архи уусан байсан. Өөрөөр түүний биед гэмтэл учрах тохиолдол байхгүй гэж бодож байна. Энэ гэмтэл нь миний буруутай үйлдлээс үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын “...бага хүүгээ хөхүүлээд сууж байсан чинь миний нүүр хэсэгт дэр шидсэн, мөн өөрийнх нь хажууд байсан цэнэглэгч, гар утас зэргийг авч шидээд байсан. Ингээд цэнэглэгч нь газарт унах үед газраас цэнэглэгчээ аваад миний толгой хэсэгт цохисон учир би түүнийг түлхэж цаашаа бол гээд хэлсэн чинь шууд миний хамраас цус гарсан юм. Ингээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний толгойд зүүн чихний ард овойсон цус гоожсон байдалтай байна. Үүнийг цэнэглэгчээр цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 658 тоот “...ын биед зүүн чамархайн ар доод хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 658 тоот “...ын биед зүүн чамархайн ар доод хэсгийн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ы анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой болсон хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА